2007/12/31

Happy new year!

Удахгүй 2-хон цагийн дараа шинэ он гарлаа. Ингээд 2008 он ирлээ... Улирч буй 2007 он маань надад баярт өдрүүдийг цөөхөн авчирсан бол ирэх 2008 он маань надад болон миний хайрладаг, танидаг бүх хүмүүст аз жаргал, баярт өдрүүдийг олныг авчрах болтугай!


Anyway, happy new year to everybody! Ирэх жил миний хувьд юм юмны эхлэл байх болтугай. 2008 онд балай авнаа гэсэн. Champange гоё шүү! :)

2007/12/25

Бас л завгvй

Яаая, өчигдөр traffic-т гацсан биш "Бас л завгүй" худалдаж авлаа шт. :) FM-ээр Д.Нямсүрэн агсны "Дөрвөн цаг" яваад байхаар нь тэсэлгүй давхиж очоод худалдаад авчихаж байгаам чинь. :) Жинхэнэ монгол ахуй, монгол мэдрэмжийг надад өгдөг тансаг шүлэг шүү. Олон олон мэдрэмжийг нэг дор мэдрэнэ гэдэг бол гайхамшиг. Магадгүй энэ шүлэгт хөдөө нутагт өнгөрүүлсэн бага нас, дотоод ертөнцөд минь хоногшин үлдсэн танил мэдрэмжүүд байдаг болохоор би учиргүй дурлаад байдаг байж ч мэдэх. Damn, би ийм сентментал билүү? :) Ямартай ч уг CD тархи тэжээх сайн бүтээл болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.

PS: Түүвэрчилж оруулав.



2007/12/23

Адал явдал


Одоо ч юу юугүй шинэ жил боллоо доо. Миний хувьд энэ шинэ жилээс цоо шинэ амьдрал эхлэх нь... хальт түгшүүртэй ч юм шиг, гэхдээ л шинэ адал явдлыг тэсэн ядан хүлээж байна гээлүү (асар cheesy царайлсан, хаха) Viva la vie Boheme!

Хурдан шинэ жил болоосой... Ирэх жил балай авдаг юм шүү.

2007/12/21

Гэгээрэл

Саяхан нэг ярилцлага уншлаа...

Энэ миний үргэлж бодож явдаг сэдэв юм л даа...

Ж.Хатанбаатар "Бурхан багш аз жаргалтай амьдрах зам мөрийн тухай аугаа их нээлтийг хийсэн" гэсэн гарчигтай...

Тийм ээ... гэгээрэл тийш алхам алхамаар урагшилцгаая...
Энд л та суралцвал бүх зүйлд суралцлаа гэсэн үг...
Өөр юу ч хэрэггүй ...

За, би тодруулсан хэсгээ орууллаа...

2007/12/20

Ностальгия песня


Өөрийн гэсэн сервертэй болсон биш тансаг байнаа... Большой спасибо, Urban Stylish. Тиймээс Playlist-дээ байгаа гого Орос дуунуудаас гэнэт хуваалцмаар санагдчихлаа. Аливаа дуу бүхэн тухайн цаг үе, орон зайд оршин байсан бүхий л дурсамж, мэдрэмжийг өөртөө агуулж байдаг юм шиг ээ. Магад та нарын дуртай дуу ч энд байж болох. Хүссэн дуугаа татаж аваарай. Ну давайте, ребята! :)

Созвучные песни

1. Алсу - Дуэт
2. Алсу - Свет твоём окне
3. Фабрика - Девушки фабричные
4. Любэ и Фабрика звезд - Конь
5. Жасмин и Басков - Только ты
6. К.Орбакайте - Свет твоей любви
7. Гости из будущего - Почему ты, почему навсегда
8. Катя Лель - Долетай
9. Любовные истории - Скажи зачем
10. Любовные истории - Не могу сказать тебе
11. Малинин - Котёнок
12. Мурат Насыров - Я это ты
13. Павел Артемьев и Ирина Тонева - Понимаешь
14. Рефлекс - Сойти сума
15. Тату - 30 минут
16. Юля Савичева - Высоко
17. Максим - Знаешь ли ты

Темпераментный песни

1. Андрей Губин - Крошка
2. Диана Гурцкая - Нежная
3. Фабрика - Пролюбовь
4. Фабрика звезд - Круто ты попал на ТВ
5. Глюкоза - Малыш
6. Глюкоза - Снег идёт
7. Иванушки интернэшнл - Дальние моря
8. Жасмин - Головоломка
9. Лицей - Ты станешь взрослой
10. Жасмин - Имена на небесах
11. Ираклий - Лондон-Фариж
12. Любовные истории - Путь домой
13. Наташа Королева - Маленькая страна
14. Ж.Фриске - Ла ла ла
15. Тату - Мальчик гей
16. Валерий - Часики
17. Виагра - Вот такие дела

18. Студио - Так же, как все

2007/12/15

Metropolis playlist


Metropolis-д энэ зун явдаг байсан electro track-уудаас бүрдсэн playlist хийж хоббитов. Хамгийн шилдэг гэснээс нь оруулав. (хадгалахын тулд шууд дар)

Tiesto - Elements of life

Tiesto - Traffic
Tiesto - Carpe noctum
Tiesto - He's pride
Tiesto - Bright morning star
Tiesto - Everything
Dr.Kucho - Rain
Trance - Chiluugen


PS: Би ер нь асар uncool юм аа, especially when it comes to dance music. Trance, techno, house, chillout энэ тэрийг бол огт ялгадаггүй наасан, бүгдийг нь электро л гэж ангилаад байдаг юм. Энэ талын tutorial энэ тэр байна уу, хөгжмийн боловсролоо дээшлүүлэх юмсаан гэж... Гэснээс, Metropolis-ын DJ нарын гаргасан цомог хүмүүст байвал share-лаач, please? Зуны үсэргээнээ дурсаж баясмаар байх юм гэсэн...☺ 

2007/12/07

Єнгєєр амьсгалах нь


Шар өнгө хайр илэрхийлдгийг надаас өөр хүн харсан болов уу? Магадгүй хүн бүрд өөр өөр өнгөтэй байж болох юм. Өнгө бүр миний хувьд өөр өөрийн утгатай санагддаг. Энэ удаад шарын тухай ярьна.

Сайхан залууд дурлав. Шар өнгөөр хэсэг хугацаанд амьсгалсан. Оршил байлаа...

Хүн гээч этгээд хаа явсан газраа ямар нэг мэдрэмж өнгө үзэгдэл хайж явдаг бололтой. Олон жилийн туршид ногоон өнгөөр амьдарч ирсэн минь нэг л өдөр уйтгартай санагдаж /ногоон өнгө угаасаа уйтгар илэрхийлдэг бодолд оруулдаг өнгө л дөө/ шар өнгийг ухаангүй хүсч билээ.

Ойрд сэтгэгдэл төрөх гээчийг мэдрээгүй зүрх минь харин хөөрхий шар өнгөө олонгуут салганан чичирч, даарч хөрч, далийж мурийж арайтай л дэлбэрчихсэнгүй. Залуу насны гэнэн цайлган сэтгэлийн хөөрлөөр ийм мэдрэмж төрдөг байж билээ цагтаа. Одоо гэтэл яажийнэ? Шараар дүүрсэн зүрхээ хөхөөр будаж хаяад 1 сек-ын шар, 1 мин-ын хөх, үлдсэн хугацаанд нь ногооноор амьсгалчих шинжтэй бололтой.

Хөхөөр будсан учир нь ногооноор амьдарсан хугацаандаа итгэл гээч этгээдийг гээчихсэний гавъяа болой. Шарыг хадгалан үлдэхийн тулд итгэл гэх этгээдийн эрэлд гатав. Олддохгүй бололтой. Будилсаар байтал шар өнгө минь учраа олоод өөр нэгэн будагтай нийлэн одсон байлаа хөөрхий...

Юу гэх гээд төөрөөд байна гэхээр шарыг гэнэт дахин мэдрэхээсээ өмнө би өөрийгөө шар гэдэг өнгийг үүрд баллуурдсан гэж мунхаглаж байсан бөлгөө.

Дахин шарыг олно, баттай авдар саванд хийж хадгална гэж цохон тэмдэглээд дуусгая.

2007/12/01

December 1


Өнөөдөр World Aids Day шүү, залуус яг яах ёстойгоо мэдэж байгаа биз дээ гэсэн, :)

Гэснээс маргааш нэгэн сайн найзын маань төрсөн өдөр. Happy birthday, may all your wishes come true. Babe.

2007/11/24

I love my fatherland


Сүүлийн хэд хоногт хэдэн ч галт тэрэгний буудлаар хэсчихэв, хэдэн ч өдөр явчихав, хэдэн ч буудал соличихов доо... балай авлаа шүү. Ядуу ч гэсэн Монгол орон шиг минь сайхан газар гэж алга. Хүний газар явахад түгшүүртэй шүү, салют буудахад хүртэл учиргүй сандарч, хаана юу дэлбэрээд унав аа гэж бодож энэ тэр. Дээрээс нь хулхидалт, хулгай, дээрэм гээд л.... Харийн нутагт арилжаа наймаа, ашиг орлого хайж яваа Монголчуудын маань амь нас, эрүүл мэнд хугархай зүүнээс ч үнэ цэнэгүй, баталгаагүй болсон. Ер нь Хятад гэж нэг л ёозгүй газар шүү. Амьд явахын үнэ цэнийг мэдрүүлээд л буцаадаг газар даа. Бөөн адал явдал, магад тэр нь азгүйтэл цаашилбал ужаслаг болж ирнэ.

Гэтэл Монгол маань дэндүү тайван, бүх зүйл нь энгийн, ойлгомжтой, зон олон нь сайхан сэтгэлтэй, охид бүсгүйчүүд нь өнгө гоо, үзэсгэлэн төгөлдөр гээд л хорогдох зүйл эх оронд минь асар их шүү. Everything has its beauty but not everyone sees it гэдэг шиг...

Маргааш Монгол Улс тунхагласны баяр болно. Энэ баярыг би лав хувьдаа хэрхэн яаж тэмдэглэхээ сайн мэддэггүй юм. Ямартай ч маргааш өглөө төрийн дууллаа тогтож нэг сайхан сонсох юм шүү.

Улс тунхагласны баяраар бүгдээрээ гэртээ сайхан гурил, ногоогоор хачирласан махаа чанаад гэр бүл, найз нөхдөөрөө хамт ширээний ард Төрийн дууллаа эгшиглүүлэх зуураа Үндсэн Хуулийнхаа эхний өгүүлбэрийг уншчихаад хоолловол Улс тунхагласны баярын ач холбогдолыг илүү өндөржүүлэх юм шиг ээ... Хэхэ 

За ингээд бүгдэд нь Улс тунхагласны баярын мэнд хүргэе!

Жич: Төрийн дуулал

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Монголын ард түмэн бид:

- Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
- Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
- Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
- Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна

PS: Надаа лав хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ гэсэн хэсэг нь асар таалагдаад байдаг юм. Хүмүүнлэг, иргэний нийгэм гоё шүү гсн... Эх орноо хачин их саналаа ш дээ. Хэхэ

2007/11/21

Амьдрал...

1 кг хадаас, 3 хайрцаг плита, уран зураг, хуушуур, хөгжим, гарчигласан сонин, уншаагүй номнууд, уулзаагүй хүмүүс, онгоцны буудал, 3 тонн цемент, утасны хонх, оройн хоол, анир чимээгүй, маргааш нөгөөдөр, хаалга цонх, хийх зүйлсийн жагсаалт, төлбөр тооцоо, баасан гариг, цоорхой яндан, айраг, онгорхой цонх, уранхай өмд, өдөн хөнжил...

сүүлийн өдрүүдэд амьдрал нэг иймэрхүү...

2007/11/09

Шинэ ертєнц

Шинээр мэндэлсэн мэт сул дорой бие.
Борооны дараах хотын гудамж мэт бодол санаа.
Гүн шарталтын дараа ертөнц улам өнгөлөг болох ажээ.

Согтууруулах ундаанаас шинэ мэдрэмж хайх нь солиоролд хүргэж болохыг дээрхи өгүүлбэрүүд харуулна.

Гадны, хүч давамгайлсан өдөөгчгүйгээр шинэ мэдрэмжийг эрэлхийлэх нь амьдралыг улам баялаг болгож өгөх мэт санагдана.

2007/11/07

Нэгдэж байгаадаа баяртай байна

Сайн байцгаана уу? Энэ сайт руу орох би маш дуртай байдаг. Бусад сайтуудад хүмүүс тоглоом тохуу хийсэн, хий хоосон бичлэг урсгасан байдаг бол харин энэ сайт утга учиртай санагддаг. Нэг л өөр. Хэн нэгний ертөнцөөр зочилж байгаа мэт, сайхан сэтгэгдэл төрдөг. Мөн илүү олон хүн үзэл бодлоо хуваалцах боломжтой болсонд таатай байна. Тиймээс та бүхэнтэй нэгдэхээр шийдлээ. Би Монголдоо байдаг, Төрийн бус байгууллагад ажилладаг сэтгүүлч бүсгүй. Гэхдээ удахгүй Европ руу гарахаар зэхэж байгаа л даа. Аль орон? Яаж? Ямар ажил олдох бол? Эрсдэл ямар байх бол гэхчлэн олон асуулт байнга толгойнд эргэлдэж байна. Тиймээс надад тусламж, зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна.

2007/11/05

Welcome to Theory blog

Яаая, Theory блогт бусад хүмүүс бичлэг нэмж болдог боллоо. Ура :), гоё шүү! By the away, За тэгээд:

1. Theory блогт бичлэг нэмэхийн тулд эхлээд та Yahoo messenger-тэй орно уу! Тэгээд энэ зурган дээр дарж, гарч ирэх цонхонд блогт холбогдох мэйл хаягаа бичээд send хийнэ үү! Хэсэг хугацааны дараа Theory блогоос таньд мэйл очих бөгөөд дотор нь байгаа link дээр дарж идэвхижүүлсэнээр нэвтрэх цонхонд очих болно.

2. Мөн таны энэ мэйл хаяг Google account эрхтэй байх ёстой. Тиймээс Greate your account now гэсэн дээр нь дараад Google-д бүртгүүлчихээрээ. Google үргэлж таньд хэрэг болдог шиг, Google account-тай байхад хэзээ нэгэн цагт хэрэг болно. Ингээд л гүйцээ. Одоо Theory блог руу орж SIGN IN хийгээд блогт бичлэг нэмж болно. Харамсалтай нь одоогоор Theory blog-ийн database, register хоёрын мэдээллийг нэгтгэж чадахгүй байгаагаас давхар бүртгүүлэх болоод байна, sorry. MySql-ийн учирыг олохын бол нэгтгэхийг бодноо.

3. Блогт бичлэг нэмэхдээ дараах зүйлсийг анхаарна уу! Бичихдээ заавал крилл фонт хэрэглэвэл их сайн байна, тэгвэл уншихад хамаагүй амар байх. Theory блогийн default encoding нь unicode тул Windows XP-ийн languages дотроос Монгол хэлийг сонгоод шууд бичиж болно, unicode мандтугай! гэсэн. Хэрэв тийм боломж байхгүй бол энд байгаа латин-крилл хөрвүүлэгчийг хэрэглэж болно (тус кодыг бичсэн Бадралд баярлалаа). Латинаар бичигдсэн зүйлс блог дээр тавигдахгүй шүү. Блогт бичлэг нэмэхийн тулд +New Post гэж бичлэгээ хийгээд Publish Post дарахад л болно. Бас нэг зүйл: Courier фонтоор бичихыг бодоорой, мөн бичлэгийн агуулгадаа тааруулаад Labels for this post хэсэгт тохирох сэдвээс аль нэгийг нь сонгож бичиж өгөөрэй. Зохион байгуулалтын хувьд илүү замбараатай болох байх.

PS: За guys бичээрэй, идэвхитэй байна шүү нөхдөө. Хүчирхийлэлтэй хувилбар болон хэтэрхий offensive, эсвэл огт бодрол агуулаагүй бичлэгийг тооцохгүй шүү!:)

2007/10/31

Монгол аялгууны гайхамшиг



Шинэ хөгжмийн эрэл хайгуул үргэлжилсээр... (Хахаха, дүрдээ итгэчихсэн дуучин шиг сонсогддог байна шт) Нэг хэсэг учиргүй электро хөгжим сонслоо. Харин өчигдөр "Цахилж яваа гөрөөс кино"-ны дууг Г.Эрдэнэтунгалаг cover хийснийг олж сонсов. Тэнгэр минь, Би өчигдөрийг хүртэл дүлий явж ээ! 😊 Ойрд ийм монгол аялгуутай дуу сонсоогүйг хэлэх үү, үнэхээр тансаг байлаа.

Дууны үгийг Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргал зохиож, аяыг нь Монгол Улсын төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал бичжээ. Г.Эрдэнэтунгалаг ч тултал нь дуулсан байна лээ. Яаж ингэж өнгө алдалгүй дуулж чаддаг байнаа, хэд хэдэн удаа сонсов, шүтэв. Хувьдаа би хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалийг Жанцанноров гуай шиг дэндүү тансаг монгол аялгуутай хөгжим зохиодог хүн гэж боддог. (юун Балхаа гсн...) "Аргалд явсан Ижий" хэмээх ад мөрийн зөн мэдрэмжтэй мундаг дууны аялгуу мөн энэ л хүнийх.

Дууны үг, аялгууны хувьд асар гунигтай, нэг л ер бусын юм. Үг нь гүнзгий, утга санаа нь голруу гогдсон. (Хатууд халирсан итгэл минь хөөрхий, Хайр даагаагүй чи минь хөөрхий, Хажууд минь бүлтгэнэсэн үр минь хөөрхий, Үйлээ даагаагүй заяа минь хөөрхий...) гэх мэт цаашилбал бүүр л далийх шинжтэй, Гоё шүү! Монгол мэдрэмж, Монгол үг гэдэг нь л энэ байх. Зээрийн сүрэг шиг хулжин одох, Уулсынхаа л дунд уйлж явах үйл заяаны учиг төөргийг биднээс өөр хэн ч ингэж тултал нь мэдэрч үл чадмой...


Нуугаад нуугаад уйлсан юм сан даа
Нулимсан дунд минь уулс дайвалзана аа
Үйлээ даагаагүй заяа минь хөөрхий
Өнчрөөд хоцорсон зүрх минь хөөрхий

Зээрийн сүрэг шиг хулжихыг чинь мэдсэнгүй
Зэрэглээт талдаа дуулж л явахаас даа

Аяархан аяархан мэгшсэн юмсан даа
Аниад харахад минь газар шаргалтана аа
Хайр даагаагүй чи минь хөөрхий
Хайхрамжгүй явсан сэтгэл минь хөөрхий

Усны шувуу шиг буцахыг чинь мэдсэнгүй
Уулсынхаа дундаа уйлж л явахаас даа

Дэндүү дэндүүхэн дассан юмсан даа
Дэнслээд шаналахад минь салхи нь аргадна аа
Хатууд халирсан итгэл минь хөөрхий
Хажууд минь бүлтгэнэсэн үр минь хөөрхий

Усны шувуу шиг буцахыг чинь мэдсэнгүй
Уулсынхаа дундаа уйлж л явахаас даа
Зээрийн сүрэг шиг хулжихыг чинь мэдсэнгүй
Зэрэглээт талдаа дуулж л явахаас даа


PS: Манайханд нэг муу зүйл ажиглагддаг нь зарим мундаг дуунуудын клипыг сулхан хийчихсэн байдаг. Энэ дууны хувьд клип нь бас л сайн болж чадсангүй. Үнэхээр л сайн хийж чадахгүй бол том уран бүтээл барьж авахаасаа зарим нэгэн нь жаахан ч гэсэн эмээдэг баймаар юм, Манайхан бодоорой гэсэн. 😊 Гоё дуу pass хийсэн Spamchin-d thx.

2007/10/04

My love fatherland...


Хамгийн сүүлд сарын өмнө блогоо шинэчлэжээ. Нэг л мэдэхэд асар их хугацаа өнгөрчих юм аа. Блогт санаа тавьсан хүмүүст баярлалаа. Мөн удаан хугацаагаар алга болсонд сорри гайз. Сүүлийн үед оффлайн амьдрал давамгайлаад, Blog гэхээсээ илүү Block царайлаад сууж байна даа гэсэн...😊 

Гэхдээ everything is well, ядаж байхад намар болоод ч гэх шиг... Мань мэт шиг moody нөхдүүд сав л хийвэл янзан бүр болчихдог нь хэцүү юм даа. Хажуугаар нь нэгэн “мэргээн санаа” төрөөд бараг жил болох нь... Энэ маань ажил хэрэг болох арай л болоогүй байна. Гэхдээ ямар ч байсан удахгүй байх аа, өөртөө асар тодорхой бус deadline өгдөг үү 😊 

Бусад сонин хачин гэвэл өвөлтэй уралдаж урд ганц хоёр ажил амжуулах гэж очсон биш ”Тансан лам баруун этгээдэд зорьчсон” дайтай л адал явдалтав. Хятад гэж очих тоолонд л өнгө зүс нэмээд байдаг сонин газар шүү. Нэлээд хэдэн жил очоогүйг хэлэх үү, соёлын шоконд ороод хачин байлаа гэсэн. Бээжинд орон сууцны үнэ өртөг сүүлийн гурав-дөрвөн жилийн дотор хэд дахин өсөж, housing boom болж байгаа юм байх. Байршил сайтай, хотын төвийн лаг лаг шинэ цогцолборуудын нэг м.кв-ын үнэ 20000-30000 юань байдаг гэнэ. Энэ нь манайхаас бараг 10 дахин үнэтэй гэсэн үг. Хаа байсан Япон, Солонгостой харьцуулахад бага байх л даа, гэхдээ л асар үнэтэй наасан. Шинэ баячууд, экспатуудад зориулсан янзан бүрийн хоолны газар, бар сав ч яасан олон болсон юм бэ дээ, гарууд ид тансаглаж байгаа шинжтэй. Нэгэн танил маань заавал орж үзээрэй гэж ирээд л The LAND нэртэй lounge-ыг санал болгохоор нь орж үзэв, шүтэв. 


Өнөөх алдарт Jang Wan зургийг нь гаргасан юм байх аа, extravagance гэж энэ л байх. Урьд нь энд ирээд дандаа учраа мэдэхгүй явж байгаад л буцдаг байсан болохоор энэ удаад нэлээд нухацтай үзэх санаатай Guidebook энэ тэр аваад, гудамжийг жинхэнэ метрлэх шиг болов. Хэдэн жилийн өмнө хальтхан сонсож байсан ”ni hao”-ныхаа ид шидийг гаргах санаатай, хүний хэлсэн ганц хоёр үгийг ойлгохоороо асар их баярлаж, ойлгохгүй болохоороо “муусайн юмнууд монголоор ярьж чаддаггүй юм байхдаа” ухааны юм бодож энэ тэр... зугаатай л явлаа. Хятадууд аль хэдийн Олимп хүртэлх хугацааг countdown хийгээд эхлэчихсэн, бултаараа бэлдэцгээж, зурагтаар өдөр болгон “Олимп хүртэл тэдэн хоног үлдлээ, хөдөлмөрчдөө” гэсэн зарлал яваад л... Ямар ч байсан хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад маш олон шинэ зам тавигдсан байх шиг санагдсан. Гэхдээ л traffic арай дэндүү болсон байна лээ. Хүмүүсийн амьжиргаа сайжирсаны илрэл байх л даа, гарууд баруун солгойгүй цоо шинэ BMW, Wolkswagen, Audi унаад л...

Арт сонирхдог хүмүүс байвал, Dashanzi дүүргийн галерейнуудаар дэмий тэнэж болох юм байна лээ шүү. Хуучин үйлдвэр байсан хэсэг газрыг хашаад, үйлдвэрийн байрнуудад нь галерей, урлан хийчихсэн юм байна лээ. Байшингууд нь асар гоё өндөр таазтай наасан... тасархай харагдаж байгаа юм чинь. Энэ утгаараа манай 1-р цахилгаан станцийн барилгыг л тасархай музей болгох хэрэгтэй байгаа юм даа гэсэн...😊

Хятад угаасаа л commercial улс... Улс нь тэр чигээрээ нэг том дэлгүүр эсвэл хоолны газар аятай. Хүмүүс нь ч гэсэн зөвхөн материаллаг эд зүйлс ярьдаг... ааш зан, харьцаа асар сайтай хүмүүс, гэхдээ тэдний ярианы гол сэдэв мөнгө төгрөг, цалин хөлс, эд бараа наасан. Ядаж байхад төрийн бодлого нь асар хатуу, хүмүүс нь нэг хэвэнд цутгачихсан юм шиг сэтгэхүйтэй... Магад би хэтэрхий generalize хийж байгаа байх л даа, гэхдээ л ийм сэтгэгдэл дандаа төрдөг хэвээрээ л...

Ойрд блогдоогүйг ч хэлэх үү, хаа хамаагүй баахан юм хамаад биччихлээ. Ингээд дуусгая, ядаж байхад өнөөдөр Баасан гариг гэсэн...😊

PS: Айраг ууя гэчихээд огцом алга болсонд хүлцэл өчьё. Сорри, SO: Гоё айраг нь байвал одоо аваад ирцэн байдаа...

2007/09/08

The Best Seller

Өнөөдөр гадуур дэмий тэнэсэн биш нарийлж, далийж, гороож байсаар нэгэн гоё ном худалдаж авлаа. О.Чинзориг, Ж.Батсүх нар цаг үеэ зөв мэдэрч үнэхээр сайхан ном гаргаж чаджээ. Уг нь албан ёсны нээлтэй маргааш хийх байсан ч ах чичэрсээр байгаад сая авчихлаа шд. Удахгүй Best Seller-ийн жагсаалтыг тэргүүлэх нь тодорхой болчихсон ном байна лээ.

Хүмүүсийн намтарчилсан хөрөг бичих, тэр дундаа бизнес-үүдийн амнаас үг унагана гэдэг яаж ч бодсон амар ажил биш л дээ. Зохиогчид нь гар сэтгэл нийлж, нэг баг болж чадсаны үр дүнд бүтсэн ном болох нь эхний хэдэн хуудсыг уншихад мэдрэгдэж байсан. Үнэхээр л өөрсдийнх нь хэлсэнчлэн уншихад хөлс үнэртсэн ном болж чаджээ. Хөрөг, дурдатгалуудыг хараад байхад тогтсон нэг дараалал, хайрцагт баригдан бичигдсэн байдаг. Нэг талаас тэгж бичихээс өөр аргагүй байдаг биз. Миний хувьд уг номонд орсон бизнесийн дурдатгал, санаанууд хамгийн сонирхол татаж байсан ч текстийг бичсэн шийдэл, бүтэц нь түүнээс дутахааргүй анхаарал татаж байлаа.

Ямартай ч бүхий л амьдралаа хэн нэгэн албан тушаалтан эсвэл төр, засагт даатгах бус, бие даасан санхүүгийн эрх чөлөө, баталгаатай бизнес эрхлэх чин хүсэл эрмэлзлэлтэй, өөрийн гэсэн зорилго, цэнзүүр, үзэл бодолтой залуусын заавал унших ёстой номны нэг гэж хэлмээр байна.

PS: Mongolica & SO
, Энэ янзаар уншвал мань өнөө орой дуусгачих юм шиг байна, заавал худалдаж авч яадаг юм надаас аваад уншаарай. 20-н мянгаар худалдаж байна лээ. Маньд нэг маруужин байхад л болноо гсн...

2007/09/01

September, 1


Хичээлийн шинэ жил эхлэхээр их сургуулийнхаа хаалгыг очиж нэг татмаар ч юм шиг. Оюутан болоод анх орж байхдаа сүрдмээр ч, нисмээр ч болж байлаа даа гэж. Цаг хугацаа яаж харваж өнгөрдөгийг хүн болсоор оюутнаас л мэдэрсэн бололтой. Хүүхэд насанд өдөр хоног өнгөрч өгөх биш, хурдан том болмоор байдаг, хичээлийн 40 минут хүртэл цагаа тулахаар… Их сургуульд харин арай л өөрөө, ядахнаа мөрөөдөн байж орж ирсэнийг хэлэх үү, лекц, даалгавар, реферат, шалгалт, шоу… ядаж байхад хайрын бурханаа харж баясах /завсарлага хүртэл үр дүнтэй шүү/ Хүн болж ялаа алчих санаатай л үзээд байтал нэг өглөө сэрсэн сүүлчийн хонх дрррр…

Багш нараа дурсахад, ер нь тун залуу сэтгэлгээтэй байж гээч /ойлгож болмоор/, ихэнхи нь орос школтой, дандаа гадагш харилцаатай, дээр нь мэргэжлийн онцлого, бид чинь хичээлээс гадуур яг л найзууд, гэтэл сургуулийн хаалгаар орлоо л бол “багш та их өргөөний эзэн билээ л”. /хальт дурлалуу яалаа/ Та нарын судлах гээд үзээд байгаа юмыг чинь барууныхан аль өнгөрсөн зууны дундуур судлаад дуусаад одоо ийм талаас нь энэ төвшинд судалгаа хийж байгаа шд, цаана чинь хүмүүс Benz, Toyotа унаад явж байхад, та нар Москвичтэй хаа хол давхих гээв, та нар Benz-ийг ядаж мөрөөдөж байгаач… ингэж зад бөмбөгдүүлээд тэндээс яг одоо гэгээрэх замд орсугай гэсэн хүмүүс гарцгаана даа. Монгол боловсролын төвшингөөр, бичиг үсэг тайлагдсан хэмжээгээр соц үеийн тогтолцооноос уламжилсан ганц нэг статистикаар гялтайдаг ч гэлээ, нэгэнт шинжлэх ухааны хөгжлөөр тэргүүн зэрэгт биш болохоор шинэчлэх юм зөндөө л дөө, аргагүй. Манай захирал ч цаг үеэс түрүүлсэн эрдмийн нөхөр л дөө, сул дуутай, авралгүй шооч захирлыг эрдмийн зөвлөл дээр зэрэг горилоочдыг яаж сүлбэж байгааг сонсох нь нэг хэсэг бараг хобби байлаа шд, багшийгаа салбартаа их юм хийж байгаа гэж бодож байна шүү. Манай багш нар бүгд ийм бол гоё оо.

Ерөнхийдөө бол манай багш нар чандмань 3 эрдэнийн нэг нь яах аргагүй мөн л дөө. Гэхдээ бодоход, багш гэдэг үзэгний үзүүр гарын үсгээр юм шийдчихдэггүй ч, оюутан л бол оюутан бас л хүүхэд шахуу хүмүүс, тэд яаж чиглүүлсэнээс бидний хувь заяа ирээдүйн замнал шууд бусаар ч гэлээ тэнд л шийдвэрлэгдэж байдаг асар хариуцлагатай улсууд юмаа даа.

За юутай ч монголын бүх багш, “оюунтан” нарт шинэ хичээлийн жилийн мэнд!

2007/08/19

Цагийн тєрх


Гадуур янз янз болж гүйдэг болсон биш нэтийн бараа харахаа байлаа... Блог маань үлгэрийн юм шиг асар далий бичлэг дээр гацдаг байна шт, сов сорри. Далийх зав ерөөсөө гарсангүй. Ямартай ч ажил эхэлтэл хэд хоног хүлээхээр болж байх шиг байна. Энэ хугацаандаа Theory Blog-ийг амьтай байлгахыг хичээнээ.

Саяхан л би намар сайхан улирал, бүрхэг тэнгэр гоё шүү гээд хөөрөөд байсан биш юу юугүй жинхэнэ намар болдог байна шүү. Асар том хөрөнгө оруулалт хийж, шинэ шүхэр худалдаж авсны хэрэг ч гарч байна шүү... Одоо нэг борооны цувтай болчихвол ч... бонд гаргадаг юм уу гэж...😊

Зун цаг улиран одож, намар болж навчис шарлалаа. (damn, асар уянгийн халилтай наасан) Үнэн хэрэгтээ бол зуны цалгардал нэг юм дуусаж, намар болж найтаж эхлэх шив дээ гэсэн. Ингээд амьдрал эргээд хуучин хэвэндээ (биш ээ, хэмнэлдээ) орж байгаа юм даа. Халуун зунаар юу юугүй гэгэлзээд, гэр орондоо тогтож өгөхгүй байсан хүн чинь сайн дурын гэрийн хорионд орж, бодлогоширч эхэлдэг юм байна. Бодлогоширох зуураа Вивальдигийн “Дөрвөн улирал”-ыг (ой, асар класс заасан) сонсож суутал нэг иймэрхүү сэтгэгдэл төрж байх юм:

Зун - халуу шатаад, толгой аажмаар ажиллахаа больж эхэлнэ. Хаа нэгэн газрын beach-ийг мөрөөдөх зуураа ажлаа гурилдаж, энэ тэндхийн бөгчим тасалгаанаас өөрийн эрхгүй зугтах сэтгэгдэл төрж, гарч гүйх нь холгүй юм болно. Нар хүртэл новширч, 10 цаг хүртэл тэнгэрт дүүжлээстэй гурийдгийг хэлэх үү, өдрийн уртыг ашиглаж дэмий тэнэх нь эрс ихэснэ. Ажлын бүтээмжийн ашигт үйлийн коэффициент ноль заана. Найр наадам, айраг цагаа эргүүлж байтал ашгүй нэг юм зун дуусна.

Намар - болсон болоогүй яруу найрагчид намрын сайхныг магтан дуулсаар байгаад бүр улиг болгочихсон. Тэднийхээр бол намар хамгийн “армантик” улирал юм байх. “Борооны дусал нулимс мэт”, “шаргал навч хагацал мэт” гэх маягаар уянгалуулдаггүй яруу найргийн ном дэндүү ховор. Тэгээд ирэхээр өнөөх борооны дусал, шаргал навчийг нь үзэн ядаж эхлэнэ. Хараал идсэн бороо нь хурдан зогсоосой, машин муухай боллоо ш дээ, яанадаа ухааны юм бодсоор явтал навчис нь ч нэг юм унаж дуусаад, УБ-ын энд тэнд ганц хоёроороо булагнах цөөн хэдэн мод нь царай муутай дээрээ царай муутай болчихсон байна. Тэгж байтал огцом хүйтэрч, хавар намрын гутал бороотой бороогүй жагсаалаас гарна.

Өвөл - дэндүү хүйтэн болохоор тархи царцаж, реакци огцом удааширна. Гэрээс гарах гэж хэдэн давхар хувцас өмсөөд, нэг газар орж түүнийгээ нимгэлсээр байтал өдөр өнгөрнө. Хэдэн давхар хувцас өмсөөд ч нэмэргүй, ханиад хүрдгээрээ хүрнэ. Хэд хоног гэртээ халуурч хэвтээд, аргагүйн эрхээнд нусаа татасхийгээд ажилдаа явна. Өдөржин муухай царайлж суусны эцэст гэртээ ирж анисны цай, халуун шоколадтай найзалж, хөвөнтэй дээлээр хөлөө хучна. Ханиадыг тэгсгээд мартаж, жинхэнэ кайфыг мэдрэх гэтэл дахиад даарч эхлэнэ.

Хавар - өвлийн удаан өдрүүд өнгөрч, өдөр уртсах тусам ядаргаанд орж, толгой өвдөнө. Хаврын нар дэндүү хурц санагдаж, хотын халтар шувууд баяр баясгалантайгаар жиргэх нь нерв хөдөлгөнө. Тэгж байтал өвс нөгөө дэлгэрч, хот өнгө зүсээ засч эхлэхэд хүмүүс нойрноосоо сэрсэн мэт синдромдож эхлэнэ. Ядаргаанд орж, нерваа барсан улсууд гудамж талбайд жагсаал цуглаан хийж, хотын амьдралыг үймүүлснээр арай гайгүй байсан хэдийгээ ядаргаанд оруулж орхино. Яахаа мэдэхгүй байж байтал ашгүй нэг юм наадмын сураг сонсдоно… 

Нээрээ нэг мэдсэн чинь зун дуусаж, намар гарчихсан байна... Бүх зүйл яг л энэ дуу шиг байна даа.

2007/07/31

Намар хурдан ирээсэй


Өнөөдөр үнэхээр гого өдөр болж байна. Шиврээ бороо тасралтгүй ороод л... Энэ л өдрүүдэд би ямар дуртай вэ? Далийлт маань эхэлж байх шиг байна. Сүүлийн хэд хоног юу болов оо учиргүй халуун шатаад. Завсар зайгаар нь орсон хүйтэн бороонд хөөрч гүйж байгаад халуун хүйтэний харшил болж хөдөө нутагт хоёр өдөр халуурч золтой л гялтайчихсангүй. Тэгсэн UB-д бороо ороогүй гэх юм. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай газар цөөхөн байх шүү.

Бодоод байсан чинь миний хамгийн дуртай улирал намар юм байна. Зун хэт халуун, өвөл хэт хүйтэн, хавар шал балай гэж бодохоор намар л үлдэж байгаа юм даа гэсэн. Нэг тийм бүрхэг, сүмийсэн намрын өдөр гоё шүү… намар хурдан болоосой. Өнөөдрийн хувьд Богд-Ууланд манан татаад үнэхээр тасархай харагдаж байна даа. Яг энэ үед нутгийн уулан дээр гарч мананд цохиулан зогсох мөч... Үнэн мэдрэмж байдаг гэвэл гагцхүү энэ л мөчид орших байх.


PS: Утсаа асаая гэсэн :)

2007/07/22

Trend


Эрхэм гишүүн Гондоолой маань тогтвортой байдлын гэрээг эсэргүүцэн талбай дээр суулт хийж байгаа тухай суваг болгоноор л гарах боллоо. Хэрэв Монголын төр Оюу толгойн 34 хувийг эзэмших одоогийн гэрээний төсөл УИХ-р батлагдвал ард түмэнд ашигггүй болох нь тодорхой л доо. За за ард түмэн интэр гэж том том юм ярихаа болъя. Өмнө нь энэ тухай яасан ч идэвхитэй мэдээлэл цуглуулдаг байсан юм бэ дээ. Яаж ч бодсон энэ төрийн үед ашигтай хувилбараар батлагдахгүй нь тодорхой болсон.

2007/07/17

Happy Birthday

Удахгүй Баасаа-гийн маань төрсөн өдөр болох гэж байгаа юм байна... Асар далий сард төрсөн хүн дээ, хүн амьтан амралт зугаалгын байдалд орчихоод олдож өгөхгүй хэцүү байдаг байх даа хөөрхий... 

Төрсөн өдөр гэсэн чинь гэнэт  “Песенка Крокодила Гены” сэтгэлд бууж байх чинь...

Я игpаю на гаpмошке
У пpохожих на виду...
К сожаленью, день pожденья
Только pаз в году.

Энэ дууг сонсохоор шууд музыка-гийн хичээл санаанд ордог юм. Би 6-р ангидаа билүү дээ, музыка-гийн хичээл дээр “Я играю на гармошке” гэж соло орилж жинкэнэ онигоонд орж билээ гэсэн, Хахаха. Муу багын найздаа төрсөн өдрийн мэнд хүргээд зориулья гэсэн.




2007/07/16

Наадам

Энэ жилийн Наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. Би ч наадсан шиг наадаж, хийж болох бүхнийг л хийв. Наадмын нээлт үзэж, төв цэнгэлдэхийг тойрч хуушуур авч идэж, айраг уугаад Хуй долоон худаг тийш явж, соёолон морьдын тоосонд дарууллаа. Харин 12-ний өдөр хоёр дахь удаагаа стадионд бөх үзэв. Бөх асар сонирхолтой болсныг хэлэх үү, тансаг байлаа. Өсөхөө, Азаа хоёр юу юугүй тоглоомоос хасагдаж Сумъяа аварга балай авах нь тодорхой боллоо гэтэл уд төдөлгүй Сайнбаярт өвдөг шороодож намба алдав. Миний хувьд энэ жилийн наадмын онцлог гэвэл дүү нарын буянаар найз бөхчүүлийнх нь галд орж жинхэнэ бөхөөр амьсгалсан явдал байлаа. Мань мэт нь шинээр Заан болсон Сайнаа, харцага болсон Ганбаа, бороо гуравт баярлаж баахан хөөрөх шив. Гэснээс Сумъяа аварга онцгүй творащь юм аа нэг нутгийн бөх болох шинэхэн заан Сайнааг 4 удаа амлан унагааж байсан гэх юм. Сүүлдээ галын бөхчүүд нь Сайнааг хөөе, аваргын амны бөхөө энэ тэр гэж хөөрхөн хөөрхөн явуулаад л, мань хүн тэрүүхэндээ ичингүйрэн балайраад л үнэн хөөрхөн байгаа юм чинь. Мань ч дуугай л байсан гэсэн. Тэгсэн Сайнаа Сумъяа аваргийг унагааж жинхэнэ онигоо болгосон л доо. Гоё шүү!


Фото камер

Баяр наадмыг угтсан “Shopping” аяны хүрээнд жинхэнэ мэргэжлийн фото камер авлаа шт. (асар гайхуулсан) Одоо дүрдээ итгээд үлгэрийн юм шиг нэг хар юм үүрчихээд салахгүй ээ. Хэхэхэ
Сая наадмаар ная зураг дарлаа. Зарим нэгээс нь орууллав...

PS: Баяр наадмын талбай дээрээс Сүндэр мэдээллэнэ гэсэн...Хэхэ

2007/07/08

Мэдээлэл..


Энэ weekend их үр бүтээлтэй өнгөрөв: шоппингдлоо, хүмүүстэй уулзлаа, номын дэлгүүрээр тэнэлээ, төлбөр тооцоонуудаа цэгцэллээ, салхинд гарлаа г.м... Өдөр тутмын амьдрал минь мэдээлэл гэдэг зүйлтэй нягт холбогдоно. Мэдээлэлийг хэр их цуглуулж чадна тэр хэмжээгээр цаг хугацаа, мөнгө хэмнэж, ажил амьдралаа урагшлуулна... Саяхан Hard Disk-ээ шатааж амьдралынхаа хамгийн том алдагдалыг хүлээв гэсэн, :( Одоо аливаа хувь, хувьсгалын ажил амжуулах гэж асар олон цагийг зарцуулах боллоо, Damn. Хуучин бол PC-гээ асаалаа Hard Disk-нээсээ Search хийлээ гүйцээ. Ажил хэрэг, мөнгө санхүүгээс эхлүүлээд амьдралын хэв маяг, шоу, шоппинг маань хүртэл түүнтэй холбогдоно гэж бодохоор барьц алдаж, балмагтаад одоо хүртэл учираа олохгүй нэг л хэцүү байна. Долоон жилийн хөдөлмөр, цуглуусан бүх мэдээлэл юу ч үгүй болсон гэж бодохоор боож үхмээр. Google байгаа шүү дээ гэж бодож л өөрийгөө жаахан тайвшруулах юм.

Тэгэхээр интернет ээ гэж... бас л буянтай зүйл шүү. Жишээ нь Google байхгүй болчихвол би бараг л яаж амьдрахаа мэдэхээ байх байлгүй. Google хайлтын системыг хийсэн хоёр миний хувьд хамгийн нөлөө бүхий, агуу хүмүүс дэг... Google гоё шүү! Анзаараад байхад Google бий болсноос хойш миний тархины мэдээлэл хадгалах процесс эрс өөрчлөгдөөд байгаа. Урьд нь ихэнхи мэдээллийг асар идэвхитэй нь аргагүй цээжилж тогтоодог байлаа шт, тэгсэн одоо Google-дчих юм чинь дээ гэж бодоод онцын шаардлагагүй зүйлийг хэргээр мартдаг болоод байна. Шинэ технологи ийм богино хугацаанд хүний тархины үйл ажиллагаанд ийнхүү нөлөөлнө гэж байдаг болов уу? Эсвэл би хөгшрөөд залхуу болж байгаагаа хөөрхий муу Google-руу чихээд байж ч мэдэх юм, :) Гэхдээ магад Google жинхэнэ утгаараа хүн төрөлхтний collective memory болж байгаа ч юм билүү...

Саяхан ганц подволк худалдаж авах гэж юу болов?! Улаанбаатарын өнгөтэй өөдтэй гэсэн бүх л дэлгүүрүүдийн үүд хаалгыг татаж үзлээ. Санаанд таарах зүйл ганц ч байсангүй. /UB үнэхээр choice-гүй city шүү/ Дээрээс нь өнөөх л нэгдсэн мэдээлэл гэдэг зүйл асар дутагдана. Бусад улс оронд үндэсний нэгдсэн мэдээллийн том том вэб сайтууд ажилладаг. Байхгүй юм гэж харин ч байхгүй дээ. Гэрээсээ хамраа цухуйлгах ч шаардлага алга. Манай Оллоо, ГөГө гээд үндэсний порталуудын мэдээллийн сан нь үнэхээрийн ядмаг, хэдэн улс төрч, хамтлаг дуучдаас хэтрэхгүй олон жилийг үдэв. Тэр хэдээсээ яасан ч уйддаггүй юм. Гол буруу нь монголчуудад өөрсдөд нь байгаа юм шиг. Жишээ нь манай пүүс компани, бизнес эрхлэгч хувь хүмүүс бараа бүтээгдэхүүнээ интернэтээр сурталчилж, тэдгээр мэдээллүүдийг нь нэгтгэж өгдөг үндэсний хэмжээний портал сайтуудтай болчихвол бидэнд их л амар болохсон.

2007/07/06

Пентатоник 2007


“Пентатоник”-ын талаар хальт дурсахгүй бол хэл ам загтнаад хэцүү байна гэсэн. 😊 Рок, поп сонирхогч хэн бүхнийг доргиосон “Пентатоник” наадам цугласан олны цөсийг хөөргөж, сэтгэлийг догдлуулснаар эхэлсэн юм. Энэ жилийн наадмыг чимсэн үйл явдал нь яах аргагүй улаан хивсний ёслол байлаа. Эрч хүчээр дүүрэн рок, поп одод маань "мансуурлын эсрэг" гэсэн уриатайгаар наадмаа зохион байгуулсан ч ёслолын үеэр энэ үг хэний ч амнаас гарсангүй. Харангийн Лхагваа ирсэн байгаа харагдана лээ хэн хэндээ л эвгүй байсан биз дээ. Уриагаа мартсаныг эс тооцвол наадмын зохион байгуулалт муугүй байсан. Ингээд Монголын рок поп урлагийн 10 дахь удаагийн ПЕНТАТОНИК дээд шагналын эзэдүүдийг тодруулахад:

2007/07/05

Болд - Гэрлээ унтраа

Болдын мэдрэмжийг үнэхээр шүтэж байнаа. Саяхан түүний Гэрлээ унтраа клип нь TV-гээр цацагдаж эхэллээ. Өнөөдөр Монголд хэн сайн этниктэй клип хийж байна? Болд л байна шүү дээ. Клипын зохиол, үг ая, зураг гээд л үнэндээ тасарчихжээ. Ойрдоо хэдэн хуучин playlist-ээ ная давтсаар байтал хэцүүдэж байлаа. Шинэ юм сонсох ч бас л кайф шүү.



PS: Хөшиг хаагдлаа... драам драааам, Гэрэл унтарлаа... драам драааам, Залуус яг одоо яах ёстойгоо мэдэж байгаа биз дээ гэсэн...☺

2007/07/04

Дэмийрэл


Яаж ч бодсон зун миа юм аа, гарахаас ч дургүй хүрч байна, хамаг юмаа өнөөдөр пялнаа. Угаасаа халуунд дургүйг хэлэх үү. Намар л гоё юм даа... гэхдээ угаасаа цаг агаар яаж ч бодсон их эмзэг сэдэв л дээ, ярих юм биш...

Ойрд юу ч бичсэнгүй... ер нь хүн жаргалтай байхаараа янзан бүрийн байдлаар далийхаа больчихдог юм шиг байна. Байнгын хөнгөн депресстэй байвал үр бүтээлтэй байх магадлал арай л ихсэх бололтой. Бүр гүн хямралд орчихвол харин найраагүй болох байх л даа... аливаа зүйлийг балансжуулах нь хамгийн чухал аа гэж. Гэхдээ би ч сүүлийн үед хаврын тэнгэр мэт ааштай байгаа л даа. Нэг бол учиргүй баясаад л, нэг бол учиргүй хямраад л... завсар зайгүй адал явдал наасан. Зун болж байгаатай холбоотой ч юм болов уу? Цаг агаар хүний сэтгэлзүйд хэрхэн яаж нөлөөлдөг талаар судалгаа хийх юмсан, айгүй л бол од болж балай авна даа. Яамаар ч юм бэ дээ...

Би хийдэг юмаа хийгээд л, явдаг газраараа яваад л, миний хувьд бүх зүйл яг л байдгаараа үргэлжилж байна. Өнгөцхөн харахад гоц гойд юм юу ч байхгүй. Гэхдээ л сүүлийн үед их сонин байгаа. Би маш далдуур өөрчлөгдөөд байгаа ч юм шиг, нэг л сонин байна. Юу л болоод байна даа. Миний жинхэнэ мөн чанарыг мэдрүүлээд өгөх кондуктор олдохгүй юм байх даа гэсэн, :)

Өдөр бүр явдаг газраараа дахин нэг явж өнгөрөх тоолонд миний ачаа нэмэгдэх шиг болох юм... тухайн орон зайд асар их дурсамж нуугдан намайг чангааж, цаг хугацаа өнгөрөх тутам миний дурсамжийн ачаа зузаарах шиг. Хэдэн жилийн өмнө би энд ингэж байсан, тэдэн сарын өмнө тэгсэн, харин 3 сарын өмнө... би зөвхөн өнөөдөр, яг одоо гэсэн энэхүү мөчид амьдрахгүй, тэр олон дурсамжийг агуулсан дэндүү олон параллель ертөнцөд нэгэн зэрэг орших мэт. Мөч бүхэн дурсамж дагуулна. Өмнөх явдлын тухай дурсамжууд дээр ирээдүйн талаарх мөрөөдлүүд нэмэгдэнэ... Яг одоо, яг энд, үүнийг бичиж байгаа БИ бол миний өчүүхэн нэг хэсэг төдий... Намайг бүхлээр нь харахын тулд өнгөрсөн цаг, ирээдүй хоёрыг минь бас харах хэрэгтэй. Цаг хугацааны машин аль дээр үед зохион бүтээгдчихсэн юм бус уу?

Яанаа, далийх дэмий юм байна. Дахиад л шал мэдрэмжгүй юм бичээд уналаа. Мэдрэмж гэснээс, мэдрэмж асар чухал юм билээ шүү. Мэдрэмжлэг хүмүүс цаанаа л нэг өөр. Би даанч мэдрэмж муутай юм шиг байна лээ.

Ямар нэгэн үйл явдлыг хүлээж амьдрах муухай юм аа. Юу ч хүлээхгүй, зөвхөн яг одоогоороо амьдарч үзэх юмсан. Худлаа байх л даа. Гэхдээ ганц аяга өтгөн цай хийж тавиад, юу ч юм ширтээд суухад тийм мэдрэмж төрдөг тал бий шүү... явж цай хийе байз, :)

2007/07/03

Цаг хугацаа


Сүүлийн үед спортлог болж ирсэн биш нэтийн бараа харахаа байлаа... Блог маань үлгэрийн юм шиг асар далий бичлэг дээр гацдаг байна шт, сов сорри. Цай ч үгүй, царай ч үгүй олон хоносон миний буруу. Өдрийн хагасыг буюу яг 6 цагийг нь бассейн, бодьбилдинг гээд явчихаар хачин завгүй болчих юм. Өдөрт 3 удаа shower-т орж ч байх шиг. Ядаж байхад сая нэг хэсэг наян баяр давхцаад, юун Наадам, юун Цагаан сар гэдэг шиг л юм боллоо.

Сая хүмүүсийн харилцааны талаар эргэцүүлж суулаа. Холоос хараад хүндлээд, бишрээд байдаг, ойртоод танилцахаар үнэхээр хүндлэхэд хэцүү хүн байхаар асар сэтгэлээр унах юм. Энэ утгаараа хүмүүстэй хэт ойртож, дотносох аюултай юм аа. Хүмүүсийг гоё ганганаар төсөөлөөд л, түүндээ баясаад сууж байх нь өлзийтэй юм байна. Тэгэхгүй бол disappointment гээч зүйл нь болох гээд байх юм. Ингэж бодохоор хүмүүстэй ер харьцахгүй байх нь зөв ч юм уу. Өөрийнхөө тархинд амьдраад л, дэмий балай юмны талаар бясалгаад сууж байвал амар юм болов уу. Миний blue period эхэлж байгаа юм байна л даа гэсэн...Хэхэ

2007/06/28

Далий зvйл

Өглөө үлгэрийн юм шиг нар мандахыг харах гэж Тасганы овоон дээгүүр баахан гүйж баяслаа. Даанч фото камераа мартсан тул нар мандах мөчийн гоё ганган, нарийн ширийнийг нь буулгаж авч чадсангүй. Харин дараа нар мандах үед яг тэр газраар дахин гүйвэл гоё шүү. Бага байхад өвөө маань өглөө бүр нар луу хараад инээмсэглэж байгаарай миний хүүхдүүд гэж нэг удаа хэлж билээ. Ганц удаа хэлсэн үг нь хэзээ ч мартагдахгүй сэтгэлд минь үлдэнэ гэж яахан бодох билээ. Ахмадаас үг сонсох сайхан шүү. Гэснээс өглөө цэцэрлэг, ботаник-ын хажуугаар гүйх хальт онцгүй юм аа.... нохойгоо салхилуулж байгаа хүмүүс ная наасан, нохой болгон уруу муухай харсаар байтал бүүр ядарчих юм гэсэн... Хэхэ

2007/06/25

Sunday's enjoy

Бүтэн сайн өдрийн өглөө зуслан дээр сэрээд, сонин гарчиглангаа кофе ууж суух ямар гоё юм бэ? Миний өмнө бүхэл бүтэн өдөр байгаа, би юу дуртайгаа хийж болно гэж бодохоор цаана л нэг өег. Өглөө тайван гэгч нь босоод, өрөөнийхөө хөшгийг нээж, яаралгүй тагтан дээр гарч гадагш харж зогсох мөч... Иймэрхүү мөчүүдээс л амьдрал бүрддэг байх, :Пийлсопдох:

Одоо нэг сайхан ном барьж аваад суудаг хэрэг ээ. Мишэль дө Монтэнь гэгч 15-р зууны зохиолч нөхрийн “Сонгомол Эсээнүүд-ийг эхлүүлчихээд ер дуусгаж чадахгүй явсаар удаж байгаа болохоор өнөөдрийг түүнд зориулах бодолтой байна. Гэхдээ мань мэтийн хувьд ном уншинаа гэдэг тухайн номонд гарах үйл явдал, зохиогчийн санаа зэргийг нягтлахдаа бус унших процесстаа байх шиг байгаа юм. Хуучин номны шарласан хуудсыг (ном нь заавал хуучин байх ёстой) эргүүлж суух үйлдэл нь цаанаа л нэг кайфтай...

Тухайн хуудаснаа товойх ганц хоёр үг өгүүлбэрийг онцолж тогтоогоод, номоо умартаж тэдгээр үгсээс үүдэлтэй дэмий зүйл бодож суух зуур салхи аль хэдийн номны маань хуудсыг хэд арав эргүүлчихсэн байна. Ийм үед зохиогчийн санаа нэг их чухал бус, гагцхуу түүний зохиол миний тархийг хэрхэн яаж өдөөж буй нь сонин тул хэдэн хуудас алгасаад уншиж эхлэхэд харин ч зүгээр. Хүмүүс өөрсдийн үзэл бодлыг хамгийн сайн илэрхийлсэн, далд ухамсарт нь орших ямар нэгэн үзэлтэй нь хамгийн сайн дүйцсэн зохиолд л дуртай байдаг байх. Түүнээс биш номноос шинэ зүйл хайх, ямар нэгэн юм сурч авах нь сонин биш... хүн өөрийн “Би”-г үгсээр хамгийн сайн дүрсэлж чадсан зохиолыг л хайх учиртай мэт.

Магад би дээрх зүйлийг хэзээ нэгэн цагт ямар нэгэн номон дээрээс уншчихаад өөрийн бодол хэмээн өөртөө итгүүлчихсэн ч байж болох, хэн мэдлээ. Юутай ч, бүтэн сайны өглөө нэг иймэрхүү харагдаж байлаа...


Chicken

Хэд хоногийн өмнө дахин нэг шинэ нээлт хийв. СУИС-ын баруун талд Chicken-ээр төрөлжсөн солонгос түргэн хоолны газар байгуулагдаад удаагүй байгаа юм байна. Үйлчилгээ, тохижилт, хоолны амт зэрэг нь үнэхээр дажгүй санагдлаа. Chicken-д дуртай хүнд бол сонголт харин ч ихтэй. Өдрийн цайнаар анд найз, албан түнштэйгээ хооллоход тун боломжийн. Эзэн нь гэх хангуг залуугийн яриагаар туршилтын журмаар ажиллуулж байгаа тул хоолоо бүх нэр төрөлөөр нь хийж эхлээгүй бололтой, цаашид ашигтай ажиллаад ирвэл өшөө олон гоё хоолнууд нэмэгдэх юм байхаа. Ямартай ч монголчууд бид өргөнөөр үйлчлүүлж нийслэл хот маань дахин нэг цэвэрхэн түргэн хоолны газартай болоосой. Message болгоход хоолны сонголтоо хийхдээ 1-рт Smoke chicken шүү, үнэн тасархай амттай. 2-рт Яннём chicken, за яахав 3-рт Орижиналь chicken идчихгүй юу, нэгэнт тахиадаж байгаа юм чинь ориг нь бас сонин шт.

Ironman

Сүүлийн үед учиргүй бялдаржуулах клубын хаалга үүд татаж өнгөрүүлдэг болов. Хэдэн цагаар төмөр өргөөд ирэхээр юм болгоныг гантил, зээрэнцэгтэй жишиж үзээд хэцүү юм. Заримдаа ч зүрх үхээд өглөө орноосоо босомгүй санагдах үе их л гарах бололтой. Гэхдээ яахав ээ хажууд лаг лаг биеэтэй залуучууд цөм цөм хийгээд байхаар өөрийн эрхгүй урам зориг орохиймаа бас.

Хэдэн жилийн өмнө Болд огцом таргалаад онцгүй болж ирсэндээ? Төд удалгүй л үнэн гоё биеэтэй болчихсон, хайрын хүч цомгийнхоо клипүүдээр балай аваагүй юу? Яаж ийм сайхан биетэй болов оо гэсэн Өөдөөгийн асуултанд: “Олны өмнө биеэ сайхан авч явахын тулд би хийхийг хүсээгүй олон зүйлийг дургүй байсан ч хийх болдог” гэж хариулж байж уу. Аймаар санадаг уу? Хэхэ. Би ч хувиараа Болдыг шүтэж явдаг л даа гэсэн. Power-т хэд хоног явахад олны танил нэлээдгүй л хүмүүстэй таарлаа. Яг ориг-оор нь харах бас л гоё байгаа юм чинь.

PS: За тэгээд Монголын залуус эрүүл, чийрэг байж ихийг хийж бүтээх болтугай, бүтэн боловсролтой иргэд бүр олон болтугай.

Эзэн хичээвэл заяа хичээнэ...

Суудлын бүрээсээ угаалганаас авч яваад олон жилийн өмнө үлгэр дуурайл авч, хүндэлж явсан ахтайгаа таарч сэтгэлийн яриа өрнүүлдэг юм байна. Бага байхад үг, үйлдэл болгоныг нь дуураймаар нэг л гоё ах байдаг байж билээ. Тийм хүмүүс байдаг даа. /цэвэрхэн хувцаслана, пакел нь үргэлж гялтагнаж, бас дээлээ үнэн гоё хөөргөж бүсэлдэг. Би яг л дуурайна, товчхондоо бага насны минь american dream байсан гэх үү дээ/ Бодоод байхад багадаа би хүнд амархан дасдаг байсан юм шиг байгаа юм. :)

Хүүхэд байхад зуныхаа амралтаар өвөөгийндөө хурга, ишигтэй хөөцөлдөж явахдаа цэвэрхээн бор царайтай нүдээрээ инээсэн Анхаа ахын хуурай дүү нь болж билээ. Анхаа ахын амьдрал ахуй нь үнэхээр ядуу тул олон өнчин дүүгээ саахалт айлд зарагдаж, тарваганы махаар л тэжээдэг байсансан. /социализмын үед тарчигтаа тулсан ядуу айл байдаг байсан/ Анх хавх, урхиар тарвага, зурам агнахыг Анхаа ахаар заалгаж, зуны хар халуунд нүх сахиж хамтдаа өдрийг өнгөрөөдөг байж билээ. Заримдаа би гэрээсээ боов, боорцог зөөж , манай хотныхон ч хувцас хунар, идэж уух юмнаасаа илүүчилдэг байсан. Хэдийгээр ядуу амьдралтай ч цэвэрч нямбай, хүн бүр л сайн ханддагсан...

Тэгсэн тэр ах маань 14 жилийн дараа “Хаан бүрээс” компанийн эзэн болж, нутаг орныхоо олон залуучуудын аж амьдралыг өөд татаж явааг хараад өөрийн эрхгүй баярлах, бахархах сэтгэл төрлөө. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэж Гоё шүү!...

“Метрополис” клуб баасан гариг

“Метрополис” клуб нь одоогоор Улаанбаатар хотын хамгийн цэвэрхэн, тохижилт үйлчилгээ сайн, хотын маань охид, залуусын орох дуртай газар болсон байна. Бид шоу, парри гэхлээр л дандаа л сөрөг ойлголттой байдаг, тэгэхээр одоо энэ ойлголтыг ардаа үлдээх цаг болжээ. Манай залуучууд цэвэрхэн хувцаслаад, соёлтой үйлчлүүлэн, архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй, найз нөхөдтэйгээ хамт ямар ч аян дээр гоё бүжиглэж, хөгжимийн соёл, Клуб соёл гэдгийг нэгэнтээ эзэмшсэн байна.


2007/06/20

The Mind to Politic


Бодлоос - Бодлого руу...

Хүний амьдрал үйл явдлаар дүүрэн байдаг. Төрнө, боловсрол эзэмшинэ, ажил эрхлэнэ, гэрлэнэ, аав ээж болно, өвдөнө, үхнэ. Өдөр тутмын амьдрал нь ч мөн адил өч төчнөөн үйл явдлын дунд өнгөрнө. Ингэх ёстой, тэгэх ёстой гэж гүйсээр байтал маргааш болдог биз дээ. Гэтэл өдөр бүр хийдэг үйлдэл маань механик шинжтэй болж, үйл явдал, ажил хэргийн дунд хүний мөн чанар алдагдана. Нэг цэгээс нөгөө цэг рүү үсчсээр байтал “миний амьдралын зорилго юу вэ?”, “би яах гэж энэ хорвоод ирсэн юм бэ?” гэсэн мөнхийн асуултууд мартагдаж, дасал болсон амьдралын хэв маягаар солигдохыг хүн өөрөө ч анзаарахгүй.

Бидний хүсэмжлээд байгаа иргэншсэн, технологижсон, хөгжсөн нийгэм үйлдлийг шүтдэг. Хүн бол ердөө түүний эд анги, хэрэгслүүр. Чиний ажлын бүтээмж хэр өндөр байна, чи өөрийн үүргийг хэр сайн ухамсарлаж байна, чи нийгэмтэйгээ хэр сайн зохицож байна гэдгээр чамайг дүгнэхээс бус чиний дотоод ертөнц, далд мөрөөдөл хэнд ч чухал биш. Ийм орчинд хүн үйлдэл дунд өөрийгөө гээж, бодохын оронд үйлдэж эхлэнэ. Хэний амьдрал үйл явдлаар баялаг байна, тэр амжилттай хүнд тооцогдоно. Чи сургуулиа онц дүнтэй төгслөө, ирээдүйтэй ажилд орлоо, цол гуншин нэмлээ, байр авлаа, сарын онцлох ажилтнаар тодорлоо, зургаа сонинд нийтлүүллээ, удам сайтай хүнтэй суулаа… чи чадаж байна, чи мундаг байна. Гэвч чиний дотор юу байна вэ?

Өдөржин гадуур явж, хүн хартай уулзаж, амаа чилтэл ярьж, ятгаж өнгөрөөсөн өдрүүд яагаад ч юм нэг л хоосон. Харин өдөржин бодолд автаж гэртээ суухад хамаагүй үр өгөөжтэй байдаг – энэ л үед би хүн гэдгээ мэдэрдэг. Миний зорилго юу вэ? Аз жаргалтай байх. Би яавал аз жаргалтай байх вэ? Өөрийн амьдралыг хоосон үйлдлээр дүүргэлгүй, дотоод Би-гээ чагнах сэхээтэйгээр хайртай хүмүүсийнхээ дэргэд тайван аж төрвөл би жаргалтай байна. Тэгээд л гүйцээ.

Иргэншсэн, технологижсон, хөгжсөн нийгэмд бодол бодлогоор солигдчихсон байдаг. А цэгээс Б цэг рүү хамгийн дөт аргаар хэрхэн яаж хүрэх вэ, яаж хүмүүсийн бүтээмжийг нэмэгдүүлэх вэ гэх мэт прагматик бодлогууд эргэцүүлсэн, бясалгасан, өөрийгөө таньж мэдэх гэсэн бодлуудыг нам дарна. Хэрэв чи прагматик ач холбогдол бүхий асуултын хариулт байж чадахгүй бол чи хэрэггүй, чи бэртэгчин.

Тийм ээ, би бэртэгчин.

Бодлоос - Бодлого руу...

2007/06/18

Онцлох vйл явдалууд

Улс төр, эдийн засаг:- Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын айлчлын хүрээнд 30 мянган монголчуудыг солонгост ажиллуулахаар боллоо.
- “40,000 орон сууц” хөтөлбөртөй холбоотой зарим хууль тогтоомж УИХ-аар батлагдаж, хэрэгжүүлэх үйл явц эхлэв.
- Fitch манай улсын sovereign rating-г B+ болголоо.
- Фортуна Н.Батбаяр гээч гэнэтийн ашгийн татвар гэдэг зүйлийг сэдэж улсынхаа төсвийг зузаатгав. МУ-ын төсөв түүхэндээ анх удаа нэмэх гарч балай авав.
- УИХ-ын дарга Ц.Нямдорж новширч новширч огцрох өргөдлөө гаргав.
- Ардчилсан Нам Монголын улс төрд олон шоу тоглолт хийж шинэ шинэ рекордуудыг тогтоов.
- “Женко Тур”-ын хувьцааны үнэ өсч Монголын хөрөнгийн зах зээлийн анхны IPO-г гүйцэтгэлээ.

Бусад:- Соёл урлагын On-Air.mn вэб шинэчлэгдэн ажиллаж эхлэв.

- Хакухо Дааваажаргал мэргэжлийн сумо бөхийн аварга цол хүртлээ.
- B продакшн DZ Man-тэй хамтарч Volume 1 цомгоо гаргалаa, Хэхэ
- Засгийн газар МУ-ын нөөц хөрөнгөөр жил бүр худалдан авдаг шилдэг уран зургуудыг олон нийтэд дэлгэн тавив. Улсын комисс төрийн соёрхолт С.Саранцацралтын цуврал 3-н зургийг 9 сая төгрөгөөр худалдан авч рекорд амжилт тогтоов.
- Өөртөө эрүүл монгол хүн жилийн аян зохион байгуулж, өглөө хамт гүйдэг найзтай болов. ☺

2007/06/15

Traffic


Манай гэр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нь хэд хоногийн өмнө л асар том давуу тал байлаа. Хүн ам ихээр төвлөрсөн, дэлгүүр хоршоо олонтой мөн дөрвөн замтай ойрхон тул хотын хаа ч хүрэхэд хялбар гэх мэт. Гэтэл Бөмбөгөр хавийн зам засварт орсноор манайх шууд хог дээр гардаг байна шт. Өмнө гэрээсээ хотын төв хүртэл 10 минутын дотор хүрдэг байсан бол одоо замд бүтэн цаг зарцуулдаг болов. Дөрвөн замын уулзвар гэхээр л дотор арзайгаад, гэрээсээ цухуймааргүй санагдаж энэ тэр… Гэхдээ яахав ээ, хүн аливаа зүйлд дасдаг юм хойно, нэг л мэдэхэд өнөөх нэг цагийн түгжрэлдээ дасчихсан байх юм. Яг цагаа тулахаар нэг цаг замд гацах зуур янзан бүрийн юм хийж болдог юм байна:

1. Хамгийн прагматикаас нь эхэлье... Өглөө гэртээ цай уух шаардлагагүй болсон. Ойр зуурын идэж уух зүйлээ өглөө гэрээсээ гарахдаа аваад л зам зуураа иднэ, ууна... Цагийг бол навс хэмнэж байгаа юм чинь. Өнөөх машины цуваа нэг юм хөдөлж гийгүүлэхэд замын нүх таарч новшрохгүй бол шүү дээ. Ямар ч байсан цаг хэмнэж л байгаа юм.

2. Ном, сонин унших боломжтой болсон. Ялангуяа зам зуураа сонин гарчиглах их зүгээр юм билээ. Тэнд ч ийм дайн болж байна, энд ч ийм бөөн асуудал үүссэн гэсэн утгатай нийтлэл уншсаны дараа замын түгжрэл маань юу ч биш санагдаж, шууд тайвширч энэ тэр...

3. Хөгжим, радио сонсож хэсэгхээн хугацаанд хачин үр бүтээлтэй тархи толгойгоо сэргээж хажуугаар нь хальт нийгэмшээд амжчихна.

4. Утсаар ярих... Бөмбөгөрийн зам хаагдсанаас хойш хуучин ажил, их сургуулийн ангийн найз нөхөдтэйгээ хамаагүй дотно болоод байгаа. Аргагүй шт, утсаар ч ярьж амждаггүй байсан хүн чинь өдөрт бүтэн 1 цаг утсаар ярих завтай болчихож байгаа юм чинь... Харилцаа холбоо эрс сайжирсан.

5. Хүмүүстэй танилцах... Замд асар удаж байгаа юм чинь адилхан түгжрэлд орчихоод байгаа бусад жолооч нартай танилцах боломжтой болж байгаа юм. Нэг гэм нь манай Баянгол дүүрэгт царайлаг охидууд маш ховор юм шиг байна лээ. Хажууд боломжийн охин зогсож таарсан тохиолдол нэг ч гараагүй... гэхдээ замын засвар дуустал дахиад нэлээд хэд хоног дутуу байгаа л даа... найдвар тасрахгүй л байна, 😊 За энэ бол наргиа шүү guys, traffic-д гацчихаад хүн хартай танилцаад явж байхыг кинон дээрээс л харсан биш... Жинхэнэ далий гар л тэгэх биз

6. Бясалгал хийх... энэ янзаараа юун Далай лам, ариусаад балай авах нь ээ. Үе үе зарим гар тэнэгтэж сигналдаж, хариуд нь би учиргүй уурладгийг эс тооцвол би ч гэгээрлийн замд яваа л даа.

гэх мэтчилэн цааш нь яриад байвал зөндөө л юм байна дөө... зарим нэг нь арай too private юм. Ямар ч байсан өөртөө цаг гаргах завшаан олгож буй Бөмбөгөрийн замыг засварлахаар шийдвэрлэсэн УБ хотын захиргаа, хот тохижуулхийхандаа баярлалаа гэсэн. Та наргүйгээр би яанаа?

2007/06/13

Г.Аюурзана - Философийн шvлгvvд


1990-ээд оны эхэн үеэр багагүй шуугиан тарьж байсан “Хүрээ хөвгүүд” бүлгэмийнхэн сэтгэлгээний эрэл хайгуул хийсэн өвөрмөц бичлэгүүдээрээ тухайн нийгмийн цөөнхи сэхээтнүүдийн сонирхолыг асар татаж байжээ.

Ингээд Хүрээ хөвгүүдийг үүсгэн байгуулагчийн нэг Г.Аюурзаны Философийн шүлгүүдээр цувралаа төгсгөе.

“Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг...”


 Г.Аюурзана