2011/10/17

Намрын дунд сарын шинийн 17

 

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр. Энэ өдөр Монгол оронд тэр дундаа хөдөө ахуйд олон өнгийн хөг аялгуу сүлэлдсэн нэгэн өдөр зуларч буй... 

Энэ өдөр айраг, найрын отго өдөр... Энэ өдөр хос хоёрын эхний өдөр...

Гүүний сүүл хөл дундуураа уруудах намар оройн өдрүүдийг гэгэлзтэл санагалзуулж чаддаг нэгэн сайхан дууг оруулахгүй бол зүгээр суугаад байж чадахгүйнээ гэж... ☺


PS: Энэ өдөр зарим нэгний хувьд час өдөр ч гэлээ удахгүй Be good to all шүү залуусаа гэсэн. Хэхэхэхэхэхэ...

Болдбаатар - Зүүд эргэх нутаг

2011/10/07

Хоёр. БИШVБИ шvлгvvд


***
Навчис шарлахад л
Хавар эхэлнэ дээ.
Хонгор минь...

***
Хачин тэр ертөнцөд
Хавар болдоггүй ч
Шувуудын жиргэх сонсогдоно.


***
Цас ороход
Бороог хүсэх нь
Чамд хэлэх миний үг.

***
Ирсэн шигээ одох,
Одсон шигээ ирэх тань
Ямархан их цаг хугацаа вэ?

***
Хүйтэн биеийг минь төөнөн
Хажууд дүү минь нойрсоно
Хорвоо ийм уярам.

***
Уруулын чинь амт
Мартагдаагүй байхад
Намар болчихож.

С.Оюунтөгс











2011/10/03

Kazakh's culture

Сүүлийн үед казак үндэстний өв соёл сонирхол их татах болов. Тэр дундаа казак үндэстний бүжиг Кара Жорга-д ороод хачин байнаа гсн... Уул ус, газар зүйн онцлогоо дагаад ч тэр үү халуун цустай хүмүүс шиг санагдсан. Дээр нь найрсаг, ажилсаг, үндсэрхэг үзэлтэй гээд авууштай зүйлс энэ ард түмэнд олон байна.
Different Theory - Кара Жорга (Зураг)
 
Different Theory - Кара Жорга (Видео)


PS: Энд тэнд очоод учиргүй биелээд унадаггүй юм аа гэхэд ямартай ч сураад авахад илүүдэхгүй, бас маш сонирхолтой санагдаж байлаа...

2011/03/12

JPY Breaking news


Япон улсад цунами нүүрэлсэн ч иены ханш унах биш эсрэгээрээ улам чангарсаар л... Браво. Том улс гэдэг том л байдаг юм байна. Энэ үзэгдлийг тайлбарлах гэж оролдвол япон улсад дэмжлэг үзүүлэх долларын дотогшлох урсгал их байгаагын илрэл юм болов уу даа, хэвлэл мэдээллээр тусламж, дэмжлэг үзүүлэхээ улс орнууд дуу авалцан заралсаар. Дунд хугацаанд валютын ханш хэрхэн өөрчлөгдөх нь сонин байна. Иен sell хийсэн улсууд хачин болж байгаам байна даа. 140 жилийн дараа болж буй энэхүү томоохон гамшиг иены ханшийн trend-ийг өөрчилж чадах болов уу? Харж л сууя... сонирхолтой зүйл болж байна даа.

2011/03/07

IPTV мандтугай!!!


Амьдрал улам бүр амттай болсоор... Жилийн өмнө Blu-Ray, Home 3D технологтой танилцаад гэртээ авч тавихаар эргэлт буцалтгүй шийдэж билээ гэж... Гэтэл араас нь "Univision" Full HD кабелийн телевиз удтал дуншиж хүлээлгэсний эцэст саяханаас Монголын хэрэглэгчдийн хүртээл болж эхэллээ. Браво! Энэ технологи барууны орнуудад хэдийн танил болсон ч Хятадын зах зээлд нэвтрээд жилийн ч нүүр үзээгүй байгаа билээ. Манай байранд шилэн кабель нь тавигдахыг тэсэн ядан хүлээе...

PS: Мэдээлэл технологийг шүтэж амьдаръя гсн... ☺ Guys, амжиж захиалгаа өгөөрэй.

http://www.univision.mn/

2011/02/23

Ты в моем сентября

Үнэн зэвүүн нэртэй Игорь Крутойн нэгэн аянд ороод хачин байнаа... 😍 Хүүхэн нь давж хараад жаахан онцгүй байгаа биз? Кэкэ. Тэрээр урлагт дуртай нэгэн бөлгөө... Залуу нь бол эсрэгээрээ. Игорь Крутойн хэлэх гэсэн гол санаа нь хүн өөрийн дуртай мэдрэмжид хэрхэн татагддагыг харуулах гсн мэт... Түүнийг төгөлдөр хуур дарахаас өмнө бол хүүхэн тоож ч харахгүй байгаа биз дээ гсн... 😉



PS:  Залуу нь Guy болоод явчихдаг шүү. Уг нь сайхан л залуу байгаа биз дээ? Юун Игорь Крутой гэсэн... 😋



2011/02/14

Happy Valentine’s Day...

Happy Valentine’s Day. Make love, not war гэсэн...


Have fun Everybody. . .



PS: 90-ээд он наашаа шүү... Тухайн үед энэ 4-н залуугийн зурагтай сэтгүүлийг худалдаж аваад ханандаа хаачилж наана гэдэг чинь тэр үеийн залуучуудын дунд нэр хүндийн хэрэг байна лаа шүү дээ. 😊 Браво сэтгүүл нь ядахад бас тийм амар олдохгүй ээ...

2011/02/13

Монгол ахуй...


Би монгол ахуй, зан заншил, буйр сууц, өтгөс өвгөдийнхөө сургах сануулахын завсар хэлсэн хармын хэдэн үгэнд нь хайртай нэгэн үр сад нь билээ... Тиймдээ ч өнөөдөр МОНГОЛ АХУЙ гэсэн нэгэн шинэ сэдвийг блогтоо бичгэлхийг хүслээ.

Үүдэн хоймроо онгорхой орхидог, айлчин гийчиндээ айраг, цагаагаа сөгнөн барьдаг, айл саахалтын нүүдлийг тосон угтдаг монгол ахуй улам бүр алсалсаар... Гэвч би тэр нэгэн эгэл ёс заншил, аяг араншинг үр удам, үндэс угсаандаа таниулан үлдээх үүрэг хүлээсэн үр сад нь бөлгөө.

МОНГОЛ АХУЙ гэсэн сэдвийн өмнөтгөл болгож "Үнэнч сэтгэл" хэмээх үгсийг 
даялуулан Монгол банхарын тухай бичиглэхийг хүслээ. Монгол хүн ерөөс амьтныг уяж гинжлэх, хаших дургүй. Үхэр нь өглөө бэлчээрлээд оройн нар хүүшлэхэд тааваараа цувсаар хүрээд ирнэ, хонь, ямаа ч мөн л адил. Адуу бол харин онцлогтой амьтан. Ийнхүү Монголын тал нутгаар эзэнгүй чөлөөтэй хөлхөлдсөн адгуулсан амьтан олон. Энэ амьтдын нэг нь хоточ банхар билээ.

Хоточ банхар гэрийн гадаа өвөл зунгүй уяатай, уяагүй байж л байна. Уяатай ч гэж дээ уяагүй байх нь олонтой. Боохой ойртвол хуцаж чимээлнэ, зочин ирвэл хоргоож угтана. Зарим сургасан нэг нь хонь дагана, ан хийлцэнэ. Угаадсаар хооллоно, ульбал зодуулна, эрхэлвэл өшиглүүлнө. Гэлээ ч нохой эзэндээ гомдохгүй. Гадагш гарахад нь даган шогшино, дотогш ороход урамгүйхэн хоцорно. Энэ бол нохойн үүрэг.

Хүүхэд, нохой хоёрыг холбосон хэлц үг монгол хэлэнд элбэг байдаг. Магадгүй хүүхэд эцэг эхдээ, нохой эзэндээ гомддоггүйтэй холбоотойгоор эдгээр үгс үүссэн биз. Ер нь монгол банхар хүүхэд зуудаггүй.


Нохойн нас богино. Насаараа эзэндээ зүгтгэсэн нохойг нас эцэслэхэд сүүлийг нь тайрч дэрлүүлэн, аманд нь шар тос хийгээд ирэх төрөлдөө хүн болохыг билэгдэн хөдөөлүүлнэ. Нохой хөдөөлүүлэх монгол ёс харин их л хүндэтгэлтэй, утга учиртай байдаг ажаам. Нохой хөдөөлүүлдэг ийм нарийн ёсыг бий болгосон зөөлөн сэтгэлтэй ард түмэн энэ ертөнцөд чухам хичнээн байдаг бол?

Өндөр хөгжилтэй орнуудад нохойд зориулсан эмнэлэг, саатуулах газар, хувцас, тоглоом гээд тоймгүй их үйлчилгээ байдаг. Хүн шиг хувцасласан нохой, хөдөлгөөн дутаж жин нь ихдэж зөнөсөн нохой ч их бий. Энд нохой хүнээс ялгаагүй амьдарч, насан эцэслэхээрээ тусгайлан бэлдсэн нохой муурны оршуулгын газарт заларна. Тэд нохойг хүний төвшинд тэжээн эрхлүүлээд, нохойн төвшинд оршуулдаг ажаам.

Тэд нохойг нохой болон мэндлэхийг хүсдэг бол монгол малчин нохойг нохой шиг тэжээж, хүн болгон оршуулж, хүн болон мэндлэхийг хүсдэг ажээ. Хүн шиг амьдралыг туулсан нохой, нохойн ёсоороо насаа барсан нохой. Аль нь илүү жаргал үзсэн бол? Харин эсрэгээр нь хүнийг нохой шиг амьдруулахыг хэн ч үл тэвчинэ. Нохойд нь нохойн жаргал, хүнд нь хүний жаргал. Хорвоогийн жам гэдэг энэ ажаам.


“Өвлийн нар нь ээ хө
Өвөлдөө дулаан даа хө”

гэсэн ардын дуу онож хэлсэн ажээ.

PS: Түүх сөхөн үгүүлвээс сайн нохой эзэндээ үхлээ үзүүлэлгүй хээрээр хэсч нас нөхчдөг бол зарим нэг нь эзнийхээ цаг бусийн гай зовлонг авч өмнөөс нь нөхчдөг билээ. Эцэст нь хэлэхэд энэ бүхэн учир жанцантай бөгөөд миний бие амьдралаараа мэдэрч, тэмтэрсэн бөлгөө...

2011/02/12

Нью Йорк, Нью Йорк

Jay Z, Alicia Keys хоёрын “Empire state of mind” дууг сонсох тоолонд хамаг юмаа хаяад Нью Йорк руу нисмээр санагдаж, ганц ч өдөр болов жинхэнэ Нью Йоркер мэт амьдрах хүсэл төрдөг юм. Яагаад гэвэл Нью Йорк бол “where dreams are made of”, тэнд очсон л бол юу л бол юу хийж чадна. Нью Йорк юм чинь, аргагүй шүү дээ. Нью Йорк хотыг магтан дуулаагүй хамтлаг дуучин ховор: Beastie Boys, The Clash-аас авахуулаад домогт Frank Sinatra, Duke Ellington, хаа байсан Sting хүртэл “An Englishman in New York” гэдэг дуу хийсэн санагдана. Энэ утгаараа Нью Йорк бол жинхэнэ онгодтой газар. Жил бүр сая сая жуулчид түүнийг зорьж, мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг. Харин очсон хойноо юу хийхээ төдийлөн сайн мэддэггүй. Улиг болсон Times Square, маруужин барьсан хүүхэн (Эрх чөлөөний хөшөө), Empire state building-ын урд зургаа авахуулна уу гэхээс биш Нью Йоркын мөн чанарыг мэдрэлгүй буцах нь бий. Харин жинхэнэ Нью Йоркер шиг алхахыг хүсвэл...

2011/02/11

Гvйгvvл морин

...Үүр гэгээрч, орчны байдал тодорч эхлэв. Халтар морь айдас, жихүүдэс хургасан аян замынхаа тоосыг бусдын нутгийн салхинд бутартал шилгээгээд уулсын бэлд амсхийж байгаа нь энэ... Нутаг гүйж яваа адуу үдшийн бүрэнхий, хүн амьтаны сэлүүхэнд шөнө хагаслан гүйж, өдрийн халуунд мод, жалганд бүгэж, оройн бүрийгээр газар дөхнө гэдгийг хэнээс ч илүү мэдэх бөлгөө....

Би өөрийгөө их азтай хөөн гэж боддог. Учир юу гэвэл нутгаа зорин гүйж яваа адуутай хэдэнтэй учирч, басхүү азарганд огт орж өгдөггүй тэр сайхан эрмэг буурал гүүг адгуулж байсан даа өегшиж явдаг хүн. Тэр адуу бол Төв аймгийн Алтанбулаг сумаас манайд ирсэн эрмэг буурал гүү байсан юм. 8-р ангид орсон тэр жил нутаг гүйсэн буурал гүүг унаган адуундаа очихоос нь өмнө олж авчрах үүрэг хүлээсэн жаахан хүүхэд яарсандаа морио ч эмээлэлгүй араас нь зайдан давхиж билээ. Мэдээж олж ирсэээн... Унаж явсан морь маань эцээд зогсдогийн даваан дээр яг нутгийнх нь зааг дээрээс барьж авсан... Дахин хэд хэдэн удаа гүйсэн боловч нутагтаа очиж чадалгүй баригдаж ирсэн дээ хөөрхий... Дараа жил нь шиг санагдаж байна өмнөх орой нь зүв зүгээр идээшилж байсан буурал гүү өглөө нь бэлчээр дээрээ нүд аньсан байсныг бид олж билээ. Өвөө хэлэхдээ дайрлага дайрсан юм шиг байна гэсэн. Гэвч би өнөөдрийг хүртэл тэр учир битүүлэг явдлыг ямар нэгэн далд, зөн мэдрэмжтэй холбож бодсоор ирсээн. Магадгүй эх нутгийн, газар шорооны, бурханы дуудлага байсан ч байж болох юм...
 
Гэтэл саяхан цээжин хөндүүр сэдрээж ГҮЙГҮҮЛ МОРИН хэмээх дэндүү монголжуу нэгэн сайхан зохиолын дуу адуунд хайртай, монгол ахуйд хайртай хүмүүсийг өмөлзүүлэн, өндөлзүүлэн байж төрлөө. Хурай хурай...

...Шингэх нарны туяагаар шивээн толгой сүвлээд.... Ижилээ захлан идээшилж, нутагаа зорин тэмүүлнэ... Газар үнэрлэн ергөж яваа ганц адууг битгий үргээ, ижилээ орхин нутгаа даа гүйж яваа нь тэр...

За ингээд share хийлээ. Сонсох нь сонсоод, татах нь татаж авна биз дээ. Би бол нулимс унагаасоон яаадгийн...



Бидний өвөг дээдэс нутаг гүйж яваа хүлэгт саад болохыг хамгийн их нүгэл гэж үздэг байсан ба тэр ч бүү хэл чоно ч саад болдоггүй гэж ярьдаг байсан билээ...


PS: Гэснээс энэ зураг бол Адъяабазарын Чадраабалын уран бүтээл бөлгөө.


2011/02/03

Tiesto Метрополисыг нураана


Нойр хүрэхгүй байхаар нь далийж янзан бүрийн сонин сэтгүүл харж суусан биш нэг сонирхолтой зүйл олж уншив. Тэгсэн Dj Tiesto Монголд ирэх тухай бичжээ. Нэг л итгэж чадахгүй юм... Саяхан л би хэдэн арван оёгоо байсан хамаагүй төлөөд ганц удаа ч болов Tiesto-гийн Dance party-д орж үзэх юмсан гэж бичиж байлаа. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол асар хямд үнээр Tiesto-г үзэх ховорхон боломж тохионо гэсэн үг. Баярлаж үхэхнээ...☺

Миний ойлгосноор Tiesto Азид айлчлан тоглолт хийж байгаа бөгөөд энэ далимаараа Францын Элчин сайдын яамны шугамаар Монголд саатах юм байна. Tiesto Монголд тоглолт хийх газраараа сүүлийн үед хотын залуусын хошуурах болсон Метрополис клубыг сонгожээ. Мэдээж дэлхийн хэмжээний хөгжим, гэрэл, тохижилттой гэдгээр нь Метрополисыг онцолж сонгосон биз. Тоглолт 4-р сарын 8-нд болох юм байна. Цөөн тооны хүмүүсийн хүрээнд зохиогдох энэхүү party Монголын электро хөгжимд дурлагч урбан залуусыг галзууруулах нь тов тодорхой. Энд дарж Метрополис клубын талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Эртхэн билетны асуудлыг зохицуулахгүй бол үзнэ гэж найдалтгүй болох юм байна л даа. Яадаг ч байсан үзэх юм шүү. Гэснээс электро хөгжмийн тал дээр чих нийлээд цэнгэн хөгжилдчихмөөр найзууд асар ховор юм байнаа, баг бүрдүүлэх гэж нэг ажил гарлаа л даа.

PS: Hey, Urban Stylish ойрдоо блогоор шагайж байгаа юу? Хэрэв зээ тоглолтын талаар мэдээлэлтэй байгаа бол хуваалцаарай party дээр пиво-оор дайлна шүү ☺