2007/04/06

Metaphor бодрол

- Чи худлаа ярьж чаддаг уу?

- Үгүй ээ, нэг л болж өгдөггүй юм


- Харин би чаддаг аа. Гэхдээ яг одоо би чамд худлаа яриагүй байна! Сайхан эхлэл биш гэж үү?...

2007/04/03

Mars vs. Venus


Номын дэлгүүрт орохоор "self help" номнууд хаа нэг харагддаг, мань мэт нь худлаагаасаа cool царайлж, тийм ном уншдаггүй баатар болж хажуугаар нь дээшээ харж алхаж энэ тэр… Угаасаа хувийн амьдралын талаарх хөндлөнгийн хүмүүсийн зөвлөгөө нэг их сонирхол татдаггүйг хэлэх үү, ганц ч тийм төрлийн ном уншиж байгаагүй байх. Гэвч сая онлайнд “Men are from Mars, women are from Venus” гэдэг номыг юу юугүй best seller энэ тэр гээд рекламдаад байхаар нь ухаж төнхөж байж гарчиглав.

Эхний бүлгийг унштал ерөнхийдөө make sense болж байна аа. Эрчүүд, эмэгтэйчүүдийн асуудалд хандах арга барил нь шал өөр болохоор тэдний хооронд үл ойлголцол үүсэх магадлал өндөр байдаг гэнээ. Жишээ нь, эрчүүд стрессдсэн үедээ дотогшоогоо орж, асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар дотроо бясалгадаг бол эмэгтэйчүүд проблемынхаа талаар ойр дотны хүмүүстэйгээ ярьж тайвширдаг гэнэ. Тийм ч учраас эрэгтэй нь эмэгтэйгээ учиргүй чалчаад байхад нь уурлаж эсвэл эмэгтэй нь эрэгтэйгээ анхаарал хандуулсангүй гэж гомдоод муудалцах үе элбэг тохиолддог юм байх. Эхэндээ логиктой л юм байна ухааны юм бодоод хальт уншаад л байлаа. Тэгсэн нэг л сонин санагдаад явчихлаа. Нэгэнт л хоёр хүн бие биендээ хайртай л юм бол нэг нэгнийгээ асар сайн мэддэг байх ёстой бус уу? Аливаа зөрчлийг зөвхөн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн intrinsic ялгаатай холбож тайлбарлах нь нэг л өрөөсгөл санагдлаа. Хамгийн гол нь мэдрэмж чухал байх… Тэгэхээр ийм төрлийн ном олноороо борлогдоод байна гэж бодохоор асар олон хос тэр түвшинд хүрч чадахгүй явсаар л байна гэсэн үг үү? Хэн хэнийгээ гэлтгүй мэтрэмжтэй байцгаая гэсэн...

Юу гэж бодож байна?


Хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтана (би ч унтамхай юм болохоороо үүнээс хамаагүй илүү унтдаг талтай л даа - гэхдээ янзан бүрийн юм зүүдэлж, “дээд тэнгэртэй” ярилцдаг гэх маягаар өөрийгөө зөвтгөх аястай), 2-3 цаг ахуйн ажилд зайлшгүй дарагдана (усанд орно, идэж ууна, хэрэгцээт зүйлээ худалдан авна г.м.), мөн ганц хоёр цаг нийгэмшиж, хүн хартай уулзна, ном сонин уншина, нэт хэснэ. Ингээд л өдрийн 14-15 цаг явчихаж байгаа юм. Харин үлдсэн хугацаанд нь ямар нэгэн ажил хийж, өөрийгөө нийгэмд хэрэгтэй хүн гэдгийг мэдэрч, цалин авах, авсан цалингаараа дээр дурдсан 14-15 цагийнхаа амьдралыг зохицуулах хэрэг гарна. Тэгэхээр ямар ажил хийж цалин авбал чамд зохих вэ? Нэгэнт л амьдралынхаа ухамсарт мөчүүдийн дийлэнхийг ажлын байрандаа өнгөрөөхөөс хойш дуртай ажлаа сэтгэл хангалуун хийж, боломжийн цалин авах хэрэгтэй байдаг. Мөн ирээдүйд өсөх боломжтой, карьер хийх магадлал өндөртэй газар ажиллаж, “ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийвэл” зүгээр байдаг. Нэг үеэ бодвол өнөөдөр Монголд чадвартай хүний хөдөлмөрийг үнэлдэг болжээ. Хувийн компаниуд сайн боловсон хүчний төлөө өрсөлдөж, янз бүрийн бенефит амлана. Хэл устай бол гадны байгууллагууд, элдэв янзын төслүүд гэх мэт саалийн үнээнүүд байна. Төрийн байгууллагууд бол ямагт престиж өндөртэй байсан. Аль эсвэл өөрөө шинэ бизнес эхлээд явж болох юм.

Доорх боломжуудын алийг нь сонгох вэ?


2007/04/02

Энэ vдшийн тєрх


Их баярын дараах уйтгар мэт
Их жаргалын дараах гуниг…
Хэзээ ч ойлголцохгүй, хэзээ ч санаа нэгдэхгүй хүмүүс байдаг гэдэгт би итгэдэг. Бүтэшгүй зүйлийг хүчлэх ямар хэрэг байна аа? Бурхад мартаж чаддаг болов уу? Хэрэв үгүй бол би хэзээ ч мөнхөрхийг хүсэхгүй... Мартахын жаргал юутай үнэтэй вэ!