2009/03/27

Монголд яагаад долларын ханш сулрах болов?

Дэлхийн валютын зах зээл дээр долларын ханш суларч байгаа нь фундментал хүчин зүйл гэхээсээ илүүтэйгээр техник хөдөлгөөн үзүүлж байна гэж хэлж болохоор байна.

Харин Монголд долларын ханш яагаад сулрах болов?

Дэлхийн валютын захын ханшны нөлөөлөлөөс болж буурч байгаа гэж эндүүрч болохгүй юм. Хэдийгээр Монголд улирлын шинж чанартай долларын ханш өдийд сулардаг ч санасаныг бодвол сүүлийн үед хурдацтайгаар сулрах боллоо.

Валютын ханшийн зохицуулалтыг хийж чадахгүй, хяналтнаасаа бүрэн алдаад байсан Монгол банк хэд хоногийн өмнөөс Арилжааны банкуудтай хамтарч валютын аукцион зохион байгуулдаг болсон нь маш үр дүнтэй арга хэмжээ болж чадсан нь сүүлийн өдрүүдийн ханшнаас харагдаж байна. Аукционы гол агуулга нь тухайн өдөр хамгийн бага ханш санал болгож чадсан Арилжааны банкны ханшаар тэр өдрийн валютын ханш тогтох юм. Аукционд зөвхөн арилжааны томоохон 3 банк оролцож байгаа нь дунд болон урт хугацаандаа олигопол зах зээлийн хуйвалдааны зарчим нөлөөлж болох талтай.

Яагаад арилжааны банкууд бага ханш санал болгох болов?

Монгол банкинд ирүүлсэн арилжааны банкуудын мэдээнээс харахад ам.долларын зээлийн багцийн чанар туйлын хангалтгүй болж ихэнхи зээлүүд хугацаа хэтэрсэн, иргэд, аж ахуйн нэгж долларын зээлийг төлөх сонирхол буурсан нь харагдаж байна.

Монголд Төв банкны бодлогын хүү нэмэгдсэн гэхээсээ илүүтэйгээр долларын зээлийн багцын чанарыг сайжруулах сонирхол бүхий арилжааны банкуудын валютын ханшны бага үнийн саналаас хамааралтай долларын сулралт болж байна гэж хэлэх бүрэн үндэслэлтэй юм.

PS: Ямартай ч Монгол банк одооноос л нэг арга эвээ олж байгаа гэлтэй. Доллароор цалинждаг нөхдүүдэд шатсан газар болчихлоо доо гсн... Бурхандаа итгэдэг, бас доллартоо итгэдэг Америкчуудын хувьд ногоон дэвсгэрт нь хямралын үед ч итгэлийг нь алдахгүй бололтой.

2009/03/25

Obama bailout vргэлжилсээр...

АНУ-ын тэргүүлэгч банкууд болох JP Morgan Bank, Bank of America, Group of City зэрэг 3 том банкны муудсан активт дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрөгч Баасан гаригт Ерөнхийлөгч Обама 1,000,000,000,000,000.00 (нэг триллон) ам.долларыг төсвөөс гаргахаар боллоо.

Энэхүү мэдээлэл гарсан дариуд АНУ-ын хөрөнгийн бирж болох Dow Jones-ийн индекс 1 өдрийн дотор 6,78 %-аар өссөн нь ойрын хэдэн сард үзэгдээгүй нааштай үзүүлэлт болсон бөгөөд үүнийг дагаад бусад улс орны биржийн индексүүд ч мөн өслөө. Ер нь сүүлийн үед хөрөнгө оруулагчдийн итгэл эерэг хандлагатай болж, дэлхийн эдийн засаг бага багаар сайжрах төлөв ажиглагдаж эхэллээ. Браво...

Эдийн засгийн эргэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хар алтны үнэ 1 баррел нь 32 USD-ийн шалнаас 53.27 USD болтол өслөө. Магадгүй энэ өсөлт OPEC хар алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй одоогийн түвшинд барина гэж мэдэгдсэнтэй холбоотой байж болох хэдий ч дэлхийн эдийн засгийн эргэлт сайжирч байна гэж хэлж болохоор байна. Хэдийгээр AIG, General motors зэрэг хэд хэдэн томоохон компаниуд Obama-г хулхидаж үр ашиггүй зарцуулалт хийсэн ч гэсэн bailout төлөвлөгөө үр дүнгээ өгч эхэллээ.

Эдийн засаг өндийж эхэлсэн энэхүү нааштай хандлагыг хэдхэн сарын өмнө АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0 % болгож бууруулсантай холбон ойлгож болох юм. Энэхүү шийдвэр нь АНУ-ын компаниуд сарын 0,02 хувийн хүүтэй зээл авч бизнесээ явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн юм.

Монголын тухайд эсрэгээр нь Төв банк бодлогын хүүгээ нэмж 14,62 хувь болгож өсгөсөн явдал нь дотоодын компаниуд хамгийн багаар бодоход сарын 3,62 % буюу жилийн 15 хувиас доошгүй зээлийн хүүг арилжааны банкуудад төлөхөөс өөр аргагүй байдалд хүргэлээ. Ямартай ч онцын шаардлагагүй бол өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд арилжааны банкуудаас зээл аваад хэрэггүй л болов уу, хэцүүдэж мэдэх юм шүү!



Үндсэндээ дэлхийн эдийн засгийг бүхэлд нь атгадаг 3 нөхөр шүү дээ. Нөхдүүдийн амнаас унасан үгнээс болж олон ч хүн баяжиж, олон ч хүн гуйлгачин болсон байх даа гэсэн.

1. Obama

2. US. Treasury Secretary Timothy Geithner
3. US. Federal Reserve Chairman Ben Bernanke

PS: Гэснээс, Монголын хөрөнгийн биржийн индекс ч гэсэн сүүлийн үед өндийх боллоо. Браво...

2009/03/16

Can you hear me!

Here we go... Be with me... :)

Tiesto-г бол үнэхээр шүтэж байна оо. Голландчууд бас л хөгжмийн асар нарийн мэдрэмжтэй ард түмэн юм даа. Уг нь орчлонгоос тасардаг хэсэг нь 01 миунт 50 секундээс эхэлдэгийн. Даана ч Live хувилбар дээр нь салют буудах чимээ орж ирээд олигтой сонсогдохгүй юм...