Showing posts with label Далий зvйл. Show all posts
Showing posts with label Далий зvйл. Show all posts

2009/06/29

Далийлт...

Зун болж халуу шатаад, ажлын бүтээмжийн ашигт үйлийн коэффициент ноль зааж эхэллээ. Зуны дунд сар гараад 10 хоночихож...

Ажил дээр Playlist-ээ сонсож суутал Arash & Helena - Arash явж нэмээд бүүр гэгэлзүүлж орхилоо. Наадмаар нутагтаа очоод машиныхаа хөгжмийг хамаг чанга дээр нь тулгачихаад Arash-ийг сонсоод Бөхөгийн гол, Оорцогийн араар салхи татуулан давхих юутай сайхан билээ. Дээд кайф.... Наадам дөхөж байгааг ч хэлэх үү. Энэ жил наадмаар морь унаж уул хадаар тэнэх юм шүү. Helena-гийн хоолой үнэхээр күүүл юм aa.  I love this like voice гсн... :-p



PS: Гэснээс аав ганц зузаан баз хүргэндээ халиун үрээ бэлгэлсэн сурагтай, ах хүү энэ наадмаар уяна гэнэ. Сонин юм болох нь дээ гсн... Өмнөх ажлуудаа дуусгачихаад амрах минь.

2009/04/24

Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгvй

Нисванис жил бүрийн 4-р сарын 9-нд тоглолт хийдэг ч, мань мэт нь жил бүр очно гэж боддог ч, явж явж арван гурван жилийн дараа тэдний тоглолтыг нэг юм үздэг юм байж... Гэхдээ үзэх гэдэг үг “Нис нис фест”-ын хувьд арай зөөлдөх байхаа, шоконд орох гэвэл таарна.

Хамт явсан хүмүүсийн хэлснээр, “УБ-т ийм далий нөхдүүд бас байдаг аа?!”, “Би амьдралдаа анхны удаа ийм олон урт үстэй эрчүүдийг нэгэн зэрэг харлаа”, “Гарууд бүжиглээд байна уу зодолдоод байна уу?”, г.м. Ямар ч байсан нэг зүйл тодорхой. Нисванис Монголын цорын ганц жинхэнэ фэнүүдтэй хамтлага юм байна. Янзан бүрийн болсон болоогүй гарууд “бид фэнүүддээ хайртай” гэж ирээд л зурагтаар ярихад нь гайхаад байдаг байсан юм, гэхдээ Амгаа эд нар бол үнэхээр тэгж ярих эрхтэй хүмүүс болж таарлаа. Respect.

Бид ганц нэг зураг авахыг оролдсон нь нэг иймэрхүү. Гэхдээ заалаар нэг асар том том дурантай мэргэжлийн аппараттай нөхдүүд суучихсан зураг дараад байсан болохоор хэд хоногоос Flickr-ээр нэг Нисванисын зураг байх байлгүй... :)


Гарууд балай авч буй videoг энд дарж үзэж болно. Бүжиглээд байна уу зодолдоод байна уу? ойлгоход бэрх байлаа.

Сүүлийн үед Монголд амьд хөгжмийн хамтлагууд асар олширч, мань мэт нь хооронд нь ялгаж салгаж чадахаа байсан биш өнөөдрийн тоглолт дээр нэгэн зэрэг нэлээн олон хамтлагыг сонсчихдог юм байна. Булсара, The Lemons, Аясын салхи, Fire, L-Guards, Моханик, Joker’s wild, Зүгээр л, Сүндэрья, Greenwood, өөр хэн хэн ч гэлээ (ямар ч байсан 13 хамтлаг байсан гэсэн) - бүгд Нисванисын дуунуудаас дуулцгав. Гарууд балай авсаан, мань мэт шиг рок тоглолт үзэж сураагүй хүмүүс soundcheck хийж байхад нь хүртэл баясаж ирээд л, жинхэнэ соёлын шоконд оров. Хамгийн таалагдсан хамтлаг гэвэл “Зүгээр л” байлаа, жинхэнэ рок хамтлагын стереотип дүр төрхийг яруу тодоор бүрдүүлсэн хэдэн туранхай залуучууд гарч ирснээ учиргүй hardcore юм тоглоод эхэлтэл гайхсан гэж. Өнөөх дуучин нь зүв зүгээр зогсож байснаа гэнэт металл маягын хоолойгоор дуулж энэ тэр... куул гарууд байна лээ, хувиараа шүтсэн, 13 жилийн дараа төрсөн өдрийн тоглолтод нь очих юм шүү. Гэснээс, хамтлагын нэр бас их чухал юм аа, Fire гэх мэт түгээмэл нэртэй гаруудыг цээжлэхгүй байгаа юм, харин Моханик энэ тэр гэхээр нь учиргүй анзаарч ирээд л, тэгэхээр аль болох өвөрмөц хэрнээ хялбар нэртэй байх ёстой юм уу даа. Гэхдээ зарим нэг гарууд шиг асар содон нэртэй ч, хүн аймаар тоглодог бол бас хэцүү...

Хамтлагууд ч яахав, тайзан дээгүүр баахан үсчиж, орилж байгаад яваад орчихож байгаа юм. Гэтэл үзэгчид нь яаваа? UB Palace-ын Royal танхим гэдэг нь эгнээ суудлуудтай, бас босоо талбайтай болохоор иймэрхүү тоглолтуудад хамгийн тохиромжтой нь болтой. Маниус ч яахав, наян рок гаруудын дунд гариг андуурсан царайлсандаа бантаад шууд арын эгнээнд нь суучихаж байгаа юм. Гарууд тэнд балай авч байна аа, бүжиглэж бариад л... Нисванисыг гарч ирэх гэсээр байтал зарим нэгэн нөхдүүд аль хэдийн тайччихсан энэ тэр, юу болов оо. Ядаж байхад зааланд нь “пиав” зараад байгаа юм \гэснээс, Тайгер иймэрхүү зүйл их спонсорлох юм аа, гарууд ч Тайгерыг сайн рекламдах шиг болсон\... Пиав ч яахав, байж болох юм, гэтэл хажууд сууж байсан гарууд юу юугүй тамхи татаад эхлэх юм. Анхны удаа тамхи татаж концерт үзэхийг харав, сонин л юм билээ. Гэснээс, Нисванисын фенүүд гэж ёстой төрөл бүрийн хүмүүс байна аа. Мэдээж өнөөх stereotypical савхин хүрэмтэй, урт үстэй рок залуус байж таарна, дээрээс нь хөөрхөн гүзээтэй гуч дөч гарсан бачка нар, жоохон охидууд, мөн мань мэт шиг гариг андуурсан гарууд...

8 өнгөрч байхад эхэлсэн тоглолт 11 гэхэд ид халж, тэр үед Нисванис гарч ирэв. Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ... Даанч төд удалгүй мань мэтийн виз дуусаж, гэрийн зүг сажлав. 13 жил хүлээснийх яах аргагүй кайфтай байсан.

PS: Галсансүх 90-ээд оны Монголын дуу хөгжмийн ертөнцийн талаар: “Нисванисын анхны тоглолтыг зохион байгуулаад, мөнгийг нь төлж чадахгүй тайзны ард зодуулаад, бла бла... тухайн үед Ариунаа бол зүгээр л нэг муу солир пидда байсан” — Паласын коридорт нэг иймэрхүү яриа өрнөв.

The Green tie

Нэгэн сайхан нартай өдөр блогтоо салхи оруулна даа гэж бодсоор явтал нэг л мэдэхэд асар их хугацаа өнгөрчихсөн байх юм.

Цаг үеийн асуудал гэвэл саяхан л нэг сонгууль болж өнгөөрөөд байсан юу юугүй дахиад л нэг сонгууль болох нь байна. Янзан бүрийн улс төрийн нигууртай асуудал нь ч яахав, бичдэг хүмүүс нь бичнэ биз. Мань мэтийн shallow хүмүүсийн хувьд, Ерөнхий сайдын зангианы сонголт сонирхол татах болов...


С.Баярын ногоон зангиа


Баяр энэ ногоон зангиандаа асар хайртай юм шиг байгаа юм. Улс даяр Олимпийн анхны алтан медалиа тэмдэглэж, Сүхбаатарын талбай дээр балай авдаг шөнө тэр мөн дээрх ногоон зангиагаараа гангарсан харагдсан. Ямар ч байсан нэг ногоон зангиатай, \халамцуу\ нөхөр “Би бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, ура! гээд орилоод байсан санагдана. Баяр ч яахав, Энхбаярыг хараад ёстой гайхсан, мань хүн уул нь асар биеэ барьдаг даа... нэг л куул гар яваад байдаг шт, тэгсэн яасан байхав... нэг бодлын бүр өрөвдсөн гэж.


Ногоон зангиа ба С.Баяр

Гэтэл маргааш өглөө нь ажилдаа гарахдаа тэр дахиад л өнөөх ногоон зангиагаа сонгожээ. Ямар нэгэн чухал үйл явдал болохоор л ногооноо болчихсон явдгийг нь бодоход энэ нь түүний галзуу ганц lucky зангиа нь юм байх.

Дахиад л ногоон зангиа

Ямар ч байсан ингээд нэг урт шар дээлтэй этгээдийг галзуу ганц ногоон зангиатай нөхрөөр сольдог юм байжээ гэж... Имааж аа гэж.

Хорооллын нэг дэлгүүр 9,000 төгрөгөөр торгон зангиа зарж байгаа талаар “Бизнес мэдээ”-гээр ярьж байна лээ. Өнгийн өргөн сонголт байгаа “гэсэн шүү”. Ерөнхий сайдад хэлэх юмсан...

PS: Энд зөвхөн зангианы талаар л ярьж байгаа шүү, нэг их гүнзгий тусгаж авах шаардлагагүй болов уу. Иймэрхүү зүйлийг анзаарч хардгийг хэлэх үү, ногоон зангиа нь содон байсныг хэлэх үү, fun fact гэж ойлгоход л хангалттай... Хэхэ

2009/03/16

Can you hear me!

Here we go... Be with me... :)

Tiesto-г бол үнэхээр шүтэж байна оо. Голландчууд бас л хөгжмийн асар нарийн мэдрэмжтэй ард түмэн юм даа. Уг нь орчлонгоос тасардаг хэсэг нь 01 миунт 50 секундээс эхэлдэгийн. Даана ч Live хувилбар дээр нь салют буудах чимээ орж ирээд олигтой сонсогдохгүй юм...



2008/10/17

Юу л болоод байна даа..

Treasury Department has issued a new one dollar bill.... Kkk



PS: Great Depression үргэлжилсээр... Гэснээс, ядуу орон байх ч зүгээр юм даа... алдах юмгүй, санаа амар наасан.

2008/09/30

Нэг ангийхан...


Өглөө машинд сонссон дуугаа бүх л өдрийн турш амандаа аялдаг нь ганц миний зан биш байх аа... Надтай ийм хүмүүс зөндөө л таарч байсан. Миний хувьд "Хурд"-ын энэ дууг өдөржингөө сонслоо. Хэдэн удаа ч нахчихав даа мэдкүү. Ангийнхныгаа бодож асар нялхарсан өдөр болж өнгөрч байх шиг байна.

Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан...

гэдэг хэсэг нь хамгийн гоё юмаа... :) За тэгээд энэхүү дууг 1997 онд Төв аймгийн Зуунмод хотын 2-р 10 жилийн 10a ангийг төгссөн бүх андууддаа зориулчихъя.

PS: Хурд-ын хэд тансар хэлэн сурагч форм өмсчихсөн чинь бас л далий харагдаж байна шүү.


2008/09/26

Holidays


Маргааш Forex андууд Тэрэлжид 2 өдрийн conference days зохион байгуулахаар болсон тухай хөтөлбөр ирүүлжээ. Ажил хэрэг, амралтыг хослуулах юм байна л даа. Эхний өдөр АНУ-ын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцах бол дараагийн өдөр нь цаашдын чиг хандлагын талаар нь ярилцах юм байна. Гоё шүү гэсэн 😊 Хөл бөмбөгийн тэмцээн давхцаад байдаг. Өмнө нь мэдсэн бол тэмцээнийг cancel-дэхгүй юу. За за тэрийг бол угаасаа пялна шд.

Гэснээс conference-ийн дараа рarty till 02 цаг гэсэн. Мань мэт нь болсон хойно айгүй л бол 02 хүргэнэ л дээ... Дараа өдөр нь бас 16 хүртэл гэсэн... Хоёр өдөр дараалласан юм болох нь л дээ. Маргааш нь бүгд асар жёлтый-дсон бачка нар явж байх юм байна л даа гэсэн. Гол нь юу өмсөнө өө... Аймар хүйтэн байдаг, асар зузаалаад гарахаар дотор ороод халууцаад байдаг... Нимгэн гарчихаар хаалганаас хамар зухуйлгахад л даарчих юм... Хэцүү наасан.

Гол нь conference асар их мэдлэг, туршлага өгнө гэдэгт итгэж байна. Сонирхол, амбицаараа нэгдсэн гарууд ч үнэн cool шүү. "Knowledge is a Power" гоё шүү...

2008/06/20

"Алтан гадас" сэтгvvлээс... бодууштай зvйрлэл...


Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.

Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.

Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.

Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй, их үрж, бага бүтээж, худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.

Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй, атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.

Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй, яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж, мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, Чанарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.

Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж,

зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, Олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал хэврэгших болжээ.

Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.

Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.


Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.

Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.

Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.

Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй. Хэрэв та энэ линкийг дотны хүмүүстээ явуулах ч завгүй байгаа бол, хэрэв “Аль нэг өдөр” явуулчихна даа гэж бодож байгаа бол... Таны бодоод байгаа “аль нэг өдөр” та байхгүй болчихсон байвал яана аа... гэж нэг бодож үзээрэй.

2008/06/03

Sex-ийг бодоод л байдаг ш дээ...


Секс мээгс гэж ёр сараачдаггүй, цэвэр нандин секс мэддэггүй хүн бол би биш ооо... биш... Таалагдвал сексдчихдэг л хүүхээн... Тааралдвал биш... Таалагдвал шүү...

Нэг ийм юм байна... та нар тоо баримтанд дуртай даа... тэдэн насны эмэгтэй 7 хоногт тэдэн удаа сеекс хий энэ тэр гэсэн баримт байна уу...

Яахуу дээ. идэх уухаа зохицууулдаггүй хүн энгэр заамны ажлаа ядаж зохицуулж суруул 100 нас битий хэл 60 наслахад минь хэрэгтэйм болуу гэж би бодоод байгаам оо...

Олон улсын статистик мэдээ энэ тэрийг гаргасан ч болно ш дээ. Жишээ нь Халуухан тачаангуйн орон Бразилд байгаа Аморийн сексийн тоог өөрийнхтэйгээ харьцуулуул би хүүхдийн тоглоом болийш дээ тийм уу...

тэгэхээр би баримжаагаа мэдэж дутуу байвал гүйцээмээр байна төххх үүү... илүүдээд байвуул багасгая энэ чинь.../бас хүн байна даа олны жишгийг дагийл даа.../

2008/04/21

I love my Mongolia

Уг нь би "Монголд тавтай морил" дууны видео клипэнд аймар дуртай. Даанч хайгаад олдохгүй бололтой. Дууг нь тавчихая. Хавар болоод ч тэрүү ойрд нутгийн уул, хад бодогдоод хэцүүдэж байна. Миний blue period эхэлж байгаа бололтой. Номинжингийн дуудлага гоё цэвэрхэн сонсогдож байна шүү.




2008/04/04

Мэндчилвээ...

Миний бие энэхүү блогт бичлэг нэмж болох тухай зөвшөөрлийн утга бүхий и-мэйлийг санамсаргүй нэг өдөр хүлээн авснаас хойш тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг memberүүдийн дунд миний нэр бичигдэж олон сар, хоногыг үджээ. Бичлэг нэмэх санаачлага гаргахгүй, нэг л эв нь таарахгүй явсаар өнөөдөр "хувьсгалын тохироо" бүрдсэн билэгт сайн өдөр болтой. Бичих хүсэл төрөөд болдоггүй, харин бичлэгүүд маань Theory-ийн хэлээр нилээд далий зүйлүүд болж байх шиг байна. Гэхдээ санаа зовсонгүй ээ, тэртэй тэргүй блогийн нэр Элийрэл, Дэмийрэл, Хадуурал юм чинь гээд ичих булчирхай минь ажилласангүй, ээж аавыгаа санасаар элийрэв үү, эх орноо үгүйлсээр дэмийрэв үү, илүү дутуу мөр холбосоор хадуурав уу? ямар ч байсан гурван бичлэг орууллаа. Зарим нэг нөхдийн тархи, зүрхэнд "ток" цохиулах гээд чадалгүй хэт далийгаад бүр гажчихсан байвал устгах бас нэг мэргэн сонголт бий шүү Theory!

2008/02/13

Хайр дурлал мандтугай


Хайр сэтгэл бүгдийг ялна...
Яруу найрагч Сюлли Прюда

Хайр сэтгэл гээч нь хүмүүний амьдралд хамгийн гэрэл гэгээтэй дурсамжийг үлдээдэгч, уйтгар гунигт бодлуудыг ч шигтгэж үлдээх нь бий. Яг л зоосны хоёр тал шиг... Гэлээ ч хайр өөрөө тэнгэрлэг гэрэл гэгээт чанартай учир азтай ч бай азгүй ч бай хүмүүс бидэнд нэгийг бодуулж амьдралыг таниулж байдаг.

2008/02/11

2008/02/01

Don’t mess with Russia

Тансаг cover байна шүү... Өнөө үед бензин, порох хоёр ямар ч ялгаагүй шахуу болж дээ. Revolver - the great equalizer гэдэг байсан бол oil - the great differentiator гэж ярих юм байна л даа.

Гэснээс, Путиныг шинэ Бонд болговол цаадах чинь балай авна шүү... мафиози нартай ажиллаж сураагүй гэх юм биш. Эсвэл “Godfather, the sequel”-ын гол дүр ч юм уу, малгай нь зохиж байгаа гэж жигтэйхэн.
Энэ зурагны хажуугаар Godfather-ын theme дуу явж байвал зэвүүн болох гээд байдаг, даанч байхгүй юм шиг байна. Too bad.

2008/01/18

Хvчтэй байх шаардлага


Манай энд саяханаас л ажил эхэлж байна. 7 хоног сайхан амарлаа. Эндэхийн монголчуудтайгаа нэлээд ч баярлаж цэнгэлээ. Бөөн кайф. Гэхдээ одоо толгойд баахан эмх замбараагүй бодрол. Эмхэлж цэгцлээд бичихийг хичээе.

Японд ирээд удаагүй ч, энд ирээд 4 жил болсон харласан 2 найзыгаа дагуулж disneyland-р зугаалах болвоо. Мэдээж шинэ жилийн настр дээр disney-гийн орчинд ороод сайхан л байв. Гэтэл миний муу нохойтсон 2 нүд нэг шар хүүхэн дээр яалтачгүй туслаа. Ямар урт хөл, бие хаа гэж тэнгэрийн дагина гэсэн л үг. Лавшруулаад харсан чинь царайнаас нь нар гийсэн хоoт нэгэн байнаа. Тэр даанч өөрийнхөө үнэлэмжийг мэддэг бололтой, ази гаруудын дээгүүр харц нь хатан хаан шиг захирангүй, хэзээ ч та нарыг тоохгүй дээ гэсэн шиг л гоо үзэсгэлэнгээ гайхуулж байнаа. Дэлхий дэх хүмүүсийг европ, негр, ази гэж хуваагаад, эр, эмээр нь эрэмбэлвэл европ классик, негр биеийн хөгжил сайтай, хөгжилтэй гээд дээгүүр, дундуур орно. Хамгийн доор нь ази эрэгтэй орох байх шүү. Европ эхнэртэй ази залууг би лав мэдэхгүй юм байна. Харин европ залуутай суусан монгол хүүхнийг өчнөөн мэднэ. Тиймээс би тэр сайхан амьтны тухай мөрөөдөөд ч хэрэггүй.

Тэгээд жоохон бодсон чинь энэ зөвхөн охин хүүхний тухай ч бодол төдий биш ерөөсөө бид бүгд л энэ ертөнц дээр нэг л янзаар уйлж эрсэн. Эхлэлтийн гараа нэг л ижилхэн. Хүн бүхэнд л 24 цаг яг ижилхэн урттайгаар оногддог. Тийм байхад яагаад хамгийн доор байх ёстойн?!? Доор байсан ч гэсэн дутахгүйн тулд зүтгэцгээе! Тиймээс залуучууд минь мэдлэгтэй, арчаатай, дур булаам, соёлтой байцгаая! Өнөөдрөөс л эхлээд өөрчлөлт хийе. Би л гэхэд үсээ ч засууллаа, үнэртэй ус ч авлаа, хавраас нааш цэвэрлэхгүй гэж байсан гэрээ нэг сайн цэвэрлээд авлаа, дараа долоо хоногоос body-д ч явья. Ямар ч байсан шинэ жил гарлаа, шинэ өөрчлөлтийг ч өөртөө хийж эхэллээ. Сайхан байнаа :)

2007/11/21

Амьдрал...

1 кг хадаас, 3 хайрцаг плита, уран зураг, хуушуур, хөгжим, гарчигласан сонин, уншаагүй номнууд, уулзаагүй хүмүүс, онгоцны буудал, 3 тонн цемент, утасны хонх, оройн хоол, анир чимээгүй, маргааш нөгөөдөр, хаалга цонх, хийх зүйлсийн жагсаалт, төлбөр тооцоо, баасан гариг, цоорхой яндан, айраг, онгорхой цонх, уранхай өмд, өдөн хөнжил...

сүүлийн өдрүүдэд амьдрал нэг иймэрхүү...

2007/11/09

Шинэ ертєнц

Шинээр мэндэлсэн мэт сул дорой бие.
Борооны дараах хотын гудамж мэт бодол санаа.
Гүн шарталтын дараа ертөнц улам өнгөлөг болох ажээ.

Согтууруулах ундаанаас шинэ мэдрэмж хайх нь солиоролд хүргэж болохыг дээрхи өгүүлбэрүүд харуулна.

Гадны, хүч давамгайлсан өдөөгчгүйгээр шинэ мэдрэмжийг эрэлхийлэх нь амьдралыг улам баялаг болгож өгөх мэт санагдана.