2007/05/25

Spam


И-мэйлээ шалгах зуураа (и-мэйлээ шалгах ч гэж дээ, спамаа устгах гэж ярьвал таарна), нэгэн марзан захидал олоод уншчихдаг юм байна. Нигерийн (эсвэл өөр ямар нэгэн Африкын улсын) засгийн газрын томоохон төлөөлөгчийн барууны банкинд нууцаар хадгалуулсан их хэмжээний мөнгийг олж авахад таны туслалцаа хэрэгтэй байна гэх мэт hoax (хулхидалт?)-ууд нэтээр их тэнэдэг дээ, тэгсэн энэ удаад нэг сэргэлэн нөхөр Ходорковскийн нэрийг барьж тиймэрхүү утгатай захиа илгээжээ:

Today or Tomorrow


Нойр хүрэхгүй байхаар нь далийж янзан бүрийн юм уншиж суусан биш нэг сонирхолтой зүйл олж уншив. Өөрийгөө дөрвөн настай хүүхэд гээд бодъё. Цэцэрлэгтээ ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байтал чинь нэг ах орж ирээд та нарын өмнө нэг нэг чихэр тавиад, “Ах нь та нарт гого бэлэг авчирлаа. Миний дуу нар чихрээ хэзээ л бол хэзээ идэж болно. Ах нь одоо гялс явчихаад ирнэ, нэг их удахгүй. Намайг иртэл чихрээ идэлгүй хүлээсэн хүүхдэд би дахиад нэг чихэр нэмж өгнө шүү” гэж хэлээд яваад өглөө гэж бодъё. Чи чихрээ идэх үү эсвэл дахиад нэг чихэр авах гэж хүлээх үү?

2007/05/23

Дэлхийн банкны тэргvvн хvнд байдалд орлоо.


World Bank-ны Chairman Пол Вульфовиц огцрох нь тодорхой болоод байх шиг байна. Ямартай ч мань хүн сүүлийн хоёр жил Дэлхийн банкны бодлогыг тодорхойлсон билээ. Цоглог хөгшин шүү.

Уламжлал ёсоор дэлхийн банкыг Америкийн талын хүн тэргүүлдэг. Тиймээс ч ноён П.Вулфовицийг огцруулахын эсрэг хатуу байр суурьтай байсан Цагаан ордон түүний орны хүнийг хайж эхлээд байна.



Течение совести


Урьд шөнө найзтайгаа чаталж суутал тэр цагт нөхөрлөж явсан нэгэн найзын тухай яриа бидний дунд өрнөх зуур сэтгэл тавгүйцэн орхин гарахаас өөр аргагүй байдалд хүрэв. Тэгж байтал нэгэн хүүрнэл санаанд орж ухаж төнхөн байж олж сийрүүллээ... 

Морины сайныг унан байж, хүний сайныг ханилан байж мэддэг гэж үг бий. Эргээд харахад миний сэтгэлийн хаалгаар мөн ч олон хүн орж, бас мөн ч олон хүн гарчээ. Тун цөөхөн хүн хүндтэй суудалд налайсаар он жилийн уртыг элээж байх юм. Яагаад тэгэв? Би адгийн новш юм болов уу? Тэгвэл тэр олон хүмүүс анхнаасаа орж ирэхгүй байж болох биш үү? Эсвэл... 

За яршиг гол зүйлдээ оръё. Олон жилийн өмнө уншсан нэгэн өгүүлэл толгойд минь хадагдаад өдий хүртэл мартагдах нь бүү хэл байн байн бодогдож цагийн өнгө бүүдийж, хүний мөс нимгэрэх тусам сэтгэл зүрхний эмзэг нарийн утсыг энэ л хоёр үг базаад, маажаад, мэрээд малтаад байх шиг...

Олон сайхан нөхөд минь цагийн шалгуур эс даан миний сэтгэл зүрхнээс ачаа хөсгөө хөтөлсөөр холдон одож... Зарим нь нэг л мэдэхэд чимээгүйхэн явчихсан, заримыг нь би хөөгөөд явуулчихсан, заримтай нь зам нийлэхгүй заяа тавилангийн хатууг гайхалцаад тэврэлдэн салсан. Зарим нь эргэж бууя хэмээн үүд тогшиход би хаалгаа нээгээгүй. Заримыг нь эргээд ирээч хэмээн урин дуудахад нэгэнт оройтсон байсан. Зарим нь бууж мордож хуучин дурсамжаа сэргээн хуучлах төдий... Зарим нь өчнөөн хугацааны дараа эргэж учраад бидний хооронд он цагийн тасархай байсныг ор тас мартан хойморт минь заларч буй. Юм болгоныг гэгээнээр хардаг, хүн болгон ариун санагддаг залуу насанд энэ мэт орчил хөдөлгөөнийг ямар ч эмзэг хүлээж авдаг байж вэ... 

Бавуугийн Лхагвасүрэнгийн "Одоо хэдий ингэж нэгэн гүүний унага мэт ижилдэн байвч Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо хөөрхийс" гэсэн ад мөрийн зөн мэдрэмжтэй шүлгийн мөрийг тэр үед гүйцэд ухаарах билгийн мэлмий нээгдээгүй байж... Үргэлж сэтгэлээрээ байж, ямагт бусдын ая тухын төлөө өөрийгөө зольдог, үүнийхээ улмаас ойр дотныхонтойгоо хүртэл зөрчилддөг байсан минь намайг нийтийн хэрэглээний эд зүйл мэт болгож, овжин зальжин, ашигч хонжооч олон ч хүн надаар шатны гишгүүр, хаалт бамбай, гал хамгаалагч хийсэн дээ. Гэвч тийм хүмүүс үдлээд мордохоос үлдэж хоцордоггүй нь юутай сайн хэрэг билээ. 

Яруу найрагч Ойдовын Содномпил нэгэн шүлэгтээ "Намайг тойрон эргэлдсэн дагуул гаригууд хайчаа вэ?" гэж асуусан шиг тэд одоцгоосон. Тэхдээ тэд надад хамгийн үнэтэй зүйлийг үлдээгээд одсоноо мэдэхгүй л дээ. Тэр нь юу гээч? Ухаарал. Амьдралыг хайрлах, хүн чанарыг дээдлэх ухаарал. Энэ маань надад алдсанаа нөхөх, илүү сайн хүмүүстэй учрах үүд хаалгыг нээж өгсөн юм. Одоо би хаана хүн чанар шүүрч байгааг мэдэрдэг болсон. Харин энэхүү течение совести гэдэг үгийг монгол хэлнээ буулгаж чадахгүй өдий хүрч байна. Магадгүй бидний сэтгэлд энэ үг ойрхон тул ийнхүү эх хэлэнд маань буудаггүй ч юм бил үү? Тийм л байгаасай гэж юутай их хүснэ вэ...

2007/05/22

Видео vзэх талаар

Блог маань видео-той боллоо. Гоё шүү... Гэхдээ Монголын интернэт хурд ямар билээ зарим нэгэнд нь үзэхэд гацах интэр хүндрэл гарч магадгүй л юм. Хэрэв тийм бол SpeedBit Video Accelerator for YouTube-ийг татаж компьютертаа суулгаснаар саадгүй үзэх боломжтой.Энд дараад татаж авч болно. Миний хувьд ISP-аа MSC-ийг сонгож амарсан. Дэлхийтэй нүд, чих нэгтэй явахад маань хурд, найдвартай байдлын хувьд боломжийн л санагдах юм. Гэснээс UB нэт үнэн худлаа юм байна лээ шүү хүмүүсээ!!! Өдөр бүр ISP-ынхаа tech support-той ярьж ядаргаатна, тэд ч надаас жинхэнэ залхсан байх аа… тэгж байтал хэн нэгэн нь хакердана үнэн зовлонтой. Ямар ч байсан гэрээгээ цуцалж санаа амарсан. Харин MSC-ийг сонгохыг зөвлөсөн инженерт баярласан шүү.

PS: Оскарын хуучин бичлэгүүд үзчихсэн биш юу юугүй л талархал илэрхийлээд байдаг болоод байна...☺