2007/09/08

The Best Seller

Өнөөдөр гадуур дэмий тэнэсэн биш нарийлж, далийж, гороож байсаар нэгэн гоё ном худалдаж авлаа. О.Чинзориг, Ж.Батсүх нар цаг үеэ зөв мэдэрч үнэхээр сайхан ном гаргаж чаджээ. Уг нь албан ёсны нээлтэй маргааш хийх байсан ч ах чичэрсээр байгаад сая авчихлаа шд. Удахгүй Best Seller-ийн жагсаалтыг тэргүүлэх нь тодорхой болчихсон ном байна лээ.

Хүмүүсийн намтарчилсан хөрөг бичих, тэр дундаа бизнес-үүдийн амнаас үг унагана гэдэг яаж ч бодсон амар ажил биш л дээ. Зохиогчид нь гар сэтгэл нийлж, нэг баг болж чадсаны үр дүнд бүтсэн ном болох нь эхний хэдэн хуудсыг уншихад мэдрэгдэж байсан. Үнэхээр л өөрсдийнх нь хэлсэнчлэн уншихад хөлс үнэртсэн ном болж чаджээ. Хөрөг, дурдатгалуудыг хараад байхад тогтсон нэг дараалал, хайрцагт баригдан бичигдсэн байдаг. Нэг талаас тэгж бичихээс өөр аргагүй байдаг биз. Миний хувьд уг номонд орсон бизнесийн дурдатгал, санаанууд хамгийн сонирхол татаж байсан ч текстийг бичсэн шийдэл, бүтэц нь түүнээс дутахааргүй анхаарал татаж байлаа.

Ямартай ч бүхий л амьдралаа хэн нэгэн албан тушаалтан эсвэл төр, засагт даатгах бус, бие даасан санхүүгийн эрх чөлөө, баталгаатай бизнес эрхлэх чин хүсэл эрмэлзлэлтэй, өөрийн гэсэн зорилго, цэнзүүр, үзэл бодолтой залуусын заавал унших ёстой номны нэг гэж хэлмээр байна.

PS: Mongolica & SO
, Энэ янзаар уншвал мань өнөө орой дуусгачих юм шиг байна, заавал худалдаж авч яадаг юм надаас аваад уншаарай. 20-н мянгаар худалдаж байна лээ. Маньд нэг маруужин байхад л болноо гсн...

2007/09/01

September, 1


Хичээлийн шинэ жил эхлэхээр их сургуулийнхаа хаалгыг очиж нэг татмаар ч юм шиг. Оюутан болоод анх орж байхдаа сүрдмээр ч, нисмээр ч болж байлаа даа гэж. Цаг хугацаа яаж харваж өнгөрдөгийг хүн болсоор оюутнаас л мэдэрсэн бололтой. Хүүхэд насанд өдөр хоног өнгөрч өгөх биш, хурдан том болмоор байдаг, хичээлийн 40 минут хүртэл цагаа тулахаар… Их сургуульд харин арай л өөрөө, ядахнаа мөрөөдөн байж орж ирсэнийг хэлэх үү, лекц, даалгавар, реферат, шалгалт, шоу… ядаж байхад хайрын бурханаа харж баясах /завсарлага хүртэл үр дүнтэй шүү/ Хүн болж ялаа алчих санаатай л үзээд байтал нэг өглөө сэрсэн сүүлчийн хонх дрррр…

Багш нараа дурсахад, ер нь тун залуу сэтгэлгээтэй байж гээч /ойлгож болмоор/, ихэнхи нь орос школтой, дандаа гадагш харилцаатай, дээр нь мэргэжлийн онцлого, бид чинь хичээлээс гадуур яг л найзууд, гэтэл сургуулийн хаалгаар орлоо л бол “багш та их өргөөний эзэн билээ л”. /хальт дурлалуу яалаа/ Та нарын судлах гээд үзээд байгаа юмыг чинь барууныхан аль өнгөрсөн зууны дундуур судлаад дуусаад одоо ийм талаас нь энэ төвшинд судалгаа хийж байгаа шд, цаана чинь хүмүүс Benz, Toyotа унаад явж байхад, та нар Москвичтэй хаа хол давхих гээв, та нар Benz-ийг ядаж мөрөөдөж байгаач… ингэж зад бөмбөгдүүлээд тэндээс яг одоо гэгээрэх замд орсугай гэсэн хүмүүс гарцгаана даа. Монгол боловсролын төвшингөөр, бичиг үсэг тайлагдсан хэмжээгээр соц үеийн тогтолцооноос уламжилсан ганц нэг статистикаар гялтайдаг ч гэлээ, нэгэнт шинжлэх ухааны хөгжлөөр тэргүүн зэрэгт биш болохоор шинэчлэх юм зөндөө л дөө, аргагүй. Манай захирал ч цаг үеэс түрүүлсэн эрдмийн нөхөр л дөө, сул дуутай, авралгүй шооч захирлыг эрдмийн зөвлөл дээр зэрэг горилоочдыг яаж сүлбэж байгааг сонсох нь нэг хэсэг бараг хобби байлаа шд, багшийгаа салбартаа их юм хийж байгаа гэж бодож байна шүү. Манай багш нар бүгд ийм бол гоё оо.

Ерөнхийдөө бол манай багш нар чандмань 3 эрдэнийн нэг нь яах аргагүй мөн л дөө. Гэхдээ бодоход, багш гэдэг үзэгний үзүүр гарын үсгээр юм шийдчихдэггүй ч, оюутан л бол оюутан бас л хүүхэд шахуу хүмүүс, тэд яаж чиглүүлсэнээс бидний хувь заяа ирээдүйн замнал шууд бусаар ч гэлээ тэнд л шийдвэрлэгдэж байдаг асар хариуцлагатай улсууд юмаа даа.

За юутай ч монголын бүх багш, “оюунтан” нарт шинэ хичээлийн жилийн мэнд!