2009/11/09

Hot news: Даалуу дараалан нурах vзэгдэл vргэлжилсээр...


"Зоос банк" банк эвгүйцээд эхэлчихлээ. Хэдэн сарын өмнө бүх монгол удирдлагуудыг нь халж гадны хөрөнгө оруулагчид хүнээ томилж, томоохон монгол удирдлагууд нь хувьцаагаа зарж компаниасаа гарч байсан билээ. Гэтэл ойрноос Монгол банкны шалгуур үзүүлэлтүүдийн нэг төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь асар муудаж гарах болжээ. МБ-ны хийсэн шалгалтын дүн ч муу гарах төлөвтэй байна. Ямартай ч олон нийтэд удахгүй зарлах биз дээ... Нөгөө талаас гадны хөрөнгө оруулагчид нь дампууруулах сонирхолтой байж болохыг ч бодолцох л хэрэгтэй. Хэрэв "Анод" банкыг тухайн үед дампууруулалгүй төрөөс дэмжлэг үзүүлж, аваад үлдсэн бол банк дампуурдаг энэхүү жишиг тогтохгүй л байсан юм. Энэ бол шуудхан хэлэхэд УИХ-ын буруу шийдвэр, харалган бодлогын үр дүн юм. Хүндхэн байгаа эдийн засагт ахин нэг томоохон давалгаа үүсэх нь тодорхой болчих шиг боллоо.

PS: Эцсийн бүлэгт хөрөнгө оруулагч нарын эрх ашиг хамгийн чухал нь билээ. Тиймээс "Зоос банк"-д хадгаламжтай бол татаж, хувьцаатай бол зарж эрсдэлээ бууруулах нь зүйтэй биз дээ!!! Үйл ажиллагааны хувьд сүүлийн 1 жил хагасын хугацаанд хэцүүхэн явьж ирсэн нь бол үнэн байхаа... Тухай үед монгол удирлагууд гадны хөрөнгө оруулалт татахын тулд хяналтын багцаа алдах шахаанд ороод байгаа тухай сонсогдож байсан. Магадгүй энэ шийдэл нь удирдлага, менежментийн хувьд доголдох анхны клиник шинж тэмдэг нь байсан болов уу.

EUR/USD - Энэ 7 хоногт Buy trend явах байх аа. Америкийн ажилгүйдэл өмнөх сараасаа ч өслөө. Fundmental, Technical хоёр 2-лаа Buy шүү.

USD/JPY - Энэ 7 хоногт Sell trend явах төлөвтэй байна. Залуусаа Neckline шугамаа эвдэх байх шүү. Анхааралтай байгаарай. Happy trading!

2 comments:

Odkhuu.B said...

ийм сайхан багш зөвлөгчтэй болох үнэхээр сайхан юмаа ,миний хувьд нэр төрийн хэрэг , таны ажил үйлсэд чинь амжилт аз жаргалыг хүсэн ерөөе!!!

Different Theory said...

Thx for leave a cheesy comment. Nice sounds, i&It;3u

Ямартай ч Зоосын тухайд МБ татан буулгах бvрэн эрхэт тєлєєлєгч томилолгvйгээр Хадгаламж банктай хvчээр нэгтгэх бодлого барьж байгаа бололтой юм аа. Анод банкыг ч бас ингэх л ичиртай байсан юм байгаан шт. Зоосын хувьцаа тухайн vед 6000 тєгрєг хvрч байсан бол єнєєдрийн хаалтын ханш 910 тєгрєг хvртэл унаад байна. Хадгаламж банк Зоосыг ходорчихсон газар юм байна л даа. Одоо тендер саналаа 900 тєгрєгєєр зарлаад худалдаж авдаг газар юм байгаа з дээ. Хуулийн цоорхой гэж...