Ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл гуайн дуунуудыг Ардын дууч Д.Бурмаа дуулж "Та мөнх" хэмээх нэгэн сайхан цомог гаргажээ. Д.Түмэндэмбэрэл гуайн дуулсан зарим дуунуудыг хайгаад олохгүй байсан чинь мэдсэн юм шиг л бүр цомог нь гараад ирэх юм даа.
Гого дуунууд share хийж бага насны минь олон сайхан дурсамжийг сэдрээж өгсөн Мөнх-Эрдэнэдээ баярлалаа гсн... Бүтэн нэрээр нь дуудах бас зочир байна уу даа. Хэхэ.
...Өвөө минь тухайн үед Нэгдлийн дарга хүн байлаа гэж, 69-ны кабинд нь суугаад л адуу, малтай айлуудаар хэдэн өдрөөр нь хэсч өгдөг байж билээ. Баасаагийн аав нь /багын найз/ нэгдлийн нярав хийнэ, аавыгаа дагаад хамт хөдөө явдаг байсанаа ерөөсөө санадаггүй юм, мартамхай золиг. За ингээд
"Та мөнх" цомог
(Сонсох эсвэл татахыг хүсвэл шууд дарна)
1.Туулын урсгал
2.Усны тунгалаг Тамирын гол
3.Ах дүүгийн дуу
4.Дуу минь
5.Хөөрхөн хүүхэн болж уу би
6.Буурал аавын нутаг
7.Эвий хорвоо
8.Дуул дуул
9.Цэнгэлийн дуу
10.Өршөөлт эмч
(Сонсох эсвэл татахыг хүсвэл шууд дарна)
1.Туулын урсгал
2.Усны тунгалаг Тамирын гол
3.Ах дүүгийн дуу
4.Дуу минь
5.Хөөрхөн хүүхэн болж уу би
6.Буурал аавын нутаг
7.Эвий хорвоо
8.Дуул дуул
9.Цэнгэлийн дуу
10.Өршөөлт эмч
PS:МҮОНТ-ийн алтан хөмрөгөөс үзэх гоё юм аа. Манай хүүхнүүд чинь хачин царайлаг л байсан юм байна шт. Тэр нүдний шилтэй охины хажууд суугаа охин Гэрэлээ-тэй муухай адилхан наасан, 1983 он гэхээр бараа сурагчгүй байсан биз дээ. Гэснээс тэр "Ах дүүгийн дуу"-ны үг нь ямар хөөрхөн гээч, Ээж аав биеийг төрүүлсээн Эрхэт нам ухаан заяасан гэж ирээд л үү...



1 Сэтгэгдэл:
Надад болохоор залуу дуучдын сүүлд дууриаж дуулсан хувилбарууд огт таалагддаггүй юм. Зарим талаараа сайхан дуунуудыг муухай болгочихсон юмшиг санагддаг. Гэхдээ тэдний ур чадвараар муу гэж байгаа юм биш л дээ, ерөөсөө хуучны алтан үеийн дуучид бидний чих байтугай сэтгэлд хоногштол дуулдаг байсных болов уу гэж боддог юм. Тиймдээ ч өөр дуучны дуулснаар, өөр хувилбараар хүлээж авахаа больчихсон байж ч магадгүй.
Миний шүтээн С.Цэрэндолгор гэж дуучин байлаа, одоо ч амьд сэрүүн байгаа байх л даа. Гэхдээ дуунуудийг нь эртнээс хайгаад "малчин бүсгүй", "тус биш ус киноны дуу" 2-оос өөрийг олж чадаагүй л явна. Энд тэнд харагдвал хэлээрэй!
Гэснээс монголын радиогийнхон алтан фондоороо CD, DVD-үүд гаргавал хуучны бидэнд ч, дуучдын үр хүүхдүүдэд ч тун тустай хэрэг болох гээд байгаа юм. Энэ талаар сураг ажиг, сонсдох дуулдах юм байна уу?
Post a Comment