2009/12/25

Club New Year Party

FX Club"-ын 2 дахь удаагийн шинэ жилийн баярын үдэшлэгт гишүүд та бүхнийг урьж байна. Шинэ жилийн үдэшлэгээр гишүүд өөрсдийн хамтлагаараа урлагын тоглолт үзүүлж АХА тэмцээнээр оюун ухаанаа уралдуулан баярлан хөгжицгөөхөөс гадна идэвхитэн гишүүдийг шагнахаар өвлийн өвгөн аав цас мөсний орноосоо ирэх болно. Баярын цэнгүүнд 50 гишүүн оролцох ба гишүүд та бүхэн яаран ирж урилгаа авцгаагаарай!

КЛУБЫН ШИНЭ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР


19:00 НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
19:20 ТҮҮХЭН ЗУРГЫН ЦОМОГ
19:40 ХӨГЖӨӨНТ ТЭМЦЭЭН
20:30 ХООЛ
21:10 УРЛАГЫН ТОГЛОЛТ
21:30 АХА
22:30 ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ
23:00 ХААЛТЫН АЖИЛЛАГАА

Баярын үдэшлэг "Bear pub"-д 25-ны үдшийн 19 цагаас эхлэнэ.

Урилгын үнэ 45'000 төгрөг

2009/12/23

Today & Tomorrow


Удахгүй шинэ он гарлаа даа. Ямар ч байсан Монгол Улс шинэ Ерөнхий Сайдтай болж, улс төрийн тодорхой бус байдлаас хэсэгхэн хугацаанд ч гэсэн гарав бололтой. Энэ ч яахав, угаасаа ойлгомжтой болчихсон байсан зүйл. Харин өнөөдөр үсчинд хальт орос сонин (www.gazeta.ru) хараад сууж байтал асар сүржин нэртэй нүүр хуудаснаа тавьчихсан байгаа харагдав: “Коммунисты вернулись к власти в Монголии.”

Энэ гарчигийг хараад бодлоо л доо. Цагийн сайханд хамгийн сайн сайхан бүхнийг билэгддэг байсан “коммунист” гэсэн үг өнөө үед хамгийн муу муухай хараал болон хувирчээ. Гарууд нэг нэгнийгээ муулахараа “тэр улаан коммунист”, “коммунистууд тэгж л таарна”, “муусайн коммунистууд” гэх мэтээр урсгаж гарна. Гудамжинд жагсаж байгаа хүмүүс нь ч тэр, УИХ-д суугаа гишүүд нь ч тэр сав л хийвэл хамаг бурууг коммунистууд руу чихэж, тэднийг л чичлэнэ. Гэтэл хэдхэн жилийн өмнө коммунист гэж хэлүүлэх нь хамгийн сайхан магтаал байсан бус уу? Юмс өөрчлөгдөнө гэж... хурдан юм. Хэсэг хугацааны дараа айгүй л бол “муусайн ардчилагчид” гээд сууж байна даа. Өнөөдрийн үнэн маргааш худал болдог нь жам ч юм уу?

Маркс, Энгельс, Энхболд

PS: Энэ оросууд Элбэгдоржийн нэрийг алаад хаячихжээ: Тсахьяджин Элбегдордж гэнүү. Хөөрхий минь, англиас хөрвүүлсэн юм байлгүй, уул нь адилхан үсгээр л бичдэг юмсан... больжээ.

2009/12/03

Information...

AvaFX-ийн арилжааны программ нь үнэхээр дажгүй юм байна шүү Guys. Хамгийн гоё нь USA, London, German, Tokyo, Shanhai гээд гол гол орнуудын биржийн индексийг нь Real Графикаар харж, шинжилгээ хийх бүрэн боломжтой юм байна. Валютын арилжаа хийхэд тухайн улсын хөрөнгийн зах зээл нь ямар байгааг мэдэхгүй байх нь эрсдэлтэй байдаг. Тэгвэл одоо энэ асуудал шийдэгдлээ гэж... Бас Chart шинжилгээ хийхэд үнэхээр тохиромжтой юм байна. Дээр нэг бачкагийн амнаас AVA мяа гээд сонсчихоод тоохгүй явсан минь их буруу юм болсон байна шүү.

2012

Энэ амралтын өдөр "Өргөө"-д 2012 үзье гэж бодсон Дархан, Эрдэнэтэд томилолтоор ажиллах болчихвоо хөөрхий... Гоё кинонуудыг заавал HD форматаар үзэх гээд байдаг муу зантай болчихож дээ. MD-ээр байсаар байтал үздэггүй наасан уу. Хэ хэ хэ

2009/11/20

"Зоос банк" дампуурлаа.

Хэдхэн хоногийн өмнө МБ-аас "Зоос банк"-ыг дампууруулахгүй "Хадгаламж банк"-тай нэгтгэх болсон талаар ярьж байсан билээ. Гэтэл өнөөдрөөс тус банканд бүрэн эрхэт төлөөлөгчөө томилж дампууруулах ажлыг гардан гүйцэтгүүлэхээр болчихлоо. (БЭТ-ийг хар Баасан гаригт томилдаг ОУ-ын жишиг тогтсон байдаг) Учир нь Зоос-ын томоохон хөрөнгө оруулагч болох Европын сэргээн босголт банкны нөхдүүд Хадгаламж банктай нэгтгэх асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Иймд дампууруулахаас өөр сонголт үлдсэнгүй бололтой.

Ямартай ч өнөөдөр Зоос банкны үнэт цаасны арилжааг зогсоох биз хувьцаа эзэмшигчид хурдхан амжиж хувьцаагаа зарахыг зөвлөж байна. Учир юу вэ гэвэл энэ дампуурлыг үндсэндээ жам ёсны дампуурал гэж үзэх бүрэн үндэслэл байгаа тул хувьцаа эзэмшигчид буцааж мөнгөө олж авна гэсэн ойлголт үндсэндээ байхгүй юм. Сүүлийн хэд хоног Хөрөнгийн биржийн арилжаагаар Зоос банкны хувьцаа 900 төгрөгөөс өндийж 1200 төгрөг болоод байсан нь банкыг дампууруулахгүй нэгтгэхээр болсон гэсэн мэдээлэлтэй холбоотой байсан. Шуудхан хэлэхэд хөрөнгө оруулагчид ЗГ-т нам хулхидуулав.

Дампуурлын гол шалтгаан нь "Монгол газар" компанийн захирал Мянганбаяр болж байна. Авсан зээлээ төлөхгүй байгаа улмаас банкны төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн байна. Анод банкыг ч үндсэндээ энэ этгээд дампууруулсан билээ. Хувийн зохион байгуулалт 00 заасан сонин бачка.

Монголын банк санхүүгийн системд сайн сургамж болж байна даа. Холбогдох этгээдэд нийт активын 10%-аас их хэмжээний зээл олгоно гэдэг бол асар том эрсдэл. Ер нь бол энэ 2 банк өөрсдөөсөө л болж уналаа. Хэт их ашгийн төлөө явснаар эрсдэлээ бууруулж чадсангүй.

Сайн мэдээ байнааа....

СЗХ-ноос Засгийн газар, Монгол банктай зөвшилцөлд хүрэх гэж олон сар ажилласны үр дүнд "Анод банк"-ны хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хаалтын ханшаар буцаан олгохоор үндсэндээ тохиролцоонд хүрч чадлаа. БРАВО. Ямартай ч олон хүн баярлах байх аа. 1 тэр бум төгрөгөөр хувьцаа авсан ч хүн байсан, яахав 500 сая төгрөгөө ч гэсэн олж авсан нь дээр биз дээ.

PS: Би ч гэсэн бижигкээн баяжихнээ гсн. Хаппи...

2009/11/13

Гал гарсан... Тийм vv?

АНУ-ын худалдааны баланс, хэрэглэгчийн итгэлийн үзүүлэлтүүд муу гарч худалдаачдын горьдлогыг тас цохилоо. Уг нь ёстой гоё breakout явах байлаа даа гэж... Сайхан нь л туршлага хуримтлуулсан 7 хоног болж өнгөрлөө. Халуухан байсан шүү. Тэртээ дээр золтой л ганцаараа торойгоод үлдчихсэнгүй. I love Moving Average Crossover гэсэн. Ямартай ч хэрэг болно гэдэг үүднээс энэ 7 хоногт хэрчүүлэх дөхсөн худалдаануудаас оруулъя гэж бодлоо.

1. EUR/USD H1 цаг дээр Trend line-ийг A цэгээр нэвтэлсэн. Дэмжих шугам байсан Trend line эсэргүүцэх шугам болж хувирсан. B цэг дээр дээшээ нэвтлэх гэж үзсэн боловч чадалгүй Sell зах зээл явсан. Гэтэл EMA50-ийг нэтэлж чадалгүй тул Buy зах зээл эхэлсэн. Үндсэн чиглэл дээшээ байгаа тул үргэлжилнэ гэж бодоод C цэг дээр LH түвшин буюу дунд түвшиний дээд цэг (хэвтээ B шугам)-ийг нэвтэлээгүй байхад нь тэсэлгүй Buy худалдаанд орсон. Гэтэл H1 дээр Moving Arerage Sell огтолж байгааг хараад алдагдал хүлээгээд худалдаагаа дор нь хаасан. Төд удалгүй Sell гал тэрэг хүчтэй хөдөлж D цэг хүртэл EUR/USD цөм унасан. Зах зээлийг дагаж ороод алдагдалаа нөхсөн. Маш том алдагдал хүлээх дөхөв.

Friday night...

Ура, амралтын өдрүүд эхэллээ. Гэр бүл, дотны хүмүүс, найз нөхөддөө цаг зав гаргах зугаатай өдрүүд... Friday night-ийг хаппи өнгөрүүлээрэй Guys. За ингээд 80-90 ээд оныхон наашаа шүү гсн... ☺ Нэг гоого дуу share хийчихье. 




2009/11/09

Hot news: Даалуу дараалан нурах vзэгдэл vргэлжилсээр...


"Зоос банк" банк эвгүйцээд эхэлчихлээ. Хэдэн сарын өмнө бүх монгол удирдлагуудыг нь халж гадны хөрөнгө оруулагчид хүнээ томилж, томоохон монгол удирдлагууд нь хувьцаагаа зарж компаниасаа гарч байсан билээ. Гэтэл ойрноос Монгол банкны шалгуур үзүүлэлтүүдийн нэг төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь асар муудаж гарах болжээ. МБ-ны хийсэн шалгалтын дүн ч муу гарах төлөвтэй байна. Ямартай ч олон нийтэд удахгүй зарлах биз дээ... Нөгөө талаас гадны хөрөнгө оруулагчид нь дампууруулах сонирхолтой байж болохыг ч бодолцох л хэрэгтэй. Хэрэв "Анод" банкыг тухайн үед дампууруулалгүй төрөөс дэмжлэг үзүүлж, аваад үлдсэн бол банк дампуурдаг энэхүү жишиг тогтохгүй л байсан юм. Энэ бол шуудхан хэлэхэд УИХ-ын буруу шийдвэр, харалган бодлогын үр дүн юм. Хүндхэн байгаа эдийн засагт ахин нэг томоохон давалгаа үүсэх нь тодорхой болчих шиг боллоо.

PS: Эцсийн бүлэгт хөрөнгө оруулагч нарын эрх ашиг хамгийн чухал нь билээ. Тиймээс "Зоос банк"-д хадгаламжтай бол татаж, хувьцаатай бол зарж эрсдэлээ бууруулах нь зүйтэй биз дээ!!! Үйл ажиллагааны хувьд сүүлийн 1 жил хагасын хугацаанд хэцүүхэн явьж ирсэн нь бол үнэн байхаа... Тухай үед монгол удирлагууд гадны хөрөнгө оруулалт татахын тулд хяналтын багцаа алдах шахаанд ороод байгаа тухай сонсогдож байсан. Магадгүй энэ шийдэл нь удирдлага, менежментийн хувьд доголдох анхны клиник шинж тэмдэг нь байсан болов уу.

EUR/USD - Энэ 7 хоногт Buy trend явах байх аа. Америкийн ажилгүйдэл өмнөх сараасаа ч өслөө. Fundmental, Technical хоёр 2-лаа Buy шүү.

USD/JPY - Энэ 7 хоногт Sell trend явах төлөвтэй байна. Залуусаа Neckline шугамаа эвдэх байх шүү. Анхааралтай байгаарай. Happy trading!

2009/11/06

Сэтгэл хєдлєєд гсн...

USD/JPY үнэхээр сонирхолтой хөдөлгөөн үзүүлж байна. Үндсэндээ бол гоё. Хэд хоногийн өмнө head and shoulders загварын талаар танилцуулж байсан билээ. Гэтэл энэ загвар USD/JPY дээр үүсээд байна. Neckline буюу A цэг үнэхээр чухал түвшин байлаа. Мэдээж нэвтэлж чадаагүй учир буцаж ойсон байна. Худалдаачид мэдээж нэлээд ашиг авсан байх.0,75 түвшингийн дээр хаагдаад эхэлвэл Buy train хөдлөх нь ойлгомжтой харагдаж байна.


Дараагийнх мөн адил USD/JPY дээр Bolinger Band-ийн H4 цагийн Breakout харагдаж байна. Түрүүчийн амралтын өдөр Санзайд болсон гишүүдийн уулзалтаар энэ загварын талаар би ярьж байсаныг гишүүдээс орж ирэн харж байгаа бол санаж байгаа байх. B цэг бол маш том дэмжих шугам байсан бол Breakout хийснээр маш том эсэргүүцэх шугам болсон байна. Мэдээж эсэргүүцэх шугамыг эвдэж чадаагүй учир USD/JPY доошоо дахин чангарсан байгааг харж байна. Ашиг орлого арвин байсан гэж найдъя. Happy trading!

2009/10/16

Монгол залуу



"Дулаахан намар"

Үг Д.Саманд: Ая: Б.Пүрэвсүрэн

Нар үнэртсэн дээлэнд нь шургахад
Гэр найгсан салхи тогтоод
Үүлэн дээгүүр оддын дунд
Үлгэрийн хүлгээр нисэж зүүдлээд

Пр:
Аавтайгаа хамт үдсэн тэр намар
Намар намраас сайхан намар

Сар хөвсөн цайны аагинд
Үе чангаран хадуур хурцлаад
Тулганы галын майхан гэрэлд
Тохомын хөлсөө морьд нь шилгээгээд

Пр:
Аавтайгаа хамт үдсэн тэр намар
Намар намраас сайхан намар

Аавын ухаан залгасан хүү
Ангир ээждээ уул юм гэнэ лээ
Нартын жам хэцүүг яаана
Навчис унахаар даарах юм даа

Пр:
Намар намраас азтай намар
Намар намраас дулаахан намар

Trend breakout Head and Shoulders

Чиглэл эргэхэд үүсдэг үндсэн гол загварыг оруулмаар санагдлаа. Хэрэгтэй хүмүүс нь сонирхож үзнэ биз дээ.

Зарим туршлага багатай худалдаачид тааз/шалан дээр нь арилжаанд орлоо хэмээн андуурч чиглэл дуусаагүй байхад буруу позициуд ихээр нээж алдагдал хүлээдэг. Тэгвэл дараах загвар буруу шийдвэр гаргах магадлалыг бууруулж байдаг. Их элбэг тохиолддог загвар юм.

Зураг дээрээс харахад валютын ханш өсөлтийнхөө төгсгөлд XX' чиглэлийн шугамд Q цэгт тасралт үүсгэсэн байна. Дараа нь тасралт үүссэн чиглэл дэмжих шугамд буцаж, түүнээс дээш гарах оролдлого хийсэн. Тус шугам нь хүчирхэг эсэргүүцэх шугам болж хувирсан учир уг өсөлтийг P цэгт зогсоожээ. Валютын ханшийн үргэлжилсэн уналт чиглэлийн тасралтыг нотолсон байна. CPD (баруун мөр) цэгүүдээр илэрхийлэгдэх эцсийн өсөлт чиглэлийн шугамаас дээш гарахгүй байж ч магадгүй юм. B цэг хүртэл хүзүүний шугам нь эсэргүүцлийн шугам байсан. Нэгэнт эсэргүүцлийн шугамд тасралт үүссэний дараа уг шугам нь хүчирхэг эсэргүүцэх шугам болж хувирсан. Үнэ ханш уг шугамнаас хоёр ч удаа B, C цэгт буцаж ойсон. Томоохон хэмжээний үр дүнд эцсийн эцэст хүзүүний шугамын D цэгт тасралт үүсч, улмаар чиглэлийн эргэлт нотлогдсон. Ач холбогдол өндөртэй дэмжих шугамд тасралт үүссэний дараа залруулга нэгэнт эсэргүүцэх шугам болж хувирсан хүзүүний шугамын E цэгт дахин туршиж үзэх болов уу гэдэг нь тодорхой. Загвар дээр эсэргүүцлийн шугам тэсэж гарсан учир цаашид толгой ба мөр загварын зорилтот үнэ болох F түвшин хүртэл валютын ханш унах өндөр магадлалтай. Зорилтот үнийг хэмжихдээ хүзүүний шугамд тасралт үүссэн цэгээс тооцох нь чухал байдаг. Анхлан суралцаж буй худалдаачид загварын дунд хэсгээс тооцож ноцтой алдаа хийж байдаг.

Happy trading!

2009/10/14

Техник Шинжилгээ 10.14

GBP/USD-тэй харьцах харьцааны Техник Шинжилгээ

Smart Scan Chart шинжилгээнээс харахад одоогийн доош чиглэл хүчээ авах хандлагатай байна. Гурвалжин хэлбэр нь цаашид маш хүчтэй унаж болзошгүйг анхааруулж байна. Рre-defined weighted trend formula буюу урьдчилсан төлөвлөгөөт харьцаат явцын томъёоноос харахад английн паундын ам.доллартай харьцах ханш -100 (strong downtrend)-аас +100 (strong uptrend), нийт -100 оноо авчээ.

-10 Сүүлийн цагийн хаалт таван өдрийн хөдөлгөөний дунджаас доогуур
-15 Мягмар гарагт гурван өдрийн доод үзүүлэлт
-20 Сүүлийн үнэ хорин өдрийн хөдөлгөөний дунджаас доогуур
-25 Аравдугаар сарын 17-аар дуусах долоо хоногт гурван долоо хоногийн доод үзүүлэлт
-30 Аравдугаар сард гурван сарын доод үзүүлэлт
-100 нийлбэр оноо

Business consideration...


Олон улсын санхүүгийн зах зээл дээр хамтран ажиллах гэрээ байгуулж 1 жилийн 50%-ийн хvvтэйгээр мєнгєє єсгvvлж, хєрєнгє оруулалт хийн хамтарч ажиллах сонирхолтой хvмvvс байвал доорх гэрээтэй танилцаж, е-мэйл хаягаар холбогдоно уу.

Хөрөнгө оруулалтын гэрээ
PS: Гэрээг PDF форматаар оруулсан тул Adobe reader-гүй бол энд дарж суулгана уу.

2009/10/09

USD юу болоод байна?


Алтны ханш түүхэнд байгаагүй дээд ханш болох 1043.78 ам долларт хүрчээ. Энэ нь хөрөнгө оруулагчид суларч байгаа ам доллароос хөрөнгөө татан авч алт руу оруулж байгаатай шууд холбоотой юм.

Ам доллар унах болсон шалтгааныг шинжээчид АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, инфляцийн түвшин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Үүнтэй зэрэгцэн Австрали тивийн ажилгүйдэл буурч, төв банк нь бодлогын хүүгээ нэмсэн мэдээ гарсан явдал нь хүндхэн байдалд байгаа ам долларын боломжыг нэг мөсөн хааж орхив.

Нөгөө талаас ам доллар сулрахад түлхэц болсон нэгэн шалтгаан нь Персийн булангийн улсууд газрын тосны худалдааг ам доллароор хийхгүй байх төсөл боловсруулж байгаа талаар олон нийт шуугих болов.

Ямартай ч ам доллар 1.5000 таазыг шалгахаар болчих шиг боллоо доо.

PS: Персийн булангийн тухайд сонин л санагдаж байна... ёстой амжихгүй байлгүй дээ... Араб ахан дүүс тэгж байж Овама-д алуулхана дээ гсн...

2009/10/03

АНУ-ын банк санхvvгийн системийн талаар гарсан сvvлийн vеийн мэдээ


АНУ-ын банкууд санхүүгийн хүнд байдлаасаа гаран хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлцгээж байна.

NEW YORK – Жилийн өмнө АНУ-ын санхүүгийн зах зээл бүтэн нурж унахад бэлэн байсан боловч өнөөдөр тэдгээр банкууд тогтворжиж илүү эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлсэн байна.

Goldman Sachs, JPMorgan Chase ба бусад — эдгээр банкнууд АНУ-ын төв банкнаас хэдэн тэрбумаар нь тусламж авч байсан бөгөөд, одоогоор санхүүгийн хямралтай үед орж чадахгүй байсан эрсдэл өндөртэй гэдэг зах зээлүүд болох бонд, түүхий эд, болон бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг авч эхэллээ.

Гэвч энэхүү үйл ажиллагааг “Wall Street санхүүгийн хямралд орж байсан аргачлалаараа дахин мөнгө олж эхэлж байна” гэж томоохон шинжээчид, засгийн газрын албан тушаалтнууд шүүмжилж байна. Мөн тэд:

2009/09/25

Crazy flame...


Үнэхээр сайн хийсэн, жинкэнэ намрын шинэ айраг уумаар байна шт. Хэцүүдэж байна...

PS: Ядаж байхад Мишээл-д болсон цагаан идээний үзэсгэлэн худалдаанаас хоцров. :(

2009/09/15

Жаргах цагт ч нєхєрын чанар танигдана...


Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх үг эрин зуунаар шалгагдан нотлогдсоор бидний үетэй золгожээ. Зовох цагт гар сунган, сэтгэл гарган тусалж байгаа хэн боловч сайн нөхөр. Тусалж сүйд болох чадал мөхөс ч сэтгэл уужирч, дотор онгойх цөөн ч атугай хэдэн үг чин зүрхнээсээ хэлж байгаа хүн чиний эрхэм дотны нөхрөөс өөрцгүй. Зовох цагт гар татуу, сэтгэл дутуу, атаа харамын хор шингэсэн баргар царайгаа харуулан зовлон дээр зовлон нэмэгч сайн нөхдийн эгнээнд байх эрхгүй. Зүрхний угаас бус хэлний үзүүрээр хий хоосон өрөвдөж, ёс болгон хөөрхийлөгчийг нөхрөө гэж андуурах хэрэггүй. Өрөвдөж хайрласан сайхан үг цувуулан урсгах мөртлөө өрөвдөх сайхан сэтгэлээ эс үзүүлэгч сайн нөхөр хэзээ ч байгаагүйг мэд. Дотор бачуурч, сэтгэл давчидсан цухал үед чамайг ойлгож, чиний сэтгэл зовинолын билэггүй яриаг тэвчээртэй сонсож, зовлонг хуваалцдаг нөхдөдөө таларх.

2009/08/23

Profit.... Гоё уу? Хаах ха ха


Урьд шөнө USA-гийн Fed Chairman Bernanke миний талд үг хэлжээ... Браво! 300 pips-ийн ашиг авч чаджээ. Би авсан ашгаа хэлмээр байнаааа, Тиймээ 2800 $... Knowledge & Feeling, and all in мандтугай гэсэн. Эрт урьдын цагт iPhone авах мөнгөө ганц арилжаагаар хийчих санаатай Portfolio All In хийгээд 1-хэн сарын дотор 6 жилийн цалинтайгаа тэнцэх алдагдал хүлээж билээ. Гашуун боловч үнэн л түүх. FX клубын Snoop, Chuka, Munkuush нартаа талархая. Та нар шүү гсн... Миллионер-ийн босгон дээр уулзъя даа. Kkkk

PS: Сэтгэл хөдлөөд асар cheesy юм биччихлээ... гэхдээ яадаг юм бээ, I am a cheesy person, so be it! :)

2009/08/17

Дунд хугацаанд Баавгай зах зээл явах бололтой...


Токиод газар хөдөлж, Тайваньд үер болсонтой холбоотойгоор өнөөдөр өглөө Токиогийн бирж нээгдэхэд зах зээл дээр Yen-ий ханш унаж US доллар огцом чангарч эхэллээ. Ямартай ч орой London болон New York-ийн биржүүд нээлт хийтэл доллар чангарах төлөвтэй байна.

2009/08/12

Unemployment Rate


Энэ сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин 9.5 хувиас 9.4 хувь болж буурлаа. US доллар чангарч зах зээл таамаглаж байсан чигт 300 pips хөдөллөө. Гоё шүү! :)

2009/08/04

Тэнvvн - Зугаалга


Сүүлийн үед нэг л шинэ юм сонсмоор санагдаад болохгүй байсан юм. Гэтэл "Тэнүүн-Зугаалга" байж л дээ. Браво!

PC: Энэ дууг сонстол шууд нэг бичлэг санаанд бууж байна шт. 2 жилийн өмнө би ийнхүү бүлтэрч байжээ.

2009/07/21

Break out

АНУ-ын хөрөнгийн зах зээл сэргэж хувьцаануудын үнэ өссөнөөр валютын захаас хөрөнгө оруулагч нар гарч байна. Үүнтэй холбоотойгоор US долларын ханш суларч 1.5000 гэсэн таазыг шалгахаар Бух зах зээл ажиллаж эхэллээ. Хөрөнгө оруулагч нар алт болон хувьцааг найдвартай гэж үзэн энэ зах руу ихээр орсоор байна.

PS: Гэснээс энэ сарын 25-26-ны өдрүүдэд FX клубын гишүүд ээлжит уулзалтаа Тэрэлжид хийхээр боллоо.

2009/07/20

Хадаг


Өнгөрсөн weekend-ээр “Хадаг” гэдэг кино үзлээ. Олж үзэх асар их хүлээлттэй байсныг ч хэлэх үү их аятайхан кино үзчихдэг юм байна. Тархи чилээсэн, сэтгэлгээний үнэхээр чансаатай уран бүтээл болж чаджээ.

Зохиолч, найруулагч нь "Нохойн орон" киноны Белги найруулагч Peter Bronses байхыг хараад шоконд оров. Гадны хүн гэхэд яаж ингэж монголжиж чадав аа... Шүтэв... Ер нь тэгж байгаад Белгүүд бас нэлээн далий гарууд байна шүү. Хэдэн жилийн өмнө “Ex drummer”-г үзэхэд яг нэг иймэрхүү сэтгэгдэл төрж байсан санагдана. Гэхдээ уг кинонд Монгол Улсын Ардын жүжигчин агсан Б.Дамчаа гуай давхар зөвлөхөөр ажилласан нь чансаатай кино болоход ихээхэн нөлөөлсөн болов уу?


Киноны дэвшүүлсэн санаа нь хүн төрлөхтөний буян заяа доройтож, хангай дэлхий, уул ус, ургамал амьтан, байгаль эхийн хуулийг зөрчвөл ирээдүйд ямар эмгэнэлтэй хувь заяа биднийг угтаж буйг сануулах мэт... Бид нүдэндээ, чихэндээ, хамартаа хууртаж байгаа гэдгээ ухаарч, харагдаж сонсогдож байгаа бүхэнд хууртахгүйгээр цаана нь буй мөхлийг олж харах хэрэгтэйг өгүүлнэ... Маш товчоор хэлбэл киноны гол хөндөх сэдэв нь хүн төрөлхтөний оршин тогтнохын суурь ухагдхуун болох байгаль хүн хоёрын хоорондох харьцаа гэж хэлж болно.

Монголчууд бид эдийн дээд "Хадаг"-ийг аливаа зүйлийг аргадан гуйх, хангай дээлхийд буян заяагаа даатгах үедээ хүндэтгэлийн илэрхийлэл болгон ашигладаг. Киноны "Хадаг" хэмээх нэр нь дэвшүүлсэн санаа, үйл явдалтайгаа нягт холбогдож чаджээ.

“Хадаг” кино өгүүлж буй үйл явдал, орон зай, цаг хугацаа, агуулгаасаа хальж үзэгчдийг гайхан эргэлзэж, эргэцүүлэн тунгаахад хүргэнэ... Зарим хүмүүст vйл явдлыг нь эхлэхийг хvлээсээр байтал кино дуусна. Урт кино юм байх гэтэл дуусч орхино.

Илгээх гэсэн мэссэжтэй кино, түүнийг нь олж харах л хэрэгтэй, үгүй ээ мэдэрч үзэх л хэрэгтэй мэт... Миний филисофд их таарсан мэссэж байсан тул надад их таалагдлаа. Өөрийнхөөрөө шууд л “тайлаад” ойлгочихсон. Нөгөөтэйгүүр иймэрхүү хүчтэй мэссэжтэй болохоор олон улсын кино наадмуудаас олон шагнал авч чадсан биз... Киноны туршид, бүүр одоо хүртэл сэтгэл өвдөж байна. Дэндүү ихийг бодуулсан өнөөгийн нийгмийн талаар эргэлзээ төрүүлсэн, амьдралаас шантрах сэдэл төрүүлсэн кино байна.



Киноны өрнөл: Ямар өвчин гэдгийг нь тогтоогоогүй гоц халдвартай өвчин. Үнэндээ бол ийм өвчин байгаагүй юм. Малаасаа, нутгаасаа, буянаасаа сал гэв. Тэнгэрийн дор газрын дээр салхи л бүхнийг эзэгнэв... Буун дуу... гэрийн буурин дээр үхсэн бор морь... тал нутагт мал биш гагцхүү эзэнгүй трактор бэлчинэ...

Шинэ амьдрал: Бор морь Ногоон мотоцикл болно. Малаа маллаж махаар нь хооллож асан монголчууд төмс, дарсан ногооноос өөр голоо зогоох зүйлгүй болов. Эрх мэдэлтэй нэг нь нүдний гэм болсон махыг олж авах болов. За тэр хайр дурлалын асуудал энэ тэрийг яриад яахав.

Бодит бус ертөнцөөр аялах Баагий хүүгийн сүнс ирээдүйд учирч болох гай гамшиг, сүйрлийн тухай Золзаяа болон найз нартаа мэдэгддэг. Баагий хүү удганы өгсөн толины тусламжтайгаар мөнх тэнгэрийн бэлгэдэл болсон үй олон хадагнуудыг тэнгэрээс буулгах бөгөөд Золзаяа болон түүний нөхөд ирээдүйг өөрчлөхөөр эргэлт буцалтгүй шийднэ...

Надад энэ киноны маш их таалагдсан бас нэг зүйл нь киноны хөгжим юм. Үндэсний өв соёлыг уламжлан өнөөгийн шалгуурт нийцүүлэн хөгжүүлсэн Алтан ураг хамтлагийн бүтээлийг ашигласан нь тал нутгийн хүүгийн сэтгэлийг гэгэлзүүлэн, бараг л уйлуулчих дөхсөн. Мөн Галсансүхийн "Үнэхээр гунигтай шүлэг" буюу үхлийг хүлээх эмнэлэгийн тухай шүлгийг ашигласан нь мөн л уламжлал шинэчлэлийн гайхалтай хослол мэт.(Өмнө нь Peter Bronses "Нохойн орон" кинондоо бас Галсансүхээр шүлгийг нь уншуулж байсан. Ер нь Peter Bronses-д Галсансүх их таалагддаг юм шиг ээ)


Киноны хүчтэй мессэж, бодол, мэдрэмж төрүүлэх хэсгүүд:

1. Гэрийн буурин дээр буудуулж үхсэн Бор морины зураглал. Голомт нь самрагдаж, буян заяа нь үгүйран хоосрохыг ёролсон хэсэг. Монгол хүн бүр цэрвэн цээрэлдэг.

2. Дамчаа гуайн төмснөөс өөр гол зогоох хоолгүй, төмс арилгаж суугаа хэсэг (Монголчуудын модоо барьж байгаа үе)
3. Мөн Дамчаа гуайн хүүдээ нутаг ус, газар шорооныхоо тухай ярьж, өөрсдийн азгүй хувь заяаг тоочиж байгаа хэсэг
4. Нутаг орон, мал хуйгаасаа салж хүчээр нутаг заагдан ирсэн эмгэн палкон дээр нутаг усаа санаж ардын дуу дуулж амиа хорлож байгаа хэсэг
5. Мал нэг бүрийг хүзүүнээс хадаг зүүж хэлтийсэн буян заяагаа аргадан гуйж байгаа Золзаяа охин буюу түүний найзуудын хэсэг
6. Мөн Золзаяа охин өнчин модыг аргадан хурайлж хадаг зүүснээр мал сүрэг нь эргэн эрж, буян заяа нь тогтож байгаа хэсэг7. Төгсгөл хэсэгт байшингийн дээвэр дээр зогсож байгаа хүний мөн чанар, буян заяагаа барсан сүнсгүй хүн сүгнүүдийн зураглал

Бусад олон олон гоё хэсгийг нь тайлбарлалгүй үлдээе. Эрхэм та өөрөө үзээд яагаад ямар учраас гэдэг асуултыг тавиад нэг үзээрэй. Үзэх бүрт чинь ойлгогдоогүй санаа тодроод гарч ирээд байх вий.
Эцэст нь сэтгэл эмзэглүүлсэн нэг зүйл гэвэл монголын ирээдүй болсон залуулчууд “Хадаг” киног үзэх зуураа өөр хоорондоо ингэж ярилцаж сууна.(Кино зааланд усан тэнэгүүд дүүрэн байсан.)

- Дөнгөж эхэлж байгаа юм биз дээ?
- Хурга гээд байсан хонь л байна шт
- Ганц хонины төлөө үхэх шахдаг гэнээ
- Өө гоё ш**сан
- Хөөе, энэ чинь Багануур уу?
- Ашигт малтмалын тухай кино юм биз дээ
- Ээж нь үхчихсэн үү?
- Би кино үзэж байна аа, чамаас мессеж аваагүй, бла бла бла
- Вакуум цонх ш**сан
- Mild seven татдаг, лайтай
- Хаанаас энэ малгайнуудыг олоо вэ?
- Дажгүй хүүхэн байна шт, хэлээгүй юу
- Өө гоё ш**сан
- Дамчаа гуай ч өөр шүү
- Гоё ш**даг кино байна гэж бодсон чинь нэг л биш болоод явчихлаа шүү
- Аймшгийн юм гарах юм уу үгүй юу?
- Хаха, HOTEL гэнээ

гэх мэтчилэн... гарсан кадр, үзэгдсэн хүн болгоныг шоолж инээлдээд л, утсаар ярьж, хогоо шидэлж...

Монголд жинхэнэ урлаг хөгжихгүй байгаад гайхах юм огт алга. Учир юу гэвэл ийм үзэгчдэд зориулж кино хийхээр яаж ч хөгжих билээ...

За ингээд “Хадаг” киног шууд үзэхээр хийлээ. 



2009/07/14

Та нар бvгдээрээ vзсэн дээ...

Аа та нар бүгдээрээ үзцэн дээ үзцэн.. Чөтгөр хөршийн тухай.. өчигдөр үзлээ. гэснээс тэр ӨРГӨӨ кинотеатр чэн тун хөөрхөн тохижсон аятайхан газар байна шүү...

Гол дүрийн 2 бол Оргил Сайханаа 2 шүү дээ.. за энэ 2 их учиртай... хөршүүд.. за тэгээл үйл явдал өрнөсөөр дасаад л .. дурлаал.... салах болоход яаг төгсгөл дээр буцаж нийлээл...

Хамгийн сүүлд гарах Сайханаа Оргил-ийг гуйдаг хэсэг үнэн гоё. Яагаад заавал эрчүүд үлдээч гэж дандаа гуйх гэж. Уламжлалыг бут эвдсэн хэсэг... Бас нэг гоё хэсэг нь Сайханаа Оргил-ийг эмнэлэгт эргэж ирэхдээ Өлзийтөгсийн "Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном"-ийг аваачиж өгч байгаам даа... Б
үүр төгсгөл дээр Номин талстын Хаазаа, Эмоушны Солонго 2 хэрэлдэж гарч ирээл.... Хөөрхөн 2 юм чэн аягүй хөөрхөн гарч ирдэгийм.. аалз царайлсан 2 юм чэн..
Энэ кинун дээрх хамгийн лаг хэсгийн зураг..
За энэ зургыг үзээл нилээн хэсэг хүмүүс энэ кинууг үзэхээр шийдсэн ТИЙМҮҮ... таалагдсан МӨН ҮҮ?

Энэ кинун дээр Х түцийнхэн бүрэн бүрэлдэхүүнээр тоголсооон.. яагаад ч юм.... хөөрхөн хөөрхөн шигтгээ хэсэгт ОНОН, АГЛУУ, ТӨӨДӨӨ, нөгөө Х түцийн гоё залуухан жүжигчид байдаг даа.. нөгөө туулайхүүд тоголдог залуу бас нэг модел юм шиг хүүхэн гээл бүгд тоголсон хөөрхөн кину байна ооо...
Аа тэр Буджав гэж ястай хөөрхөн дүр мөн үүү.. надад таалагдсан дүр тийм үүү.... Хэхэхэхэ.. бодохоор л инээд хүрээд байхын... Тэр БАТАА их сайн гол чимэг болж жүжиглэсэн шүү... Мөн үү.... 😊

За залуусаа үзцэн байгаарай.. хөөрхөн хөөрхөн хэдэн хараал сурчихаар юм билээ.. Ай дорцоов гэж...


2009/06/29

Далийлт...

Зун болж халуу шатаад, ажлын бүтээмжийн ашигт үйлийн коэффициент ноль зааж эхэллээ. Зуны дунд сар гараад 10 хоночихож...

Ажил дээр Playlist-ээ сонсож суутал Arash & Helena - Arash явж нэмээд бүүр гэгэлзүүлж орхилоо. Наадмаар нутагтаа очоод машиныхаа хөгжмийг хамаг чанга дээр нь тулгачихаад Arash-ийг сонсоод Бөхөгийн гол, Оорцогийн араар салхи татуулан давхих юутай сайхан билээ. Дээд кайф.... Наадам дөхөж байгааг ч хэлэх үү. Энэ жил наадмаар морь унаж уул хадаар тэнэх юм шүү. Helena-гийн хоолой үнэхээр күүүл юм aa.  I love this like voice гсн... :-p



PS: Гэснээс аав ганц зузаан баз хүргэндээ халиун үрээ бэлгэлсэн сурагтай, ах хүү энэ наадмаар уяна гэнэ. Сонин юм болох нь дээ гсн... Өмнөх ажлуудаа дуусгачихаад амрах минь.

2009/06/10

Дэлхийн эдийн засгийн хямрал илааршиж эхэллээ...


АНУ болон Европт хямрал дууссан шинж тэмдэг илэрсээр. Үр дүнд нь төв банкуудын бодлогын хүү тогтвортой байж, эдийн засгийн сэргэлт харагдаж эхэллээ. АНУ-ын доллар өнгөрсөн хэдэн хоногийн уналтаас холдож дунд хугацаандаа баавгай хэлбэртэй боллоо.

АНУ-ын эдийн засаг сэргэж байна

АНУ-д эдийн засгийн байдал сэргэж, барилгын салбар болон хэрэглэгчийн хандлага сайжирсан байна. 300 тэрбум ам долларын урт хугацааны засгийн газрын өрийн бичиг, 1.45 триллион агентлагын өрийн бичиг арилжаалагдсан нь төв банкны бодлогын бага хүүтэй холбоотой. Гэвч эдийн засаг сайжирсан тохиолдолд бодлогын хүүг өсгөх боломжтой болно. Бен Бернанке өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн мэдэгдэл хийж байхдаа хэлэхдээ “Хямралын өмнөхөөсөө бага хэмжээний төв банкны өрийн бичигтэй байгаагаа” хэлсэн юм. Үр дүнд нь ажиллах хүчний зах зээл сулхан хэвэндээ байгаа боловч уналтын хурд саарсан гэжээ.

2009/05/09

Losings...


Өчигдөр орой новшийн Америкийн ажилгүйдлийн түвшин таамаглаж байсшнаас 0.4 хувиар илүү гарч маш том алдагдал хүлээлэглээ. Damn гэж... Ажилгүйдэл буурч байгаа интэр гэж олон нийтэд шуум тараагаад байсан хаана бнаа? Даалуу, үүлүү атгачихсан суугаа гэж хэн мэдэх юм бээээээээээ... :(

2009/04/24

Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгvй

Нисванис жил бүрийн 4-р сарын 9-нд тоглолт хийдэг ч, мань мэт нь жил бүр очно гэж боддог ч, явж явж арван гурван жилийн дараа тэдний тоглолтыг нэг юм үздэг юм байж... Гэхдээ үзэх гэдэг үг “Нис нис фест”-ын хувьд арай зөөлдөх байхаа, шоконд орох гэвэл таарна.

Хамт явсан хүмүүсийн хэлснээр, “УБ-т ийм далий нөхдүүд бас байдаг аа?!”, “Би амьдралдаа анхны удаа ийм олон урт үстэй эрчүүдийг нэгэн зэрэг харлаа”, “Гарууд бүжиглээд байна уу зодолдоод байна уу?”, г.м. Ямар ч байсан нэг зүйл тодорхой. Нисванис Монголын цорын ганц жинхэнэ фэнүүдтэй хамтлага юм байна. Янзан бүрийн болсон болоогүй гарууд “бид фэнүүддээ хайртай” гэж ирээд л зурагтаар ярихад нь гайхаад байдаг байсан юм, гэхдээ Амгаа эд нар бол үнэхээр тэгж ярих эрхтэй хүмүүс болж таарлаа. Respect.

Бид ганц нэг зураг авахыг оролдсон нь нэг иймэрхүү. Гэхдээ заалаар нэг асар том том дурантай мэргэжлийн аппараттай нөхдүүд суучихсан зураг дараад байсан болохоор хэд хоногоос Flickr-ээр нэг Нисванисын зураг байх байлгүй... :)


Гарууд балай авч буй videoг энд дарж үзэж болно. Бүжиглээд байна уу зодолдоод байна уу? ойлгоход бэрх байлаа.

Сүүлийн үед Монголд амьд хөгжмийн хамтлагууд асар олширч, мань мэт нь хооронд нь ялгаж салгаж чадахаа байсан биш өнөөдрийн тоглолт дээр нэгэн зэрэг нэлээн олон хамтлагыг сонсчихдог юм байна. Булсара, The Lemons, Аясын салхи, Fire, L-Guards, Моханик, Joker’s wild, Зүгээр л, Сүндэрья, Greenwood, өөр хэн хэн ч гэлээ (ямар ч байсан 13 хамтлаг байсан гэсэн) - бүгд Нисванисын дуунуудаас дуулцгав. Гарууд балай авсаан, мань мэт шиг рок тоглолт үзэж сураагүй хүмүүс soundcheck хийж байхад нь хүртэл баясаж ирээд л, жинхэнэ соёлын шоконд оров. Хамгийн таалагдсан хамтлаг гэвэл “Зүгээр л” байлаа, жинхэнэ рок хамтлагын стереотип дүр төрхийг яруу тодоор бүрдүүлсэн хэдэн туранхай залуучууд гарч ирснээ учиргүй hardcore юм тоглоод эхэлтэл гайхсан гэж. Өнөөх дуучин нь зүв зүгээр зогсож байснаа гэнэт металл маягын хоолойгоор дуулж энэ тэр... куул гарууд байна лээ, хувиараа шүтсэн, 13 жилийн дараа төрсөн өдрийн тоглолтод нь очих юм шүү. Гэснээс, хамтлагын нэр бас их чухал юм аа, Fire гэх мэт түгээмэл нэртэй гаруудыг цээжлэхгүй байгаа юм, харин Моханик энэ тэр гэхээр нь учиргүй анзаарч ирээд л, тэгэхээр аль болох өвөрмөц хэрнээ хялбар нэртэй байх ёстой юм уу даа. Гэхдээ зарим нэг гарууд шиг асар содон нэртэй ч, хүн аймаар тоглодог бол бас хэцүү...

Хамтлагууд ч яахав, тайзан дээгүүр баахан үсчиж, орилж байгаад яваад орчихож байгаа юм. Гэтэл үзэгчид нь яаваа? UB Palace-ын Royal танхим гэдэг нь эгнээ суудлуудтай, бас босоо талбайтай болохоор иймэрхүү тоглолтуудад хамгийн тохиромжтой нь болтой. Маниус ч яахав, наян рок гаруудын дунд гариг андуурсан царайлсандаа бантаад шууд арын эгнээнд нь суучихаж байгаа юм. Гарууд тэнд балай авч байна аа, бүжиглэж бариад л... Нисванисыг гарч ирэх гэсээр байтал зарим нэгэн нөхдүүд аль хэдийн тайччихсан энэ тэр, юу болов оо. Ядаж байхад зааланд нь “пиав” зараад байгаа юм \гэснээс, Тайгер иймэрхүү зүйл их спонсорлох юм аа, гарууд ч Тайгерыг сайн рекламдах шиг болсон\... Пиав ч яахав, байж болох юм, гэтэл хажууд сууж байсан гарууд юу юугүй тамхи татаад эхлэх юм. Анхны удаа тамхи татаж концерт үзэхийг харав, сонин л юм билээ. Гэснээс, Нисванисын фенүүд гэж ёстой төрөл бүрийн хүмүүс байна аа. Мэдээж өнөөх stereotypical савхин хүрэмтэй, урт үстэй рок залуус байж таарна, дээрээс нь хөөрхөн гүзээтэй гуч дөч гарсан бачка нар, жоохон охидууд, мөн мань мэт шиг гариг андуурсан гарууд...

8 өнгөрч байхад эхэлсэн тоглолт 11 гэхэд ид халж, тэр үед Нисванис гарч ирэв. Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ... Даанч төд удалгүй мань мэтийн виз дуусаж, гэрийн зүг сажлав. 13 жил хүлээснийх яах аргагүй кайфтай байсан.

PS: Галсансүх 90-ээд оны Монголын дуу хөгжмийн ертөнцийн талаар: “Нисванисын анхны тоглолтыг зохион байгуулаад, мөнгийг нь төлж чадахгүй тайзны ард зодуулаад, бла бла... тухайн үед Ариунаа бол зүгээр л нэг муу солир пидда байсан” — Паласын коридорт нэг иймэрхүү яриа өрнөв.

Face to face


“FX Club”-н гишүүд болон Олон улсын валютын зах зээлийг сонирхогч та бүхнийг 2009 оны 4-р сарын 25-ны 10.00 цагт Компьютер Техник Менежментийн сургуулийн (KTMC) 205-р лекцийн танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус уулзалтанд Монгол Банкны ерөнхийлөгч асан, УИХ-н гишүүн О.Чулуунбат оролцох бөгөөд санхүүгийн зах зээлийг сонирхдог, оролцдог хэн бүхэнтэй өөрийн олон жилийн арилжааны туршлагаа хуваалцах болно.

PS: Сонирхсон хүмүүст цааш нь дамжуулна уу! Thx

The Green tie

Нэгэн сайхан нартай өдөр блогтоо салхи оруулна даа гэж бодсоор явтал нэг л мэдэхэд асар их хугацаа өнгөрчихсөн байх юм.

Цаг үеийн асуудал гэвэл саяхан л нэг сонгууль болж өнгөөрөөд байсан юу юугүй дахиад л нэг сонгууль болох нь байна. Янзан бүрийн улс төрийн нигууртай асуудал нь ч яахав, бичдэг хүмүүс нь бичнэ биз. Мань мэтийн shallow хүмүүсийн хувьд, Ерөнхий сайдын зангианы сонголт сонирхол татах болов...


С.Баярын ногоон зангиа


Баяр энэ ногоон зангиандаа асар хайртай юм шиг байгаа юм. Улс даяр Олимпийн анхны алтан медалиа тэмдэглэж, Сүхбаатарын талбай дээр балай авдаг шөнө тэр мөн дээрх ногоон зангиагаараа гангарсан харагдсан. Ямар ч байсан нэг ногоон зангиатай, \халамцуу\ нөхөр “Би бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, ура! гээд орилоод байсан санагдана. Баяр ч яахав, Энхбаярыг хараад ёстой гайхсан, мань хүн уул нь асар биеэ барьдаг даа... нэг л куул гар яваад байдаг шт, тэгсэн яасан байхав... нэг бодлын бүр өрөвдсөн гэж.


Ногоон зангиа ба С.Баяр

Гэтэл маргааш өглөө нь ажилдаа гарахдаа тэр дахиад л өнөөх ногоон зангиагаа сонгожээ. Ямар нэгэн чухал үйл явдал болохоор л ногооноо болчихсон явдгийг нь бодоход энэ нь түүний галзуу ганц lucky зангиа нь юм байх.

Дахиад л ногоон зангиа

Ямар ч байсан ингээд нэг урт шар дээлтэй этгээдийг галзуу ганц ногоон зангиатай нөхрөөр сольдог юм байжээ гэж... Имааж аа гэж.

Хорооллын нэг дэлгүүр 9,000 төгрөгөөр торгон зангиа зарж байгаа талаар “Бизнес мэдээ”-гээр ярьж байна лээ. Өнгийн өргөн сонголт байгаа “гэсэн шүү”. Ерөнхий сайдад хэлэх юмсан...

PS: Энд зөвхөн зангианы талаар л ярьж байгаа шүү, нэг их гүнзгий тусгаж авах шаардлагагүй болов уу. Иймэрхүү зүйлийг анзаарч хардгийг хэлэх үү, ногоон зангиа нь содон байсныг хэлэх үү, fun fact гэж ойлгоход л хангалттай... Хэхэ

2009/04/07

Клубын IV уулзалт, семинар


2009 оны 4-р сарын 11, 12-ны өдрүүдэд “FX Club”-ын бүх гишүүдийн ээлжит уулзалт, семинар “River Beach” амралтын цогцолборт болохоор боллоо. Энэ удаагийн семинар “Чиглэлийн шинжилгээ” сэдвээр 2 өдрийн турш явагдах гэж байна. Гишүүд 2009 оны 4-р сарын 11-ны өглөөний 10 цагт клубын байран дээрээ хүрэлцэн ирэхийг уръя!

PS: Мөн семинарын дараа сагс, волейболын тэмцээнтэй тул гишүүд хувийн бэлтгэлээ хангаж ирнэ үү...

2009/03/27

Монголд яагаад долларын ханш сулрах болов?

Дэлхийн валютын зах зээл дээр долларын ханш суларч байгаа нь фундментал хүчин зүйл гэхээсээ илүүтэйгээр техник хөдөлгөөн үзүүлж байна гэж хэлж болохоор байна.

Харин Монголд долларын ханш яагаад сулрах болов?

Дэлхийн валютын захын ханшны нөлөөлөлөөс болж буурч байгаа гэж эндүүрч болохгүй юм. Хэдийгээр Монголд улирлын шинж чанартай долларын ханш өдийд сулардаг ч санасаныг бодвол сүүлийн үед хурдацтайгаар сулрах боллоо.

Валютын ханшийн зохицуулалтыг хийж чадахгүй, хяналтнаасаа бүрэн алдаад байсан Монгол банк хэд хоногийн өмнөөс Арилжааны банкуудтай хамтарч валютын аукцион зохион байгуулдаг болсон нь маш үр дүнтэй арга хэмжээ болж чадсан нь сүүлийн өдрүүдийн ханшнаас харагдаж байна. Аукционы гол агуулга нь тухайн өдөр хамгийн бага ханш санал болгож чадсан Арилжааны банкны ханшаар тэр өдрийн валютын ханш тогтох юм. Аукционд зөвхөн арилжааны томоохон 3 банк оролцож байгаа нь дунд болон урт хугацаандаа олигопол зах зээлийн хуйвалдааны зарчим нөлөөлж болох талтай.

Яагаад арилжааны банкууд бага ханш санал болгох болов?

Монгол банкинд ирүүлсэн арилжааны банкуудын мэдээнээс харахад ам.долларын зээлийн багцийн чанар туйлын хангалтгүй болж ихэнхи зээлүүд хугацаа хэтэрсэн, иргэд, аж ахуйн нэгж долларын зээлийг төлөх сонирхол буурсан нь харагдаж байна.

Монголд Төв банкны бодлогын хүү нэмэгдсэн гэхээсээ илүүтэйгээр долларын зээлийн багцын чанарыг сайжруулах сонирхол бүхий арилжааны банкуудын валютын ханшны бага үнийн саналаас хамааралтай долларын сулралт болж байна гэж хэлэх бүрэн үндэслэлтэй юм.

PS: Ямартай ч Монгол банк одооноос л нэг арга эвээ олж байгаа гэлтэй. Доллароор цалинждаг нөхдүүдэд шатсан газар болчихлоо доо гсн... Бурхандаа итгэдэг, бас доллартоо итгэдэг Америкчуудын хувьд ногоон дэвсгэрт нь хямралын үед ч итгэлийг нь алдахгүй бололтой.

2009/03/25

Obama bailout vргэлжилсээр...

АНУ-ын тэргүүлэгч банкууд болох JP Morgan Bank, Bank of America, Group of City зэрэг 3 том банкны муудсан активт дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрөгч Баасан гаригт Ерөнхийлөгч Обама 1,000,000,000,000,000.00 (нэг триллон) ам.долларыг төсвөөс гаргахаар боллоо.

Энэхүү мэдээлэл гарсан дариуд АНУ-ын хөрөнгийн бирж болох Dow Jones-ийн индекс 1 өдрийн дотор 6,78 %-аар өссөн нь ойрын хэдэн сард үзэгдээгүй нааштай үзүүлэлт болсон бөгөөд үүнийг дагаад бусад улс орны биржийн индексүүд ч мөн өслөө. Ер нь сүүлийн үед хөрөнгө оруулагчдийн итгэл эерэг хандлагатай болж, дэлхийн эдийн засаг бага багаар сайжрах төлөв ажиглагдаж эхэллээ. Браво...

Эдийн засгийн эргэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хар алтны үнэ 1 баррел нь 32 USD-ийн шалнаас 53.27 USD болтол өслөө. Магадгүй энэ өсөлт OPEC хар алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй одоогийн түвшинд барина гэж мэдэгдсэнтэй холбоотой байж болох хэдий ч дэлхийн эдийн засгийн эргэлт сайжирч байна гэж хэлж болохоор байна. Хэдийгээр AIG, General motors зэрэг хэд хэдэн томоохон компаниуд Obama-г хулхидаж үр ашиггүй зарцуулалт хийсэн ч гэсэн bailout төлөвлөгөө үр дүнгээ өгч эхэллээ.

Эдийн засаг өндийж эхэлсэн энэхүү нааштай хандлагыг хэдхэн сарын өмнө АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0 % болгож бууруулсантай холбон ойлгож болох юм. Энэхүү шийдвэр нь АНУ-ын компаниуд сарын 0,02 хувийн хүүтэй зээл авч бизнесээ явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн юм.

Монголын тухайд эсрэгээр нь Төв банк бодлогын хүүгээ нэмж 14,62 хувь болгож өсгөсөн явдал нь дотоодын компаниуд хамгийн багаар бодоход сарын 3,62 % буюу жилийн 15 хувиас доошгүй зээлийн хүүг арилжааны банкуудад төлөхөөс өөр аргагүй байдалд хүргэлээ. Ямартай ч онцын шаардлагагүй бол өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд арилжааны банкуудаас зээл аваад хэрэггүй л болов уу, хэцүүдэж мэдэх юм шүү!



Үндсэндээ дэлхийн эдийн засгийг бүхэлд нь атгадаг 3 нөхөр шүү дээ. Нөхдүүдийн амнаас унасан үгнээс болж олон ч хүн баяжиж, олон ч хүн гуйлгачин болсон байх даа гэсэн.

1. Obama

2. US. Treasury Secretary Timothy Geithner
3. US. Federal Reserve Chairman Ben Bernanke

PS: Гэснээс, Монголын хөрөнгийн биржийн индекс ч гэсэн сүүлийн үед өндийх боллоо. Браво...

2009/03/16

Can you hear me!

Here we go... Be with me... :)

Tiesto-г бол үнэхээр шүтэж байна оо. Голландчууд бас л хөгжмийн асар нарийн мэдрэмжтэй ард түмэн юм даа. Уг нь орчлонгоос тасардаг хэсэг нь 01 миунт 50 секундээс эхэлдэгийн. Даана ч Live хувилбар дээр нь салют буудах чимээ орж ирээд олигтой сонсогдохгүй юм...



2009/02/20

Сургалт & Live concert

Ахиад нэг удаа блог дээрээ зарын шинж чанартай зүйл тавьчихья, (sorry, guys). Ийшээ орж ирдэг FX клубын гишүүд сонирхож юуны магад, эсвэл сонирхох магадлалтай найз нөхөд, танилууддаа дамжуулна уу.

Энэ хагас сайн өдөр буюу 2 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагт Клубын байранд Валют арилжааны дунд шатны сургалт явагдахаар боллоо. Сургалт Fibonacci, Elliote Wave Patterns, арилжааны богино, дунд, урт хугацааны тактикууд сэдвээр явагдана. Сургалтанд Real данстай 1-ээс 6-р төгсөлтийн гишүүд хамрагдах юм байна.

Мөн сургалтын дараа 18 цагаас Клубын гитарчин гишүүн Тулга-ийн альтернатив group болох U.F.O хамтлаг анхныхаа амьд тоглолтыг River Sounds клубд хийх гэж байгааг дуулгахад тун таатай байна. Нэг үдшийг амьд хөгжим сонсож хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөцгөөе. Тоглолтын хувьд клубийн гишүүн гэлтгүй сонирхсон бүх хүмүүст нээллтэй шүү guys.

U.F.O хамтлагийн "Ердөө" дууг share хийлээ! Ая Тулгаа, Үг Тулгаа, Дуучин Тулгаа гсн... Кэкэ.




PS: Клубийн II, IV уулзалтад ирсэн гишүүд Тулгааг мэдэх биз дээ тэ? Би хуураагүй ээ, би хайралсаааан на на на на.... гэж үү. Хэхэ

2009/02/18

Дэлхий Обамаг хvлээж байна.


27 минутын дараа Обама АНУ-ын эдийн засгийг аврах 787 тэрбум ам.долларын төлөвлөгөөнд гарын үсэг зурах гэж байна. Яг одоо Монгол-д шөнийн 03 цаг 13 минут, New York-д 14 цаг 13 минут. Тун удахгүй дэлхийн санхүүгийн болон хөрөнгийн зах зээл дээр маш том хөдөлгөөн болох байх гэж таамаглаж байна.

Яаая, Bloomberg үзэхэд ч сүртэй байна даа. Танхимд гарууд бүгд цугалчихсан ерөнхийлөгчийг хүлээж ийш, тийшээ хараад л....

USD-тэй хосолсон бүхий л валют дээр Sell захиалга явах болов уу! No Buy шүү!!! Тэр дундаа EUR, GBP, JPY, CAD-ийн эсрэг ам доллар хүчтэй чангарна. Харин алтны үнэ сулрах байх. Гал гарах нээ...

Харин Монголд маргааш ам.долларын ханш хэрхэн өөрчлөгдөх бол? Гэхдээ монголд санхүү болон мөнгөний бодлого, хөрөнгийн болон санхүүгийн зах зээл гэж байдаггүй юм доо. Хэн ч юу дуртайгаа хийж болно. Энд зах зээлд үйлчилдэг дүрэм, мэдрэмж огт үйлчлэхгүй. За Guys арвин их ашиг, орлого олоорой. Амжилт. Happy trading!

2009/02/11

Хямрал хэзээ дуусах вэ?

Аврах төлөвлөгөөг задалж харуулвал:

АНУ сэхээнээс шилжсэн үед л дэлхийн эдийн засагт илаарших анхны шинж тэмдэгүүд илэрч эхэлнэ. 819 тэр бум ам долларын эдийн засгийг сэргээх төлөвлөгөө энэ долоо хоногт конгрессээс батлагдан гарсан боловч сенатууд дээр маш их шүүмжлэлд өртөж байна. Демократчууд болон Репабликчдын хооронд тохиролцоо үүсэх юм бол маш аюултай нөхцөл байдал бүрдэнэ гэж үзэж байна. Үүний үр дүнд авч болох арга хэмжээнүүд ч багасч, түүнтэй холбоотой цаг хугацаа ч урсан явсаар байна. Урьд шөнө 24 цагт U.S Treasury мэдэгдэл хийж 819 тэр бум ам долларын аврах төлөвлөгөөг 2 триллион ам доллар болгож өсгөх төслийг танилцуулав. Дараа 7 хоногоос сенатаар хэлэлцэгдэх төлөвтэй байна.


2009/02/03

Заяа - Сэтгэлгээний хямралаас ангижрахуй

* * *
Намуун салхи талыг туулахдаа
Би явж байна гэж хашгирдаггүй
Навчис мөчирөө орхин хаа ч юм нисэхдээ
Би явж байна гэж орилдоггүй
Хээрийн бор өвс орчлонгоос тасрахдаа
Би явж байна гэж чаралдаггүй
Хэнд ч юу ч хэлэх хэрэггүйг
Би тэднээс олж мэдсэн

Бороонд нуугдаж уйлсан ч чулуу
Би гуниглаж байна гэж хэлдэггүй
Болор сар мянган оныг үдэвч
Би ганцаардаж байна гэж шивнэдэггүй
Бодол сэтгэлд минь гуниг ганцаардал
Мянгантай ирж мянгантай буцсаар
Богинохон амьдрал минь өнөөдөр дуусах байлаа ч
Би яг тэдэн шиг анир чимээгүй одох болно


* * *
Гунигийн хотод жирийн л нэг навчаар гэр бариад
Гуниглах ч үгүй уйтгарлах ч үгүй дөнгөж амь зуух юмсан
Гуу жалганд шунаг ёроолгүй сэтгэлээ мөнхөд булж хаячихаад
Гунигийн хотод дуу дуулж хэдхэн жил амьдраад үхэх юмсан

Дурлалын хотод жирийн л нэг гараар хөшөө босгож
Дуусашгүй мөнхийн сэтгэл гэж байдгийг нотлох юмсан
Орчлонгоос тасарч тоостой далавчаараа үүл хүртэл нисээд
Одот тэнгэрт саран дээр сууж сүүлчийнхээ шүлгийг бичих юмсан

Хээр тал ой шугуйд нуугдсан гоо сайхнуудыг нээж
Хэдхэн жил салхи шиг тэнэж яваад чимээгүйхэн үхэх юмсан
Олон жилийн гунигаа гартаа цуглуулж хүзүүний зүүлт хэлхээд
Олдохгүй газар үнэт эрдэнэс шиг нууж санаагаа нэг амраах юмсан

Гунигийн хотод жирийн л нэг навчаар гэр бариад
Гуниглах ч үгүй дуу дуулж хэдхэн жил амьдраад үхэх юмсан
* * *
Тоос татуулан өнгөрөх хулангийн сүрэг шиг залуу нас минь удахгүй дуусаж
Тогтоол ус шиг намуухан мэлтэгнэх он жилүүд надад ирнэ
Усны мандалд омголон хулангийн бүлээн уруул хүрэхэд дурсамжийн цагариг дугуйрч
Улбар ганц навчны ойчих чимээнд сэртхийн цочих
Удахгүй надад ирэх уйтгараар дүүрэн тогтоол ус мэт он жилүүд

Тал дүүрэн ургасан гоо цэцэгсийн дээгүүр эрвээхэй шиг нисэж өнгөрөөгүй
Таалж дэргэд нь өвс мэт дуугүйхэн ганхаж гуниг хураасан залуу нас минь
Тэнгэр эсгэх шувуудын далавчны салхи шиг хаа нэгтэй сарнина
Тэгээд надад тэмдэглэлийн дэвтэрийн шаргал хуудас шиг тийм өдрүүд үлдэнэ
Тэртээгээс над руу үлээх дурсамжийн салхи мэт намуухан он жилүүд