2010/12/22

Аавыгаа санахаар...

Маш сайн болсон нэгэн дуу хийчихье. Үгийг яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, гол дүрд жүжигчин Ц.Төмөрбаатар тогложээ. Энэ 2 хүнийг өнөөдөр би шүтэж байна оо. Ц.Төмөрбаатар ах ямар мундаг дотортой жүжигчин юм бэ. Монгол эр хүн гэж ийм л байдаг болов уу.

Бурхан болсон дотныхоо хүний араас хэт гашуудаж уйлаад байвал эргэн хүн болж төрөх зам нь бүдгэрдэг тухай бурханы номонд олонтой бичсэн байдаг. Энэ л ад мөрийн зөн мэдрэмжийн талаар яруу найрагч Ш.Гүрбазар бичжээ. Ингээд клипыг нь хийчихье. Үзэх бүр нуруугаар шоргоолж гүйх шиг мэдрэмж төрөх юм. Монгол оронд энэ мэт хат сууж, ухаан цогцолсон эр хүн олон болох болтугай



Аавыгаа санахаар
Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
 Эмтрэхгүй шүү би аавыгаа санахаар
Эргэх жим нь бүдгэрдэг юм гэнэ лээ
Эмээлийн ганзганд дэрвэсэн салхи нь өөрөө гасалдаг юм гэнэ лээ

Пр:
Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
Голомт залгах заяаны жам нь өөрөө гудайдаг юм гэнэ лээ

Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
Эмтрэхгүй шүү би аавыгаа санахаар
Уурагны хувь алдардаг юм гэнэ лээ
Удмын заяаг хадгалсан омог өөрөө төөрдөг юм гэнэ лээ

Пр:
Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
Голомт залгах заяаны жам нь өөрөө гудайдаг юм гэнэ лээ

Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
Эмтрэхгүй шүү би аавыгаа санахаар
Үрийн минь сэтгэл үймэрдэг юм гэнэ лээ
Үргэлж сэрүүн удмын минь тавилан өөрөө тайтгардаг юм гэнэ лээ

Пр:
Уйлахгүй шүү би аавыгаа санахаар
Голомт залгах заяаны жам нь өөрөө гудайдаг юм гэнэ лээ