2008/12/15

Цуврал VIII - Хэмнэлт буюу єєртєє тєлбєр хийх нь

Мөнгө үрдэг ч, мөнгө хэмнэдэг ч хүн бол хамгийн сэтгэл хангалуун хүн бөгөөд тэр хоёуланг нь
баяр хөөртэй хийдэг.
Самуэл Жонсон.


Нэгэн өдөр ядуу тариачин саравчиндаа орж галууныхаа үүрнээс алтан өндөг олжээ. Тэр учрыг олохын тулд өндгөө авч алт мөнгөний дархан дээр очиход, дархан өндгийг хольцоогүй шижир алт болохыг хэлжээ. Ингээд тариачин өндгөө зарж их мөнгө олоод гэртээ харив. Тариачин тэр оройдоо том баяр наадам хийж маргааш нь үүрийн гэгээнээр гэр бүлээрээ босч галуу нь дахин өндөглөсөн эсэхийг үзэхээр очив гэнэ. Гэтэл үнэхээр үүрэнд нь дахин нэг алтан өндөг байх нь тэр. Үүнээс хойш тариачин өглөө бүр нэг алтан өндөг авч, түүнийгээ зарсаар их баяжиж гэнэ. Гэвч тариачин их шуналтай хүн байсан тул удалгүй яагаад галуу нь ганцхан л өндөг гаргаж байгаа юм болоо гэж бодох болжээ. Ер нь энэ амьтан яаж алтан өндөг гаргаад байгааг мэдэж аваад өөрөө сагс сагсаар нь алтан өндөг хийхийг хүсч, саравч руугаа гүйн орж өнөөх галуугаа хутгаар хоёр хуваачихжээ. Гэтэл тэр дөнгөж үүсч байгаа өндөгтэй төстэй зүйлээс өөр юу ч олж үзсэнгүй.

Энэ үлгэрийн сургамж нь “Галуугаа битгий ал!” гэсэн санаа юм. Ихэнх хүмүүс үүнтэй төстэй зүйл хийдэггүй гэж үү? Галуу гэдэг нь капитал бөгөөд капиталын хүү нь түүний өндөг юм. Ихэнх хүмүүс бүх мөнгөө үрдэг ба ингэснээр тэд галуугаа хэзээ ч өсгөж чаддаггүй. Тэд алтан өндөг өгч болох байсан галуугаа өсч том болоогүй байхад нь алдаг.Та өөртөө галуутай буюу мөнгөний машинтай болоогүй байхад хичнээн их орлоготой байсан ч хамаагүй та өөрөө мөнгөний машин байсаар байх болно. Олж байгаагаасаа бага үрэх нь танд тийм сүйдтэй сонсогдохгүй байгаа бол хэмнэх нь танд зугаатай мөн утга учиртай гэдгийг ойлгоно.

2008/11/17

Цуврал VII - Орлогоо яаж нэмэгдvvлэх вэ?

Орлого бол баялаг биш. Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ?


“Бүх л өдөржингөө ажилладаг
хүнд
мөнгө хийх зав гарахгүй”

Джон Д. Рокфелер.



Хүн бүр бүтээсэн үйл хэрэгтэйгээ дүйцэхүйц шан харамж хүртдэг. Гэвч олон хүн: “Надад төлж байгаагаас би илүүг авах ёстой” гэж хэлэхийг бид байнга сонсож ирсэн. Энэ бол худлаа. Хэрэв та илүү “гавьяа” байгуулсан бол гарцаагүй илүүг авах л байсан гэдэг нь харин жинхэнэ үнэн үг. Мөнгө олоход шаардлагатай бүх зүйлс таны гарт бий бөгөөд, хичнээнийг олохыг гагцхүү та л өөрөө шийднэ. Та өөрийн амьдралын зохион бүтээгчийн хувьд өөрийн орлого, цалингийн хэмжээг өөрөө л тодорхойлно. Зөвхөн та л өөрийнхөө цалинд хариуцлагатай хандаж, зөв тодорхойлж, түүнийг нэмэгдүүлж чадна.

Мөнгө болон боломжууд нь ядуу хоосон байдалд бус харин ур чадварт өврөө нээдэг. Танд зайлшгүй хэрэгтэй байлаа гээд та цалингаа нэмэгдүүлж чадахгүй, зөвхөн тийм гавьяа байгуулж байж л нэмэгдүүлнэ. Тиймээс хэрэв та цалингаа нэмэгдүүлэхийг хүсвэл цалин нэмэх ярилцлагын өмнө “Та компанид ямар ашиг тустай зүйл хийсэн болон цаашид ямар зүйлийг хийж чадах” тухайгаа мөн өөрийн давуу талуудыг жагсаан бичиж тэмдэглэн урьдаас бэлтгэсэн байвал сайн. Гагцхүү хүч чадал л үнэлэгддэг гэдгийг сайтар ухаарч ав.

2008/11/13

Обама дэлхийн найдвар


Америкчууд Обамаг сонгосны дараа дэлхийн биржүүдийн индекс огцом өсч, дэлхийн зах зээл өндийж эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн тодорхой болсны дараа Америкийн хөрөнгийн зах зээл огцом өссөн бөгөөд үүнийг даган Азийн зах зээлийн индексүүд ч хаданд гарлаа. Азийн хамгийн том зах зээл болох Японы “Nikkei”-н индекс 4.5 хувиар дээшилж 9.521-д хүрчээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын “Kospi”-гийн индекс 3.2 хувиар өсч 1.190-д хүрсэн бөгөөд Сингапур, Австрали, Шанхай, Шинэ Зеландын биржийн индексүүд ч их хэмжээгээр өссөн. Америкийн “Wallstreet”-ийн биржийн өсөлтөөс шалтгаалан хөрөнгө оруулагчдын итгэл ч бага зэрэг сэргэх хандлагатай байна. Дэлхий нийтийн хөрөнгө оруулагчид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд Барак Обамагийн ялалт хөрөнгө оруулагчдад томоохон боломжийг олгох аж. Учир нь Барак Обама бол Америкийн эдийн засгийг сэргээх оновчтой бодлогыг боловсруулж чадах хүн гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Хонконгийн эдийн засгийн мэргэжилтэн Алекс Танг “Энэ жилийн эцэс гэхэд хөрөнгө оруулагчдын итгэлцэл онцгой сайжирна. Хөрөнгө оруулагчид Обамаг онцгой чадвартай хүн гэж үзэн ихээхэн найдлага тавьж байна” гэжээ. Нью-Йоркийн “Dow Jones”-ийн индекс 3.28 хувь буюу 305.45 функтаар өсч 9.625-д хүрсэн. Харин “Standard & Poor’s 500″-гийн индекс 4.08 хувь буюу 39.45 функтаар өсч 1.005-д хүрсэн нь сүүлийн үед байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Европын зарим биржийн индексийн өсөлтийг танилцуулбал Их Британийн “FTSE 100″-ийнх 4.4 хувиар өсч 4.639-д, Германы “DAX”-ийнх таван хувиар өсч 5.278-д, Францын “САС-40″-ийн индекс 4.6 хувиар нэмэгдэж 3.691-д тус тус хүрлээ. Ингээд та бүхэнд дэлхий нийтийн хэрэглээний гол бүтээгдэхүүн болох Нефтийн үнийн талаарх мэдээллийг хүргэе. Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ 70 ам.доллар байсан бол лхагва гаригт 0.81 центээр доошилж 69.72 ам.доллар болжээ. Цаашид дэлхийн зах зээл өссөөр байх бололтой.

Цуврал VI - Єр

Тэнэг ба ухаалаг зээлүүд

“Урт хугацааны асуудалд
богино хугацааны шийдлийг
хэзээ ч бүү зөвшөөрч бай”
Даниэл.С.Реи.


Өртэй байна гэдэг өнөө үед олон хүмүүсийн хувьд нийтлэг зүйл болжээ. Яагаад болохгүй гэж? Бүх л амьдралынхаа турш нарийлж байхыг хэн хүсэх вэ дээ. Германд гэр бүлүүдийн дөрөвний гурав нь ямар нэг хэмжээгээр зээл тавьсан байдаг. Зээл бүхэн өр биш гэдэг нь ойлгомжтой. Газар, байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө худалдаж авах үед гардаг зээлийн хэлбэр нь зээлээ төлөх өөрийн гэсэн зарчимтай бөгөөд өөрийн гэсэн үнэлгээний аргачлалтай байдаг. Миний хувьд хэрэглээний зээл авах нь маш аюултай гэж үздэг. Автомашин, тавилга, амралт, зурагт, хөгжим, угаалгын машин бүгд хэрэглээний зээлийн сонгодог шалтгаан. Ихэнх залуу хүмүүс байшинтай болсон өдрөө л түүнийг иж бүрэн тохижуулах ёстой гэж боддог нь буруу. “Бидний хүсч байгаа бүхэн бидэнд шаардлагатай гэсэн үг биш”

Бидэнд өөрийн хүч энергээ зарцуулах хоёр боломтой чиглэл бий. Бид үүнийг урт хугацааны үйл хэрэгтээ зарцуулна эсвэл богино хугацааны тулга тойрсон, хуурмаг үйлдэлдээ зориулна. Богино хугацааны шийдэл нь үнэн чанартаа биднийг урт хугацааны зорилгоос холдуулж байдаг. Бидний зорилго бол чинээлэг аж байдал байх ёстой. Бид өөрсдийн тэмүүллийн томоохон хэсгийг ирээдүйн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэлээс олж авдаг. Ийм сайжралд бид зөвхөн урт хугацааны стратеги боловсруулж, өөрийгөө мэргэшүүлж байж хүрэх ёстой. Хувийн өр дарамталж байхад ийм стратеги боловсруулах цаг болон урам зориг илт дутдаг ба үүний оронд таны өрөө төлөх цаг тулсан учраас ямар ч хэрэггүй шахам зүйлийг байнга хийхээс өөр аргагүй болдог.


2008/11/06

Цуврал V - Мєнгєний талаарх таны таны vнэн бодол юу вэ?

“Хүний одоогийн байдал нь түүний
итгэл үнэмшлийн тусгал юм”
Энтони Робенс.

Хэрэв танаас “Их мөнгөтэй байвал сайхан уу” гэж асуувал та “Тэнэг юм асуух юм, их мөнгөтэй болохыг хүсэхгүй хэн байх билээ” гэж хариулах биз. Тиймээ таны зөв. Гэхдээ таны далд ухамсар юу хүсч байгааг та мэдэх үү? Хэрэв таны далд ухамсар их мөнгөний талаарх ямар нэгэн сөрөг мэдээлэл хадгалдаг бол та их мөнгийг бий болгож чадахгүй. Таны хүсч байгаа болон таны итгэж байгаа зүйлсийн хооронд асар том ялгаа байдаг.

Биедээ их хэмжээний мөнгө авч явах нь таны далд ухамсарт байх мөнгөтэй холбоотой, хулгайд алдах, үрэх зэрэг айдсуудыг устгах бөгөөд хамгийн гол нь их мөнгөтэй байхад өөрийгөө дасгаж, их мөнгө, түүнээс ч их мөнгө олоход таны сэтгэл зүйг бэлдэж тусалдаг. Дараах өгүүлбэрүүдээс өөрт тохирохыг тэмдэглэснээр та өөрийн мөнгөний талаарх үнэн бодлыг мэдэж болох юм.

2008/11/05

Цуврал IV - Хvмvvс яагаад чинээлэг болдоггvй вэ?

“Алдахгүйн тулд тоглох,
хожихын тулд тоглох
хоёрын хооронд том ялгаа бий”
Даниел С.Рен.

Өмнө нь дурьдсанчлан чинээлэг болох ийм хялбархан байхад яагаад ихэнх хүмүүс ядуу хэвээрээ байдаг вэ гэсэн асуулт гарч ирж байна. Учир нь ядуу байх чинээлэг байхаас илүү амархан болоол тэр. Сар бүр орлогынхоо багахан хувийг хадгалах амархан шиг хадгалахгүй үрэх бүр амархан, хадгалсан мөнгөө ашигтай зүйлд хөрөнгө оруулах амархан бол түүнийг зүгээр үрэх илүү хялбар.

Мөнгөгүй хүмүүс хоорондоо өмч хөрөнгөтэй болохоос байнга хойш сууж байдгаараа төстэй байдаг. Тэдний гаргадаг алдаанууд болон түүнийг шийдвэрлэх аргуудын талаар дурьдвал:

Цуврал III - Сая доллар гайхамшиг гэж vv?

Ихэнх хүмүүс нэг жилд хийж чадах зүйлээ хэт үнэлдэг атлаа 10 жилд хийж чадах зүйлээ ямагт дутуу үнэлдэг

Жиим Роон.



Эрмэлзлийн хүч
Та одооныхоо орлогыг 2 эсвэл 3 дахин өсгөх нь боломжтой гэж бодож байгаа байх. Харин 6, 7 эсвэл 20 дахин өсгөж чадна гэвэл энэ нь жинхэнэ гайхамшиг мэт сонсогдож магадгүй. Гайхамшгийг бүтээхийн тулд эрсдэл хүлээхэд бэлэн бай! Өөрийн үнэлэмж багатай хүмүүс ямар ч эрсдэлгүй байхад ч өөрсдийгөө хамгаалсаар байдаг.

Хэрэв та ямар нэгэн алхам хийхийн өмнө ямарч айдас төрөхгүй байгаа бол энэ нь таны хийхээр төлөвлөж байгаа алхам танд нэг размераар багадаж байгааг илтгэнэ. Та нэг бол боломжууд дотроос эрсдэлийг олж харж чадна, эсвэл эрсдэл дотроос боломжийг харч бас чадна. Амьдралдаа аливаа нэг зүйлийг өөрчлөхийг хүсвэл бид өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй болдог. Үүний тулд бид ямар нэгэн байдлаар дассан орчноосоо салах болдог тул өөрчлөлт бүхэн эрсдэлийг дагуулна. Аливаа өөрчлөлт явагдах ерөнхий таван түвшинтэй байдаг.

2008/11/04

Цуврал II - Хариуцлага

“Хэнд та бурууг тохно
Түүнд эрх мэдлээ алдана”
Доктор Вэйн Дер.


Байнгын хариуцлагаа ухаараагүй байхад бид хөрөнгөтэй болох боломжгүй юм. Хариуцлагыг бид дараах маягаар тодорхойлж болох юм: Таньд тохиолдсон үйл явдал бүрт (бусдын буруутай үйлдэл, гэнэтийн явдал мөн хамаарна) та хариуцлага хүлээх бус зөвхөн тэр тохиолдолыг хэрхэн хүлээн авч түүнд ямар хариу үйлдэл хийснийхээ төлөө л хариуцлага хүлээх учиртай. Өнгөрсөнд гаргасан шийдвэрүүд тань өнөөдрийн таны байгаа байдлын шалтгаан юм. Таны зөв хариу үйлдэл хийж чадаж байгаа эсэх нь таны ирээдүйн амжилтыг тодорхойлох учраас бид үүнийг сайн тооцоолох хэрэгтэй.

Бид өөрсдийн хариуцлагыг хүлээн авсан цагт л аливаа сөрөг сэтгэлийн хөдөлгөөн, муу чанарууд маань хүчээ алддаг. Таныг шууд хянаж эсвэл нөлөөлж болох тийм зүйлүүд гэж байдаг. Тэднийг хяналтын хүрээ гэж нэрлэе. Хариуцлагыг хүлээн авснаар өөрийн амьдралын хяналтын хүрээг тэлж чадна. Бидэнд хяналтын хүрээгээ тэлэх дөрвөн боломж байдаг.

Цуврал I - Чиний туйлын хvсэл юу вэ?

Чи их удаан эрлээ
Одоо эрлээ орхиод олж сур.
Хайнз Көрнер, Ёохаанес

Хүн бүрт чинээлэг, жаргалтай, эрх чөлөөтэй амьдрах чин эрмэлзлэлүүд байдаг. Гэвч бидний энэхүү дотроо төсөөлж байдаг амьдрал бодит байдал хоёр өдөр шөнө шиг зөрүүтэй байх нь олонтаа.

“Хэн бүхэл өдөржингөө ажиллана түүнд мөнгө хийх цаг олдохгүй” энэ бичиг олон жилийн өмнө миний танилцсан Нью-Йоркын нэгэн чинээлэг эрийн ширээн дээр байсан юм. Үүнээс үзэхэд хүн өөртөө бодох цаг зав гаргах зайлшгүй хэрэгтэй бололтой.

Мөнгө гэж бидний түүнд өгч буй үнэлэмжийн хэмжээгээр үнэ цэнэтэй байх бөгөөд, санхүүгийн асуудалд орсон тэр л үед дэндүү их утга учиртай болдог. Бидний үзэл бодол, зорилго хоёр нь хоорондоо тохирохгүй бол бид байрнаасаа хөдөлж чадахгүй.

Өөдрөг үзэл юмсын давуу, сайн талыг харуулдаг бол өөртөө итгэх итгэл нь юмсын сүүдэртэй талыг ч даван туулах үнэмшлийг өгдөг. Өөртөө итгэлтэй хүн юунд ч баригдаж сааталгүй, ямар ч эсэргүүцлийг дийлж гарахаа мэддэг, мөн түүнийгээ ч өөртөө олон удаа нотлон харуулсан байдаг.

Одоогийн хүрсэн амжилт болон одоо байгаа байдал тань таны сэтгэн бодох хэв маягийн шууд үр дүн бөгөөд түүнийгээ өөрчлөхгүй бол одоогийн байгаа байдлаасаа хэзээ ч салж чадахгүй. Энэ байдлаас гарах арга бол та өөрийн хамгийн дуртай хоббиг сонгон авч түүгээрээ мэргэш. Хоббигоороо мөнгө олдог бол!

Санхүүгийн салбар дахь бэрхшээл нь амьдралын бусад бүх салбаруудад сүүдрээ тусгадаг. Та өөрийгөө бүх л амьдралынхаа турш мөнгөний машин болгох уу, эсвэл өөрийн мөнгөний машинтай болох уу гэдгээ шийд.

Аль үзэл бодолдоо хөтлөгдөх эсэх талаар ухамсартай шийдвэр гаргасан тэр үед л өөрийнхөө амьдралыг хяналтандаа авч чадна. Та амьдралдаа юу ч хийлээ гэсэн үр дүн нь юуны түрүүнд таны мөрөөдөл, зорилго, үзэл бодол, төлөвлөгөө дөрвөөс л хамаарах ба энэ дөрвийн зохицлыг бүрдүүлээгүй байхад ямар ч хатуу зарчмуудыг баримтлаад тус болохгүй, мөнгөний төлөө дур сонирхолгүй ажлыг хийх нь хэзээ ч санхүүгийн эрх чөлөөнд хүргэхгүй юм.

2008/11/03

Санхvvгийн эрх чєлєєнд хvрэх зам

Германы саятан, бизнесмэн Бодо Шеферийн амьдрал олон талаараа гайхал төрүүлдгийн нэг нь 30 настайдаа саятан болж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн явдал юм. Тэрээр үүнийг ямар нэгэн гайхамшиг эсвэл азаар хийгээгүй бөгөөд хэн ч, хаана ч давтан дуурайж болохоор тийм л аргаар бүтээсэн.
Түүний бичсэн ном, бичлэгүүд болон телевизийн ярилцлага, лекцүүд нь түүнд “Европын мөнгөний багш” гэсэн эрхэм алдарыг хайралсан ба хамгийн их шуугиан тарьж уншигчдын таашаалд хүрсэн нь “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” гэсэн ном юм. 1998 онд худалдаанд гарсан даруйдаа буюу жил хүрэхгүй хугацаанд сая илүү хувь борлогдож хамгийн гүйлгээтэй номоор шалгарсан байдаг. Түүний энэ номны чухал хэсгүүдийг агуулсан 15 цуврал хичээлийг орууллаа. Энэ цувралын агууллагад санхүүгийн ухаан, дэлхийн мөнгөний урсгал, дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудын тухай, САЯ ДОЛЛАР ХИЙХ арга замууд зэрэг сэдвүүд багтана.

Нэгдүгээр бүлэг: Та мөнгийг сонгож байна уу? буюу суурь мэдлэг

1. Таны туйлын хүсэл юу вэ?
2. Хариуцлага
3. Сая гайхамшиг гэж үү?
4. Хүмүүс яагаад чинээлэг болдоггүй вэ?
5. Мөнгөний талаарх таны үнэн бодол юу вэ?

Хоёрдугаар бүлэг: Эхний саяд хүрэх практик удирдамж

6. Өр
7. Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ?
8. Хэмнэлт буюу өөртөө хөрөнгө оруулалт хийх
9. Хүүгийн хүүгийн гайхамшиг
10.Хувьцаа - Мөнгө үржүүлэх зам
11.Бусдаар мөнгөө өсгүүл - Хөрөнгө оруулалтын сан
12.Санхүүгийн эрх чөлөө
13.Сургагчид ба мэргэжилтнүүдийн сүлжээ
14.Та мөнгө тариалж чадна
15.Одоо тэгээд яах вэ?

Жилийн дотор Сая доллартой болж чадах уу?

Итгэмээргүй сонсогдож байна уу? 10 000 ам.доллар, 100 000 ам.доллар, 500 000 ам.доллар ч биш 1 000 000 ам.долларын тухай ярьж байна. Би үүнийг боломжтой гэж хэлнэ. Гагцхүү чи мөнгө олох чинхүү зорилготой мөн стратегтай байх ёстой. Стратеги бол чиний хувьд мөнгө хийх арга хэрэгсэл болно. Стратеги чинь мөнгийг тогтмол үржүүлдэг л байх хэрэгтэй.

Та нар хүн төрөлхтний агуу их нээлтүүдийн нэг процентын нийлмэл буюу геометр прогрессын хуулийг дуулсан байлгүй. Энэ нээлтийн гол санаа нь бол орлогын хувь нь яг энэ хувиар нэмэгдэн мөн тийм хэмжээгээр нийлбэрийг өсгөснөөр геометрийн прогресс болдог. Альберт Эйнштейн энэ процентын нийлмэлийг "хүн төрөлхтний агуу бүтээл" мөн гэжээ. Хөрөнгө оруулалт хийж болох амьдралын олон жишээнээс дурдахад:

Чи сар бүр 100$ цааш нь хийж 3 янзаар хадгалуулжээ гэж бодъё.

1. Сейф: 20 жилийн дараа сейфээ онгойлгоод үзэхэд Танд 24 000$. (20 жил -240 сар, сар бүр 100$)

2. Банканд: Жилийн 12% хүүтэй 20 жил хадгалуулаад банкнаас 144 000$ авах буюу цааш нь үргэлжлүүлэн хадгалуулахад сар бүр хүүгийн хувь нь 1440$ авна.

3. Мэргэжлийн байгууллага: (Санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын сан, хувьцаа) Жилд 30-50% хүүтэй хадгалуулахад 20 жилийн дараа 1 500 000$ авах буюу цааш нь үргэлжлүүлэн хадгалуулж зөвхөн хүүг нь сар бүр аваад амьдрахад 38 800$ болно. (Мөнгө өсгөх хамгийн шилдэг арга нь санхүүгийн хэрэгслүүд юм. Тийм ч учраас блогт энэ тухай түлхүү бичигдэнэ)

20 жил дэндүү урт хугацаа байгаа биз? Хамгийн харамсалтай нь бидний залуу нас хамт урсан өнгөрнө. Тэгвэл одоо орлогоо жилд 30-50% өсгөх бус сард 100% өсгөж, жилийн дотор 1 сая доллартой болгох стратеги-т суралцаж, зорилгоо биелүүлэхийн төлөө нойр хоолгүй ажиллаж яагаад болохгүй гэж? 1 төгрөгийг 2 төгрөг болгох хэцүү юу? Чи юу гэж хариулах бол? Жишээ авч үзье. Чамд 300 ам.доллар л байя гэж бодъё.

1-p сар 300$
2-p сар 600$
3-p сар 1 200$
4-p сар 2 400$
5-p сар 4 800$
6-p сар 9 600$
7-p сар 19 200$
8-p сар 38 400$
9-p сар 76 800$
10-p сар 153 600$
11-p сар 307 200$
12-p сар 614 400$
13-p сард 1 228 500 $


Амархан байгаа биз? Гэвч энэ бол асар их хэцүү, гэхдээ боломжтой. Энэ хэмжээгээр чамаас асар их эрсдэл, мэдлэг туршлага, сайн стратеги олж авахыг шаардана. Дэлхийн иргэн байхад сая доллар тийм их хэмжээний мөнгө биш ч ахуйн асуудлаа шийдэхэд хангалттай хэмжээний мөнгө юм. Ингээд та бүхэнд Бодо Шефферын "Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам" Бэст селлэрийг хүргэж байна. Хэрэв чи стратегаа зөв олоод, зарчмуудыг хэрэгжүүлж чадвал хүслээрээ амьдрах агуу боломжийг энэ ном чамд өгөх болно.

PS: Би ч гэсэн өөрийн 1 саяыг энэ сараас эхлүүлж байна. Сар бүр хэрэгжилтийг нь гаргаж явна аа гээл үү. Кэкэ. Өөртөө асар тодорхой Deadline тавьсан. Гэхдээ л 1 саятай болчихоод энэхүү бичлэгээ уншаад сууж байвал мөн сайхан аа. Дээд кайф гэж байдаг бол тэр үе л байх...

Chance


Өнгөрсөн 10 дугаар сар Дэлхий даяар үнэхээр аймшигтай сар болсныг хэн бүхэн мэдэж байгаа болов уу. Зах зээлийн тогтворгүй байдлаас хамааран урт хугацааны арилжаа хийх ямар ч боломжгүй болоод байна. Дэлхийн эдийн засгийн энэхүү хямрал манай банк санхүүгийн системд ч сөргөөр нөлөөлж арилжааны банкнууд толгой дараалан зээлээ зогсоож, хадгаламж татахаар өрсөлдөж эхэллээ. Ганц нааштай мэдээ гэвэл өмнө нь хэлж байсанчлан энэ 11 сард шатахууны үнэ дотоодын зах зээлд 200-250 төгрөгөөр буурахаар боллоо. Браво

Дэлхийн улс орнууд санхүүгийн салбараа аврахын тулд өнөөдрийн байдлаар нийт 7 триллион ам.долларыг гаргачхаад байна. Миний таамаглаж байгаагаар манай ЗГ-аас ч мөн адил банкны секторын тогтвортой байдлыг хангах үүднээс төсвөөс хэдэн тэрбумаар нь гаргахаас өөр сонголтгүй байдалд орж болохоор байна. Арай ч хэдэн банкаа дампууруулчихгүй байлгүй дээ. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямрал цааш удаан үргэлжилбэл үнэхээр эвгүйтэж магадгүй юм. Хадгаламжиндаа овоо хэдэн төгрөгтэй хүн байвал харилцагч банкнаасаа эртхэн шиг мөнгөө татаж өөр эрсдэлгүй хөрөнгө оруулалтад байршуулахыг зөвлөх нь илүүц мэт. Хөөрхий Баярцогт азгүй юм аа... ийм хэцүү үед Сангийн сайдаар томилогдох ч гэж дээ. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг зүтгээд байж дээ.

Нөгөө талаас аливаа зүйл үргэлж 2 талтай байдаг. Хөрөнгийн биржийн индексүүд шаландаа хүртэл уначхаад байгаа энэ үед найдвартай, харьцангуй эрсдэл багатай хувьцаанд хөрөнгө оруулалт хийж урт хугацаандаа ашиг олох ховорхон боломж нээлттэй байна.

PS: Өнгөрсөн хоногуудад Анод банкны нэгж хувьцаа 470 төгрөгөөр хаалтаа хийх боллоо. Сүүлийн хэдхэн сарын дотор 1800-аас 470 төгрөг болтлоо гамгүй гэхэд арай л гамгүй уналаа. Бүүр нэрлэсэн үнээсээ доошоо орлоо. Миний бодлоор унаж болох доод хэмжээндээ үндсэндээ туллаа. /Мэдээж дампуурчихгүй бол шүү дээ/ За үсрээд 300 төгрөгөөс доошоо орохгүй болов уу гэж таамаглаж байна. За тэгээд мөнгөтэй хүн байвал энэ боломжийг бүү алдаарай! Энэ бол алтан мэссэж шүү гэсэн. Goodluck.

2008/10/25

Cry on my shoulder

Сүүлийн үед сав л гэвэл "If you wanna Cry, Cry on my Shoulder" гэж үглээд хэцүүдэж байна. Хэхэ. Энэ хүүхэн нь ядахад ямар күүл хоолойтой юм бэ дээ? Яг л Энхзол шиг сонсогдоод байх юм. Үгийг нь сонсоод байхнээ "Камертон-Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй" дууны үгтэй их төстэй юм аа.




Super star - Cry on my shoulder

if the hero never comes to you
if you need someone - you're feeling blue
if you wait for love and you're alone
if you call your friends- nobody's home

you can run away but you can't hide
through a storm and through a lonely night
then i'll show you there's a destiny
the best things in life they are free

but if you wanna cry
cry on my shoulder
if you need someone
who cares for you
if you're feeling sad
your heart gets colder
yes i show you what real love can do

if yor sky is grey - oh, let me know
there's a place in heaven where we'll go
if heaven is a million years away
oh, just call me and i'll make your day
when the nights are gettin' cold and blue
when the days are gettin' hard for you
i will always stay here by your side
i promise you i'll never hide

but if you wanna cry
cry on my shoulder
if you need someone
who cares for you
if you're feeling sad
your heart gets colder
yes i show you what real love can do

but if you wanna cry
cry on my shoulder
if you need someone
who cares for you

PS: Цувралаа тэгж байгаад үргэлжлүүлнээ. Хэд хоногийн өмнө "Нүхтэд" FX андуудын уулзалт дээр Dj Өлзий, Энхзол хоёртой танилууд болсондоо асар happy байнаа. Хоёулаа валютын худалдаачин болох сонирхолтой наасан. Өлзийгийн вэб хуудас руу энд дараад орж сонирхоорой. Түүний гоё гоё track-уудаас нь байгаа. Мөн энд дарвал Энхзолынх байгаа. Хувийн зурагнуудаасаа тавьсан харагдана лээ. Энхзолын DZ Man-тай хамтарсан Freedom дуун дээрх хүчтэй хоолойд би асар дуртайг гсн.

2008/10/22

Эхний саяыг бvтээх хамгийн хэцvv

Forbes сэтгүүл:
Тэрбумтан Алвин Халл

Хувийн санхүүгийн талаарх лекцүүдийнхээ нэгийг дуусгасны дараа цугласан олны дундаас нэгэн залуу маш нухацтайгаар “Би 55 настайдаа үнэхээр саятан болох боломжтой юу?” гэж надаас асууж билээ. Ийм төрлийн асуулт надтай үргэлж тааралдаж байдаг болохоор би түүнд: “Хариулт нь: Тиймээ болно”, “Та 25, 30 эсвэл 35 тай байсан ч үүнд хүрэх боломжтой. Харин гол нь хэдий орой эхэлнэ, төдий чинээ хэцүү байх болно” гэж хариулсан. Энэ бол мэдээж маш чухал асуулт юм. Хэрэв та саятан болохыг өөрийнхөө хамгийн том зорилгоо болгож, түүнийгээ биелүүлэхийн тулд бүхий л зүйлийг хийхэд бэлэн байвал -Тиймээ та хийж чадна.” Гэж хариулж билээ.



2008/10/19

Хэзээ ч дvрмээ бvv зєрч!!! Хэзээ ч...


Хүнд шөнө болж өнгөрч байна. Сая маш том алдагдал хүлээлээ. Мэдээж дүрмээ зөрчсөнөөс... Зах зээл тодорхойгүй, эрсдэлтэй байгаа энэ үеүүдэд гарцаагүй арилжаанд л ороорой гэж сануулъя!

Валют арилжааны зах зээлд бичигдээгүй хэд хэдэн дүрэм үйлчилсээр ирсэн. Дүрмийг зөрчсөн хэнийг ч энэ зах зээл хайр найргүй шахан гаргаж байдаг. Магадгүй Форексийн зах зээл энэ харгис шинж чанараараа бусад захаас ялгардаг.

Чи энэ зах дээрээс мөнгөө 100%, 1000% хувь өсгөж авахад тийм ч хэцүү зүйл биш. Гэхдээ энэ бол маш их эрсдэлтэй юм. Хоромын дотор чи саятан, хоромын дотор чи гуйлагчин, хоромын дотор амьдрал чинь диваажин, хоромын дотор амьдрал чинь там болж болно... Мэдлэг бас туршлаггүйгээр нүдээ аниад энэ зах зээлд шууд явж орно гэсэн ямар ч ойлголт байхгүй. Энэ нь амиа хорлож байгаагаас өөрцгүй зүйл болно.

Тиймээс худалдаачин болохоор шийдсэн хүмүүст хэрэг болох болов уу гэдэг үүднээс туршлага дээрээсээ үндэслэн дараах алтан дүрмүүдийг хэзээ ч зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Эхлэхийн өмнө Чи үнэхээр худалдаачин болох уу? эсвэл үгүй юу? гэдэгээ шийдэх хэрэгтэй. Хэрэв ҮГҮЙ гэвэл тайван сайхан амьдралдаа буцаад харьж болно. Өдрийн 8 цагийн ажлаа хийнэ, амьдралд авч байгаа цалин хүрэлцэхгүй байгаа ч бүх зүйл аз жаргалтай хуучнаараа үргэлжилнэ. Харин ТИЙМ гэж сонговол буцаад хуучин амьдралдаа хэзээ ч очихгүйгээр таны худалдаачны амьдрал эхэлнэ. Өдөр, шөнө хэмээх ямар ч зааг үгүй болно.

2008/10/17

Юу л болоод байна даа..

Treasury Department has issued a new one dollar bill.... Kkk



PS: Great Depression үргэлжилсээр... Гэснээс, ядуу орон байх ч зүгээр юм даа... алдах юмгүй, санаа амар наасан.

Oil fall down

Гоё шүү хүмүүсээ. Түүхий нефть 68 $ луу ороод ирлээ. :) Шинжээчид 65 $ хүрнэ хэмээн таамаглаж байсан даа. 11 сард манайд бензины үнэ буурч магадгүй шүү. Гэхдээ саяхан онцгой албан татвар ноогдуулахаар болсон нь харамсалтай юм боллоо. Харж л сууя...

2008/10/16

GBP/USD-ийн Техник Шинжилгээ

Smart Scan Chart шинжилгээнээс дүгнэхэд зах зээлийн төлөв байдал уруудах чиглэлтэй байгаа бөгөөд энэ нь цаашид удаан хугацаагаар үргэлжилэх шинжтэй байна. Мөнгөний зoхицуулалтын бууралт зогслоо. Гурвалжин хэлбэлзлүүд нь гадны нөлөө болон дотоод хүчин зүйлээс шалтгаалсан нэлээн тогтвортой явцыг харуулж байна. Рre-defined weighted trend formula буюу урьдчилан тодорхойлсон харьцаат явцын томъёоноос харахад GBP/USD -100 (strong downtrend)-аас +100 (strong uptrend) -90 оноо авчээ.

+10 Сүүлийн цагийн хаалт 5 цагийн хөдөлгөөнт дунджаас доогуур
-15 Monday-д 3 өдрийн хамгийн бага үзүүлэлт
-20 Сүүлийн үнэ 20 өдрийн хөдөлгөөнт дунджаас доогуур
-25 10-р сарын 11-нээр дууссан долоо хоногт 3 долоо хоногын хамгийн бага үзүүлэлт
-30 10-р сард гурван сарын хамгийн бага үзүүлэлт
-100 Нийлбэр дүн

Оpen High Low GBPUSD Price Change
1.7033 1.7307 1.6975 1.7302 +0.0269












2008/10/15

Бvvвэй л хорвоог...

Далд зөн мэдрэмжтэй энэ дууг өмнө нь олон удаа сонсож байсан хэдий ч ухаж ойлгох ухааны мэлмий тэр үед нээгдээгүй байжээ гэж... Би ч хатуу л хүн шиг байгаа юм. Хэхэ... Гэтэл сайхан дуу сонсохоор хааяа аньсага чийгтчихсэн л байх... Дууны үгийг зохиосон хүнийг бол хүндэлж байна оо. Хорвоог таньсан хүнээс л ийм үгс гарах биз ээ.


БҮҮВЭЙ Л ХОРВОО

Бүсгүй хүний хоолой нь
Бүүвэйн дууны уянгатай билээ
Буурал хорвоо тэгэхээр
Бүүвэйн дууны өлгий билээ

Пр:
Бүүвэй л хорвоог бүгдээр бүүвэй л
Элэг бүтэн эвсэг явъя
Бүүвэй л хорвоог бүгдээр бүүвэй л
Энх мэнд элэгсэг амдаръя

Хүний алаг зүрх нь
Ээжийн сүүгээр амьлаа билээ
Хөвчин дэлхий тэгэхээр
Ээжийн сүүний амьтай билээ

Пр:
Бүүвэй л хорвоог бүгдээр бүүвэй л
Элэг бүтэн эвсэг явъя
Бүүвэй л хорвоог бүгдээр бүүвэй л
Энх мэнд элэгсэг амдаръя

Хүний эхчүүд үрсээ
Алаг зүрх шигээ хайрладаг билээ
Хорвоо дэлхийд тэгэхээр
Хүнээс дээд нь үгүй билээ.

Пр:
Бүүвэй л хорвоог бүгдээр бүүвэй л
Элэг бүтэн эвсэг явъя
Бүүвэй л хорвоог бүгдээр бүүвэй л
Энх мэнд элэгсэг амдаръя

Хvн хvндээ хайртай явъя

Хүний амьдралыг залуу нас, өтөл нас, ариусал нас буюу буяны нас хэмээн 3 үед хуваадаг гэж би сонссон. Damn... хэт их далийх дэмий юм аа... дахиад л шал мэдрэмжгүй юм бичээд уналаа. Энэ дууны тухайд ер нь бол өмнөхтэй төстэй дуу л даа. Миний дуртай дуу байгаа юм. Нэг удаа Архангай аймгийн Өгий нуурын эрэг дээр түүдэг гал тойрч суусан бидний хэдэн нөхөд энэхүү дууг дуулж билээ. Тэгэхэд л миний чих энэ дууг мартахааргүйгээр хүлээгээд авчихсан шиг байгаа юм. Миний хайрладаг бас намайг хайрлаж явдаг бүх хүмүүст энэ дууг зориулъя. ☺


ХҮН ХҮНДЭЭ ХАЙРТАЙ ЯВЪЯ

Энэхэн хорвоо бүхлээрээ
Эгэл хүний өлгий билээ
Эгэл хүн нь олуулаа
Энэхэн хорвоод эзэн нь билээ

Пр:
Хүн ганцхан эзэн нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм.

Хорвоо дэлхий аяараа
Хүний сэтгэлийн дуутай билээ
Хүний сэтгэлийн дуутайдаа
Хорвоо дэлхий уйдаагүй билээ

Пр:
Хүн ганцхан дуучин нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм.

Хөвчин дэлхий энгээрээ
Хүрч гаршгүй оргил билээ
Хүрч гаршгүй оргилууд нь
Хүний ухаант оюун билээ

Пр:
Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм.

2008/10/08

EUR/USD Trend...


За Форэксчидоо, Байлоут төлөвлөгөө батлагдчихлаа, \:D/ тэрнээс xойш доллар ч эрс чангарлаа, 1.36-1.34 болтол уналаа, энэ бол маш том xөдөлгөөн, NYSE нээгдсэнээс xойш DOW JONES 4 жил дэx xамгийн том уналт буюу анx удаа 10000-аас доош орлоо, энэ юу гэсэн үг вэ? Stock-оос бүгд гарч бна, доллар-руу болон өөр аюулгүй xөрөнгө оруулалт руу бүгд шуурч бна, тэгэxээр удаxгүй доллар суларч, буцаад чангарч болоxоор бна, Энэ нь одоогийн түвшин 1.32 xүрээд цаашид 1.36 болтол өсөөд, тэгээд буцаж 1.30-1.20 болтол чангараx төлөвтэй бна. За одоогийн байдлаар ийм бна. Урт хугацаанд ашиг хийх боломж ч байна даа нөхдөө.

PS: Ганц удаа блог дээрээ зарын шинж чанартай зүйл тавьчихья, :) (Sorry, guys). Ийшээ орж ирдэг хүмүүс сонирхож юуны магад, эсвэл сонирхох магадлалтай найз нөхөд, танилууддаа дамжуулж тус болооч, плийз. ОУ-ын валютын зах дээр хамтарч ажиллах, investment хийх сонирхолтой хүн байвал E-Mайл бичээрэй. *-:) Миний зүгээс энэ зах дээр дээр бие даан худалдаа хийж сурахад чинь мэдлэг, туршлагаасаа харамгүй зааж өгөх болно.

2008/10/07

New Records...


Дэлхийн зах зээл дээр шинэ, шинэ рекордууд тогтоогдсоор л байна. Энэ үед бичихгүй байж үнэхээр чадахгүй нээ гэсэн. :) Өнөөдөр л гэхэд Нью-Уоркийн бирж дээр нэг баррел түүхий нефтийн үнэ 88 ам доллар хүртлээ уналаа. Шинжээчид цаашид 65 ам доллар хүртэл буурах боломжтой гэж дүгнэж байна. Хоёрхон сарын өмнө 148 ам доллар хүртлээ хөөсөрч байсан түүхий нефтийн үнэ яагаад ингэтлээ унах болов оо? Бүр 2 дахин уналаа. Энгийн логикоор бодоход манай дотоодын зах зээл дээр 1650 төгрөгийн үнэтэй байгаа 1 литр шатахууны үнэ 825 төгрөг хүртэл хямдрах үндэслэл бий боллоо гэсэн үг юм. За энэ нь ч юу юм вэ гэхэд 1200 төгрөгт хүрэх бүрэн боломж байна. Ер нь шатахууны үнэ манайд дахин буурах нь тодорхой болж ирлээ шүү нөхдөө, Ура :)

2008/10/02

Hot news


Урьд шөнө биднийг унтаж байхад АНУ-ын сенатын гишүүд шинэчилсэн 700 тэрбум долларын Bailout төлөвлөгөөг баталлаа, бүр илт давуу саналаар ялж чадлаа. Уг төлөвлөгөө цагаан ордон, сенатуудын тэнхимийг ямар ч байсан давлаа. Одоо House of Representative-ийг л давах үлдлээ. Ер нь бол долларын ханш чангарах нь тодорхой л боллоо гэж миний зүгээс үзэж байна.

Өнгөрсөн Monday-д House of Representative-үүд буцаасан шиг зүйл энэ Friday-д давтагдахгүй гэдгийг шинжээчид баталж байна. Энэ Friday -д Bailout төлөвлөгөө дараачийн шат буюу House of Representative-ээр ахиж орох болно. Ингэсэн тохиолдолд төлөвлөгөө бүрэн батлагдаж АНУ-ын санхүүгийн байгууллагууд аврагдах магадлалтай байна.

PS: Шинжээчид, брокерүүдийн хэлж байгаагаар зах зээл асар савалгаатай байгаа энэ үед арилжаанд орохгүй байхыг анхааруулсаар байгааг FX андууд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Нэгэнт эрсдэлээ тооцоод цөм хийнэ гэж арилжаанд орж байгаа нөхдүүд өнөөдрөөс эхлэн cross finger болоод л суугаад байж дээ.

А.С.Макаренко - Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг. Goodluck Guys!
 

Дэлхий ганхаж байна..


АНУ-ын Ерєнхийлєгч, Засгийн газрын санаачилсан 700 тэрбум ам.долларын хуулийн тєслийг парламентын Тєлєєлєгчдийн танхим дэмжээгvйгээс шалтгаалаад дэлхийн хєрєнгийн биржvvд мягмар гаригт хvчтэй донсоллоо. "Lehman Brothers" банк дампуурсны дараа 504 нэгжээр унаж байсан Уолл-Стритийн "Dow Jones" индекс даваа гаригт бvр -778 нэгж буюу долоон хувиар унаж, рекорд тогтоов. 2001 оны 9 сарын 11 ний дараа Маркет онгойхдоо нэг өдрийн дотор -684.81 унаж байсан юм байна. АНУ-ын хууль тогтоогчдын шийдвэр Азийн зах зээлд шууд нєлєєлж, мягмар гаригийн єглєє Японы "Nikkei" индекс таван хувиар буюу 580 нэгжээр буурчээ.

2008/10/01

Даалуу дараалан унах vзэгдэл...


Америкийн дамруурал үргэлжилсээр... Ганцхан сарын дотор АНУ-ын хамгийн том 2 банк /"Lehman Brothers", "Washington Mutual"/, Үл хөдлөх хөрөнгийн бас л хамгийн том 2 компани болох /"Fannie Mae, Freddie Maс/ Даатгалын номер нэг "AIG" компани, American International Group, Merrill зэрэг санхүүгийн олон компаниуд дампуурлаа зарлаад байна. Тухайн үед "AIG" амь тариа болгож 42 тэрбум доллар зээлэхийг Fed-ээс гуйж байсан ч тун удахгүй дампуурч 83 тэрбум доллароор Засгийн газар нь худалдаж авсан билээ.

Хамгийн сүүлд АНУ-ын 100 жилийн түүхтэй Washington Mutual Bank дампуурч үүд хаалгаа барьлаа. Washington Mutual Inc-ийг-г хаасан нь банкны хамгийн том сүйрэл болж байгаа ба уг банкны хөрөнгийг Japan Morgan Chase & Co 1.9 тэрбум доллароор авлаа. Энэхүү үйл явдал бол АНУ-ын засгийн газраас барьцаалалтын зээлээс болж уналтад орсон банкны салбарыг цэвэрлэхээр хийсэн хамгийн сүүлийн арга хэмжээ байв. Санхүүгийн бүх системийг аврах ажиллагаанд оруулах гэж буй $700 тэрбум долларын найдваргүй зээлд төлөх эсэх хэлэлцээр үргэлжилсээр байна.

Washington Mutual нь АНУ-даа хамгийн том хадгаламж, зэээлийн үйл ажиллагааг явуулдаг ба хэт өсөж буй барьцаалалтын зээлийн алдагдалаас болоод хүндрэлд орсон байсан юм байна. Washington Mutual- ийг Хадгаламжийн даатгалын компани авч байгаа ба тэд хадгаламж эзэмшигч нарт айх зүйл ер байхгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Washington Mutual нь бараг 307 тэрбум долларын хөрөнгө, 188 тэрбум долларын хадгаламжтай. Washington Mutual-ийн энэ сүйрэл АНУ-ын санхүүгийн зах зээл дэх том хүндрэлийг авчирч, хувь нийлүүлэгчидийн хөрөнгөнөөс хэдэн тэрбум долларыг авч хаяж буй хэрэг болох юм.

Washington Mutual нь 2,239 салбар нэгжүүд, 43,198 ажилчидтай. Тэгэхээр хэдэн хүн ажлаа алдах нь бас л тодорхойгүй байна. Энэ ажилгүйдэл нь эргээд л эдийн засаг муугаар нөлөөлөх нь ойлгомжтой юм.

Европын эдийн засаг мөн адил суларсаар л байна. Энэ мэтээр үргэлжилж Англид компаниуд дампуураад эхэлвэл дэлхийн эдийн засаг хүнд байдалд ороход ойрхон боллоо.

PS: 2008 оны 9 дүгээр сар АНУ-ын түүхэнд хараар бичигдэн үлдэх нь тодорхой юм. Ер нь 9 сар АНУ-д хатуу байдаг бололтой.

2008/09/30

Нэг ангийхан...


Өглөө машинд сонссон дуугаа бүх л өдрийн турш амандаа аялдаг нь ганц миний зан биш байх аа... Надтай ийм хүмүүс зөндөө л таарч байсан. Миний хувьд "Хурд"-ын энэ дууг өдөржингөө сонслоо. Хэдэн удаа ч нахчихав даа мэдкүү. Ангийнхныгаа бодож асар нялхарсан өдөр болж өнгөрч байх шиг байна.

Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан...

гэдэг хэсэг нь хамгийн гоё юмаа... :) За тэгээд энэхүү дууг 1997 онд Төв аймгийн Зуунмод хотын 2-р 10 жилийн 10a ангийг төгссөн бүх андууддаа зориулчихъя.

PS: Хурд-ын хэд тансар хэлэн сурагч форм өмсчихсөн чинь бас л далий харагдаж байна шүү.


2008/09/26

Holidays


Маргааш Forex андууд Тэрэлжид 2 өдрийн conference days зохион байгуулахаар болсон тухай хөтөлбөр ирүүлжээ. Ажил хэрэг, амралтыг хослуулах юм байна л даа. Эхний өдөр АНУ-ын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцах бол дараагийн өдөр нь цаашдын чиг хандлагын талаар нь ярилцах юм байна. Гоё шүү гэсэн 😊 Хөл бөмбөгийн тэмцээн давхцаад байдаг. Өмнө нь мэдсэн бол тэмцээнийг cancel-дэхгүй юу. За за тэрийг бол угаасаа пялна шд.

Гэснээс conference-ийн дараа рarty till 02 цаг гэсэн. Мань мэт нь болсон хойно айгүй л бол 02 хүргэнэ л дээ... Дараа өдөр нь бас 16 хүртэл гэсэн... Хоёр өдөр дараалласан юм болох нь л дээ. Маргааш нь бүгд асар жёлтый-дсон бачка нар явж байх юм байна л даа гэсэн. Гол нь юу өмсөнө өө... Аймар хүйтэн байдаг, асар зузаалаад гарахаар дотор ороод халууцаад байдаг... Нимгэн гарчихаар хаалганаас хамар зухуйлгахад л даарчих юм... Хэцүү наасан.

Гол нь conference асар их мэдлэг, туршлага өгнө гэдэгт итгэж байна. Сонирхол, амбицаараа нэгдсэн гарууд ч үнэн cool шүү. "Knowledge is a Power" гоё шүү...

2008/09/24

After 50 minutes


Эдийн Засгийн Их Уналтаас хойшхи санхүүгийн хамгийн том туслалцааг үзүүлэхийн тулд мортгежийг худалдан авах 700 тэрбум америк доллар олгохыг Бушийн засгийн газар Конгресоос хүсч байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УБ-ын цагаар 22.00 цагаас Federal Reserve–ийн ерөнхийлөгч Берненке эдийн засгийг аврах төлөвлөгөөгөө Конгресын өмнө хамгаалахаар боллоо. Берненкийн хэрхэн ярихаас шалтгаалж хэдхэн минутын дараа дэлхийн валютын зах зээл дээр хүчтэй савлагаа болох гэж байна. Хэрэв энэ төлөвлөгөөг Конгрес нааштайгаар хүлээн авч цаашлаад батлахаар болвол USD чангарах нь тодорхой юм. За ингээд хэдхэн минутын дараа Бух Баавгайн эсрэг хэрхэн тулалдахыг харцгаая. FX андууд сувагаа Bloomberg дээр тааруулна уу гэсэн! :)

2008/09/23

Тvvхий нефть эргээд чангарлаа


Хагас сарын өмнө OPEC хар алтны нийлүүлэлтийн хэмжээг багасгах тухай мэдэгдэл хийж байсан билээ. Өнөөдрийн байдлаар дэлийн зах зээл дээр баррел тvvхий нефть 120 ам.доллар болж өслөө. Өчигдөрхөн бирж дээр 103 ам.доллароор нээлтээ хийж байсан oil нэг өдрийн дотор 17 ам.доллароор огцом өслөө.

EURO ч хүчээ авч эхэллээ. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15.30 - 22.00 цагийн хооронд EUR/USD холбоотой гоё гоё мэдээнүүд ирнэ. Ер нь өсөх хандлага орчихлоо. Гэвч мэдээ хэрхэн гарах вэ? ямар нөлөөллүүд орох вэ гээд сонирхолтой өдөр болох төлөвтэй. Happy trading Guys, Good luck :)

Breaking News


Ж.Буш эдийн засгаа аврах төлөвлөгөө боловсруулжээ. Тэрхүү төлөвлөгөөнд сүйрэлд ороод байгаа morgage-ийн зах зээлээ сэргээхийн тулд хэд хэдэн үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан байна. Албан бус мэдээгээр АНУ-ын Засгийн газар 700 тэрбум ам.долларын орон сууцны муу зээлийг банкуудаас худалдан авна гэсэн төслийг конгресстоо өргөн барьсан байна. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор USD нэлээдгүй чангарч ирсэн боловч конгресс авч хэлэлцээд энэ төсөл нь хэрэгжих боломжгүй юм гэсэн хариу өгсөнөөр өчигдөрөөс USD дахин суларч эхэллээ.

Paulson болон нөөцийн сангийн ерөнхийлөгч Ben S. Bernanke нар конгрессийн тэргүүдтэй хийсэн уулзалтандаа АНУ-ийн санхүүгийн компануудын балансны хуудсаас бэрхшээлтэй хөрөнгийн асуудлыг авч шинээр бий болгох байгууллага руу шилжүүлэх талаар хурдацтай хямралыг зогсоохын эсрэг далайцтай арга хэмжээ авах шийдвэр гаргахыг яаруулжээ. Massachusetts-мужийн Westborough хотын сонин болох Money Fund Report-оос гаргадаг судалгаанаас харахад 9-р сарын 17-ний байдлаар хөрөнгө оруулагч нар мөнгөний зах зээлийн нөөцөөс 89.2 тэрбум ам.долларыг татан авсан байна.

2008/09/21

Vнэн эгдvvтэй vгтэй дуу



Ахиад нэг гоё дуу нахчихъя гэсэн... ☺ Уг нь энэ дууг аль ноднин share хийчихсэн гэж бодож явсан үгүй байжээ. Үгийг нь уншаад үз л дээ лаг хөөрхөн байгаа биз дээ... Ракорд нь гитар дээр үнэн гоё ордог юм байна.

Dido - Mary's in India

Danny is lonely
Mary's in India now
She said she'd call but that was three weeks ago
She left all her things well, her books and her letters from him
But as the sun rises on Mary sets on him
And just dance, and just drink
And just see the things I probably never get the chance to see
Danny's not eating, he's drinking and sleeping
I saw him last night at party, he's definitely thin
He says he's happy, look pretty good
But I think
That as the sun rises on Mary sets on him
And just dance, and just drink
And just see the things I probably never get the chance to say
Danny came over last night and I cooked for him
He talked about you Mary and how much we loved you still
He told me he's packed up your books and your letters and things
But as the sun sets on Mary, it's rising on him
And we danced, and we drank
And I've seen something you probably never got the chance to see
Don't worry, Mary
Cause I'm taking care of Danny
And he's taking care of me

2008/09/19

Аюулт Брокерууд


Форексийн зах зээлд таны амжилт, сүйрэл хоёрын хооронд зогсож байдаг ганц зүйл бол Брокер. Энэ бол таны амьдралыг там болгож чадах хүмүүс юм.

Тиймээс аюулт гэж тодорхойлолттой зарим нэг брокеруудыг дурьдая. Дараах брокеруудыг аюултай гэж зарлаж байна. Эдгээр брокерууд нь арилжаанд оролцож байгаа хүмүүсийг ашгийг гаргадаггүй, цаашлаад анхны хөрөнгө оруулалтыг нь өгдөггүй, бүр дампууруулж байсан түүхтэй юм байна. Хэрэв та худалдаачин бол эсвэл худалдаачин болох гэж байгаа бол эдгээр брокеруудаас аль болох түргэн мөнгөө татах эсвэл эдгээр брокеруудыг алгасахыг зөвлөж байна.

- Legendtrader.com
- Poltekfx Forex
- Project of Luis Rivas
- Hong Kong Forex Co., Ltd
- Trade Oracle
- Interbankgroup, Interbank USA
- ForexGen
- Refco

2008/09/17

Форексчин андуудад!


Энэ долоо хоногт Олон улсын санхүүгийн зах зээл дээр олон үйл явдал болж өнгөрч байна. АНУ-ын бирж дээр газрын тосны үнэ зургаан сарын дотор анх удаагаа 100 ам.доллараас бууж 1 barrel түүхий нефть 91 ам.доллар боллоо. Үүний зэрэгцээ Цагт 200 километр хүртэл салхилж байгаа Гюстав хар салхи Кубын хойд эргээс Мексикийн цутгалаар дайрч өнгөрөн АНУ-ын Луизиана мужийн Шинэ Орлеан хотод тулж иржээ. Гюстав хар салхи замдаа Мексик болон АНУ-ын түүхий нефтын хэд хэдэн цооногийг газартай тэгшилжээ.

Playlist



Ойрдоо хоббидсонгүй. Сүүлийн үед Максимд учиргүй ороод хачин байна. Тиймээс нэгэн гоё дууг нь оруулчихъя. Орос дуу яагаад ийм аялгуу сайтай байдаг юм болдоо гэж, магад миний conception байж ч мэдэх. Би ч нэг дурласан дуугаа ойлгож сонсох хоббитой хүн шиг байгаа юм. Ямартай ч үгийг нь орчуулаад доор оруулчихлаа.

PS: Гого дуу явуулсан Shillo-д баярлалаа 

Чи үүнийг мэдэх үү?

Өглөөний агаар тагтаар сэвэлзэхэд
Өөрийг чинь сэрэхийг би чагнадаг
Сэтгэл минь уярч байна
Чамаасаа явж чадахгүйгээ мэдэрч байна.

Пр:
Чамд л өгөх гэж зүрхээ би алган дээрээ тавиад
Чиний зүгт харанхуйн гүнд нүцэглэн алхдаг
Чи үүнийг мэдэх үү?
Миний зүрх одоо чиний гарт байна
Зүрхийг минь битгий алд, зүрхийг минь битгий шархлуул
Миний зүрхний цохилт чиний харцнаас хамааралтай
Зүрхийг минь битгий алд, зүрхийг минь битгий шархлуул

Нэгдүгээр сарын саарал бороо
Танай цонхийг норгож байхад
Намайг биш өөр хүнийг чи тэвэрч байгаа ч
Намайг л дурсаж байгаасай гэж би хүсч байна
Нэрийг минь санаадгүй хэлээд
Намайг санаж дуугаа хураагаасай гэж би хүсч байна

Нулимстай нүдээр хагацъя гэж хэлсэнд
Хонгор минь намайг өршөөгөөрэй
Асгарах бороонд гудамжны дэнлүү асаж байхад
Амраг минь намайг битгий мартаарай, битгий мартаарай

Пр:
Чамд л өгөх гэж зүрхээ би алган дээрээ тавиад
Чиний зүгт харанхуйн гүнд нүцэглэн алхдаг
Чи үүнийг мэдэх үү?
Миний зүрх одоо чиний гарт байна
Зүрхийг минь битгий алд, зүрхийг минь битгий шархлуул
Миний зүрхний цохилт чиний харцнаас хамааралтай
Зүрхийг минь битгий алд, зүрхийг минь битгий шархлуул