Monday, November 9, 2009

Hot news: Даалуу дараалан нурах vзэгдэл vргэлжилсээр...

Бичсэн Different Theory at 11/09/2009 11:51:00 AM


"Зоос банк" банк эвгүйцээд эхэлчихлээ. Хэдэн сарын өмнө бүх монгол удирдлагуудыг нь халж гадны хөрөнгө оруулагчид хүнээ томилж, томоохон монгол удирдлагууд нь хувьцаагаа зарж компаниасаа гарч байсан билээ. Гэтэл ойрноос Монгол банкны шалгуур үзүүлэлтүүдийн нэг төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь асар муудаж гарах болжээ. МБ-ны хийсэн шалгалтын дүн ч муу гарах төлөвтэй байна. Ямартай ч олон нийтэд удахгүй зарлах биз дээ... Нөгөө талаас гадны хөрөнгө оруулагчид нь дампууруулах сонирхолтой байж болохыг ч бодолцох л хэрэгтэй. Хэрэв "Анод" банкыг тухайн үед дампууруулалгүй төрөөс дэмжлэг үзүүлж, аваад үлдсэн бол банк дампуурдаг энэхүү жишиг тогтохгүй л байсан юм. Энэ бол шуудхан хэлэхэд УИХ-ын буруу шийдвэр, харалган бодлогын үр дүн юм. Хүндхэн байгаа эдийн засагт ахин нэг томоохон давалгаа үүсэх нь тодорхой болчих шиг боллоо.

PS: Эцсийн бүлэгт хөрөнгө оруулагч нарын эрх ашиг хамгийн чухал нь билээ. Тиймээс "Зоос банк"-д хадгаламжтай бол татаж, хувьцаатай бол зарж эрсдэлээ бууруулах нь зүйтэй биз дээ!!! Үйл ажиллагааны хувьд сүүлийн 1 жил хагасын хугацаанд хэцүүхэн явьж ирсэн нь бол үнэн байхаа... Тухай үед монгол удирлагууд гадны хөрөнгө оруулалт татахын тулд хяналтын багцаа алдах шахаанд ороод байгаа тухай сонсогдож байсан. Магадгүй энэ шийдэл нь удирдлага, менежментийн хувьд доголдох анхны клиник шинж тэмдэг нь байсан болов уу.

EUR/USD - Энэ 7 хоногт Buy trend явах байх аа. Америкийн ажилгүйдэл өмнөх сараасаа ч өслөө. Fundmental, Technical хоёр 2-лаа Buy шүү.

USD/JPY - Энэ 7 хоногт Sell trend явах төлөвтэй байна. Залуусаа Neckline шугамаа эвдэх байх шүү. Анхааралтай байгаарай. Happy trading!


Friday, November 6, 2009

Сэтгэл хєдлєєд гсн...

Бичсэн Different Theory at 11/06/2009 06:02:00 PM


USD/JPY үнэхээр сонирхолтой хөдөлгөөн үзүүлж байна. Үндсэндээ бол гоё. Хэд хоногийн өмнө head and shoulders загварын талаар танилцуулж байсан билээ. Гэтэл энэ загвар USD/JPY дээр үүсээд байна. Neckline буюу A цэг үнэхээр чухал түвшин байлаа. Мэдээж нэвтэлж чадаагүй учир буцаж ойсон байна. Худалдаачид мэдээж нэлээд ашиг авсан байх.0,75 түвшингийн дээр хаагдаад эхэлвэл Buy train хөдлөх нь ойлгомжтой харагдаж байна.

Дараагийнх мөн адил USD/JPY дээр Bolinger Band-ийн H4 цагийн Breakout харагдаж байна. Түрүүчийн амралтын өдөр Санзайд болсон гишүүдийн уулзалтаар энэ загварын талаар би ярьж байсаныг гишүүдээс орж ирэн харж байгаа бол санаж байгаа байх. B цэг бол маш том дэмжих шугам байсан бол Breakout хийснээр маш том эсэргүүцэх шугам болсон байна. Мэдээж эсэргүүцэх шугамыг эвдэж чадаагүй учир USD/JPY доошоо дахин чангарсан байгааг харж байна. Ашиг орлого арвин байсан гэж найдъя. Happy trading!


Friday, October 16, 2009

Монгол залуу

Бичсэн Different Theory at 10/16/2009 11:44:00 PM


Самандын Жавхлангийн тухай хөрөг нэвтрүүлгийг үзлээ. Тэрээр 2001 онд СУИС-ийг төгсөх намараа Аав, Ижийгээ бурханы оронд үджээ. Идэр насандаа ертөнцийн мөнх бустай нүүр тулсан нь бидний үеийнхнээс арай эрт ухаан нь задарч, амьдралыг таньж эхэлсэн гэлтэй. 2003 онд түүний ярьж, хэлж байсан зүйлүүдийг эргэн сонсоход үеийн бидэнд эрхгүй нэгийг бодуулахад хүргэнэ...

Энэ л үеэс түүний ухаан цараалж, сэтгэлгээнд бяд сууж эхэлсэн мэт. Би түүнийг олны хүндэтгэлийг хүлээсэн дуучнаас гадна сайн илтгэгч, сайн удирдагч болох талаар хамт тоглолтонд нь явсан гитарчин залуугаас нэг бус удаа сонсож байлаа. Магадгүй миний хувьд дуучны хоолойны цар хүрээ гэхээсээ илүүтэйгээр түүний тэнхээтэй уран бүтээлээр дамжуулж
монголын саарал нийгэмд амьдралын далд ухаарал, монгол ахуй, үнэн мэдрэмж, найз нөхдийн сэтгэлийн нандин хэлхээний талаарх сэрэл мэдрэмжээр өөрийгөө байнга тэжээж, огшиж явахыг хүсдэг....

Түүний
ертөнцийг үзэх монгол сэтгэлгээ, амьдрал, уран бүтээл, ололт амжилт, аливаа зүйлийг хийсэн шиг хийдэг зан чанар нь мянга мянган монгол залуусыг ирээдүйд хөтлөх зүг чиг нь болоосой. Монгол оронд минь өшөө олон сайхан хүмүүс төрөн гарах болтугай.

Тэрээр хамгийн сүүлд "Дулаахан намар" гэж аавдаа зориулж дуу хийсэн нь "Ээжийн чанасан цай" хэмээх Ижийдээ зориулан дуун суврага босгосон уран бүтээлийнх нь үргэлжлэл бололтой.




"Дулаахан намар"

Үг Д.Саманд: Ая: Б.Пүрэвсүрэн

Нар үнэртсэн дээлэнд нь шургахад
Гэр найгасан салхи тогтоод
Үүлэн дээгүүр оддын дунд
Үлгэрийн хүлгээр нисэж зүүдлэнэ

Пр:
Аавтайгаа хамт үдсэн тэр намар
Намар намраас сайхан намар

Сар хөвсөн цайны аагинд
Үе чангаран хадуур хурцлаад
Тулганы галын май гэрэлд
Тохомны хөлсөө морьд нь шилгээгээд

Пр:
Аавтайгаа хамт үдсэн тэр намар
Намар намраас сайхан намар

Аавын ухаан залгасан хүү
Ангир ээждээ уул юм гэнэ лээ
Нартын жам хэцүүг яаана
Навчис унахаар даарах юм даа

Намар намраас азтай намар
Намар намраас дулаахан намар

PS: Сонгуултай давхацдаг нь цаг хугацааны л асуудал. Сурталчилгаа мэт санагдвал огт тийм биш шүү. Хөрөг нэвтрүүлгийг нь тэгж байгаад блогтоо тавинаа.



Trend breakout Head and Shoulders

Бичсэн Different Theory at 10/16/2009 03:05:00 PM


Чиглэл эргэхэд үүсдэг үндсэн гол загварыг оруулмаар санагдлаа. Хэрэгтэй хүмүүс нь сонирхож үзнэ биз дээ.

Зарим туршлага багатай худалдаачид тааз/шалан дээр нь арилжаанд орлоо хэмээн андуурч чиглэл дуусаагүй байхад буруу позициуд ихээр нээж алдагдал хүлээдэг. Тэгвэл дараах загвар буруу шийдвэр гаргах магадлалыг бууруулж байдаг. Их элбэг тохиолддог загвар юм.
Зураг дээрээс харахад валютын ханш өсөлтийнхөө төгсгөлд XX' чиглэлийн шугамд Q цэгт тасралт үүсгэсэн байна. Дараа нь тасралт үүссэн чиглэл дэмжих шугамд буцаж, түүнээс дээш гарах оролдлого хийсэн. Тус шугам нь хүчирхэг эсэргүүцэх шугам болж хувирсан учир уг өсөлтийг P цэгт зогсоожээ. Валютын ханшийн үргэлжилсэн уналт чиглэлийн тасралтыг нотолсон байна. CPD (баруун мөр) цэгүүдээр илэрхийлэгдэх эцсийн өсөлт чиглэлийн шугамаас дээш гарахгүй байж ч магадгүй юм. B цэг хүртэл хүзүүний шугам нь эсэргүүцлийн шугам байсан. Нэгэнт эсэргүүцлийн шугамд тасралт үүссэний дараа уг шугам нь хүчирхэг эсэргүүцэх шугам болж хувирсан. Үнэ ханш уг шугамнаас хоёр ч удаа B, C цэгт буцаж ойсон. Томоохон хэмжээний үр дүнд эцсийн эцэст хүзүүний шугамын D цэгт тасралт үүсч, улмаар чиглэлийн эргэлт нотлогдсон. Ач холбогдол өндөртэй дэмжих шугамд тасралт үүссэний дараа залруулга нэгэнт эсэргүүцэх шугам болж хувирсан хүзүүний шугамын E цэгт дахин туршиж үзэх болов уу гэдэг нь тодорхой. Загвар дээр эсэргүүцлийн шугам тэсэж гарсан учир цаашид толгой ба мөр загварын зорилтот үнэ болох F түвшин хүртэл валютын ханш унах өндөр магадлалтай. Зорилтот үнийг хэмжихдээ хүзүүний шугамд тасралт үүссэн цэгээс тооцох нь чухал байдаг. Анхлан суралцаж буй худалдаачид загварын дунд хэсгээс тооцож ноцтой алдаа хийж байдаг.

Happy trading!


Wednesday, October 14, 2009

Техник Шинжилгээ 10.14

Бичсэн Different Theory at 10/14/2009 10:21:00 PM


GBP/USD-тэй харьцах харьцааны Техник Шинжилгээ

Smart Scan Chart шинжилгээнээс харахад одоогийн доош чиглэл хүчээ авах хандлагатай байна. Гурвалжин хэлбэр нь цаашид маш хүчтэй унаж болзошгүйг анхааруулж байна. Рre-defined weighted trend formula буюу урьдчилсан төлөвлөгөөт харьцаат явцын томъёоноос харахад английн паундын ам.доллартай харьцах ханш -100 (strong downtrend)-аас +100 (strong uptrend), нийт -100 оноо авчээ.










-10 Сүүлийн цагийн хаалт таван өдрийн хөдөлгөөний дунджаас доогуур
-15 Мягмар гарагт гурван өдрийн доод үзүүлэлт
-20 Сүүлийн үнэ хорин өдрийн хөдөлгөөний дунджаас доогуур
-25 Аравдугаар сарын 17-аар дуусах долоо хоногт гурван долоо хоногийн доод үзүүлэлт
-30 Аравдугаар сард гурван сарын доод үзүүлэлт

-100 нийлбэр оноо

EUR/USD-тэй харьцах харьцааны Техник Шинжилгээ

Smart Scan Chart шинжилгээнээс харахад одоогийн дээш чиглэл хүчээ авах хандлагатай байна. Гурвалжин хэлбэр нь цаашид маш хүчтэй өсөж болзошгүйг анхааруулж байна. Рre-defined weighted trend formula буюу урьдчилсан төлөвлөгөөт харьцаат явцын томъёоноос харахад еврогийн ам.доллартай харьцах ханш -100 (strong downtrend)-аас +100 (strong uptrend), нийт +100 оноо авчээ









+10 Сүүлийн цагийн хаалт таван өдрийн хөдөлгөөний дунджаас дээгүүр
+15 Пүрэв гарагт гурван өдрийн дээд үзүүлэлт
+20 Сүүлийн үнэ хорин өдрийн хөдөлгөөний дунджаас дээгүүр
+25 Есдүгээр сарын 26-аар дууссан долоо хоногт гурван долоо хоногийн дээд үзүүлэлт
+30 Есдүгээр сард гурван сарын дээд үзүүлэлт

+100 нийлбэр оноо

USD/YEN-тэй харьцах харьцааны Техник Шинжилгээ

Smart Scan Chart шинжилгээнээс харахад одоогийн дээш чиглэл үргэлжлэх хандлагатай байна. Гэсэн ч дээш чиглэлийн дохио хүчтэй байна. Богино хугацаанд болгоомжтой арилжаанд орохыг санал болгож байна. Рre-defined weighted trend formula буюу урьдчилсан төлөвлөгөөт харьцаат явцын томъёоноос харахад еврогийн ам.доллартай харьцах ханш -100 (strong downtrend)-аас +100 (strong uptrend), нийт -65 оноо авчээ










-10 Сүүлийн цагийн хаалт таван өдрийн хөдөлгөөний дунджаас доогуур
+15 Мягмар гарагт гурван өдрийн дээд үзүүлэлт
+20 Сүүлийн үнэ хорин өдрийн хөдөлгөөний дунджаас дээгүүр
-25 Аравдугаар сарын 3-аар дууссан долоо хоногт гурван долоо хоногийн доод үзүүлэлт
-30 Аравдугаар сард гурван сарын доод үзүүлэлт

-65 нийлбэр оноо


Business consideration...

Бичсэн Different Theory at 10/14/2009 06:05:00 PM


Олон улсын санхүүгийн зах зээл дээр хамтран ажиллах гэрээ байгуулж 1 жилийн 50%-ийн хvvтэйгээр мєнгєє єсгvvлж, хєрєнгє оруулалт хийн хамтарч ажиллах сонирхолтой хvмvvс байвал доорх гэрээтэй танилцаж, е-мэйл хаягаар холбогдоно уу.

Хөрөнгө оруулалтын гэрээ

PS: Гэрээг PDF форматаар оруулсан тул Adobe reader-гүй бол энд дарж суулгана уу.



Friday, October 9, 2009

USD юу болоод байна?

Бичсэн Different Theory at 10/09/2009 10:18:00 AM


Алтны ханш түүхэнд байгаагүй дээд ханш болох 1043.78 ам долларт хүрчээ. Энэ нь хөрөнгө оруулагчид суларч байгаа ам доллароос хөрөнгөө татан авч алт руу оруулж байгаатай шууд холбоотой юм.


Ам доллар унах болсон шалтгааныг шинжээчид АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, инфляцийн түвшин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Үүнтэй зэрэгцэн Австрали тивийн ажилгүйдэл буурч, төв банк нь бодлогын хүүгээ нэмсэн мэдээ гарсан явдал нь хүндхэн байдалд байгаа ам долларын боломжыг нэг мөсөн хааж орхив.

Нөгөө талаас ам доллар сулрахад түлхэц болсон нэгэн шалтгаан нь Персийн булангийн улсууд газрын тосны худалдааг ам доллароор хийхгүй байх төсөл боловсруулж байгаа талаар олон нийт шуугих болов.

Ямартай ч ам доллар 1.5000 таазыг шалгахаар болчих шиг боллоо доо.

PS: Персийн булангийн тухайд сонин л санагдаж байна... ёстой амжихгүй байлгүй дээ... Араб ахан дүүс тэгж байж Овама-д алуулхана дээ гсн...


Friday, September 25, 2009

Crazy flame...

Бичсэн Different Theory at 9/25/2009 03:12:00 PM


Үнэхээр сайн хийсэн, жинкэнэ намрын шинэ айраг уумаар байна шт. Хэцүүдэж байна...

PS: Ядаж байхад Мишээл-д болсон цагаан идээний үзэсгэлэн худалдаанаас хоцров.


Tuesday, September 15, 2009

Жаргах цагт ч нєхєрын чанар танигдана...

Бичсэн amanjinka at 9/15/2009 09:51:00 AM


Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх үг эрин зуунаар шалгагдан нотлогдсоор бидний үетэй золгожээ. Зовох цагт гар сунган, сэтгэл гарган тусалж байгаа хэн боловч сайн нөхөр. Тусалж сүйд болох чадал мөхөс ч сэтгэл уужирч, дотор онгойх цөөн ч атугай хэдэн үг чин зүрхнээсээ хэлж байгаа хүн чиний эрхэм дотны нөхрөөс өөрцгүй. Зовох цагт гар татуу, сэтгэл дутуу, атаа харамын хор шингэсэн баргар царайгаа харуулан зовлон дээр зовлон нэмэгч сайн нөхдийн эгнээнд байх эрхгүй. Зүрхний угаас бус хэлний үзүүрээр хий хоосон өрөвдөж, ёс болгон хөөрхийлөгчийг нөхрөө гэж андуурах хэрэггүй. Өрөвдөж хайрласан сайхан үг цувуулан урсгах мөртлөө өрөвдөх сайхан сэтгэлээ эс үзүүлэгч сайн нөхөр хэзээ ч байгаагүйг мэд. Дотор бачуурч, сэтгэл давчидсан цухал үед чамайг ойлгож, чиний сэтгэл зовинолын билэггүй яриаг тэвчээртэй сонсож, зовлонг хуваалцдаг нөхдөдөө таларх.

Өвдөж зовсон цаг дор тор дүүрэн бэлэгтэй ирж, эрүүл энхийг ерөөж байгаа найз мэдээж сайн хүн. Тор дүүрэн бэлэггүй ч тэвэр дүүрэн инээд бэлэглээд явж байгаа анд чинь түүнээс дутуугүй сайн хүн болохыг тань. Бүх зовлонгийн дотроос өвдөх шиг адгийн зовлон үгүй. Цорын ганцхан тохиолдолд л өвдөх сайхан гэж хэлсэн ухаантны үг байдгийг сонсоод бүү гайхаарай. “Эдгэрэхийг чинь айсуй баяр мэтээр хүлээж буй сайн нөхөд бий гээд бодохоор өвдөх ч сайхан”.

Зөвхөн зовох цагт төдийгүй жаргах цагт ч нөхрийн жинхэнэ чанар танигддаг ажээ. Нэгэн ахмад дайчин ойр дотны нөхдийн хамт найрлаж суунгаа гэнэт, энэ урт удаан амьдралын туршид надад үнэнч найз нөхөд байсангүй гэж хэлээд шүүрс алдав. Чи ингэж ярьж арай ч болохгүй, юу ярьж байгаа юм бэ гэх мэтээр нөхөд нь тал талаас нь шуугилдав. Нэг нөхөр нь түрүүлэн ам нээж, чамайг хөөгдөн туугдаж, гадуурхагдан шоовдорлогдож явахад өмөөрч өмгөөлсөн хүн хэн билээ, эргэж нэг санаач! Тэр нөхөр чинь би байна, чиний өмнө амьд сууж байна гэв. Нөгөө нэг нөхөр нь, чиний байшинг дайснууд шатааж орох оронгүй болсон үед чамтай хамт шинэ байшин барилцсан хүн хэн билээ? Би хамт байсан шүү дээ гэв.

Гуравдахь нь, амь хайргүй тулаанд чамтай мөр зэрэгцэн явж, чамайг амь биеэрээ хамгаалж байсан нөхдөө мартлаа гэж үү гэв. Ахмад дайчин, миний төлөө та бүхэн юу хийснийг би бүгдийг маш тод сайн санаж байна. Та нартаа хайртай, чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Та нар миний зовж явсан үеийн чанараа таниулсан найз нөхөд. Гэхдээ жаргалтай үед надад найз нөхөд байгаагүй гэдэг чин үнэнийг би та нарт хэлэх ёстой. Миний амьдралд жаргалтай явсан мөч хуруу дарам цөөхөн дөө. Нэг удаа ан хоморго хийж явахад би ноёнтны амийг аварч билээ. Тэгэхэд ноёнтон бүхний нүдэн дээр намайг чанга тэвэрч, жинхэнэ баатарлаг эр хүн гэж үнэлсэн. Бүгд л надад сайн сайхан үг хэлсэн, харин найз нөхдийн маань зүрх сэтгэл нь чив чимээгүй байсан юм.

Нэг удаа би дайчин нөхдөө удирдан дайснаа бут цохиход намайг ард түмний авран хамгаалагч, ардын баатар хэмээн мандуулж байлаа. Энэ үед найз нөхдийн маань зүрх сэтгэл мөн л чив чимээгүй байсан. Хамгийн шилдэг бүсгүйг эхнэрээ болгон авч хуримлаж байхад мөн л зүрх сэтгэлээсээ бидэнд баяр хүргэсэн найз нөхөд байгаагүй. Хүн аз жаргалтай байх үедээ уулын оргилд байгаа мэт. Оргилд байгаа хүнд биш, бэлд байгаа хүнд л найз нөхөд нь зүрх сэтгэлээсээ ханддаг юм билээ. Жаргах цагт ч найз нөхдийн чанар танигддаг бөгөөд аз жаргалтай үед жинхэнэ үнэнч найз нөхөд байдаггүй гэдгийг би ойлгосон гэж ахмад дайчин хуучилсан тухай сургамжтай домог байна. Эртний энэ домог яриа үнэнд нэн ойр. Хамгийн гол нь жаргах цагт ч нөхрийн жинхэнэ яс чанар танигддаг нь гарцаагүй үнэн билээ. Анд нөхрийнхөө аз жаргалтай мөч бүрийг чамд тохиосон баяр мэтээр зүрх сэтгэлдээ мэдэрч түүний өмнөөс чи илүү баярла. “Амьдрал дахь хамгийн том аз жаргал бол өөрийг чинь хайрлаж байгааг мэдэрсэн баттай итгэл юм”.

Аз жаргалтай мөчийг чинь жинхэнэ ёсоор, чин сэтгэлээсээ хуваалцаж байгаа анд чинь ан авд хамт явж болох үнэнч нөхөр мөн. Атаархлын хор цусанд нь шингэж судсаар нь гүйж байгаа зүрх анд нөхрийн сэтгэлээр хэзээ ч цохилохгүй. “Андын атаатан илүү нөхөр” гэдэг үг андын үүргээ умартсан хүмүүсийн буруу үйлдэл, бусармаг явдлаас болж анх хэлэгдсэн байх магадлалтай. Андын баг өмсөж, нөхрийн нөмрөг нөмөрсөн хоёр үзүүртэй зүү шиг инээд нь ил, хорлол нь далд хүмүүсээс үргэлж болгоомжил. Тэд сайн нөхөд байж хэзээ ч чадахгүй. Хоёр үзүүртэй зүү хоёр талдаа иртэй хутганаас ч аюултай. Найз нөхдөө хийж чадах, хэлж болох бүхнээрээ дэмжихийг хичээ. Ойр дотны хүмүүстээ хүчтэй дэмжлэг болж дээш татах ёстой болохоос хүнд ачаа болж доош чангааж болохгүй. Сайныг дагавал сарны гэрэл гэдэгчлэн ухаантай, эр зоригтой найз нөхдөөсөө сайны үлгэр авч, давуу сайн шинж бүхнийг нь биедээ шингээж авахаар чармай. “Ухаантай хосолсон эр зориг нь эр зориггүй ухааныг бодвол хүнд илүү тус болно”. Дутууг чинь гүйцээж, дундуурыг чинь дүүргэж явах хүчтэй, чадварлаг хүмүүстэй ойр шадарлан үерх.

“Сулхан хүнийг нөхрөө болгосноос дайснаа болгосон нь дээр”. Нөхдийн хийснийг үнэл, өөрийн хийснийг чамла. Хар дотортой хүмүүсийн хар муухай санаанд хууртаж хагацашгүй сайн нөхөртөө хар буруу санаж, хорсол өвөрлөн бүү цухалд. Зүрх сэтгэлдээ хар толбо тээж явснаас нүүрэндээ хар тос нялсан нь дээр. Эв эвдэх хэрээн хошуутны хорон үгийн тоншилтыг хэрэг болгож бүү сонс. Үнэнийг үл мэдэх мунхгийн шалтгаанаар үнэнч нөхрөөсөө холдож, үг хэлээ ололгүй хагацаж ч мэднэ. Нөхрийн талаар буруу ташууг сонсвол нүүрэн дээр нь ил хэлж, сэтгэлээ нээн тухлан ярилцаж, нүүр нүүрэн дээрээ цайрч, санаа амар. Хүн сэтгэлээсээ ярьж байхад сэтгэлээсээ сонсож сур. Ухаан муутад учирлан ойлгуулах гэж үйл тамаа үзэх хэрэггүй. Ухаан мууттай ярилцах усанд чулуу хаяхтай адил. Нөхдийн амжилтанд чин сэтгэлээс баярлаж байна уу, нэр бодож ёс гүйцээж байна уу гэдэг нь хэлж буй үг, хүргэж буй аялга, харж буй харцнаас үндсэндээ тодорхой.

Шагнал урамшил хүртсэн найздаа шазуур зуун баяр хүргэе гэж заналтай нь аргагүй хэлж байх юм гэнэ. Магтах нь бүү хэл загнах шахам баяр хүргэсэн гаж тохиолдол байсан тухай сонслоо. Нааш харж баяр хүргээд, цааш харж муу хэлдэг нөхрийг жаргалтай цагийн сайн найз гэж хэлэх аргагүй. Найз нөхөд нь аз жаргалтай байгааг хараад ертөнцийн төгсгөл ирчихсэн юм шиг цухалдан бачуурч, арцалдан аашлах огт хэрэггүй л байхгүй юу. Жаргалтай үед үнэнч найз нөхөд яагаад цөөрдөг буюу огт үгүй болдог юм бэ? Айлсан амьсаад сүрхий байсан тэдний хооронд ан цав үүсэхийн үндсэн шалтгаан нь атаа жөтөө хэмээх шулмын хорлол гүйсэнтэй холбоотой. Хайрлах сэтгэлд нь атаа жөтөө, шунал тачаалын хор нэвчсэн хүн сайн нөхөр чинь хэвээр байна гэж санахын ч хэрэггүй. Тэд хайрлаж нигүүлсэх мэт дүр эсгэж дөнгөнө.

Гэтэл тэр нь өнгө цагаан, өр хар нигүүсэл байдаг юм. Тийм хүмүүсийн найз нөхдөө хайрлах хайр нь үлээхэд алга болдог тоос төдий, ялихгүй, шалихгүй. Ийм хүмүүсээс гэгээлэг эрчим ялгарна гэж үгүй, хаяа нь өлзийгүй, хаялга нь өгөөжгүй. Харанхуйгаас харанхуй л төрнө. Ажил төрөл нь амжилттай сайн, аз жаргалтай, алдар хүндтэй амьдарч яваа анд нөхдөдөө атаархан цухалдаж, дотор сэтгэлээ үзэн ядахуйн нянгаар хордуулж яваа хүмүүс энэ амьдрал, ирэх төрөлдөө ичвэл таарна. Найз нөхрийнхөө жаргалтай үед нь өөрт ирсэн баяр, жаргал мэт сэтгэл зүрхнээсээ хамт баярла.

Зовох цагт хүн чанараа таниулсан, түүнчлэн жаргах цагт хүн мөсөө харуулсан анд нөхдөө хайрлан хүндэтгэ.


Sunday, August 23, 2009

Profit.... Гоё уу? Хаах ха ха

Бичсэн Different Theory at 8/23/2009 02:32:00 AM


Урьд шөнө USA-гийн Fed Chairman Bernanke миний талд үг хэлжээ... Браво! Aaaaaaaааааааа Аааааааааааааааа... гэж би орилмоор байна. 300 pips-ийн ашиг би авч чаджээ. Миний take profit 1.4369 дээр биелсэн байна. Би олсон ашигаа хэлмээр байнаааа, Тиймээ 2800 $... Knowledge & feeling, and all in мандтугай гэсэн. Тэр нэгэн өдөр Iphone авахын тулд 1 сарын дотор 6 жилийн цалинтайгаа тэнцэх мөнгийг би (15000$) Forex-ийн зах зээл дээр алдаж байсан билээ. Хэдийгээр хагас сард би энэ мөнгийг олсон ч тун удахгүй Forex-ийн зах зээл чи миний хөлд сөгдөх болно!!!!! FX клубын header Snoop, Chuka, Munkuush нартаа талархая. Та нар шүү... Миллионер-ийн босгон дээр уулзъя гсн.

PS: Сэтгэл хөдлөөд асар cheesy юм биччихлээ... гэхдээ яадаг юм, I am a cheesy person, so be it!


Monday, August 17, 2009

Дунд хугацаанд Баавгай зах зээл явах бололтой...

Бичсэн Different Theory at 8/17/2009 11:40:00 AM


Токиод газар хөдөлж, Тайваньд үер болсонтой холбоотойгоор өнөөдөр өглөө Токиогийн бирж нээгдэхэд зах зээл дээр Yen-ий ханш унаж US доллар огцом чангарч эхэллээ. Ямартай ч орой London болон New York-ийн биржүүд нээлт хийтэл доллар чангарах төлөвтэй байна.


Wednesday, August 12, 2009

Unemployment Rate

Бичсэн Different Theory at 8/12/2009 10:22:00 AM


Энэ сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин 9.5 хувиас 9.4 хувь болж буурлаа. US доллар чангарч зах зээл таамаглаж байсан чигт 300 pips хөдөллөө. Гоё шүү! :)


Tuesday, August 4, 2009

Тэнvvн - Зугаалга

Бичсэн Different Theory at 8/04/2009 02:57:00 PM


Сүүлийн үед нэг л шинэ юм сонсмоор санагдаад болохгүй байсан юм. Гэтэл "Тэнүүн-Зугаалга" байж л дээ. Браво!



PC: Энэ дууг сонстол шууд нэг бичлэг санаанд бууж байна шт. 2 жилийн өмнө би ийнхүү бүлтэрч байжээ.

Дууг татаж авах


Tuesday, July 21, 2009

Break out

Бичсэн Different Theory at 7/21/2009 04:16:00 PM


АНУ-ын хөрөнгийн зах зээл сэргэж хувьцаануудын үнэ өссөнөөр валютын захаас хөрөнгө оруулагч нар гарч байна. Үүнтэй холбоотойгоор US долларын ханш суларч 1.5000 гэсэн таазыг шалгахаар Бух зах зээл ажиллаж эхэллээ. Хөрөнгө оруулагч нар алт болон хувьцааг найдвартай гэж үзэн энэ зах руу ихээр орсоор байна.

PS: Гэснээс энэ сарын 25-26-ны өдрүүдэд FX клубын гишүүд ээлжит уулзалтаа Тэрэлжид хийхээр боллоо.


Monday, July 20, 2009

Хадаг

Бичсэн Different Theory at 7/20/2009 02:02:00 PM


Өнгөрсөн weekend-ээр “Хадаг” гэдэг кино үзлээ. Олж үзэх асар их хүлээлттэй байсныг ч хэлэх үү их аятайхан кино үзчихдэг юм байна. Тархи чилээсэн, сэтгэлгээний үнэхээр чансаатай уран бүтээл болж чаджээ.

Зохиолч, найруулагч нь "Нохойн орон" киноны Белги найруулагч Peter Bronses байхыг хараад шоконд оров. Гадны хүн гэхэд яаж ингэж монголжиж чадав аа... Шүтэв... Ер нь тэгж байгаад Белгүүд бас нэлээн далий гарууд байна шүү. Хэдэн жилийн өмнө “Ex drummer”-г үзэхэд яг нэг иймэрхүү сэтгэгдэл төрж байсан санагдана. Гэхдээ уг кинонд Монгол Улсын Ардын жүжигчин агсан Б.Дамчаа гуай давхар зөвлөхөөр ажилласан нь чансаатай кино болоход ихээхэн нөлөөлсөн болов уу?


Киноны дэвшүүлсэн санаа нь хүн төрлөхтөний буян заяа доройтож, хангай дэлхий, уул ус, ургамал амьтан, байгаль эхийн хуулийг зөрчвөл ирээдүйд ямар эмгэнэлтэй хувь заяа биднийг угтаж буйг сануулах мэт... Бид нүдэндээ, чихэндээ, хамартаа хууртаж байгаа гэдгээ ухаарч, харагдаж сонсогдож байгаа бүхэнд хууртахгүйгээр цаана нь буй мөхлийг олж харах хэрэгтэйг өгүүлнэ... Маш товчоор хэлбэл киноны гол хөндөх сэдэв нь хүн төрөлхтөний оршин тогтнохын суурь ухагдхуун болох байгаль хүн хоёрын хоорондох харьцаа гэж хэлж болно.


Монголчууд бид эдийн дээд "Хадаг"-ийг аливаа зүйлийг аргадан гуйх, хангай дээлхийд буян заяагаа даатгах үедээ хүндэтгэлийн илэрхийлэл болгон ашигладаг. Киноны "Хадаг" хэмээх нэр нь дэвшүүлсэн санаа, үйл явдалтайгаа нягт холбогдож чаджээ.

“Хадаг” кино өгүүлж буй үйл явдал, орон зай, цаг хугацаа, агуулгаасаа хальж үзэгчдийг гайхан эргэлзэж, эргэцүүлэн тунгаахад хүргэнэ... Зарим хүмүүст vйл явдлыг нь эхлэхийг хvлээсээр байтал кино дуусна. Урт кино юм байх гэтэл дуусч орхино.

Илгээх гэсэн мэссэжтэй кино, түүнийг нь олж харах л хэрэгтэй, үгүй ээ мэдэрч үзэх л хэрэгтэй мэт... Миний филисофд их таарсан мэссэж байсан тул надад их таалагдлаа. Өөрийнхөөрөө шууд л “тайлаад” ойлгочихсон. Нөгөөтэйгүүр иймэрхүү хүчтэй мэссэжтэй болохоор олон улсын кино наадмуудаас олон шагнал авч чадсан биз... Киноны туршид, бүүр одоо хүртэл сэтгэл өвдөж байна. Дэндүү ихийг бодуулсан өнөөгийн нийгмийн талаар эргэлзээ төрүүлсэн, амьдралаас шантрах сэдэл төрүүлсэн кино байна.

Киноны өрнөл: Ямар өвчин гэдгийг нь тогтоогоогүй гоц халдвартай өвчин. Үнэндээ бол ийм өвчин байгаагүй юм. Малаасаа, нутгаасаа, буянаасаа сал гэв. Тэнгэрийн дор газрын дээр салхи л бүхнийг эзэгнэв... Буун дуу... гэрийн буурин дээр үхсэн бор морь... тал нутагт мал биш гагцхүү эзэнгүй трактор бэлчинэ...

Шинэ амьдрал: Бор морь Ногоон мотоцикл болно. Малаа маллаж махаар нь хооллож асан монголчууд төмс, дарсан ногооноос өөр голоо зогоох зүйлгүй болов. Эрх мэдэлтэй нэг нь нүдний гэм болсон махыг олж авах болов. За тэр хайр дурлалын асуудал энэ тэрийг яриад яахав.

Бодит бус ертөнцөөр аялах Баагий хүүгийн сүнс ирээдүйд учирч болох гай гамшиг, сүйрлийн тухай Золзаяа болон найз нартаа мэдэгддэг. Баагий хүү удганы өгсөн толины тусламжтайгаар мөнх тэнгэрийн бэлгэдэл болсон үй олон хадагнуудыг тэнгэрээс буулгах бөгөөд Золзаяа болон түүний нөхөд ирээдүйг өөрчлөхөөр эргэлт буцалтгүй шийднэ...

Надад энэ киноны маш их таалагдсан бас нэг зүйл нь киноны хөгжим юм. Үндэсний өв соёлыг уламжлан өнөөгийн шалгуурт нийцүүлэн хөгжүүлсэн Алтан ураг хамтлагийн бүтээлийг ашигласан нь тал нутгийн хүүгийн сэтгэлийг гэгэлзүүлэн, бараг л уйлуулчих дөхсөн. Мөн Галсансүхийн "Үнэхээр гунигтай шүлэг" буюу үхлийг хүлээх эмнэлэгийн тухай шүлгийг ашигласан нь мөн л уламжлал шинэчлэлийн гайхалтай хослол мэт.(Өмнө нь Peter Bronses "Нохойн орон" кинондоо бас Галсансүхээр шүлгийг нь уншуулж байсан. Ер нь Peter Bronses-д Галсансүх их таалагддаг юм шиг ээ)

Киноны хүчтэй мессэж, бодол, мэдрэмж төрүүлэх хэсгүүд:

1. Гэрийн буурин дээр буудуулж үхсэн Бор морины зураглал. Голомт нь самрагдаж, буян заяа нь үгүйран хоосрохыг ёролсон хэсэг. Монгол хүн бүр цэрвэн цээрэлдэг.


2. Дамчаа гуайн төмснөөс өөр гол зогоох хоолгүй, төмс арилгаж суугаа хэсэг (Монголчуудын модоо барьж байгаа үе)

3. Мөн Дамчаа гуайн хүүдээ нутаг ус, газар шорооныхоо тухай ярьж, өөрсдийн азгүй хувь заяаг тоочиж байгаа хэсэг

4. Нутаг орон, мал хуйгаасаа салж хүчээр нутаг заагдан ирсэн эмгэн палкон дээр нутаг усаа санаж ардын дуу дуулж амиа хорлож байгаа хэсэг

5. Мал нэг бүрийг хүзүүнээс хадаг зүүж хэлтийсэн буян заяагаа аргадан гуйж байгаа Золзаяа охин буюу түүний найзуудын хэсэг

6. Мөн Золзаяа охин өнчин модыг аргадан хурайлж хадаг зүүснээр мал сүрэг нь эргэн эрж, буян заяа нь тогтож байгаа хэсэг

7. Төгсгөл хэсэгт байшингийн дээвэр дээр зогсож байгаа хүний мөн чанар, буян заяагаа барсан сүнсгүй хүн сүгнүүдийн зураглал


Бусад олон олон гоё хэсгийг нь тайлбарлалгүй үлдээе. Эрхэм та өөрөө үзээд яагаад ямар учраас гэдэг асуултыг тавиад нэг үзээрэй. Үзэх бүрт чинь ойлгогдоогүй санаа тодроод гарч ирээд байх вий.

Эцэст нь сэтгэл эмзэглүүлсэн нэг зүйл гэвэл монголын ирээдүй болсон залуулчууд “Хадаг” киног үзэх зуураа өөр хоорондоо ингэж ярилцаж сууна.(Кино зааланд усан тэнэгүүд дүүрэн байсан.)

- Дөнгөж эхэлж байгаа юм биз дээ?
- Хурга гээд байсан хонь л байна шт
- Ганц хонины төлөө үхэх шахдаг гэнээ
- Өө гоё ш**сан
- Хөөе, энэ чинь Багануур уу?
- Ашигт малтмалын тухай кино юм биз дээ
- Ээж нь үхчихсэн үү?
- Би кино үзэж байна аа, чамаас мессеж аваагүй, бла бла бла
- Вакуум цонх ш**сан
- Mild seven татдаг, лайтай
- Хаанаас энэ малгайнуудыг олоо вэ?
- Дажгүй хүүхэн байна шт, хэлээгүй юу
- Өө гоё ш**сан
- Дамчаа гуай ч өөр шүү
- Гоё ш**даг кино байна гэж бодсон чинь нэг л биш болоод явчихлаа шүү
- Аймшгийн юм гарах юм уу үгүй юу?
- Хаха, HOTEL гэнээ

гэх мэтчилэн... гарсан кадр, үзэгдсэн хүн болгоныг шоолж инээлдээд л, утсаар ярьж, хогоо шидэлж...

Монголд жинхэнэ урлаг гэхээсээ мурлаг хөгжөөд байгаад гайхах юм огт үгүй мэт санагдсан. Учир юу гэвэл ийм үзэгчдэд зориулж кино хийхээр яаж ч монголын кино урлаг дэлхийн давцанд энэ зэрэгцэн хөгжих билээ...

За ингээд “Хадаг” киног шууд үзэхээр хийлээ. Sound track-ийг эндээс сонсож болно.



PC: Киног үзэхдээ тусдаа гарах цонхонд бус блог дотор байрлах жижиг цонхонд дахин дарж үзнэ.



Tuesday, July 14, 2009

Та нар бvгдээрээ vзсэн дээ...

Бичсэн Different Theory at 7/14/2009 12:07:00 PM


Аа та нар бүгдээрээ үзцэн дээ үзцэн.. Чөтгөр хөршийн тухай.. өчигдөр үзлээ. гэснээс тэр ӨРГӨӨ кинотеатр чэн тун хөөрхөн тохижсон аятайхан газар байна шүү...
Гол дүрийн 2 бол Оргил Сайханаа 2 шүү дээ.. за энэ 2 их учиртай... хөршүүд.. за тэгээл үйл явдал өрнөсөөр дасаад л .. дурлаал.... салах болоход яаг төгсгөл дээр буцаж нийлээл...

Хамгийн сүүлд гарах Сайханаа Оргил-ийг гуйдаг хэсэг үнэн гоё. Яагаад заавал эрчүүд үлдээч гэж
дандаа гуйх гэж. Уламжлалыг бут эвдсэн хэсэг... Бас нэг гоё хэсэг нь Сайханаа Оргил-ийг эмнэлэгт эргэж ирэхдээ Өлзийтөгсийн "Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном"-ийг аваачиж өгч байгаам даа...

бүүр төгсгөл дээр Номин талстын Хаазаа, Эмоушны Солонго 2 хэрэлдэж гарч ирээл.... Хөөрхөн 2 юм чэн аягүй хөөрхөн гарч ирдэгийм.. аалз царайлсан 2 юм чэн..

энэ Кинун дээрх хамгийн лаг хэсгийн зураг..

за энэ зургыг үзээл нилээн хэсэг хүмүүс энэ кинууг үзэхээр шийдсэн ТИЙМҮҮ... таалагдсан МӨН ҮҮ?

энэ кинун дээр Х түцийнхэн бүрэн бүрэлдэхүүнээр тоголсооон.. яагаад ч юм.... хөөрхөн хөөрхөн шигтгээ хэсэгт ОНОН, АГЛУУ, ТӨӨДӨӨ, нөгөө Х түцийн гоё залуухан жүжигчид байдаг даа.. нөгөө туулайхүүд тоголдог залуу бас нэг модеел юм шиг хүүхэн гээл бүгд тоголсон хөөрхөн кину байна ооо...

Аа тэр Буджав гэж ястай хөөрхөн дүр мөн үүү.. надад таалагдсан дүр мөн үүү.... хэхэхэхэ.. бодохоор инээд Хүрээд байхын... Тэр БАТАА их сайн гол чимэг болж жүжиглэсэн шүү... Тийм үү....

За залуусаа үзцэн байгаарай.. хөөрхөн хөөрхөн хэдэн хараал сурчихаар юм билээ.. Ай дорцоов гэж...
өө хөөрхий зураг мураг энд тэндээс хуулсан байжээж эх үүсвэрээ бичнэ дээ хө.. http://www.agshin.mn/ миний-хөрш-чөтгөр за энэ залуу бол бүүүр кинуны рехлаамны зургыг хийсэн юм билээ шүү. эх хувиараа эндээс үзээрэй..

за тэр кинуны хэсгийн зургыг болвол http://www.sainshand.com/index.php?name=news&op=view&id=60
эндээс авлаа...

PS: Аан тийм Sound track-ийг энд дараад


Monday, July 13, 2009

Миний нутаг

Бичсэн Different Theory at 7/13/2009 06:56:00 PM


Сайхан наадацгаав уу? Нутгийнхаа уул хадаар тэнэж жилээ даах энергиэ аваад ирлээ. Хэдэн зураг ч дарлаа. Дэлгэрэнгүйг "Миний Фото"-гоос...

PC: Зураг авах гэж байгаа бол камерныхаа хөлийг хэзээ ч бүү март!!!


Monday, June 29, 2009

Далийлт...

Бичсэн Different Theory at 6/29/2009 04:15:00 PM


Зун болж халуу шатаад, ажлын бүтээмжийн ашигт үйлийн коэффициент ноль зааж эхэллээ. Зуны дунд сар гараад 10 хоночихож...

Ажил дээр Playlist-ээ сонсож суутал Arash-Helena явж нэмээд бүүр гэгэлзүүлж орхилоо. Наадмаар нутагтаа очоод машиныхаа хөгжмийг хамаг чанга дээр нь тулгачихаад Бөхөгийн гол, Оорцогийн араар салхи татуулан давхих юутай сайхан билээ. Дээд кайф.... Наадам дөхөж байгааг ч хэлэх үү. Энэ жил наадмаар морь унаж уул хадаар тэнэх юм шүү

PS: Гэснээс аав ганц зузаан баз хүргэндээ нэг морь бэлгэлсэн чинь ах хүү энэ жил аймгийн наадмаар уях сурагтай. Сонин юм болох нь дээ гсн... Өмнөх ажлуудаа дуусгачихаад амрах минь.


Wednesday, June 10, 2009

Дэлхийн эдийн засгийн хямрал илааршиж эхэллээ...

Бичсэн Different Theory at 6/10/2009 11:51:00 PM


АНУ болон Европт хямрал дууссан шинж тэмдэг илэрсээр. Үр дүнд нь төв банкуудын бодлогын хүү тогтвортой байж, эдийн засгийн сэргэлт харагдаж эхэллээ. АНУ-ын доллар өнгөрсөн хэдэн хоногийн уналтаас холдож дунд хугацаандаа баавгай хэлбэртэй боллоо.

АНУ-ын эдийн засаг сэргэж байна

АНУ-д эдийн засгийн байдал сэргэж, барилгын салбар болон хэрэглэгчийн хандлага сайжирсан байна. 300 тэрбум ам долларын урт хугацааны засгийн газрын өрийн бичиг, 1.45 триллион агентлагын өрийн бичиг арилжаалагдсан нь төв банкны бодлогын бага хүүтэй холбоотой. Гэвч эдийн засаг сайжирсан тохиолдолд бодлогын хүүг өсгөх боломжтой болно. Бен Бернанке өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн мэдэгдэл хийж байхдаа хэлэхдээ “Хямралын өмнөхөөсөө бага хэмжээний төв банкны өрийн бичигтэй байгаагаа” хэлсэн юм. Үр дүнд нь ажиллах хүчний зах зээл сулхан хэвэндээ байгаа боловч уналтын хурд саарсан гэжээ.

5-р сард ажилгүйчүүдийн тоо 500 000 нэмэгдэнэ гэсэн боловч 345 000 болсон, 4-р сард 652 000 гэж таамаглаж байсан боловч 504 000 болсон байх жишээтэй. 4-р сараас хойш хувийн орлого 0.5%-иар нэмэгдэж, зарцуулалт нь 0.1%-иар буурсан байна. Жилийн тэгшитгэснээр бол хувийн орлого 0.7%-иар нэмэгдэж, хувийн зарцуулалт нь 1.5%-иар буурсан байна.

Эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг сөрөг холилдсон хэвэндээ байна. Үйлдвэрийн захиалга 0.7%-иар өссөн байна. Барилгын зарцуулалт 0.8%-иар өссөн. Бодит байдал дээр үйлчилгээний салбар ба хүнд үйлдвэрлэл хямралын байдалтай байсаар байгаа бөгөөд сэргэх ганц хоёр дохио илэрсээр байна. 5-р сард үйлдвэрийн бус индекс 43.7-оос 44.0 болж өссөн нь маш сайн үзүүлэлт болжээ. Гэвч чухал индексүүд бүгд 50-иас доош байгаа боловч 18-аас 6 нь сайжирч байна. Бизнесийн үйл ажиллагааны индекс сул хэвэндээ байгаа бөгөөд 45.2-оос 42.4 болсон байна.

Европын төв банкны дараачийн алхам

Өнгөрсөн долоо хоногт Европын төв банк таамагласны дагуу хүүгээ 1.0% дээр нь үлдээлээ. Төв банкны ерөнхийлөгч Тричет хийсэн мэдэгдэлдээ 2009 оны 2-р улиралд уналт нь ихсэж, 2010 оны эхээр сэргэж эхэлнэ гэв. Ирэх саруудад бодлогын хүү хэвэндээ байна гэж хэллээ. Гэхдээ Европ 60 тэрбум еврогийн бонд худалдан авч эдийн засгийн тогтвортой байдлыг хангана гэжээ. Бодит байдал дээр инфляци асуудал байсан хэвэндээ байж, үйлдвэрлэгчийн үнийн индекс 1.0%-иар унасан байна, цаашид дунд хугацаандаа унана гэж тооцоолж байна. Гэвч валютын ханш чангарах хандлага байна. Бодит байдал дээр евро чухал түвшин дээр АНУ-ын доллартай хамт явж байгаа бөгөөд чангарах боломжтой гэв.

Эдийн засгийн хямрал нь дуусах хандлага харагдаж байгаа бөгөөд сэргэлт харагдаж эхэлтэл хэдэн сарын зай байна. 5-р сард Еврозоны хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэгчийн индекс 40.7 болж өссөн байна. Энэхүү өсөлт нь томоохон орнуудад илүү сайн харагдаж байгаа бөгөөд Германд 35.4-аас 39.6 болж, Францад 43.1-ээс 43.3 болж, Италид 37.2-оос 41.1 болсон байна. Үйлчилгээний салбар нь 43.8-аас 44.8 болж өсчээ.

EUR/USD: Чухал таазанд туллаа

EUR/USD 1.4350 ба 1.4400 дээр чухал таазанд тулсан. Гэвч баавгай зах зээлийн хүчээр буцаж 1.38 ба 1.37 гэсэн шалнуудыг дунд хугацаандаа шалгаж болзошгүй болоод байна.

GBP/USD 1.66 дээр чухал таазтай тулгарч 1.60 ба 1.55 гэсэн засвар явах болно. Эдгээр шалнууд нь богино хугацаандаа барих боловч дунд хугацаандаа 1.5350-аас дээр байгаа үед бух зах зээл хэвэндээ байна.


PS:Өнгөрөгч даваа, мягмар гаригт Канадын ажилгүйдэл буурч, барилгын үйлдвэрлэл өссөн бол Герман, Францын худалдааны баланс, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өсөлттэй гарч АНУ-ын бөөний худалдааны алдагдал буурсан байна. Браво!


Thursday, May 21, 2009

Худалдаж авна...

Бичсэн Different Theory at 5/21/2009 03:03:00 PM


Скайтелын интернэтийн хөдөлгөөнт модем худалдан авна шүү хүмүүс ээ! Таньдаг мэддэг хүмүүс чинь зарах гэж байгаа бол холбож өгч туслаарай. Дараах зурган дээр дарж надтай холбогдоно уу. Баярлалаа.


Saturday, May 9, 2009

Losings...

Бичсэн Different Theory at 5/09/2009 03:22:00 AM


Өчигдөр орой новшийн Америкийн ажилгүйдлийн түвшин таамаглаж байсшнаас 0.4 хувиар илүү гарч маш том алдагдал хүлээлэглээ. Damn гэж... Ажилгүйдэл буурч байгаа гэж олон нийтэд шуум тараагаад байсан нь Америкийн ээлжит нэгэн мурай байсныг ёстой мэдсэнгүй.


Friday, April 24, 2009

Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгvй

Бичсэн Different Theory at 4/24/2009 11:56:00 AM


Нисванис жил бүрийн 4-р сарын 9-нд тоглолт хийдэг ч, мань мэт нь жил бүр очно гэж боддог ч, явж явж арван гурван жилийн дараа тэдний тоглолтыг нэг юм үздэг юм байж... Гэхдээ үзэх гэдэг үг “Нис нис фест”-ын хувьд арай зөөлдөх байхаа, шоконд орох гэвэл таарна.

Хамт явсан хүмүүсийн хэлснээр, “УБ-т ийм далий нөхдүүд бас байдаг аа?!”, “Би амьдралдаа анхны удаа ийм олон урт үстэй эрчүүдийг нэгэн зэрэг харлаа”, “Гарууд бүжиглээд байна уу зодолдоод байна уу?”, г.м. Ямар ч байсан нэг зүйл тодорхой. Нисванис Монголын цорын ганц жинхэнэ фэнүүдтэй хамтлага юм байна. Янзан бүрийн болсон болоогүй гарууд “бид фэнүүддээ хайртай” гэж ирээд л зурагтаар ярихад нь гайхаад байдаг байсан юм, гэхдээ Амгаа эд нар бол үнэхээр тэгж ярих эрхтэй хүмүүс болж таарлаа. Respect.

Бид ганц нэг зураг авахыг оролдсон нь нэг иймэрхүү. Гэхдээ заалаар нэг асар том том дурантай мэргэжлийн аппараттай нөхдүүд суучихсан зураг дараад байсан болохоор хэд хоногоос Flickr-ээр нэг Нисванисын зураг байх байлгүй,
Гарууд балай авч буй videoг энд дарж үзэж болно. Бүжиглээд байна уу зодолдоод байна уу? ойлгоход бэрх байлаа.

Сүүлийн үед Монголд амьд хөгжмийн хамтлагууд асар олширч, мань мэт нь хооронд нь ялгаж салгаж чадахаа байсан биш өнөөдрийн тоглолт дээр нэгэн зэрэг нэлээн олон хамтлагыг сонсчихдог юм байна. Булсара, The Lemons, Аясын салхи, Fire, L-Guards, Моханик, Joker’s wild, Зүгээр л, Сүндэрья, Greenwood, өөр хэн хэн ч гэлээ (ямар ч байсан 13 хамтлаг байсан гэсэн) - бүгд Нисванисын дуунуудаас дуулцгав. Гарууд балай авсаан, мань мэт шиг рок тоглолт үзэж сураагүй хүмүүс soundcheck хийж байхад нь хүртэл баясаж ирээд л, жинхэнэ соёлын шоконд оров. Хамгийн таалагдсан хамтлаг гэвэл “Зүгээр л” байлаа, жинхэнэ рок хамтлагын стереотип дүр төрхийг яруу тодоор бүрдүүлсэн хэдэн туранхай залуучууд гарч ирснээ учиргүй hardcore юм тоглоод эхэлтэл гайхсан гэж. Өнөөх дуучин нь зүв зүгээр зогсож байснаа гэнэт металл маягын хоолойгоор дуулж энэ тэр... куул гарууд байна лээ, хувиараа шүтсэн, 13 жилийн дараа төрсөн өдрийн тоглолтод нь очих юм шүү. Гэснээс, хамтлагын нэр бас их чухал юм аа, Fire гэх мэт түгээмэл нэртэй гаруудыг цээжлэхгүй байгаа юм, харин Моханик энэ тэр гэхээр нь учиргүй анзаарч ирээд л, тэгэхээр аль болох өвөрмөц хэрнээ хялбар нэртэй байх ёстой юм уу даа. Гэхдээ зарим нэг гарууд шиг асар содон нэртэй ч, хүн аймаар тоглодог бол бас хэцүү...

Хамтлагууд ч яахав, тайзан дээгүүр баахан үсчиж, орилж байгаад яваад орчихож байгаа юм. Гэтэл үзэгчид нь яаваа? UB Palace-ын Royal танхим гэдэг нь эгнээ суудлуудтай, бас босоо талбайтай болохоор иймэрхүү тоглолтуудад хамгийн тохиромжтой нь болтой. Маниус ч яахав, наян рок гаруудын дунд гариг андуурсан царайлсандаа бантаад шууд арын эгнээнд нь суучихаж байгаа юм. Гарууд тэнд балай авч байна аа, бүжиглэж бариад л... Нисванисыг гарч ирэх гэсээр байтал зарим нэгэн нөхдүүд аль хэдийн тайччихсан энэ тэр, юу болов оо. Ядаж байхад зааланд нь “пиав” зараад байгаа юм \гэснээс, Тайгер иймэрхүү зүйл их спонсорлох юм аа, гарууд ч Тайгерыг сайн рекламдах шиг болсон\... Пиав ч яахав, байж болох юм, гэтэл хажууд сууж байсан гарууд юу юугүй тамхи татаад эхлэх юм. Анхны удаа тамхи татаж концерт үзэхийг харав, сонин л юм билээ. Гэснээс, Нисванисын фенүүд гэж ёстой төрөл бүрийн хүмүүс байна аа. Мэдээж өнөөх stereotypical савхин хүрэмтэй, урт үстэй рок залуус байж таарна, дээрээс нь хөөрхөн гүзээтэй гуч дөч гарсан бачка нар, жоохон охидууд, мөн мань мэт шиг гариг андуурсан гарууд...

8 өнгөрч байхад эхэлсэн тоглолт 11 гэхэд ид халж, тэр үед Нисванис гарч ирэв. Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ... Даанч төд удалгүй мань мэтийн виз дуусаж, гэрийн зүг сажлав. 13 жил хүлээснийх яах аргагүй кайфтай байсан.

PS: Галсансүх 90-ээд оны Монголын дуу хөгжмийн ертөнцийн талаар: “Нисванисын анхны тоглолтыг зохион байгуулаад, мөнгийг нь төлж чадахгүй тайзны ард зодуулаад, бла бла... тухайн үед Ариунаа бол зүгээр л нэг муу солир пидда байсан” — Паласын коридорт нэг иймэрхүү яриа өрнөв.


Face to face

Бичсэн Different Theory at 4/24/2009 11:16:00 AM


“FX Club”-н гишүүд болон Олон улсын валютын зах зээлийг сонирхогч та бүхнийг 2009 оны 4-р сарын 25-ны 10.00 цагт Компьютер Техник Менежментийн сургуулийн (KTMC) 205-р лекцийн танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус уулзалтанд Монгол Банкны ерөнхийлөгч асан, УИХ-н гишүүн О.Чулуунбат оролцох бөгөөд санхүүгийн зах зээлийг сонирхдог, оролцдог хэн бүхэнтэй өөрийн олон жилийн арилжааны туршлагаа хуваалцах болно.

PS: See you soon... Сонирхсон хүмүүст цааш нь дамжуулна уу! Thx


The Green tie

Бичсэн Different Theory at 4/24/2009 10:26:00 AM


Нэгэн сайхан нартай өдөр блогтоо салхи оруулна даа гэж бодсоор явтал нэг л мэдэхэд асар их хугацаа өнгөрчихсөн байх юм.

Цаг үеийн асуудал гэвэл саяхан л нэг сонгууль болж өнгөөрөөд байсан юу юугүй дахиад л нэг сонгууль болох нь байна. Янзан бүрийн улс төрийн нигууртай асуудал нь ч яахав, бичдэг хүмүүс нь бичнэ биз. Мань мэтийн shallow хүмүүсийн хувьд, Ерөнхий сайдын зангианы сонголт сонирхол татах болов...

С.Баярын ногоон зангиа

Баяр энэ ногоон зангиандаа асар хайртай юм шиг байгаа юм. Улс даяр Олимпийн анхны алтан медалиа тэмдэглэж, Сүхбаатарын талбай дээр балай авдаг шөнө тэр мөн дээрх ногоон зангиагаараа гангарсан харагдсан. Ямар ч байсан нэг ногоон зангиатай, \халамцуу\ нөхөр “Би бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, ура! гээд орилоод байсан санагдана. Баяр ч яахав, Энхбаярыг хараад ёстой гайхсан, мань хүн уул нь асар биеэ барьдаг даа... нэг л куул гар яваад байдаг шт, тэгсэн яасан байхав... нэг бодлын бүр өрөвдсөн гэж.

Ногоон зангиа ба С.Баяр

Гэтэл маргааш өглөө нь ажилдаа гарахдаа тэр дахиад л өнөөх ногоон зангиагаа сонгожээ. Ямар нэгэн чухал үйл явдал болохоор л ногооноо болчихсон явдгийг нь бодоход энэ нь түүний галзуу ганц lucky зангиа нь юм байх.

Дахиад л ногоон зангиа

Ямар ч байсан ингээд нэг урт шар дээлтэй этгээдийг галзуу ганц ногоон зангиатай нөхрөөр сольдог юм байжээ гэж... Имааж аа гэж.

Хорооллын нэг дэлгүүр 9,000 төгрөгөөр торгон зангиа зарж байгаа талаар “Бизнес мэдээ”-гээр ярьж байна лээ. Өнгийн өргөн сонголт байгаа “гэсэн шүү”. Ерөнхий сайдад хэлэх юмсан...

PS: Энд зөвхөн зангианы талаар л ярьж байгаа шүү, нэг их гүнзгий тусгаж авах шаардлагагүй болов уу. Иймэрхүү зүйлийг анзаарч хардгийг хэлэх үү, ногоон зангиа нь содон байсныг хэлэх үү, fun fact гэж ойлгоход л хангалттай.


Tuesday, April 7, 2009

Клубын IV уулзалт, семинар

Бичсэн Different Theory at 4/07/2009 01:24:00 PM


2009 оны 4-р сарын 11, 12-ны өдрүүдэд “FX Club”-ын бүх гишүүдийн ээлжит уулзалт, семинар “River Beach” амралтын цогцолборт болохоор боллоо. Энэ удаагийн семинар “Чиглэлийн шинжилгээ” сэдвээр 2 өдрийн турш явагдах гэж байна. Гишүүд 2009 оны 4-р сарын 11-ны өглөөний 10 цагт клубын байран дээрээ хүрэлцэн ирэхийг уръя!

PS: Мөн семинарын дараа сагс, волейболын тэмцээнтэй тул гишүүд хувийн бэлтгэлээ хангаж ирнэ үү...


Friday, March 27, 2009

Монголд яагаад долларын ханш сулрах болов?

Бичсэн Different Theory at 3/27/2009 09:36:00 AM









Дэлхийн валютын зах зээл дээр долларын ханш суларч байгаа нь фундментал хүчин зүйл гэхээсээ илүүтэйгээр техник хөдөлгөөн үзүүлж байна гэж хэлж болохоор байна.


Харин Монголд долларын ханш яагаад сулрах болов?

Дэлхийн валютын захын ханшны нөлөөлөлөөс болж буурч байгаа гэж эндүүрч болохгүй юм. Хэдийгээр Монголд улирлын шинж чанартай долларын ханш өдийд сулардаг ч санасаныг бодвол сүүлийн үед хурдацтайгаар сулрах боллоо.

Валютын ханшийн зохицуулалтыг хийж чадахгүй, хяналтнаасаа бүрэн алдаад байсан Монгол банк хэд хоногийн өмнөөс Арилжааны банкуудтай хамтарч валютын аукцион зохион байгуулдаг болсон нь маш үр дүнтэй арга хэмжээ болж чадсан нь сүүлийн өдрүүдийн ханшнаас харагдаж байна. Аукционы гол агуулга нь тухайн өдөр хамгийн бага ханш санал болгож чадсан Арилжааны банкны ханшаар тэр өдрийн валютын ханш тогтох юм.
Аукционд зөвхөн арилжааны томоохон 3 банк оролцож байгаа нь дунд болон урт хугацаандаа олигопол зах зээлийн хуйвалдааны зарчим нөлөөлж болох талтай.

Яагаад арилжааны банкууд бага ханш санал болгох болов?

Монгол банкинд ирүүлсэн арилжааны банкуудын мэдээнээс харахад ам.долларын зээлийн багцийн чанар туйлын хангалтгүй болж ихэнхи зээлүүд хугацаа хэтэрсэн, иргэд, аж ахуйн нэгж долларын зээлийг төлөх сонирхол буурсан нь харагдаж байна.

Монголд Төв банкны бодлогын хүү нэмэгдсэн гэхээсээ илүүтэйгээр долларын зээлийн багцын чанарыг сайжруулах сонирхол бүхий арилжааны банкуудын валютын ханшны бага үнийн саналаас хамааралтай долларын сулралт болж байна гэж хэлэх бүрэн үндэслэлтэй юм.

PS: Ямартай ч Монгол банк одооноос л нэг арга эвээ олж байгаа гэлтэй. Доллароор цалинждаг нөхдүүдэд шатсан газар болчихлоо доо гсн... Бурхандаа итгэдэг, бас доллартоо итгэдэг Америкчуудын хувьд ногоон дэвсгэрт нь хямралын үед ч итгэлийг нь алдахгүй бололтой.


Wednesday, March 25, 2009

Obama bailout vргэлжилсээр...

Бичсэн Different Theory at 3/25/2009 11:37:00 AM


АНУ-ын тэргүүлэгч банкууд болох JP Morgan Bank, Bank of America, Group of City зэрэг 3 том банкны муудсан активт дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрөгч Баасан гаригт Ерөнхийлөгч Обама 1,000,000,000,000,000.00 (нэг триллон) ам.долларыг төсвөөс гаргахаар боллоо.

Энэхүү мэдээлэл гарсан дариуд АНУ-ын хөрөнгийн бирж болох Dow Jones-ийн индекс 1 өдрийн дотор 6,78 %-аар өссөн нь ойрын хэдэн сард үзэгдээгүй нааштай үзүүлэлт болсон бөгөөд үүнийг дагаад бусад улс орны биржийн индексүүд ч мөн өслөө. Ер нь сүүлийн үед хөрөнгө оруулагчдийн итгэл эерэг хандлагатай болж, дэлхийн эдийн засаг бага багаар сайжрах төлөв ажиглагдаж эхэллээ. Браво...

Эдийн засгийн эргэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хар алтны үнэ 1 баррел нь 32 USD-ийн шалнаас 53.27 USD болтол өслөө. Магадгүй энэ өсөлт OPEC хар алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй одоогийн түвшинд барина гэж мэдэгдсэнтэй холбоотой байж болох хэдий ч дэлхийн эдийн засгийн эргэлт сайжирч байна гэж хэлж болохоор байна. Хэдийгээр AIG, General motors зэрэг хэд хэдэн томоохон компаниуд Obama-г хулхидаж үр ашиггүй зарцуулалт хийсэн ч гэсэн bailout төлөвлөгөө үр дүнгээ өгч эхэллээ.

Эдийн засаг өндийж эхэлсэн энэхүү нааштай хандлагыг хэдхэн сарын өмнө АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0 % болгож бууруулсантай холбон ойлгож болох юм. Энэхүү шийдвэр нь АНУ-ын компаниуд сарын 0,02 хувийн хүүтэй зээл авч бизнесээ явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн юм.

Монголын тухайд эсрэгээр нь Төв банк бодлогын хүүгээ нэмж 14,62 хувь болгож өсгөсөн явдал нь дотоодын компаниуд хамгийн багаар бодоход сарын 3,62 % буюу жилийн 15 хувиас доошгүй зээлийн хүүг арилжааны банкуудад төлөхөөс өөр аргагүй байдалд хүргэлээ. Ямартай ч онцын шаардлагагүй бол өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд арилжааны банкуудаас зээл аваад хэрэггүй л болов уу, хэцүүдэж мэдэх юм шүү!



Үндсэндээ дэлхийн эдийн засгийг бүхэлд нь атгадаг 3 нөхөр шүү дээ. Нөхдүүдийн амнаас унасан үгнээс болж олон ч хүн баяжиж, олон ч хүн гуйлгачин болсон байх даа гэсэн.

1. Obama
2. US. Treasury Secretary Timothy Geithner
3. US. Federal Reserve Chairman Ben Bernanke

PS: Гэснээс, Монголын хөрөнгийн биржийн индекс ч гэсэн сүүлийн үед өндийх боллоо. Браво...


Monday, March 16, 2009

Can you hear me!

Бичсэн Different Theory at 3/16/2009 12:03:00 PM


Here we go... Be with me... Tiesto - Traffic


Friday, February 20, 2009

Сургалт & Live concert

Бичсэн Different Theory at 2/20/2009 04:04:00 PM


Ахиад нэг удаа блог дээрээ зарын шинж чанартай зүйл тавьчихья, (sorry, guys). Ийшээ орж ирдэг FX клубын гишүүд сонирхож юуны магад, эсвэл сонирхох магадлалтай найз нөхөд, танилууддаа дамжуулна уу.

Энэ хагас сайн өдөр буюу 2 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагт Клубын байранд Валют арилжааны дунд шатны сургалт явагдахаар боллоо. Сургалт Fibonacci, Elliote Wave Patterns, арилжааны богино, дунд, урт хугацааны тактикууд сэдвээр явагдана. Сургалтанд Real данстай 1-ээс 6-р төгсөлтийн гишүүд хамрагдах юм байна.

Мөн сургалтын дараа 18 цагаас Клубын гитарчин гишүүн Тулга-ийн альтернатив group болох U.F.O хамтлаг анхныхаа амьд тоглолтыг River Sounds клубд хийх гэж байгааг дуулгахад тун таатай байна. Нэг үдшийг амьд хөгжим сонсож хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөцгөөе. Тоглолтын хувьд клубийн гишүүн гэлтгүй сонирхсон бүх хүмүүст нээллтэй шүү guys.
U.F.O хамтлагийн "Ердөө" дууг share хийлээ. Энд дараад татаж аваад сонсож болно! Ая Тулгаа, Үг Тулгаа, Дуучин Тулгаа гсн... Кэкэ.

PS: Клубийн II, IV уулзалтад ирсэн гишүүд Тулгааг мэдэх биз дээ тэ? Би хуураагүй ээ, би хайралсаааан на на на на.... гэж үү


Wednesday, February 18, 2009

Дэлхий Обамаг хvлээж байна.

Бичсэн Different Theory at 2/18/2009 03:15:00 AM


27 минутын дараа Обама АНУ-ын эдийн засгийг аврах 787 тэрбум ам.долларын төлөвлөгөөнд гарын үсэг зурах гэж байна. Яг одоо Монгол-д шөнийн 03 цаг 13 минут, New York-д 14 цаг 13 минут. Тун удахгүй дэлхийн санхүүгийн болон хөрөнгийн зах зээл дээр маш том хөдөлгөөн болох байх гэж таамаглаж байна.

Яаая, Bloomberg үзэхэд ч сүртэй байна даа. Танхимд гарууд бүгд цугалчихсан ерөнхийлөгчийг хүлээж ийш, тийшээ хараад л....

USD-тэй хосолсон бүхий л валют дээр Sell захиалга явах болов уу! No Buy шүү!!! Тэр дундаа EUR, GBP, JPY, CAD-ийн эсрэг ам доллар хүчтэй чангарна. Харин алтны үнэ сулрах байх. Гал гарах нээ...

Харин Монголд маргааш ам.долларын ханш хэрхэн өөрчлөгдөх бол? Гэхдээ монголд санхүү болон мөнгөний бодлого, хөрөнгийн болон санхүүгийн зах зээл гэж байдаггүй юм доо. Хэн ч юу дуртайгаа хийж болно. Энд зах зээлд үйлчилдэг дүрэм, мэдрэмж огт үйлчлэхгүй. За Guys арвин их ашиг, орлого олоорой. Амжилт. Happy trading!


Older Posts