2008/01/21

Цуст алмааз


Өчигдөр үлгэрийн юм шиг асар Холливуджиж, “Blood diamond” гэдэг кино үзлээ. Киноных нь талаар нэг их юм сонсоогүй байсан болохоор хальт Леог харж баясах гэсэн биш их аятайхан кино үзчихдэг юм байна. Хэдэн жилийн өмнө “Hotel Rwanda”-г үзэхэд нэг иймэрхүү сэтгэгдэл төрж байсан санагдана...

Киноны үйл явдал 1999 оны Сьерра Леонд болж өнгөрнө. (одоо Сьерра Леонд байгаа UN peacekeeping forcе-ын бүрэлдэхүүнд Монгол цэргүүд алба хашиж байгаа байх шүү. Удахгүй ээлж солигдох тухай саяхан яригдаж байсан). Иргэний дайн болдгоороо болж, гарууд нэг нэгнийгээ автоматаар шүршсээр байхад зарим нэгэн авантюристууд эцэс төгсгөлгүй бриллиантын эрэлд хатсаар л байна. Хууль бус бриллиантын наймаанд Лондонгийн томоохон корпорациуд ч орооцолдож, байдлыг даамжруулна. Энэ дундаас гурван дүр тодорно - босгогчдод баригдаж, тэдний даалгавраар бриллиантын хайгуул хийж байх зуураа асар том ягаан бриллиант олоод, нууж орхидог нэгэн загасчин эр, бриллиантын наймаанд гаршсан ex-mercenary (DiCaprio), мөн дэлхийг аврах төлөвлөгөө өвөртөлж яваа нэгэн сурвалжлагч бүсгүй. Эд бүгд өөр өөрийн зорилготой - загасчин эрийн хүүг босгогчид дээрэмдсэн бол Леонардогийн дур сүүлчийн том наймаагаа хийхийг зорино, харин сурвалжлагч бүсгүй “цуст бриллиант”-ын талаар баримттай, хүмүүст хүрсэн нийтлэл бичих хүсэлтэй. Кино болсон хойно, замд нь янзан бүрийн л адал явдал тохиолдоно. Цуст бриллиант гэдэг нь иргэний дайныг санхүүжүүлэх зорилгоор хууль бусаар экспортлогдож буй чулуунууд юм. Эдгээр чулууг нь бриллиантын наймаа эрхэлдэг том том компаниуд худалдаж аваад, засаж янзлаад гоё ганган бөгж зүүлт болгоод, сайхан рекламдаад хэн нэгэн учраа мэдэхгүй баагийд гурван сарын цалингаар нь шахчихна. Сүүлийн жилүүдэд “цуст бриллиант” бараг үгүй болсон, кинондоо үйл явдал нь fictional гэсэн disclaimer оруулвал таарна гэх мэтээр энэ киног De Beers нэлээд эсэргүйцсэн сураг байсан. Саяхан Kanye West бас энэ сэдвээр “Diamonds from Sierra Leone” гэдэг дуу хийгээд байх шиг байсан, мөн киноны soundtrack-д Nas-ын бас нэг дуу орсон байна лээ. Асар өндөр үнэтэй худалдаж аваад байгаа бриллиант чинь хаанаас ирснийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй гэсэн мессежийг хүмүүст хүргэх гээд байх шиг байгаа юм. Киног бүтээхэд 100 000 000 доллар зарцуулжээ. Харин ашиг орлогын хувьд АНУ-д 57 377 916 доллар, дэлхийд нийт 114 027 930 долларын ашиг олж чаджээ.

Ер нь бриллиантаар яадаг байна аа, тийм л гялтагнаж, гялалздаг юм зүүх хүсэлтэй юм бол сайхан циркон аваад л зүүнэ биз гэсэн. 😊 Байгалийн баялаг ихтэй хэрнээ бие биенээ учиргүй алж хядаад байдаг сонин газар шүү, Африк гэж. Кинонд хальт гардаг нэг тосгоны өвгөн ингэж хэлдэг юм: “Бриллиант яах вэ, манай энэ хавиас нефть л битгий олдоосой. Тэгвэл ч бид бүр баларлаа шүү.” Манайхан сүүлийн үед алт, нүүрснээсээ болоод хэрүүл уруул, зодоон нүдээн хийгээд л байгаа, нэг мэдэхэд ийм болчихвол яанаа ухааны юм бодсон шиг ээ суулаа.


2008/01/18

Эргэн дурсахад

Зөвхөн 1990-ээд оны залуус наашаа шүү гэсэн...😊 Би хувьдаа энэ мөчийг асар олон жил хүлээж байсан юм шиг ээ. Учир юу гэвэл 90-д оны үед миний сонсож, хайрлаж, хүндэлж явсан хэдэн муу ах нар маань тухайн үед ид хит болж байсан дуунуудаараа "Эргэн дурсахад" хэмээх нэгэн гоё CD гаргажээ. Ах яасан байх уу... Hi-Fi ороод шууд л худалдаж авлаа шүү дээ. :) Тухайн үед “Шигтгээ”, “Харш”, Айзам-2”, ”Хонх”, “Но­мин”, “Титэм”, “Цэ­цэг”, “Болор” зэрэг хамтлаг залуусын дунд хит болж байлаа.

CD-ны хувьд сонсох бүртээ би асар having fun болж ирээд тансаг байнаа. Мэдээж тэр үеийн бүх хит дууг single CD-нд багтаана гэдэг хэцүү байх л даа. Зарим хит дуунууд нь алга байна лээ, уг нь нэмээд оруулчихсан бол чика байхгүй юу. Тоглолтын хувьд 25, 26-нд UB Palacе-д болох ч гоё болно гэдэгт би нэг их итгэж өгөхгүй юм.

Бүрэлдэхүүний хувьд хамтлагуудаас төлөөлөл болж ганц нэгхэн гишүүн нь оролцоно гэхээр нэг л явуургүй санагдаад байх юм. Нөгөө талаас цагийн юм цагтаа л сайхан байдаг. Цаг хугацаа улиран одсон, магад зүгээр л сонсох нь илүү гоё ч юм бил үү... Ингээд татаж авч болохоор тавьлаа.



Хvчтэй байх шаардлага


Манай энд саяханаас л ажил эхэлж байна. 7 хоног сайхан амарлаа. Эндэхийн монголчуудтайгаа нэлээд ч баярлаж цэнгэлээ. Бөөн кайф. Гэхдээ одоо толгойд баахан эмх замбараагүй бодрол. Эмхэлж цэгцлээд бичихийг хичээе.

Японд ирээд удаагүй ч, энд ирээд 4 жил болсон харласан 2 найзыгаа дагуулж disneyland-р зугаалах болвоо. Мэдээж шинэ жилийн настр дээр disney-гийн орчинд ороод сайхан л байв. Гэтэл миний муу нохойтсон 2 нүд нэг шар хүүхэн дээр яалтачгүй туслаа. Ямар урт хөл, бие хаа гэж тэнгэрийн дагина гэсэн л үг. Лавшруулаад харсан чинь царайнаас нь нар гийсэн хоoт нэгэн байнаа. Тэр даанч өөрийнхөө үнэлэмжийг мэддэг бололтой, ази гаруудын дээгүүр харц нь хатан хаан шиг захирангүй, хэзээ ч та нарыг тоохгүй дээ гэсэн шиг л гоо үзэсгэлэнгээ гайхуулж байнаа. Дэлхий дэх хүмүүсийг европ, негр, ази гэж хуваагаад, эр, эмээр нь эрэмбэлвэл европ классик, негр биеийн хөгжил сайтай, хөгжилтэй гээд дээгүүр, дундуур орно. Хамгийн доор нь ази эрэгтэй орох байх шүү. Европ эхнэртэй ази залууг би лав мэдэхгүй юм байна. Харин европ залуутай суусан монгол хүүхнийг өчнөөн мэднэ. Тиймээс би тэр сайхан амьтны тухай мөрөөдөөд ч хэрэггүй.

Тэгээд жоохон бодсон чинь энэ зөвхөн охин хүүхний тухай ч бодол төдий биш ерөөсөө бид бүгд л энэ ертөнц дээр нэг л янзаар уйлж эрсэн. Эхлэлтийн гараа нэг л ижилхэн. Хүн бүхэнд л 24 цаг яг ижилхэн урттайгаар оногддог. Тийм байхад яагаад хамгийн доор байх ёстойн?!? Доор байсан ч гэсэн дутахгүйн тулд зүтгэцгээе! Тиймээс залуучууд минь мэдлэгтэй, арчаатай, дур булаам, соёлтой байцгаая! Өнөөдрөөс л эхлээд өөрчлөлт хийе. Би л гэхэд үсээ ч засууллаа, үнэртэй ус ч авлаа, хавраас нааш цэвэрлэхгүй гэж байсан гэрээ нэг сайн цэвэрлээд авлаа, дараа долоо хоногоос body-д ч явья. Ямар ч байсан шинэ жил гарлаа, шинэ өөрчлөлтийг ч өөртөө хийж эхэллээ. Сайхан байнаа :)


2008/01/16

Apologize

Блогын зарим хэсэгт баахан инээж, ханиасан элдэв янзын тэмдэгт орсон байсныг янзалчихлаа. Уншихад эвгүй байсан бол уучилна биз, анзаарахгүй явсаар today л мэдлээ шт дээ. Бадралд thx.

PS: Засварын явцад Бямбажаргалын оруулсан бичлэг санамсаргүй устгагдсан тул гүнээ хүлцэл өчье. Дахин оруулвал баярлана шүү. ;)




2008/01/15

Надад дурласан бvсгvйчvvдэд

1.
Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөрлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй


2008/01/13

Хайку ба миний бодол


Нилээд хэдэн жилийн өмнө Японд сурдаг найз минь амралтаараа нутагтаа ирээд Японы үндэсний сэхээтэнгүүдийн гоо сайханы дээд таашаал гэж энэ дээ гэж хайку шүлгийн тухай өөрийн орчуулсан хайкугаа мөн түүнээс үүдсэн ойлголтуудаа надаа тайлбарлаж өгөөд энэ чиглэлээр шүлэг бичихнийг зөвлөсөн юм .Харин тэр үед миний дотор үндэстний хэнээрхэл минь далай шиг буцалж байсан учир дэлхийн ууган үндэстэн Монгол хүн болж төрчихөөд тэр Япон шүлэг бичээд сууна гэдэг утгагүй бөгөөд дэмий хэрэг Монгол гэж агуу соёл байна гэж хэлээд найзынхаа урамыг хугалж байсан юм. Харин цаг хугацааны эргэлтэнд бодож суухад Монгол хүн өөрсдийн соёлоо бахархан суухын дэргэдүүр бас баяжуулан хойч үедээ хүлээлгэн өгөх нь бидний үүрэг юм . гэж ухвар бодолдоо тунгаан суунам . Энэ цаг үед минь манай Монголчууд минь манай нийгэм , бүх салбарууд минь , дэлхийн хөгжилөөс 200 жилээр хоцорч яваа минь маргахын аргагүй үнэн юм. Ялангуяа манай соёлыг дэлхий музейн үзмэр шиг харж суудаг болжээ. Энэхүү бичлэгийг минь зарим нэг хүн үзээд намайг Монгол соёлоо дорд үзлээ гэж хэлж магадгүй юм.

Би ч эх соёлдоо хайртай харин Монгол соёл минь улам дэлгэрэн баяжин дэлхийг байлдан дагуулаасай гэж хүснэм. Тийм дээ ч залуус минь гадагшаа гараад олон сайхан зүйл сурч мэдээсэй уламжилалт бодлого арга барил дээрээ дэлхийгээс суралцан зүйлсээ нэмэн шинэ Монгол маягын хувилбар гарц олоосой гэж хүснэм. Би ч юунаас ч дутах уу , үндэсний хэнээрхэлээ хойш тавьж дэлхийн утга зохиол , хайку судлан энэ чиглэлээр бичихийг хүсээд өөртөө нэгэн үг хэлээд алхаж байна .

Сайн хөгжимийн зохиолч болохын тулд сайн хөгжимчин болох хэрэгтэй гээд сурж мэдэхийг хүсэгчидэд эрдэнэ мэт сайхан үг шүү гэж сануулаад өөрийн хэдэн хайкугаа толилуульяа.

2008/01/11

Оюун ухаан


Бид ОЮУН УХААН гэж ярьдаг.

УХААН бол социокодоор дамждаг нийгэмших үйл явц, орчны нөлөө, хүмүүжлийн үр дүнд олдмол шинжтэй байхад ОЮУН гэдэг бол биокодоор дамждаг удамшихуйн, төрөлхийн шинжтэй юм.

Ухааныг эзэмшсэн хүмүүжилтэй хүмүүсийн нийтлэг дүр бол нийгэмд зөвхөн өөрсдийгөө л болгож явдаг, амьдралын ерөнхий арга ухаантай болохоос тэд мөн чанартаа ТЭЖЭЭГЧИД БИШ юм. Тэд нийгмийн бага зэрэг долгилол, өөрчлөлтөд өртөн тэнцвэрээ алдах, эзэмшсэн мэдлэг чадвар, ухаан нь хоцрогдох, улмаар тэжээлгэгчийн армид шилжих магадлал ихтэй. Зах зээлийн шилжилтийн үед энэ магадлал асар ихэссэнийг бид бэлээхэн харж байгаа.

Тэгвэл оюуныг эзэмшиж төрөлхийн авъяас чадвараа нээн хөгжүүлж, нийгмийг яран гарч ирж чадсан хүмүүс хэзээ нэгэн цагт нэг хэсэг хүнийг тэжээх төдийгүй, зарим тохиолдолд тэдний хийсэн бүтээсэн нь шинжлэх ухааны хөгжилд түлхэц болж байдгаараа жинхэнэ ТЭЖЭЭГЧИД юм. Тэдний дотор ядуу зүдүү байж үр дүнд хүрсэн ч хүн бий. Альберт Эйнштейн, Альфред Нобель, Моцарт, санхүүч Сорос гээд л.

Тэгэхээр бидний боловсролын систем ТЭЖЭЭГЧИД рүү чиглэх ёстой. Мэдээж бүгд тэжээгч болж чадахгүй. Капитализм бол үйдвэрлэл, нэн түрүүнд үйлдвэрлэл юм. Капитализмыг боловсролоос, номноос эхлэх ёстой юм байна гэж хэзээ ойлгоно тэр цагт л капитализм биднийг тэжээнэ. Мөн хүн чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байх явдал, өөрөөр хэлбэл оюун ухааны эрх чөлөө чухал юм.

Сүүлийн жилүүдэд баян хоосны ялгаа газар авах боллоо. Энгийн логикоор бодоход: 6 тэрбум, 70 сая, 20 сая хүн амтай томоохон улсуудад баян хоосны ялгаа гэж ярьж болох юм. Харин 1,5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, газар доороо баялагтай 2,7 саяхан монголчууд баян хоосны ялгаатай байдлаар хөгжинө гэдэг бол дэндүү арчаагүй бодлогын илрэл гэлтэй.

Хонгконг, Сингафур, Малайз, Пиллифин, Индонез гээд улс орнуудтай харьцуулахад хүн ам нь манайхаас их байж болно, гэхдээ тэдний хажууд бидэнд газар нутаг байна, түүх соёл, өв уламжлал байна... хил, хэл байна. Ирээдүй байна.