2010/12/22

Аавыгаа санахаар...

Маш сайн болсон нэгэн дуу хийчихье. Үгийг яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, гол дүрд жүжигчин Ц.Төмөрбаатар тогложээ. Энэ 2 хүнийг өнөөдөр би шүтэж байна оо. Ц.Төмөрбаатар ах ямар мундаг дотортой жүжигчин юм бэ. Монгол эр хүн гэж ийм л байдаг болов уу.

Бурхан болсон дотныхоо хүний араас хэт гашуудаж эмтрээд байвал эргэн хүн болж төрөх зам нь бүдгэрдэг тухай бурханы номонд олонтой бичсэн байдаг. Энэ л ад мөрийн зөн мэдрэмжийн талаар яруу найрагч Ш.Гүрбазар бичжээ. Ингээд клипыг нь хийчихье. Үзэх бүр нуруугаар шоргоолж гүйх шиг мэдрэмж төрөх юм. Монгол оронд энэ мэт хат сууж, ухаан цогцолсон эр хүн олон болох болтугай



Аавыгаа санахаар
Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
 Эмтрэхгүй шүү би аавыгаа санахаар
Эргэх жим нь бүдгэрдэг юм гэнэ лээ
Эмээлийн ганзганд дэрвэсэн салхи нь өөрөө гасалдаг юм гэнэ лээ

Пр:
Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
Голомт залгах заяаны жам нь өөрөө гудайдаг юм гэнэ лээ

Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
Эмтрэхгүй шүү би аавыгаа санахаар
Уурагны хувь алдардаг юм гэнэ лээ
Удмын заяаг хадгалсан омог өөрөө төөрдөг юм гэнэ лээ

Пр:
Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
Голомт залгах заяаны жам нь өөрөө гудайдаг юм гэнэ лээ

Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
Эмтрэхгүй шүү би аавыгаа санахаар
Үрийн минь сэтгэл үймэрдэг юм гэнэ лээ
Үргэлж сэрүүн удмын минь тавилан өөрөө тайтгардаг юм гэнэ лээ

Пр:
Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
Голомт залгах заяаны жам нь өөрөө гудайдаг юм гэнэ лээ

2010/11/19

Нойр хvрэхгvй байна, унтах ч хvсэл алга тэх vv...


Би валютын зах зээлийн кадр нь болмоор байна. Миний чихний хажуугаар мөнгө, санхүүгийн ямар ч мэдээлэл өнгөрөхгvй байг тэхүү, би унтмааргүй байна... Залуус мөнгөний менежментээ бvv алдаг, эрсдэлээ дундажлаж сур, мөнгө манай талд тэх vv...

2010/11/07

Бvдvvн найзаа санаад байна тэх vv...

Уулнаасаа буухаар чинь кароаке-д понаграмгүй болтлоо дуулах юм шүү. Бас л их ухааны хүн шүү дээ.... Kkkk

2010/10/19

Good parther гсн...


Монголд валют солих цэгүүд бий болоод удаж байгаа ч зарим нэг нь хүмүүсийг ханшийн зөрүүн дээр хулхидсаар л...

Үүний тод төлөөлөгч бол Уянга-Эрдэнэ валют солих цэг юм. Уг нь энэ зах зээл дээрх анхдагч нь гэж хэлж болох ч хэрэглэгчээ боддоггүй хэт ашгийн төлөө явснаас болж унаж байгаа газар гэж хэлж болно. Үглээд байгаагийн учир нь монголчууд нэг л үйлчлүүлсэн газраараа сайн ч бай, муу ч бай хохирон хохирон, дахин дахин үйлчлүүлээд байдагт байгаа юм.

Нөгөө талд бас сайхан мэдээ байна аа гсн...


Монголд хамгийн сайн валютын ханш санал болгодог 3 газрыг хэлье би. Валют солихын тулд олон газруудаар явж цаг, заваа алах хэрэггүй юм. 8 шарга бол цаашаа шүү!!! За ингээд

1. Цэцэг төв
2. Exclusive Change
3. Евро Азиа

Эдгээр дундаас

Дахин дэлхийн эдийн засгийн хямрал болох уу?


Америк найтаахад дэлхий ханиад хvрдэг гэж ярьдаг. Ноён долларын эрүүл мэндэд аюул тулгарав. Энэ нь нэг талаасаа Барак Обамагийн засаг захиргааныхныг баяр­луулж байгаа бол нөгөө талаас Япон, Европ, Хятад тэргүүтэй орныг хүндхэн бай­далд оруулах бололтой. Баярлуулж байна гэхийн учир нь валютын дайнд орол­цогчдын тэргүүн эг­нээнд АНУ яваа. Тэд бу­сад хөгжингүй орны нэг адил ам.долларын хан­шаа унагах замаар экс­порт­логчдынхоо бараа бү­­тээг­­дэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахыг хичээх болсон.

2010/10/18

The latest news...


Хэдхэн хоногийн өмнө Energy Resources компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гарж байгаа талаар мэдээлж байсан. Таамаглаж байсанчлан нэгж хувьцааны үнэ 7,2 хонгконг доллароор хоёрдогч зах зээл дээр 10 сарын 13-ны өдөр гарч ирсэн. Үндсэндээ 10-хан хоногийн дотор 30%-ийн өсөлт үзүүлж 9,36 хонгконг доллар боллоо. Браво.

Өнөөдөр уг хувьцааны ханш бага зэрэг унасан явдал нь Citi bank зах зээл дээр бага хэмжээний хувьцааны нийлүүлэлт хийсэн тухайгаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч уг хувьцаа эрэлт ихтэй хэвээр байгаа бөгөөд хэд хэдэн томоохон санхүүгийн байгууллагууд худалдаж авах мэдэгдээд байна.

Олон улсын валютын зах зээл дээр Еврогийн ханш унаж Долларын ханш чангарах болсон шалтгаан нь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Bernanke цаашид бид мөнгөний зөөлөн бодлого явуулах эсэхээ ирэх сарын 2-3-д болох хурлаараа шийдэх болно гэж мэдэгдсэн нь худалдаачид ам.долларыг зарахаа зогсооход хүргэв. Одоогоор доллар еврогийн эсрэг 1,4156-1,3690 хүртэл чангараад байна.

2010/09/23

Монгол гайхамшиг... Boom!!!

Нью-Уорк, Токио, Лондон гээд дэлхийн аль ч улсын Хөрөнгийн бирж дээрээс 500 ам.долларын үнэтэй нэгж хувьцаа гэж олдохгүй. Харин Монголд бол байна гэсэн. Гоё уу? "Таван толгой", "Шарын гол" ХК-иудын ханш энэ сард үндсэндээ 80-124 %-иар огцом өслөө. Боже мой,

Хамгийн сонирхолтой нь эдгээр өсөлтүүд үндсэндээ 7-хон хоногийн дотор биелэгдсэн явдал юм. "Шарын гол" ХК-ийн нэгж хувьцааны ханш 3800-аас 12499 төгрөг буюу 124%-иар, "Таван толгой" ХК-ийн нэгж хувьцааны ханш 286100-660000 төгрөг буюу 60%-иар өсөв. Чухам яагаад энэ өсөлтүүд явагдах болсон талаар энэ удаад нууцлая.



Үндсэндээ "Таван толгой" ХК-ийн хувьцааны ханш Дэлхийн рекордыг эвдчих шиг боллоо. Браво гэсэн. Түүх өгүүлэхэд 1999 онд тус компанийн нэгж хувьцааны ханш 5 төгрөг байсан бол 2010.09.07-ны өдрийн байдлаар 660000 (зургаан зуун жаран мянга) төгрөг болтлоо өссөн байх юм. Бижкээн тоо бодъё: 660000/5*100-100=13199900% Тэгэхээр 1999 оноос хойш "Таван толгой" ХК-ийн нэгж хувьцааны ханш 13 199 900 %-иар өссөн байна. Жилийн жигнэсэн дундажийг гаргавал 1 199 990 %-ийн өсөлт болж байна. Тэгэхээр яасан байх уу 1 жилд дунджаар 1 199 990 %-ийн ашиг олох боломж байжээ гэсэн үг. Алсаан, тухайн үед 100 төгрөгөөр 20 ширхэг хувьцаа авчихсан бол өдийд 13000000 төгрөгтэй болчихсооон айн.... 1999 онд Таван толгойн ханш ирээдүйд хэдэн сая хувиар өснө гэдгийг хэн мэдэх юм бэ? Энэ боломж бол зөвхөн хөрөнгийн зах зээл дээр л байх боломжтой, гол онцлог шинж чанар нь юм.

Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж ашиг олохоор шийдсэн бол эрсдэл хийж чаддаг байх, мэдээллийг олон сувгаар авч чаддаг байх л явдал юм. Хөрөнгө оруулагч, 45 тэр бум ам.долларын эзэн Warren Buffett нэгэн гайхамшигтай үгийг хэлсэн байдаг. "Эхлээд чи амьд үлд, дараа нь ашиг ол" Энэ бол санхүүгийн зах зээл дээр ажилдаг хүмүүсийн хувьд баримталж байвал зохих суурь зарчим юм шүү. Чиний амьд үлдэх хувь хэдэн ч хувь байж болно. Гол нь л амьд үлд. Бодо Шифферийн хувьд амьд үлдэх хязгаарыг Санхүүгийн хамгаалалт буюу санхүүгийн аюулгүй байдал гэж үздэг.

PS: Гэснээс мэссэж болгон хэлэхэд MSC-ийн Energy Resourse тун удахгүй Hong Kong-ийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах гэж байна. Таван толгойг давтахгүй гэх газаргүй шүү. Ямар үнээр хувьцаагаа анхдагч зах зээл дээр санал болгох талаар одоогоор мэдээлэл алга байна. Ямартай ч ашигтай хөрөнгө оруулалт болох нь тодорхой юм, мэдээлэл аваад post хийнээ. Hong Kong-ийн хөрөнгийн биржийн хувьд Daily trading, short trading хийдэг худалдаачид их байдгаараа онцлог болохоор тун боломжийн санагддаг юм.

2010/09/13

Найртай, Айрагтай нутгийн намар


Намар болж сэрүү унаад ирэхээр яалтачгүй миний Blue period эхэлдэг юм шиг байгаан. Нутгийн уул хадан дээр гарч, намрын айраг очиж уухгүй л бол тайван ажил, амьдралаа явуулна гэдэг тун хэцүү... Өнгөрсөн амралтын өдрүүдээр нутаг явж намар цагийн айргийг ууж байгаад ирлээ. Ямартай ч жилээ даах эрч хүчээ аваад ирлээ. Дараа жилийн намар хүртэл миний Blue period bye, bye гэсэн.

2010/09/10

Involve


Өнөөдөр намрын дунд сарын бар өдөр. Улс амьтан унагаа тамгалдаг сайн өдөр. Яг одоо адуугаа цуглуулаад тун ч сайхан байгаа даа.

...Ажлынхантайгаа Онон, Балжийн бэлчир луу загасанд явах уу? аль эсвэл хөдөө явж айраг уух уу? Аль нэгийг нь сонгох л хэрэгтэй байдаг. Санаа шиг нөөцлөөд нөөцлөөд явчихдаг бол гоё байхгүй юу. Дамн...

Гэвч бүх зүйл цаг хугацаагаа дагуулж ирдэг хойно, яаж ч бодсон хөдөө явж айраг уусан нь гоё юм байна.



PS: Айхаа мэдэхгүй батгана хүртэл айраг үсчүүлэн нисч байгаа гэж Мөнхцэцэг гоё хэлжээ. Орой задгай дэмбээдэх юм шүү... Happy a weekend




2010/08/31

Metaphor


Энэ дусагнасан бороо эхийн сэтгэл шиг... яагаад гэж үүү... дусал бүрээр ээжийнхээ хайрыг зүйрлүүлж бодсон юм. тэр хязгааргүй их...

Энэ хаялах навчис аавын бодол шиг... яагаад гэж үү... өдөр хоногоор өсөх үрийнхээ төлөө санаа тавьсаар нэг л өдөр нүцгэрэх мод... тэр бол аав...

Technical analysis EUR/USD


Амралт зугаалгын цаг ч өндөрлөв, арилжаа наймаагаа эхлүүлэе дээ гэж...

B цэг буюу 6-р сараас эхэлсэн бух зах зээл A цэг буюу Fibo-гийн 261.8 түвшинд хүрээд буцаж байгаа нь харагдаж байна. Бүхэлд нь харвал 5 мөчлөгтэй нэгэн том Eliot-ийн урсгал явагдаж засвар болох 3 мөчлөг явагдаж дуусчээ. Тэгэхээр шал, тааз болох B болон A цэг дээр арилжааны нэгэн чухал pattern болох Head and Shoulders загвар бүрэлдэн тогтсон нь харагдаж байна. Өмнө нь энэхүү загварыг танилцуулж байсан билээ. Энд дараад танилцаж болно. Энэхүү загвар нь ихэнхдээ чиглэлийн төгсгөлийг харуулдагыг санаж байгаа биз ээ. B цэгээс эхэлсэн загвар нь яг л биелэгдсэн байгааг харж болохоор байна.

За тэгэхээр хамгийн чухал зүйлдээ одоо оръё. A цэгт Head and Shoulders загвар дахин үүссэн байгаа бөгөөд хамгийн сүүлийн баталгаа болох С цэгт хар шулуун буюу shoulders болох мөрөө шалгаад дуусч байна. Цаашид USD 1.2650-аас 1.2200 буюу P цэг хүртэл 450 pip-ээр чангарах магадлал тун өндөр байна. 9 сарын дунд үе гэхэд зорилтод ханш болох P цэгт хүрэх байх гэсэн таамаглал хувьдаа би дэвшүүллээ.

PS: Зах зээл дээр сүүлийн 2 сар суурь хүчин зүйлс хэрхэн өрнөснийг мэдээ уншиж амжаагүй байгаа тул сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч энэ сарын Америкийн ажилгүйдлийн түвшин буурч гарвал таамаглал хэрэгжих бүрэн боломжтой юм. So happy trading Guys, to get a lot of profit

Бижкээн дурсамж гсн...


Ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл гуайн дуунуудыг Ардын дууч Д.Бурмаа дуулж "Та мөнх" хэмээх нэгэн сайхан цомог гаргажээ. Д.Түмэндэмбэрэл гуайн дуулсан зарим дуунуудыг хайгаад олохгүй байсан чинь бүүр мэдсэн юм шиг шинэ цомог нь гараад ирэх юм даа.

Гого дуунууд share хийж хүүхэд насны минь олон сайхан дурсамжийг сэдрээж өгсөн Мөөний-дөө баярлалаа. Хэхэ.

Өвөө минь тухайн үед аймгийн Нэгдлийн дарга хүн байлаа. Би гэдэг хүн чинь өвөөгөө дагаад УАЗ 69-д чихэж аваад л адуу, малтай айлуудаар хэдэн өдрөөр явна даа. Багын найз Баасаагийн аав нь Нэгдэлд нярав хийнэ. Бид хамтдаа хөдөө явдаг байсныг ерөөсөө санахгүй байгаа хүн дээ. Мартамхай золиг. За ингээд
PS:МҮОНТ-ийн алтан сан хөмрөгөөс үзэх гоё юм аа. Манай хүүхнүүд чинь хачин царайлаг л байсан юм байна шт. Видеоны 0:36 минут дээрээс гарч эхлэх тэр нүдний шилтэй охины хажууд суугаа охин MNB-ийн Гэрэлээтэй муухай адилхан наасан. 1983 он гэхээр бараа сурагчгүй байсан биз дээ. Гэснээс тэр "Ах дүүгийн дуу"-ны үг нь ямар хөөрхөн гээч... Кккк 

Ээж аав биеийг төрүүлсэн 
Эрхэт нам ухаан заяасан гэж ирээд л үү...☺

2010/08/23

Friday rocks

Айраг, найрын цаг ирэхтэй хамт ажилдаа орох ч давхацлаа даа гэж. 1 сар сайхан л амарлаа, завсар зайгаар нь найзуудтайгаа хот, хөдөөнөөс уулзалдан хөгжилдөөд ч авлаа. За ингээд бүүдка найзынхаа дуулсан нэгэн сайхан дууг оруулчихнаа. Энэ дууг нэт-ээс хайгаад бол олохгүй.  

Хүйсийн өндөртөө үдлээд нэг мордлоо.
Хүйтэн булгаасаа ундлаад нэг сэргэлээ.
Хөлстэй тохмоо дэрлээд нэг дугхийлээ.
Хүүгээ зүүдлээд давхийж нэг сэрлээ.

Тэнгэрийн бууцандаа хоноод нэг мордлоо.
Ижий, аавыгаа хамтад нь нэг саналаа.
Элгээ дэвтээж буйраа нэг сэргээлээ.
Эцгийнхээ голомтод аргал нэг зэргэллээ.

Зүйлийн голдоо зусаад нэг мордлоо.
Зүйрлэх ижилгүй нутагтаа би хоргодлоо.
Зөөлөн биеэнд минь хөндүүр нэг оргио доо.
Зүлэг нэвчиртэл уйлаад буцлаа даа.





PS: Биесээ хараад харцанд нь оч гийдэг найзууд гэж бий. Тэр оч бүүдийгээгүй цагт үерхэл, нөхөрлөл оршсоор л байдаг... 

2010/07/24

Монгол банк еэ еэ, бєєвєє














Новширч, новширч өнөөдөр л Анод банкны албан ёсны дампуурлыг Монгол банк зарлаж татан буулгалаа. Болоочгүй эрх хүлээн авагч нь хүртэл өөрчөгдчихсөөн, юугаа ч мэдэхгүй намын томилгооны нэг нөхөр. Өнөөдөр Монголын төр үнэхээр инээдтэй, Монголд амьдрахад тодорхойгүй байна. Яг яс юман дээрээ Анод банкыг Монголын төр, тэр дундаа Монгол банк дампууруулсан юм шүү! Гэтэл Зоос банкан дээр яаав төр төлөөлж буй хэдхэн амбицтай нөхдүүд чичирсээр байгаад өөр, өөрсдийн ашиг сонирхолыг гүйцэлдүүлж амжлаа. Ямар амархан байваа, ямар ахархан хугацаанд вэ? Гэхдээ Монгол төрийн толгойд үргэлж хогийн новшнууд байхгүй ээ. Тун удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт би итгэж байна. Пүрэвдорж, Золоо та 2 бууны нохой цаашаа шүү... доор нь ажиллаж байгаа ч бяр нь амжихгүй байгаа залуучууд наашаа шүү...

PS: Хамгийн гол нь татан буулгахгүй удсан шалтгаанаа ямар инээдтэй зүйлээр тайлбарладаг юм бэ? Зөвхөн арьсаа л хамгаалдаг наасан. Монгол төрийг төлөөлж байгаа бол ийм арчаагүй байж болохгүй шүү дээ...

2010/07/20

Зарчим ярихад...

За тэгэхээр нэгэн зочир сэдвээр шинэ булан нээнээ гэж. Амралт, зугаалга эхэлж байгааг ч хэлэх үү...☺

Ажил хэргийн хүрээнийхэн, авцаа, өгцөөтэй нөхөдтэй хундага би сөгнөдөггүй, тийм ч таатай байддаггүй... Тэр хүрээллээс таашаал, тайвшрал олдохгүй, олдоод ч амтгүй...


...Харин зөн зөнгөө мэдэрч, зан зангаа авалцсан унаган багын найзтайгаа уулзаад хоолны ширээний араас босно гэвэл Алиса гайхамшигийн оронд зорчихтой агаар нэгэн буй...

Хэрэв архи уувал
Сайн архийг
Сайхан хүнтэй л ууж бай гэж!!! 

2010/07/05

Д.Нямсvрэн - Дєрвєн цаг...

Олон сайхан мэдрэмжүүдийг нэг дор бөөндөе өө гэж...

Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэрлүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах нь сайхаан...

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхаан...

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчэн ирэх сайхаан...

Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газар ойчих нь сайхаан...

Үе үе бороо амсхийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхаан...
Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан
Шүлэг, нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсараар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхаан...

Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаан давьхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржигон эмээлээн аваад орж ирэх нь сайхааан...

to be continued

2010/06/19

Хамгийн сайн брокерын шинж...


Хэдэн жилийн өмнө би бодохдоо сайн брокер гэдэг бол чиний мөнгийг сайн хадгалдаг, хамгийн бага арилжааны шимтгэл санал болгодогийг нь гэж төсөөлдөг байлаа. Гэтэл одоо тийм биш... Сайн брокер гэдэг бол дэлхийн зах зээл дээр болж байгаа мэдээлэлийг секунтын нарийвчлалтай байж чаддаггүй юм аа гэхэд 1 минутын нарийвчлалтай өгч чаддагийг нь гэж би хэлнэ. Одоогоор энэ шалгуурт дөхөж очоод байгааг нь DailyFx-ийн гэж би хэлнэ. Харамсалтай нь Oanda энэ шалгуурт унасан. Гэхдээ Oanda-д давуу тал бас байгаа. Богино хугацаанд Trading page-ийг тун дажгүй өгдөг гэдгийг би итгэлтэй хэлж чадах байна.

PS: Гэснээс дөнгөж сая Koraoke-дож байгаад ирлээ. Өөрийгөө тун дажгүй дуулдаг нэгэн гэж битүүхэн тоодог бол зохиолын дуунаас Жавхлангийн "Дулаахан намар", Pop, попоос Никитоны "Янаг цэцэг"-ийг торолгүй дуулж чаддаг бол шүү. Өөр юм ярихгүй ээ гсн...

2010/06/18

ECB таалагдахгvй байна...


Өчигдөр өдөр Азийн арилжааны цагаар 12:37-д Европын төв банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Conzales евро бүсийн эдийн засаг тогтвортой түвшинд хүртэл Засгийн газрын бондыг нь бид худалдан авсаар байх болно гэж мэдэгдсэн нь EURO дээр аман интервенци шахуу зүйл болж хувирав.

Хамгийн сонирхолтой нь нөлөөлөл Лондонгийн бирж нээгдэх мөчид буюу 16 цаг өнгөрөөд оров. Бас 1 зүйл гэвэл Лондон нээгдээд техник шинжилгээний дагуу евро аажмаар зарагдаж breakout хийгдэх тэр мөчид зах зээл дээр гэнэт их хэмжээний худалдан авалт явагдаж эхэлсэн нь Европын төв банкнаас интервенци оруулсан гэж хардах бодлыг эрхгүй төрүүлэв. Иймэрхүү замаар зах зээлийг гажуудуулж буй явдал худалдаачдад таалагдахгүй байна.

PS: Guys! Еврог унах ёстой цэгт нь хүргэхийн төлөө гсн... Европын төв банк баруун гар дахь мөнгөө аваад зүүн гартаа шилжүүлж байгаа нь евро зонн тун хүнд байдал орснийг гэрчилнэ. Үүнийг хамгийн арга ядсан бодлого гэдгийг эдийн засаг гадарладаг хэн ч болов мэдэх биз ээ. ECBank интервенци хийхээ болъёо, одоо болоо шдээ. Happy trading to target EURO declines.

2010/06/15

Сонирхолтой л юм...


Өчигдөр шөнө 01:09 минутанд Moody's Corporation-аас Грекийн засгийн газрын бондыг зэрэглэлийг A3-аас Ba1 хүртэл бууруулж Хогийн бонд ангилалд оруулсанаа зарлалаа. Энэ мэдээ гарсан даруй 1.2330 ханш руу тэмүүлж байсан EURO унаж эхэлсэн бөгөөд худалдаачдыг хөөрхөн сандаргаад авав. Гэвч худалдаачдын дунд Грекийн засгийн газрын бонд аль эрт Хогийн бонд ангилалд орсон бөгөөд энэхүү зарласан явдал нь хэлбэр төдий зүйл юм, тиймээс нэг их ач холбогдол өгөлгүй яаран Sell арилжаа хийхгүй байхыг сануулж байсан. Энэ нь ч батлагдаж Лондонгийн бирж нээгдсэн даруй Евро чангарч эхэллээ.

Хамгийн сонирхолтой нь Хогийн бонд ангилалд багтаад байсан Грекийн засгийн газрын бонд өнөөдөр европын бирж дээр 600 функтээр өссөн нь тун хачирхалтай байна.

PS: Урд өмнөөс төлөвлөсөн гэлтэй... Ямартай ч Грекийн засгийн газар бантсандаа болсон уу эсвэл эрсдэлийн сангийн хөрөнгөөр туйлсан уу тайлбарлахад бэрх л юм.

2010/06/14

Technical analysis EUR/USD


Nice байна аа... Евро бүсийг аврах 720 тэр бум евро-гийн эрсдэлийн санг байгуулсан өдрөөс хойш таамаглаж байсан чигт ам.долларын эсрэг евро 500 пипээр чангараад байна. Гэхдээ тун удахгүй энэ өсөлт зогсоно гэж худалдаачид хүлээж байгаа бөгөөд 1.2330 эс бөгөөс 1.2671 хүртэл өсөөд буцаж 1.1814 цаашлаад 1.1639 хүртэл унана гэсэн хүлээлтэй байна. Баавгай галт тэргэнд суухад бэлэн үү гэсэн...

PS: 1.2330 ханш дээр бага хэмжээгээр евро-г ам.долларын эсрэг зараад үзэхгүй юу... Эвдэгдвэл 1.2671 дээр again Sell. Энэ уналт дээрээс ашгийг сэгсэрнэ шүү Guys! So, 
happy trading.

2010/06/08

Hot news

Дөнгөж сая Улаанбаатарын цагаар 23:30 минутад Евро бүсийг аврах 720 тэр бум еврогийн эрсдэлийн санг баталж талууд Luxembourg-т гарын үсэг зурлаа гэж Bloomberg агентлаг мэдээлэв.

Аааая гоё уу? Гэртээ Bloomberg-ийн terminal ашиглаж интэр үнэн саакарч байнаа... Энэхүү мэдээлэл гарсан даруйд унаж байсан Eвро-гийн ханш огцом чангарч техник шинжилгээгээ эвдэн бух зах зээл ажиллаж эхэллээ. Мөн энэхүү мэдээлэл гарсантай холбоотойгоор АНУ-ын хувьцааны индексүүд ч өсөж байна. Дэлгэрэнгүйг Сүндэр мэдээлнэ гсн..... КэКэ

PS: Sell арилжаа байгаа бол түр зогсоосон нь дээр биз дээ. Margin амжихаар бол хадгалсан ч болох л юм. Хувьдаа би бижкэнч гэсэн ашигаа аваад унтахаар шийдэв. Happy trading!

2010/05/31

Санах л юм даа євєє...

Он цагийн буурал салхинд илбүүлж нэг, шавхуурдуулж нэг дүнхийх нутгийн хөх уулсынхаа чулуун дунд хөл нүцгэн дэгддэг байсан он жилүүд улам бүр алсалсаар...

Эхэлсэн бүхэн дуусч, төрсөн бүхэн оддог нь хорвоо ертөнцийн жам ч тэнгэр нурж, газар цөмрөх мэт болсон тэр өдрөөс хойш нэгэн хаврыг элээж байна өвөө минь...

Цагийн саалтыг нар салхи, цас бороон дор үдсээр зүс нь гундаж, дээл нь гандсан өвөө минь... он цагийн урсгалыг дагаж биш сөрж амьдарсан буурай минь...

Ухаан орсон цагаас нүдэнд дасал болсон хөрслөг бор царай, зөөлөн бор нүд, аядуу намуун төрх, бусдыг чимээлэх таны ханиад, алив ажлыг хийсэн шиг хийдэг зан чанар...

Миний өвөө Халх түмний үр сад... Уг гарал Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Сүрэнгийн хүү бор Дамдин хэмээх билээ...

...Сургах сануулахын завсар хэлсэн хармын хэдэн үгс нь он цаг улирахын хэрээр холдон одох биш, бодол сэтгэлд улам бүр ойртон тодорно... Хэлсэн эзэн нь орчлонгийн жамаар их уулсын бэл хормойн наран ээвэр хөрснөө аль эрт шингэсэн атал ийн улам бүр тодрохын чухам учир юусан билээ?

...Таныхаа тухай зөндөө л бодох юм... ачлал энэрэлийг чинь зөндөө хүртэж өдий зэрэгт хүрчихээд ажил амьдралын давалгаанд амжихгүй явсаар бурханы орны зүгт таныгаа үдсэн гэхээр өр зүрх зүсэгдэж, өмрөн тасрах шиг болж байна. Цаг хугацаанд юунд тэгтлээ итгэнэ вэ... хэдийхэн л наслах билээ дээ та минь..

Их болсон зургаан зүйл, хамаг амьтан өвдөх зовлонгүй, үгүйрэх гарзгүй байг... Ум ма ни бадми хум

Таны минь хойд насны буян дүнчүүр маань лугаа үржин, дэлгэрэх болтугай.



2010/05/28

Грекийн хямрал евро бvсийг сvйрvvлж мэдэхээр байна


Грекийн өр савнаасаа хальж, Европын холбооны улсуудын санхүүг донсолгосон шуугиан намдаагүй байхад банкуудыг тойрсон ээлжит давалгаа эхэлсэн бололтой. Намжих төлөвтэй байсан хямрал ийнхүү сэдэрсэн тул зарим улс банкууддаа тавих татвар, хураамжаа нэмэхээр болсон юм.

Олон улсын зах зээл, үйлчилгээний газрын Европын талын үүрэг гүйцэтгэгч, парламентын гишүүн М.Барниер банкуудад тулгарч болох эрсдэлийг даах сан байгуулах санал гаргав. Гэлээ ч Их Британийн талаас банкуудаараа дамжуулан зах зээлдээ хэрэгтэй мөнгийг нь өгөхөөс цааргалах хэрэггүй хэмээн үзэж байна.

Европын холбооны улсуудын олонх нь банкуудаа дампуурлаас аврах хөрөнгийн сан байгуулах саналд нэгдээд байна. Аврах сан байгуулсныг мэдвэл банкууд хямралын дараагийн давлагаанаас эмээхээ болино гэсэн шүүмжлэл ч Парламентын хэлэлцүүлэгийг тойрсонгүй.


2010/05/07

Head hunting

Хэд хоногийн өмнө "Ньюсом" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болд гэдэг залуутай танилцаж АНУ-ын банк санхүү, хөрөнгийн зах зээл, IPO гаргах стандартын талаарх түүний мэдлэг мэдээллээс хүртэж, удахгүй батлагдан гарах IPO-ын журмын шинэчилсэн төсөл дээр хамтран ажиллах азтай завшаан тохиолдов.

Түүнийг "Ньюсом групп" Head Hunting хийж "Ньюсом" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2009 оны 11 сараас томилсон болов уу гэж хувьдаа би ойлгосон.

Тэрээр уг албан тушаалд томилогдохоосоо өмнө дэлхийд эхний 2-т бичигддэг АНУ-ын "JP Morgan Chase" санхүүгийн группын "JP Morgan Chase" хөрөнгө оруулалтын банкны Дэд захирлын алба хашдаг байсан бөгөөд АНУ-ын Citi bank хүртэл удирдах албан тушаал санал болгож байсан гэхээр түүний санхүүгийн мэдлэг боловсрол ямар өндөр түвшинд бэлтгэгдсэн нь ойлгогдох биз.

Тэрээр 1998 оноос Нью-Йорк дахь JPMorgan банкинд ажиллахдаа IPO, LBO, M&A чиглэлээр Blackstone, Warburg Pincus, KKR, Apollo зэрэг АНУ-ын тэргүүлэх компаниудад санхүүгийн зөвлөлгөө өгөхөөс гадна АНУ, Европ болон Азид нийтдээ 30 гаруй хэлцэл амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Сүүлийн үед Ерөнхий сайд н.Батболд Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр олон ажил санаачилж байгаа. Ингэхдээ Б.Болдыг энэхүү ажилдаа татан оролцуулсан нь цаг үеийн захиалга, нүдээ олсон сонголт гэлтэй. Браво. (Өөрөө ч мэдээгүй байхад нь Төрийн өмчийн хорооноос ТУЗ-ын гишүүнээр томилсон гсн. Гоё уу?)

Ингээд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын гишүүнээр нэгэн чадварлаг мотор хүч түрэн орж ирлээ. Гоё шүү!!!

PS: Хэдэн жилийн өмнө Монголд ирэхдээ Оллоо-д өгч байсан түүний ярилцлагыг эндээс

2010/05/06

Be carefully...


Дөнгөж саяхан 5 минутын өмнө Европын Төв банк бодлогын хүүгээ 1% хэвээр нь үлдээлээ. Энэхүү мэдээнээс болж евро өнөөдрийн шал болох 1.2736 түвшинг доош эвдлээ. Энэ 7 хоног үнэхээр сонирхолтой болж өнгөрч байна.

Өнөө орой 21:30-аас АНУ-ын Төв банкны ерөнхийлөгч Ben Bernanke, 23:30-аас Европын төв банкны ерөнхийлөгч Trichet нар ар араасаа шахуу цувран мэдэгдэл хийх гэж байна. Тэр дундаа Trichet-ийн зүгээс ханш нь унаад байгаа Евро-гоо аврахын тулд аман энтервэнци хийх магадлал тун өндөр байна. Тиймээс өнөөдөр арилжаанд орохгүй байх нь дээр биз дээ.

Euro хєрєнгє оруулагчдыг сандаргаж байна.

АНУ-ын эдийн засаг сайн байгааг сүүлийн үед мэдээлсэн эдийн засгийн индикаторууд гэрчилсээр байна. Өчигдөрийн Хойд Америкийн арилжаагаар огцом унаж эхэлсэн еврогийн ханш өнөөдрийн Азийн арилжаагаар үргэлжлэн унасаар ам долларын эсрэг $1.2936 хүрээд байна. Хэрэв уналт үргэлжилсэн тохиолдолд дараагийн ханш 2009 оны 4-р сарын доод ханш болох $1.2880-85 орчим байна гэж худалдаачид хэлж байна. Техник шинжилгээгээр eur/usd-ийн томоохон шал 2008-2009 оны ханш дээр дундчилсан фибоначигийн 78,6% дээр буюу $1.2930 түвшин дээр байна.

Евро бүсийн Грек, Португаль ба Испаний гадаад өрийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа нь еврод муугаар нөлөөлсөн хэвээр байна гэж Lloyds Banking Group-ийн зах зээл судлаач Kenneth Broux хэлж байна. Тэрээр нэмж eur/usd-ийн ханш $1.25 хүртэл доошилж болзошгүй байна гэдгээс айж байна гэж хэллээ.

Олон улсын валютын сан болон Европын холбоо Грекд өгөх 110 тэрбум еврогийн амлалтаасаа буцаж болзошгүй байгаа нь еврогийн ханшийг огцом унагаад байна. Энэ долоо хоногт еврогийн ханш ам долларын эсрэг 3%-р унаад байгаа нь хөрөнгө оруулагчдыг сандаргаж байна.


2010/04/30

The feeling


Хүйтэн биеийг минь төөнөн
Хажууд хүү минь нойрсоно
Хорвоо ийм уярам...

С.Оюунтөгс

2010/04/19

"Монгол Трэйдэр" тэмцээн

Дэлхийн цалинг монголоосоо!

Өнөөгийн манай нийгмийн залуучуудын хамгийн том асуудал бол мэдээжийн хэрэг цалин хөлсний асуудал. Хичнээн ч сайн мэргэжил эзэмшээд, хичнээн ч сайн ажиллаж байлаа гэсэн манай монголын залуучууд хөдөлмөрөө дутуу үнэлүүлээд байгааг та бид хэн хүнгүй мэдэж байгаа билээ.

Зуу, зуун залуучуудад дэлхийн цалинг монголоосоо олох боломжийг олгож буй байгууллага бол мэдээжийн хэрэг Монголын Форексчдын хамгийн том клуб болох “FX Club” юм.

Одоогийн байдлаар манай улсад энэхүү зах зээлийг сонирхон судалж байдаг олон мянган залуучууд байдаг бөгөөд идэвхитэй арилжаа хийдэг 2000 гаруй хүмүүс байдаг гэсэн албан бус тоо баримт байдаг юм байна. Зөвхөн “FX Club”-т л гэхэд 370 гаруй залуус гишүүнээр элсэн зах зээлд оролцож байдаг.

2010/04/05

Tiesto - Elements of Life

Яооооя.... Ойрдоо Tiesto сонсоогүй ямар гоё юм бэ. Сэтгэл хөдлөөд гсн... Хэхэ Tiesto-г бол үнэхээр шүтэж байна оо. Шууд club-д ороод нүдээ анимаар болдог уу.



PS: Суга таягтай гар хүртэл байна шт... Хаха. Tiesto-оог энэ яваа насандаа нэг үзчих юмсан даа гэж. Нэг track-аа 250 000 ам.доллароор тоглодог гэхээр л Монгол амжихгүй болчихож байгаам л даа...

2010/03/24

Breaking News гэсэн...


Өчигдөр, өнөөдөр хоёр Олон улсын болон дотоодын зах зээл дээр ам.долларын хувьд гал гарсан өдрүүд болж өнгөрлөө гэж... Монголд сүүлийн 1 жилийн хугацаанд анх удаа ам.доллар 1300 төгрөг руу орж банкуудыг хөөрхөөөн сандаргаад авав. Ханшийн тэгшитгэлээс нэлээд том алдагдал хүлээсэн нь тодорой юм. Алдагдалын нөгөө талд ашиг байдаг л хойно бидний хэдэн нөхөд бижкэээн ашигийг хийв гсн... Кэкэ

Аа харин дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш эсрэгээрээ сүүлийн 2 сарын доод ханш болох 1,3430 ханшыг нэвтэлж цаашид чангарах зам нь шулуудав.

PS: Pips a lot. Happy trading Guys! Гэснээс Chikhen house-ийн тахиа үнэн чика юм байна шүү.

2010/03/20

Анодын албан ёсны дампуурал...


Ирэх 1 дэх өдөр буюу 3 сарын 22-нд Монгол банкны БЭТ Анод банкны дампуурлыг албан ёсоор зарлах гэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хохирогдогчид нь юу ч олж долоохгүй гэсэн үг. Тэр дундаа хувьцаа эзэмшигчид үүнд хамаатай. Албан бус мэдээллээр хаалтын ханшаар буюу нэгж хувьцаагаа 589 төгрөгөөр зарах захиалга өгсөн хүмүүст ногдох мөнгийг нь улс гаргаж өгөөд уг ханшаар зарахыг зөвшөөрөөгүй хувьцаа эзэмшигчид асуудлаа шүүхээр шийдүүлэх сурагтай. Энэ нөхцөлд нэгэнд дампуурсан банкнаас юу ч олж долоохгүй нь тодорой юм.

PS: Тиймд 589 төгрөгөөр зарах захиалга өгч тал ч атугай мөнгөө олж авахыг зөвлөмөөр байна даа.

2010/03/19

Breakout...

Сая EUR/USD, GBP/USD хоёрын sell breakout дээр мордоод цөм хийлээ шт. Гоё шүү. :) Грекын эдийн засгийн хямралаас болж EURО хүнд байдалд ороод байна. Грекыг европын холбооноос хасах тухай ч яригдаж эхэллээ. Ёстой сонирхолтой үйл явдал өрнөж байна даа. Холбооны улсуудын нэг нь л эвгүйцэхэд EURO-гийн хувь заяа бүрхэг болоод ирдэг наасан. Цаашдаа энэ байдал бусад холбооны улсуудад нүүрлэвэл EURO юу болох вэ? Холбооны кадарууд нь нэг юм бодож байгаа байлгүй дээ.

PS: Аягүй бол Bанга-гийн зөгнөл биелэгдэх юм байна л даа гсн...

2010/03/16

Таван эрдэнэ

Би их хуучинсаг үзэлтэй хүн шиг байгаа юм. Намайг бага байхад Ээж, Дадай 2 энэ дууг их гоё дуулдаг байж билээ. Ээжийн талынханы дуу хуур, яриа хөөрөө нь угаасаа чика л даа. Клиптэй болсныг нь TV-ээр үзээд тэсэлгүй оруулмаар санагдаад гсн... ☺

PS: Гэснээс тэр хурга тэврээд явж байгаа хөгшин бол манай нутгийн мянгат малчин Хэнмэдэх гэдэг өвгөн байгаа юм. Сайхан мал хуйтай айл л даа. Яаагаав, тэр жил Julia Roberts Монголд ирэхдээ онгоцны буудал дээрээс шууд хөдөө яваад, тэндээ хэд хоноод буцаагүй юу? Энэ айлд байж байгаад буцсан юм шүү дээ.


USA Interest Rate


Өнөөдөр шөнө 03.30 минутад Америкийн нэгдсэн улсын Төв банк бодлогын хүүгээ зарлах гэж байна. Гарах үр дүнгээс хамааран америк долларын цаашдын хувь заяа шийдэгдэнэ. Хэрэв бодлогын хүүгээ таамаглаж байсан 0,25%-аасаа өсгөх юм бол ам долларын нийлүүлэлт хумигдаж цаашид улам чангарах төлөвтэй байна. Сүүлийн өдрүүдэд арилжаанд ороход тун эрсдэлтэй байгаа бөгөөд USD, JPY зэрэг гол гол валютууд маш чухал түвшинд тулж ирээд байна. Болгоомжтой арилжаанд орохыг зөвлөж байна.

PS: Ер нь сайхан амьдралдаа эргэж хариад Хурдын тоглолтоо 18-нд үзсэн нь дээр юм байна даа гсн...



2010/03/06

Хайку...


***
Хачин тэр ертөнцөд
Хавар болдоггүй ч
Шувуудын жиргэх сонсогдоно...

С.Оюунтөгс

2010/03/03

Хайку...


* * *
Навчис шарлахад л
Хавар эхэлнэ дээ.
Хонгор минь...


С.Оюунтөгс

Хурд - Хайрын салхи

За нэг тасарчихсан дуу хийчихье. Мань мэт шиг далий гаруудын вкуст таарах дуу болсон байна лээ. Гариг андуурсан нөхдүүд бол сонсоод хэрэггүй.



Хурд - Хайрын салхи

Энэ өдрийг мартаж чадахгүй нь
Ээдсэн гуниг хоолойд зангираад
Харилцуур утасаа байсхийж шүүрээд
Харин ердөө өөрөө өөрийгөө мэдэхгүй нь

Хуучин байрны чинь гадуур өнгөрөх бүрдээ
Хэрэг гарган танайх руу ширтэх юм
Цагтаа тэр цонх үлэмж тод гэрэлтсэн
Цамцан дотор дарцаглан ассан бамбар байж

Пр:
Харцны чинь дөлгөөнд уусан
Хайрлаж гэмээнэ хайрлаж явсан нас
Орой бүхэн гитар тоглон сууж
Орцонд чинь байнга л байдагсан

Дуу аялсаар чамруу явдаг зам хуучирч
Арав гаран жилийн салхи бидний дунд шуурчээ

2010/03/02

Намарыг хvлээхvй...



* * *
Нөмөрт нь суухад

Хүйтэн уул.
Нар, салхинаас хол,
Хөлөө эцтэл,
Хоолойгоон сөөтөл зүтгээд
Нөмөр нь үл дуусах
Сүүдэрт уул.
Нарнаас зугтан би
Хэзээ энд нуугдсанаа мэдэхгүй,
Салхи сөрөн энд
Яагаад үлдсэнээ санахгүй,
Нуруу биеийг жиндүүлсэн
Нөмөрт ууланд
Намар ирсэнгүй
Нарнаас эхлээд
Оргилд шингэсэн
Сүүдэр л ноёрхоно.
Нар, нар үзэхийг
Надаас одогсод
Ямар их хүснэ вэ?
Нөмөрт хүйтэн ууланд, гагц
Намар болохыг би хүлээнэ!


С.Оюунтөгс

2010/02/22

Мelody

Ахиад л зарын шинж чанартай зүйл сорри Guys! Харш, Айзам, Номин зэрэг 90-ээд оны хамтлагуудад танидаг хүмүүс чинь байдаг юм биш биз?

Надад дараах дуунуудын понограмм нь хэрэг болоод байгаамаа...

Харш - Хүн бүрт хэлэх үг
Харш - Сэтгэлийн үг
Харш - Зөвхөн түүндээ

Айзам - Арван жил
Айзам (Энхболд) - Сумын наадам

Номин - Зүүд
Номин - Хожимдсон гэмшил

PS: Үнэ тохирч худалдаж авсан ч болно шүү...

2010/01/15

Аяыг таагаарай!!!

За залуусаа тэгэхээр ийм байнаа. Нэгэн дууны аяыг share хийлээ. Миний бие энэ дууны нэр, аяыг бүтэн жилийн турш хайгаад эс олов. Тиймээс татаж аваад сонсож үзээд мэддэг бол хэлж өгч туслаач Guys pls. Нэг жижигкээн файл байгаа. Би Modern Talking-ийнх байж магадгүй гэж бодоод хайж л байна. Ямартай ч гадаад дуу л байх болов уу. Доорх линк дээр дарж татаж авна уу.

Аяыг таагаарай!!!

PS: Миний бие таасан хүнийг хүйтэн пивоор хангалттай дайлъя. Холбогдвол энэ хаягаар: up_mn2001@yahoo.com