2009/07/21

Break out

АНУ-ын хөрөнгийн зах зээл сэргэж хувьцаануудын үнэ өссөнөөр валютын захаас хөрөнгө оруулагч нар гарч байна. Үүнтэй холбоотойгоор US долларын ханш суларч 1.5000 гэсэн таазыг шалгахаар Бух зах зээл ажиллаж эхэллээ. Хөрөнгө оруулагч нар алт болон хувьцааг найдвартай гэж үзэн энэ зах руу ихээр орсоор байна.

PS: Гэснээс энэ сарын 25-26-ны өдрүүдэд FX клубын гишүүд ээлжит уулзалтаа Тэрэлжид хийхээр боллоо.


2009/07/20

Хадаг


Өнгөрсөн weekend-ээр “Хадаг” гэдэг кино үзлээ. Олж үзэх асар их хүлээлттэй байсныг ч хэлэх үү их аятайхан кино үзчихдэг юм байна. Тархи чилээсэн, сэтгэлгээний үнэхээр чансаатай уран бүтээл болж чаджээ.

Зохиолч, найруулагч нь "Нохойн орон" киноны Белги найруулагч Peter Bronses байхыг хараад шоконд оров. Гадны хүн гэхэд яаж ингэж монголжиж чадав аа... Шүтэв... Ер нь тэгж байгаад Белгүүд бас нэлээн далий гарууд байна шүү. Хэдэн жилийн өмнө “Ex drummer”-г үзэхэд яг нэг иймэрхүү сэтгэгдэл төрж байсан санагдана. Гэхдээ уг кинонд Монгол Улсын Ардын жүжигчин агсан Б.Дамчаа гуай давхар зөвлөхөөр ажилласан нь чансаатай кино болоход ихээхэн нөлөөлсөн болов уу?


Киноны дэвшүүлсэн санаа нь хүн төрлөхтөний буян заяа доройтож, хангай дэлхий, уул ус, ургамал амьтан, байгаль эхийн хуулийг зөрчвөл ирээдүйд ямар эмгэнэлтэй хувь заяа биднийг угтаж буйг сануулах мэт... Бид нүдэндээ, чихэндээ, хамартаа хууртаж байгаа гэдгээ ухаарч, харагдаж сонсогдож байгаа бүхэнд хууртахгүйгээр цаана нь буй мөхлийг олж харах хэрэгтэйг өгүүлнэ... Маш товчоор хэлбэл киноны гол хөндөх сэдэв нь хүн төрөлхтөний оршин тогтнохын суурь ухагдхуун болох байгаль хүн хоёрын хоорондох харьцаа гэж хэлж болно.

Монголчууд бид эдийн дээд "Хадаг"-ийг аливаа зүйлийг аргадан гуйх, хангай дээлхийд буян заяагаа даатгах үедээ хүндэтгэлийн илэрхийлэл болгон ашигладаг. Киноны "Хадаг" хэмээх нэр нь дэвшүүлсэн санаа, үйл явдалтайгаа нягт холбогдож чаджээ.

“Хадаг” кино өгүүлж буй үйл явдал, орон зай, цаг хугацаа, агуулгаасаа хальж үзэгчдийг гайхан эргэлзэж, эргэцүүлэн тунгаахад хүргэнэ... Зарим хүмүүст vйл явдлыг нь эхлэхийг хvлээсээр байтал кино дуусна. Урт кино юм байх гэтэл дуусч орхино.

Илгээх гэсэн мэссэжтэй кино, түүнийг нь олж харах л хэрэгтэй, үгүй ээ мэдэрч үзэх л хэрэгтэй мэт... Миний филисофд их таарсан мэссэж байсан тул надад их таалагдлаа. Өөрийнхөөрөө шууд л “тайлаад” ойлгочихсон. Нөгөөтэйгүүр иймэрхүү хүчтэй мэссэжтэй болохоор олон улсын кино наадмуудаас олон шагнал авч чадсан биз... Киноны туршид, бүүр одоо хүртэл сэтгэл өвдөж байна. Дэндүү ихийг бодуулсан өнөөгийн нийгмийн талаар эргэлзээ төрүүлсэн, амьдралаас шантрах сэдэл төрүүлсэн кино байна.



Киноны өрнөл: Ямар өвчин гэдгийг нь тогтоогоогүй гоц халдвартай өвчин. Үнэндээ бол ийм өвчин байгаагүй юм. Малаасаа, нутгаасаа, буянаасаа сал гэв. Тэнгэрийн дор газрын дээр салхи л бүхнийг эзэгнэв... Буун дуу... гэрийн буурин дээр үхсэн бор морь... тал нутагт мал биш гагцхүү эзэнгүй трактор бэлчинэ...

Шинэ амьдрал: Бор морь Ногоон мотоцикл болно. Малаа маллаж махаар нь хооллож асан монголчууд төмс, дарсан ногооноос өөр голоо зогоох зүйлгүй болов. Эрх мэдэлтэй нэг нь нүдний гэм болсон махыг олж авах болов. За тэр хайр дурлалын асуудал энэ тэрийг яриад яахав.

Бодит бус ертөнцөөр аялах Баагий хүүгийн сүнс ирээдүйд учирч болох гай гамшиг, сүйрлийн тухай Золзаяа болон найз нартаа мэдэгддэг. Баагий хүү удганы өгсөн толины тусламжтайгаар мөнх тэнгэрийн бэлгэдэл болсон үй олон хадагнуудыг тэнгэрээс буулгах бөгөөд Золзаяа болон түүний нөхөд ирээдүйг өөрчлөхөөр эргэлт буцалтгүй шийднэ...

Надад энэ киноны маш их таалагдсан бас нэг зүйл нь киноны хөгжим юм. Үндэсний өв соёлыг уламжлан өнөөгийн шалгуурт нийцүүлэн хөгжүүлсэн Алтан ураг хамтлагийн бүтээлийг ашигласан нь тал нутгийн хүүгийн сэтгэлийг гэгэлзүүлэн, бараг л уйлуулчих дөхсөн. Мөн Галсансүхийн "Үнэхээр гунигтай шүлэг" буюу үхлийг хүлээх эмнэлэгийн тухай шүлгийг ашигласан нь мөн л уламжлал шинэчлэлийн гайхалтай хослол мэт.(Өмнө нь Peter Bronses "Нохойн орон" кинондоо бас Галсансүхээр шүлгийг нь уншуулж байсан. Ер нь Peter Bronses-д Галсансүх их таалагддаг юм шиг ээ)


Киноны хүчтэй мессэж, бодол, мэдрэмж төрүүлэх хэсгүүд:

1. Гэрийн буурин дээр буудуулж үхсэн Бор морины зураглал. Голомт нь самрагдаж, буян заяа нь үгүйран хоосрохыг ёролсон хэсэг. Монгол хүн бүр цэрвэн цээрэлдэг.

2. Дамчаа гуайн төмснөөс өөр гол зогоох хоолгүй, төмс арилгаж суугаа хэсэг (Монголчуудын модоо барьж байгаа үе)
3. Мөн Дамчаа гуайн хүүдээ нутаг ус, газар шорооныхоо тухай ярьж, өөрсдийн азгүй хувь заяаг тоочиж байгаа хэсэг
4. Нутаг орон, мал хуйгаасаа салж хүчээр нутаг заагдан ирсэн эмгэн палкон дээр нутаг усаа санаж ардын дуу дуулж амиа хорлож байгаа хэсэг
5. Мал нэг бүрийг хүзүүнээс хадаг зүүж хэлтийсэн буян заяагаа аргадан гуйж байгаа Золзаяа охин буюу түүний найзуудын хэсэг
6. Мөн Золзаяа охин өнчин модыг аргадан хурайлж хадаг зүүснээр мал сүрэг нь эргэн эрж, буян заяа нь тогтож байгаа хэсэг7. Төгсгөл хэсэгт байшингийн дээвэр дээр зогсож байгаа хүний мөн чанар, буян заяагаа барсан сүнсгүй хүн сүгнүүдийн зураглал

Бусад олон олон гоё хэсгийг нь тайлбарлалгүй үлдээе. Эрхэм та өөрөө үзээд яагаад ямар учраас гэдэг асуултыг тавиад нэг үзээрэй. Үзэх бүрт чинь ойлгогдоогүй санаа тодроод гарч ирээд байх вий.
Эцэст нь сэтгэл эмзэглүүлсэн нэг зүйл гэвэл монголын ирээдүй болсон залуулчууд “Хадаг” киног үзэх зуураа өөр хоорондоо ингэж ярилцаж сууна.(Кино зааланд усан тэнэгүүд дүүрэн байсан.)

- Дөнгөж эхэлж байгаа юм биз дээ?
- Хурга гээд байсан хонь л байна шт
- Ганц хонины төлөө үхэх шахдаг гэнээ
- Өө гоё ш**сан
- Хөөе, энэ чинь Багануур уу?
- Ашигт малтмалын тухай кино юм биз дээ
- Ээж нь үхчихсэн үү?
- Би кино үзэж байна аа, чамаас мессеж аваагүй, бла бла бла
- Вакуум цонх ш**сан
- Mild seven татдаг, лайтай
- Хаанаас энэ малгайнуудыг олоо вэ?
- Дажгүй хүүхэн байна шт, хэлээгүй юу
- Өө гоё ш**сан
- Дамчаа гуай ч өөр шүү
- Гоё ш**даг кино байна гэж бодсон чинь нэг л биш болоод явчихлаа шүү
- Аймшгийн юм гарах юм уу үгүй юу?
- Хаха, HOTEL гэнээ

гэх мэтчилэн... гарсан кадр, үзэгдсэн хүн болгоныг шоолж инээлдээд л, утсаар ярьж, хогоо шидэлж...

Монголд жинхэнэ урлаг хөгжихгүй байгаад гайхах юм огт алга. Учир юу гэвэл ийм үзэгчдэд зориулж кино хийхээр яаж ч хөгжих билээ...

За ингээд “Хадаг” киног шууд үзэхээр хийлээ. 



2009/07/14

Та нар бvгдээрээ vзсэн дээ...

Аа та нар бүгдээрээ үзцэн дээ үзцэн.. Чөтгөр хөршийн тухай.. өчигдөр үзлээ. гэснээс тэр ӨРГӨӨ кинотеатр чэн тун хөөрхөн тохижсон аятайхан газар байна шүү...

Гол дүрийн 2 бол Оргил Сайханаа 2 шүү дээ.. за энэ 2 их учиртай... хөршүүд.. за тэгээл үйл явдал өрнөсөөр дасаад л .. дурлаал.... салах болоход яаг төгсгөл дээр буцаж нийлээл...

Хамгийн сүүлд гарах Сайханаа Оргил-ийг гуйдаг хэсэг үнэн гоё. Яагаад заавал эрчүүд үлдээч гэж дандаа гуйх гэж. Уламжлалыг бут эвдсэн хэсэг... Бас нэг гоё хэсэг нь Сайханаа Оргил-ийг эмнэлэгт эргэж ирэхдээ Өлзийтөгсийн "Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном"-ийг аваачиж өгч байгаам даа... Б
үүр төгсгөл дээр Номин талстын Хаазаа, Эмоушны Солонго 2 хэрэлдэж гарч ирээл.... Хөөрхөн 2 юм чэн аягүй хөөрхөн гарч ирдэгийм.. аалз царайлсан 2 юм чэн..
Энэ кинун дээрх хамгийн лаг хэсгийн зураг..
За энэ зургыг үзээл нилээн хэсэг хүмүүс энэ кинууг үзэхээр шийдсэн ТИЙМҮҮ... таалагдсан МӨН ҮҮ?

Энэ кинун дээр Х түцийнхэн бүрэн бүрэлдэхүүнээр тоголсооон.. яагаад ч юм.... хөөрхөн хөөрхөн шигтгээ хэсэгт ОНОН, АГЛУУ, ТӨӨДӨӨ, нөгөө Х түцийн гоё залуухан жүжигчид байдаг даа.. нөгөө туулайхүүд тоголдог залуу бас нэг модел юм шиг хүүхэн гээл бүгд тоголсон хөөрхөн кину байна ооо...
Аа тэр Буджав гэж ястай хөөрхөн дүр мөн үүү.. надад таалагдсан дүр тийм үүү.... Хэхэхэхэ.. бодохоор л инээд хүрээд байхын... Тэр БАТАА их сайн гол чимэг болж жүжиглэсэн шүү... Мөн үү.... 😊

За залуусаа үзцэн байгаарай.. хөөрхөн хөөрхөн хэдэн хараал сурчихаар юм билээ.. Ай дорцоов гэж...