2007/05/23

Дэлхийн банкны тэргvvн хvнд байдалд орлоо.


World Bank-ны Chairman Пол Вульфовиц огцрох нь тодорхой болоод байх шиг байна. Ямартай ч мань хүн сүүлийн хоёр жил Дэлхийн банкны бодлогыг тодорхойлсон билээ. Цоглог хөгшин шүү.

Уламжлал ёсоор дэлхийн банкыг Америкийн талын хүн тэргүүлдэг. Тиймээс ч ноён П.Вулфовицийг огцруулахын эсрэг хатуу байр суурьтай байсан Цагаан ордон түүний орны хүнийг хайж эхлээд байна.



Буш өөрийн талын хүнийг зүтгүүлэх нь ойлгомжтой. 2005 онд байхаа Америкийн Төв банк болох Federal Reserve-ын Chairman Алан Грээнсфаны томилолтын хугацаа дуусахад Буш Принстоны их сургуулийн профессор Вен Вернанкийг залгамжлагчаар зарлаж байсан санагдана. Түүнийг хүмүүс улс төрийн туршлага муутай, хэт академик гэж шүүлжилж байсан ч ихэнхи шинжээчид түүний томилолтыг таатай хүлээн авч томилсон. Тухайн үед цэвэр академик чадвар Federal Reserve-ын Ерөнхийлөгч мэт асар мэдрэмж шаардсан ажилд хангалттай бус санагдаж байсан ч Вен Вернанке насаараа их сургуульд багшилчихсан академик талдаа цоорчихсон хүний хувьд хурдан сурах байх гэсэн бодол толгойд орж, гарж байсан санагдах.

За тэр яахав нэг мэдсэн тас далийчихсан явж бна шт. Дэлхийн банкны ерєнхийлєгч Пол Вульфовиц найз бvсгvй Саха Ризаг үндэслэлгүй албан тушаал ахиулж, тvvний цалинг єсгєж дvрэм зєрчсєнийг тус банкны удирдах зєвлєл хvлээн зєвшєєрчээ. Америкийн батлан хамгаалах сайдын орлогчоор ажиллаж байсан Пол Вульфовиц 2005 онд Дэлхийн банкны ерєнхийлєгч болсны дараахан олны хараанд өртөхгүйн тулд найз бүсгүйгээ өөр хэлтэст буюу Америкийн төрийн департаментад албан тушаал ахиулан дэвшүүлж, цалин мөнгийг нь үндэслэлгүй нэмжээ. Хэдийгээр Риза өөр хэлтэст шилжин ажиллах болсон ч Дэлхийн банкнаас түүнд цалин хангамж өгсөөр байжээ. Ингэснээр түүний жилийн орлого тус байгууллагын тэргvvн Кондолиза Райсын цалингаас ч илүү жилд 193 мянган долларын цалин авч байснаас гадна элдэв татвараас чөлөөлөгдөөд байсан байна.

Оюутан байхад Дэлхийн банк түүний Board-ийн талаар хачин их лекц ордог байж билээ. Тухайн үед банк сонгохоо мэдсэн бол илүү их анхаарал тавьдаг байж, юу ярьж байсныг нь таг саначихсан байна шүү. Юутай ч, нэг хэсэг financial market асар хөдөлгөөнтэй байх бололтой, тэр нь ч мань мэт шиг investment-гүй бачкад ямар хамаа байхав дээ гэсэн. Гэхдээ л заримдаа хонгилын үзүүүрт гэрэл сүүмийж боломж тохиох үест ханш учиргүй савж зовлонтох, бас л нервны ажил шүү...

No comments: