2007/08/19

Цагийн тєрх


Гадуур янз янз болж гүйдэг болсон биш нэтийн бараа харахаа байлаа... Блог маань үлгэрийн юм шиг асар далий бичлэг дээр гацдаг байна шт, сов сорри. Далийх зав ерөөсөө гарсангүй. Ямартай ч ажил эхэлтэл хэд хоног хүлээхээр болж байх шиг байна. Энэ хугацаандаа Theory Blog-ийг амьтай байлгахыг хичээнээ.

Саяхан л би намар сайхан улирал, бүрхэг тэнгэр гоё шүү гээд хөөрөөд байсан биш юу юугүй жинхэнэ намар болдог байна шүү. Асар том хөрөнгө оруулалт хийж, шинэ шүхэр худалдаж авсны хэрэг ч гарч байна шүү... Одоо нэг борооны цувтай болчихвол ч... бонд гаргадаг юм уу гэж...😊

Зун цаг улиран одож, намар болж навчис шарлалаа. (damn, асар уянгийн халилтай наасан) Үнэн хэрэгтээ бол зуны цалгардал нэг юм дуусаж, намар болж найтаж эхлэх шив дээ гэсэн. Ингээд амьдрал эргээд хуучин хэвэндээ (биш ээ, хэмнэлдээ) орж байгаа юм даа. Халуун зунаар юу юугүй гэгэлзээд, гэр орондоо тогтож өгөхгүй байсан хүн чинь сайн дурын гэрийн хорионд орж, бодлогоширч эхэлдэг юм байна. Бодлогоширох зуураа Вивальдигийн “Дөрвөн улирал”-ыг (ой, асар класс заасан) сонсож суутал нэг иймэрхүү сэтгэгдэл төрж байх юм:

Зун - халуу шатаад, толгой аажмаар ажиллахаа больж эхэлнэ. Хаа нэгэн газрын beach-ийг мөрөөдөх зуураа ажлаа гурилдаж, энэ тэндхийн бөгчим тасалгаанаас өөрийн эрхгүй зугтах сэтгэгдэл төрж, гарч гүйх нь холгүй юм болно. Нар хүртэл новширч, 10 цаг хүртэл тэнгэрт дүүжлээстэй гурийдгийг хэлэх үү, өдрийн уртыг ашиглаж дэмий тэнэх нь эрс ихэснэ. Ажлын бүтээмжийн ашигт үйлийн коэффициент ноль заана. Найр наадам, айраг цагаа эргүүлж байтал ашгүй нэг юм зун дуусна.

Намар - болсон болоогүй яруу найрагчид намрын сайхныг магтан дуулсаар байгаад бүр улиг болгочихсон. Тэднийхээр бол намар хамгийн “армантик” улирал юм байх. “Борооны дусал нулимс мэт”, “шаргал навч хагацал мэт” гэх маягаар уянгалуулдаггүй яруу найргийн ном дэндүү ховор. Тэгээд ирэхээр өнөөх борооны дусал, шаргал навчийг нь үзэн ядаж эхлэнэ. Хараал идсэн бороо нь хурдан зогсоосой, машин муухай боллоо ш дээ, яанадаа ухааны юм бодсоор явтал навчис нь ч нэг юм унаж дуусаад, УБ-ын энд тэнд ганц хоёроороо булагнах цөөн хэдэн мод нь царай муутай дээрээ царай муутай болчихсон байна. Тэгж байтал огцом хүйтэрч, хавар намрын гутал бороотой бороогүй жагсаалаас гарна.

Өвөл - дэндүү хүйтэн болохоор тархи царцаж, реакци огцом удааширна. Гэрээс гарах гэж хэдэн давхар хувцас өмсөөд, нэг газар орж түүнийгээ нимгэлсээр байтал өдөр өнгөрнө. Хэдэн давхар хувцас өмсөөд ч нэмэргүй, ханиад хүрдгээрээ хүрнэ. Хэд хоног гэртээ халуурч хэвтээд, аргагүйн эрхээнд нусаа татасхийгээд ажилдаа явна. Өдөржин муухай царайлж суусны эцэст гэртээ ирж анисны цай, халуун шоколадтай найзалж, хөвөнтэй дээлээр хөлөө хучна. Ханиадыг тэгсгээд мартаж, жинхэнэ кайфыг мэдрэх гэтэл дахиад даарч эхлэнэ.

Хавар - өвлийн удаан өдрүүд өнгөрч, өдөр уртсах тусам ядаргаанд орж, толгой өвдөнө. Хаврын нар дэндүү хурц санагдаж, хотын халтар шувууд баяр баясгалантайгаар жиргэх нь нерв хөдөлгөнө. Тэгж байтал өвс нөгөө дэлгэрч, хот өнгө зүсээ засч эхлэхэд хүмүүс нойрноосоо сэрсэн мэт синдромдож эхлэнэ. Ядаргаанд орж, нерваа барсан улсууд гудамж талбайд жагсаал цуглаан хийж, хотын амьдралыг үймүүлснээр арай гайгүй байсан хэдийгээ ядаргаанд оруулж орхино. Яахаа мэдэхгүй байж байтал ашгүй нэг юм наадмын сураг сонсдоно… 

Нээрээ нэг мэдсэн чинь зун дуусаж, намар гарчихсан байна... Бүх зүйл яг л энэ дуу шиг байна даа