2010/08/31

Metaphor


Энэ дусагнасан бороо эхийн сэтгэл шиг... яагаад гэж үүү... дусал бүрээр ээжийнхээ хайрыг зүйрлүүлж бодсон юм. тэр хязгааргүй их...

Энэ хаялах навчис аавын бодол шиг... яагаад гэж үү... өдөр хоногоор өсөх үрийнхээ төлөө санаа тавьсаар нэг л өдөр нүцгэрэх мод... тэр бол аав...




Technical analysis EUR/USD


Амралт зугаалгын цаг ч өндөрлөв, арилжаа наймаагаа эхлүүлэе дээ гэж...

B цэг буюу 6-р сараас эхэлсэн бух зах зээл A цэг буюу Fibo-гийн 261.8 түвшинд хүрээд буцаж байгаа нь харагдаж байна. Бүхэлд нь харвал 5 мөчлөгтэй нэгэн том Eliot-ийн урсгал явагдаж засвар болох 3 мөчлөг явагдаж дуусчээ. Тэгэхээр шал, тааз болох B болон A цэг дээр арилжааны нэгэн чухал pattern болох Head and Shoulders загвар бүрэлдэн тогтсон нь харагдаж байна. Өмнө нь энэхүү загварыг танилцуулж байсан билээ. Энд дараад танилцаж болно. Энэхүү загвар нь ихэнхдээ чиглэлийн төгсгөлийг харуулдагыг санаж байгаа биз ээ. B цэгээс эхэлсэн загвар нь яг л биелэгдсэн байгааг харж болохоор байна.

За тэгэхээр хамгийн чухал зүйлдээ одоо оръё. A цэгт Head and Shoulders загвар дахин үүссэн байгаа бөгөөд хамгийн сүүлийн баталгаа болох С цэгт хар шулуун буюу shoulders болох мөрөө шалгаад дуусч байна. Цаашид USD 1.2650-аас 1.2200 буюу P цэг хүртэл 450 pip-ээр чангарах магадлал тун өндөр байна. 9 сарын дунд үе гэхэд зорилтод ханш болох P цэгт хүрэх байх гэсэн таамаглал хувьдаа би дэвшүүллээ.

PS: Зах зээл дээр сүүлийн 2 сар суурь хүчин зүйлс хэрхэн өрнөснийг мэдээ уншиж амжаагүй байгаа тул сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч энэ сарын Америкийн ажилгүйдлийн түвшин буурч гарвал таамаглал хэрэгжих бүрэн боломжтой юм. So happy trading Guys, to get a lot of profit


Бижкээн дурсамж гсн...


Ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл гуайн дуунуудыг Ардын дууч Д.Бурмаа дуулж "Та мөнх" хэмээх нэгэн сайхан цомог гаргажээ. Д.Түмэндэмбэрэл гуайн дуулсан зарим дуунуудыг хайгаад олохгүй байсан чинь бүүр мэдсэн юм шиг шинэ цомог нь гараад ирэх юм даа.

Гого дуунууд share хийж хүүхэд насны минь олон сайхан дурсамжийг сэдрээж өгсөн Мөөний-дөө баярлалаа. Хэхэ.

Өвөө минь тухайн үед аймгийн Нэгдлийн дарга хүн байлаа. Би гэдэг хүн чинь өвөөгөө дагаад УАЗ 69-д чихэж аваад л адуу, малтай айлуудаар хэдэн өдрөөр явна даа. Багын найз Баасаагийн аав нь Нэгдэлд нярав хийнэ. Бид хамтдаа хөдөө явдаг байсныг ерөөсөө санахгүй байгаа хүн дээ. Мартамхай золиг. За ингээд
PS:МҮОНТ-ийн алтан сан хөмрөгөөс үзэх гоё юм аа. Манай хүүхнүүд чинь хачин царайлаг л байсан юм байна шт. Видеоны 0:36 минут дээрээс гарч эхлэх тэр нүдний шилтэй охины хажууд суугаа охин MNB-ийн Гэрэлээтэй муухай адилхан наасан. 1983 он гэхээр бараа сурагчгүй байсан биз дээ. Гэснээс тэр "Ах дүүгийн дуу"-ны үг нь ямар хөөрхөн гээч... Кккк 

Ээж аав биеийг төрүүлсэн 
Эрхэт нам ухаан заяасан гэж ирээд л үү...😊

2010/08/23

Friday rocks

Айраг, найрын цаг ирэхтэй хамт ажилдаа орох ч давхацлаа даа гэж. 1 сар сайхан л амарлаа, завсар зайгаар нь найзуудтайгаа хот, хөдөөнөөс уулзалдан хөгжилдөөд ч авлаа. За ингээд бүүдка найзынхаа дуулсан нэгэн сайхан дууг оруулчихнаа. Энэ дууг нэт-ээс хайгаад бол олохгүй.  

Хүйсийн өндөртөө үдлээд нэг мордлоо.
Хүйтэн булгаасаа ундлаад нэг сэргэлээ.
Хөлстэй тохмоо дэрлээд нэг дугхийлээ.
Хүүгээ зүүдлээд давхийж нэг сэрлээ.

Тэнгэрийн бууцандаа хоноод нэг мордлоо.
Ижий, аавыгаа хамтад нь нэг саналаа.
Элгээ дэвтээж буйраа нэг сэргээлээ.
Эцгийнхээ голомтод аргал нэг зэргэллээ.

Зүйлийн голдоо зусаад нэг мордлоо.
Зүйрлэх ижилгүй нутагтаа би хоргодлоо.
Зөөлөн биеэнд минь хөндүүр нэг оргио доо.
Зүлэг нэвчиртэл уйлаад буцлаа даа.





PS: Биесээ хараад харцанд нь оч гийдэг найзууд гэж бий. Тэр оч бүүдийгээгүй цагт үерхэл, нөхөрлөл оршсоор л байдаг...