АНУ-ын худалдааны баланс, хэрэглэгчийн итгэлийн үзүүлэлтүүд муу гарч худалдаачдын горьдлогыг тас цохилоо. Уг нь ёстой гоё breakout явах байлаа даа гэж... Сайхан нь л туршлага хуримтлуулсан 7 хоног болж өнгөрлөө. Халуухан байсан шүү. Тэртээ дээр золтой л ганцаараа торойгоод үлдчихсэнгүй. I love Moving Average Crossover гэсэн. Ямартай ч хэрэг болно гэдэг үүднээс энэ 7 хоногт хэрчүүлэх дөхсөн худалдаануудаас оруулъя гэж бодлоо.
1. EUR/USD H1 цаг дээр Trend line-ийг A цэгээр нэвтэлсэн. Дэмжих шугам байсан Trend line эсэргүүцэх шугам болж хувирсан. B цэг дээр дээшээ нэвтлэх гэж үзсэн боловч чадалгүй Sell зах зээл явсан. Гэтэл EMA50-ийг нэтэлж чадалгүй тул Buy зах зээл эхэлсэн. Үндсэн чиглэл дээшээ байгаа тул үргэлжилнэ гэж бодоод C цэг дээр LH түвшин буюу дунд түвшиний дээд цэг (хэвтээ B шугам)-ийг нэвтэлээгүй байхад нь тэсэлгүй Buy худалдаанд орсон. Гэтэл H1 дээр Moving Arerage Sell огтолж байгааг хараад алдагдал хүлээгээд худалдаагаа дор нь хаасан. Төд удалгүй Sell гал тэрэг хүчтэй хөдөлж D цэг хүртэл EUR/USD цөм унасан. Зах зээлийг дагаж ороод алдагдалаа нөхсөн. Маш том алдагдал хүлээх дөхөв.
Дүрэм №1: HH, LH, LL түвшинг шалгаж үзээгүй байхад хэзээ ч бүү түрүүлж арилжаа хийгээрэй. Өрсөж ашиг олох гэсэн хүсэл чинь харин ч алдагдал хүлээхийн цондон!


No comments:
Post a Comment