2007/11/24

I love my fatherland


Сүүлийн хэд хоногт хэдэн ч галт тэрэгний буудлаар хэсчихэв, хэдэн ч өдөр явчихав, хэдэн ч буудал соличихов доо... балай авлаа шүү. Ядуу ч гэсэн Монгол орон шиг минь сайхан газар гэж алга. Хүний газар явахад түгшүүртэй шүү, салют буудахад хүртэл учиргүй сандарч, хаана юу дэлбэрээд унав аа гэж бодож энэ тэр. Дээрээс нь хулхидалт, хулгай, дээрэм гээд л.... Харийн нутагт арилжаа наймаа, ашиг орлого хайж яваа Монголчуудын маань амь нас, эрүүл мэнд хугархай зүүнээс ч үнэ цэнэгүй, баталгаагүй болсон. Ер нь Хятад гэж нэг л ёозгүй газар шүү. Амьд явахын үнэ цэнийг мэдрүүлээд л буцаадаг газар даа. Бөөн адал явдал, магад тэр нь азгүйтэл цаашилбал ужаслаг болж ирнэ.

Гэтэл Монгол маань дэндүү тайван, бүх зүйл нь энгийн, ойлгомжтой, зон олон нь сайхан сэтгэлтэй, охид бүсгүйчүүд нь өнгө гоо, үзэсгэлэн төгөлдөр гээд л хорогдох зүйл эх оронд минь асар их шүү. Everything has its beauty but not everyone sees it гэдэг шиг...

Маргааш Монгол Улс тунхагласны баяр болно. Энэ баярыг би лав хувьдаа хэрхэн яаж тэмдэглэхээ сайн мэддэггүй юм. Ямартай ч маргааш өглөө төрийн дууллаа тогтож нэг сайхан сонсох юм шүү.

Улс тунхагласны баяраар бүгдээрээ гэртээ сайхан гурил, ногоогоор хачирласан махаа чанаад гэр бүл, найз нөхдөөрөө хамт ширээний ард Төрийн дууллаа эгшиглүүлэх зуураа Үндсэн Хуулийнхаа эхний өгүүлбэрийг уншчихаад хоолловол Улс тунхагласны баярын ач холбогдолыг илүү өндөржүүлэх юм шиг ээ... Хэхэ 

За ингээд бүгдэд нь Улс тунхагласны баярын мэнд хүргэе!

Жич: Төрийн дуулал

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Монголын ард түмэн бид:

- Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
- Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
- Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
- Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна

PS: Надаа лав хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ гэсэн хэсэг нь асар таалагдаад байдаг юм. Хүмүүнлэг, иргэний нийгэм гоё шүү гсн... Эх орноо хачин их саналаа ш дээ. Хэхэ

7 comments:

Mongolica said...

Улс тунхагласны баярын мэнд!

Tuya said...

Махны оронд том том бууз байвал яаж байна. Хэхэ. Манайх лав 11.26-нд гэр бvлээрээ сууж байгаад тэмдэглэдэг. Энэ өдөр манайхны нэгнийх нь birthday болдогийг хэлэх vv торттой тэмдэглэдэг.

Different Theory said...

Цагаан сараар бууз иддэг юм чинь хальт явуургvй юм биш vv. Уг нь жилддээ ганц удаа євєєгийн, эмээгийн дvvгийн хvvхдийн эхнэрийг нєхрийг харж баясдаг тэр л єдрєєрєє идвэл гоё шд? Бууз ч хvмvvcийг ойртуулах увидастай сайхан хоол шvv. :)

Anonymous said...

…Uvuugiin, Emeegiin dyygiin hyyhdiin ene ter gesnees nadad neg alia yavdal tohioldoj bilee. Neg naiztaigaa gert ni togsoltiin zurgiin album yzej bailaa. Tegeed zurgan deerhi neg ohiniig davgyi ohin be gesen shyy yum bodood ongorson yum. Daraa ni harin tsagaan saraar onooh “davgyi” ohintoigoo durlahgyigeer ynseltssen shyy… Tsagaan sar HEREGTEI bayaraa gej.

Anonymous said...

Bi sayhan chinii sanal bolgoj bgaa hooliig negen zaluutai hamt idsiin.
Neeree uls tunhaglasanii bayariin umnuhun. Tuund taalagdsan bolov uu, ter udur. Unuruu chi yu gej bodjiino.

Different Theory said...

Айл бvхэн євлийнхєє идшийг хийгээд хаа сайгvй л vхрийн мах чанасан хvмvvс. Мань мэт шиг маханд дуртай хvмvvст л тансаг байх шиг байна. Нэг айлаас нєгєє айлд очиж мах чануулж идээд л гсн.

So, Маханд дургvй монгол гэж цєєхєн байдаг юм биш vv? таалагдаа биз дээ. Хувьдаа би лав махгvйгээр амьдралаа тєсєєлж ч чадахгvй болоод байгаа шт.

Anonymous said...

Hello. And Bye.