2007/07/31

Намар хурдан ирээсэй


Өнөөдөр үнэхээр гого өдөр болж байна. Шиврээ бороо тасралтгүй ороод л... Энэ л өдрүүдэд би ямар дуртай вэ? Далийлт маань эхэлж байх шиг байна. Сүүлийн хэд хоног юу болов оо учиргүй халуун шатаад. Завсар зайгаар нь орсон хүйтэн бороонд хөөрч гүйж байгаад халуун хүйтэний харшил болж хөдөө нутагт хоёр өдөр халуурч золтой л гялтайчихсангүй. Тэгсэн UB-д бороо ороогүй гэх юм. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай газар цөөхөн байх шүү.

Бодоод байсан чинь миний хамгийн дуртай улирал намар юм байна. Зун хэт халуун, өвөл хэт хүйтэн, хавар шал балай гэж бодохоор намар л үлдэж байгаа юм даа гэсэн. Нэг тийм бүрхэг, сүмийсэн намрын өдөр гоё шүү… намар хурдан болоосой. Өнөөдрийн хувьд Богд-Ууланд манан татаад үнэхээр тасархай харагдаж байна даа. Яг энэ үед нутгийн уулан дээр гарч мананд цохиулан зогсох мөч... Үнэн мэдрэмж байдаг гэвэл гагцхүү энэ л мөчид орших байх.


PS: Утсаа асаая гэсэн :)

2007/07/22

Trend


Эрхэм гишүүн Гондоолой маань тогтвортой байдлын гэрээг эсэргүүцэн талбай дээр суулт хийж байгаа тухай суваг болгоноор л гарах боллоо. Хэрэв Монголын төр Оюу толгойн 34 хувийг эзэмших одоогийн гэрээний төсөл УИХ-р батлагдвал ард түмэнд ашигггүй болох нь тодорхой л доо. За за ард түмэн интэр гэж том том юм ярихаа болъя. Өмнө нь энэ тухай яасан ч идэвхитэй мэдээлэл цуглуулдаг байсан юм бэ дээ. Яаж ч бодсон энэ төрийн үед ашигтай хувилбараар батлагдахгүй нь тодорхой болсон.

2007/07/17

Happy Birthday

Удахгүй Баасаа-гийн маань төрсөн өдөр болох гэж байгаа юм байна... Асар далий сард төрсөн хүн дээ, хүн амьтан амралт зугаалгын байдалд орчихоод олдож өгөхгүй хэцүү байдаг байх даа хөөрхий... 

Төрсөн өдөр гэсэн чинь гэнэт  “Песенка Крокодила Гены” сэтгэлд бууж байх чинь...

Я игpаю на гаpмошке
У пpохожих на виду...
К сожаленью, день pожденья
Только pаз в году.

Энэ дууг сонсохоор шууд музыка-гийн хичээл санаанд ордог юм. Би 6-р ангидаа билүү дээ, музыка-гийн хичээл дээр “Я играю на гармошке” гэж соло орилж жинкэнэ онигоонд орж билээ гэсэн, Хахаха. Муу багын найздаа төрсөн өдрийн мэнд хүргээд зориулья гэсэн.




2007/07/16

Наадам

Энэ жилийн Наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. Би ч наадсан шиг наадаж, хийж болох бүхнийг л хийв. Наадмын нээлт үзэж, төв цэнгэлдэхийг тойрч хуушуур авч идэж, айраг уугаад Хуй долоон худаг тийш явж, соёолон морьдын тоосонд дарууллаа. Харин 12-ний өдөр хоёр дахь удаагаа стадионд бөх үзэв. Бөх асар сонирхолтой болсныг хэлэх үү, тансаг байлаа. Өсөхөө, Азаа хоёр юу юугүй тоглоомоос хасагдаж Сумъяа аварга балай авах нь тодорхой боллоо гэтэл уд төдөлгүй Сайнбаярт өвдөг шороодож намба алдав. Миний хувьд энэ жилийн наадмын онцлог гэвэл дүү нарын буянаар найз бөхчүүлийнх нь галд орж жинхэнэ бөхөөр амьсгалсан явдал байлаа. Мань мэт нь шинээр Заан болсон Сайнаа, харцага болсон Ганбаа, бороо гуравт баярлаж баахан хөөрөх шив. Гэснээс Сумъяа аварга онцгүй творащь юм аа нэг нутгийн бөх болох шинэхэн заан Сайнааг 4 удаа амлан унагааж байсан гэх юм. Сүүлдээ галын бөхчүүд нь Сайнааг хөөе, аваргын амны бөхөө энэ тэр гэж хөөрхөн хөөрхөн явуулаад л, мань хүн тэрүүхэндээ ичингүйрэн балайраад л үнэн хөөрхөн байгаа юм чинь. Мань ч дуугай л байсан гэсэн. Тэгсэн Сайнаа Сумъяа аваргийг унагааж жинхэнэ онигоо болгосон л доо. Гоё шүү!


Фото камер

Баяр наадмыг угтсан “Shopping” аяны хүрээнд жинхэнэ мэргэжлийн фото камер авлаа шт. (асар гайхуулсан) Одоо дүрдээ итгээд үлгэрийн юм шиг нэг хар юм үүрчихээд салахгүй ээ. Хэхэхэ
Сая наадмаар ная зураг дарлаа. Зарим нэгээс нь орууллав...

PS: Баяр наадмын талбай дээрээс Сүндэр мэдээллэнэ гэсэн...Хэхэ

2007/07/08

Мэдээлэл..


Энэ weekend их үр бүтээлтэй өнгөрөв: шоппингдлоо, хүмүүстэй уулзлаа, номын дэлгүүрээр тэнэлээ, төлбөр тооцоонуудаа цэгцэллээ, салхинд гарлаа г.м... Өдөр тутмын амьдрал минь мэдээлэл гэдэг зүйлтэй нягт холбогдоно. Мэдээлэлийг хэр их цуглуулж чадна тэр хэмжээгээр цаг хугацаа, мөнгө хэмнэж, ажил амьдралаа урагшлуулна... Саяхан Hard Disk-ээ шатааж амьдралынхаа хамгийн том алдагдалыг хүлээв гэсэн, :( Одоо аливаа хувь, хувьсгалын ажил амжуулах гэж асар олон цагийг зарцуулах боллоо, Damn. Хуучин бол PC-гээ асаалаа Hard Disk-нээсээ Search хийлээ гүйцээ. Ажил хэрэг, мөнгө санхүүгээс эхлүүлээд амьдралын хэв маяг, шоу, шоппинг маань хүртэл түүнтэй холбогдоно гэж бодохоор барьц алдаж, балмагтаад одоо хүртэл учираа олохгүй нэг л хэцүү байна. Долоон жилийн хөдөлмөр, цуглуусан бүх мэдээлэл юу ч үгүй болсон гэж бодохоор боож үхмээр. Google байгаа шүү дээ гэж бодож л өөрийгөө жаахан тайвшруулах юм.

Тэгэхээр интернет ээ гэж... бас л буянтай зүйл шүү. Жишээ нь Google байхгүй болчихвол би бараг л яаж амьдрахаа мэдэхээ байх байлгүй. Google хайлтын системыг хийсэн хоёр миний хувьд хамгийн нөлөө бүхий, агуу хүмүүс дэг... Google гоё шүү! Анзаараад байхад Google бий болсноос хойш миний тархины мэдээлэл хадгалах процесс эрс өөрчлөгдөөд байгаа. Урьд нь ихэнхи мэдээллийг асар идэвхитэй нь аргагүй цээжилж тогтоодог байлаа шт, тэгсэн одоо Google-дчих юм чинь дээ гэж бодоод онцын шаардлагагүй зүйлийг хэргээр мартдаг болоод байна. Шинэ технологи ийм богино хугацаанд хүний тархины үйл ажиллагаанд ийнхүү нөлөөлнө гэж байдаг болов уу? Эсвэл би хөгшрөөд залхуу болж байгаагаа хөөрхий муу Google-руу чихээд байж ч мэдэх юм, :) Гэхдээ магад Google жинхэнэ утгаараа хүн төрөлхтний collective memory болж байгаа ч юм билүү...

Саяхан ганц подволк худалдаж авах гэж юу болов?! Улаанбаатарын өнгөтэй өөдтэй гэсэн бүх л дэлгүүрүүдийн үүд хаалгыг татаж үзлээ. Санаанд таарах зүйл ганц ч байсангүй. /UB үнэхээр choice-гүй city шүү/ Дээрээс нь өнөөх л нэгдсэн мэдээлэл гэдэг зүйл асар дутагдана. Бусад улс оронд үндэсний нэгдсэн мэдээллийн том том вэб сайтууд ажилладаг. Байхгүй юм гэж харин ч байхгүй дээ. Гэрээсээ хамраа цухуйлгах ч шаардлага алга. Манай Оллоо, ГөГө гээд үндэсний порталуудын мэдээллийн сан нь үнэхээрийн ядмаг, хэдэн улс төрч, хамтлаг дуучдаас хэтрэхгүй олон жилийг үдэв. Тэр хэдээсээ яасан ч уйддаггүй юм. Гол буруу нь монголчуудад өөрсдөд нь байгаа юм шиг. Жишээ нь манай пүүс компани, бизнес эрхлэгч хувь хүмүүс бараа бүтээгдэхүүнээ интернэтээр сурталчилж, тэдгээр мэдээллүүдийг нь нэгтгэж өгдөг үндэсний хэмжээний портал сайтуудтай болчихвол бидэнд их л амар болохсон.

2007/07/06

Пентатоник 2007


“Пентатоник”-ын талаар хальт дурсахгүй бол хэл ам загтнаад хэцүү байна гэсэн. 😊 Рок, поп сонирхогч хэн бүхнийг доргиосон “Пентатоник” наадам цугласан олны цөсийг хөөргөж, сэтгэлийг догдлуулснаар эхэлсэн юм. Энэ жилийн наадмыг чимсэн үйл явдал нь яах аргагүй улаан хивсний ёслол байлаа. Эрч хүчээр дүүрэн рок, поп одод маань "мансуурлын эсрэг" гэсэн уриатайгаар наадмаа зохион байгуулсан ч ёслолын үеэр энэ үг хэний ч амнаас гарсангүй. Харангийн Лхагваа ирсэн байгаа харагдана лээ хэн хэндээ л эвгүй байсан биз дээ. Уриагаа мартсаныг эс тооцвол наадмын зохион байгуулалт муугүй байсан. Ингээд Монголын рок поп урлагийн 10 дахь удаагийн ПЕНТАТОНИК дээд шагналын эзэдүүдийг тодруулахад:

2007/07/05

Болд - Гэрлээ унтраа

Болдын мэдрэмжийг үнэхээр шүтэж байнаа. Саяхан түүний Гэрлээ унтраа клип нь TV-гээр цацагдаж эхэллээ. Өнөөдөр Монголд хэн сайн этниктэй клип хийж байна? Болд л байна шүү дээ. Клипын зохиол, үг ая, зураг гээд л үнэндээ тасарчихжээ. Ойрдоо хэдэн хуучин playlist-ээ ная давтсаар байтал хэцүүдэж байлаа. Шинэ юм сонсох ч бас л кайф шүү.



PS: Хөшиг хаагдлаа... драам драааам, Гэрэл унтарлаа... драам драааам, Залуус яг одоо яах ёстойгоо мэдэж байгаа биз дээ гэсэн...☺

2007/07/04

Дэмийрэл


Яаж ч бодсон зун миа юм аа, гарахаас ч дургүй хүрч байна, хамаг юмаа өнөөдөр пялнаа. Угаасаа халуунд дургүйг хэлэх үү. Намар л гоё юм даа... гэхдээ угаасаа цаг агаар яаж ч бодсон их эмзэг сэдэв л дээ, ярих юм биш...

Ойрд юу ч бичсэнгүй... ер нь хүн жаргалтай байхаараа янзан бүрийн байдлаар далийхаа больчихдог юм шиг байна. Байнгын хөнгөн депресстэй байвал үр бүтээлтэй байх магадлал арай л ихсэх бололтой. Бүр гүн хямралд орчихвол харин найраагүй болох байх л даа... аливаа зүйлийг балансжуулах нь хамгийн чухал аа гэж. Гэхдээ би ч сүүлийн үед хаврын тэнгэр мэт ааштай байгаа л даа. Нэг бол учиргүй баясаад л, нэг бол учиргүй хямраад л... завсар зайгүй адал явдал наасан. Зун болж байгаатай холбоотой ч юм болов уу? Цаг агаар хүний сэтгэлзүйд хэрхэн яаж нөлөөлдөг талаар судалгаа хийх юмсан, айгүй л бол од болж балай авна даа. Яамаар ч юм бэ дээ...

Би хийдэг юмаа хийгээд л, явдаг газраараа яваад л, миний хувьд бүх зүйл яг л байдгаараа үргэлжилж байна. Өнгөцхөн харахад гоц гойд юм юу ч байхгүй. Гэхдээ л сүүлийн үед их сонин байгаа. Би маш далдуур өөрчлөгдөөд байгаа ч юм шиг, нэг л сонин байна. Юу л болоод байна даа. Миний жинхэнэ мөн чанарыг мэдрүүлээд өгөх кондуктор олдохгүй юм байх даа гэсэн, :)

Өдөр бүр явдаг газраараа дахин нэг явж өнгөрөх тоолонд миний ачаа нэмэгдэх шиг болох юм... тухайн орон зайд асар их дурсамж нуугдан намайг чангааж, цаг хугацаа өнгөрөх тутам миний дурсамжийн ачаа зузаарах шиг. Хэдэн жилийн өмнө би энд ингэж байсан, тэдэн сарын өмнө тэгсэн, харин 3 сарын өмнө... би зөвхөн өнөөдөр, яг одоо гэсэн энэхүү мөчид амьдрахгүй, тэр олон дурсамжийг агуулсан дэндүү олон параллель ертөнцөд нэгэн зэрэг орших мэт. Мөч бүхэн дурсамж дагуулна. Өмнөх явдлын тухай дурсамжууд дээр ирээдүйн талаарх мөрөөдлүүд нэмэгдэнэ... Яг одоо, яг энд, үүнийг бичиж байгаа БИ бол миний өчүүхэн нэг хэсэг төдий... Намайг бүхлээр нь харахын тулд өнгөрсөн цаг, ирээдүй хоёрыг минь бас харах хэрэгтэй. Цаг хугацааны машин аль дээр үед зохион бүтээгдчихсэн юм бус уу?

Яанаа, далийх дэмий юм байна. Дахиад л шал мэдрэмжгүй юм бичээд уналаа. Мэдрэмж гэснээс, мэдрэмж асар чухал юм билээ шүү. Мэдрэмжлэг хүмүүс цаанаа л нэг өөр. Би даанч мэдрэмж муутай юм шиг байна лээ.

Ямар нэгэн үйл явдлыг хүлээж амьдрах муухай юм аа. Юу ч хүлээхгүй, зөвхөн яг одоогоороо амьдарч үзэх юмсан. Худлаа байх л даа. Гэхдээ ганц аяга өтгөн цай хийж тавиад, юу ч юм ширтээд суухад тийм мэдрэмж төрдөг тал бий шүү... явж цай хийе байз, :)

2007/07/03

Цаг хугацаа


Сүүлийн үед спортлог болж ирсэн биш нэтийн бараа харахаа байлаа... Блог маань үлгэрийн юм шиг асар далий бичлэг дээр гацдаг байна шт, сов сорри. Цай ч үгүй, царай ч үгүй олон хоносон миний буруу. Өдрийн хагасыг буюу яг 6 цагийг нь бассейн, бодьбилдинг гээд явчихаар хачин завгүй болчих юм. Өдөрт 3 удаа shower-т орж ч байх шиг. Ядаж байхад сая нэг хэсэг наян баяр давхцаад, юун Наадам, юун Цагаан сар гэдэг шиг л юм боллоо.

Сая хүмүүсийн харилцааны талаар эргэцүүлж суулаа. Холоос хараад хүндлээд, бишрээд байдаг, ойртоод танилцахаар үнэхээр хүндлэхэд хэцүү хүн байхаар асар сэтгэлээр унах юм. Энэ утгаараа хүмүүстэй хэт ойртож, дотносох аюултай юм аа. Хүмүүсийг гоё ганганаар төсөөлөөд л, түүндээ баясаад сууж байх нь өлзийтэй юм байна. Тэгэхгүй бол disappointment гээч зүйл нь болох гээд байх юм. Ингэж бодохоор хүмүүстэй ер харьцахгүй байх нь зөв ч юм уу. Өөрийнхөө тархинд амьдраад л, дэмий балай юмны талаар бясалгаад сууж байвал амар юм болов уу. Миний blue period эхэлж байгаа юм байна л даа гэсэн...Хэхэ