2007/10/31

Монгол аялгууны гайхамшиг



Шинэ хөгжмийн эрэл хайгуул үргэлжилсээр... (Хахаха, дүрдээ итгэчихсэн дуучин шиг сонсогддог байна шт) Нэг хэсэг учиргүй электро хөгжим сонслоо. Харин өчигдөр Эрдэнэтунгалаг-ийн "Дуулж л явахаас даа" хэмээх нэгэн гоё дууг хувьдаа нээв. Тэнгэр минь, би өчигдөрийг хүртэл дүлий явж! 😊 Ойрд монгол аялгуутай дуу сонсоогүйг хэлэх үү, үнэхээр гоё байлаа.

Үгийг нь дуучин Баясгалан-гийн аав Түмэнжаргал, аяыг нь хөгжмийн зохиолч Билэгжаргал бичжээ. Эрдэнэтунгалаг ч тултал нь дуулсан байна лээ. Яаж ингэж өнгө алдалгүй дуулж чаддаг байнаа, хэд хэдэн удаа сонсов, шүтэв. Хувьдаа би хөгжмийн зохиолч Билэгжаргал-ийг Жанцанноров гуай шиг дэндүү тансаг монгол аялгуутай хөгжим зохиодог хүн гэж боддог. (юун Балхаа гсн...) "Аргалд явсан Ижий" хэмээх ад мөрийн зөн мэдрэмжтэй мундаг дууны аялгуу мөн энэ л хүнийх.

Дууны аяны хувьд асар гунигтай, нэг л ер бусын юм. Үг нь ч гэсэн гүнзгий, голруу гогдсон.(Хатууд халирсан итгэл минь хөөрхий, Хайр даагаагүй чи минь хөөрхий, Үйлээ дагаагүй заяа минь хөөрхий, Өнчрөөд хоцорсон зүрх минь хөөрхий...) г.м цаашилбал бүүр л далийх шинжтэй, гоё шүү!

Манайханд нэг муу зүйл ажиглагддаг нь зарим чадалтай дуунуудын клипыг сулхан хийчихсэн байдаг. Энэ дууны хувьд клип нь бас л сайн болж чадсангүй. Үнэхээр л сайн хийж чадахгүй бол том бүтээл барьж авахаасаа зарим нэгэн нь жаахан ч гэсэн эмээдэг баймаар юм, бодоорой гэсэн. 😊

PS: Гоё дуу pass хийсэн Spamchin-d thx.


2007/10/04

My love fatherland...


Хамгийн сүүлд сарын өмнө блогоо шинэчлэжээ. Нэг л мэдэхэд асар их хугацаа өнгөрчих юм аа. Блогт санаа тавьсан хүмүүст баярлалаа. Мөн удаан хугацаагаар алга болсонд сорри гайз. Сүүлийн үед оффлайн амьдрал давамгайлаад, Blog гэхээсээ илүү Block царайлаад сууж байна даа гэсэн...😊 

Гэхдээ everything is well, ядаж байхад намар болоод ч гэх шиг... Мань мэт шиг moody нөхдүүд сав л хийвэл янзан бүр болчихдог нь хэцүү юм даа. Хажуугаар нь нэгэн “мэргээн санаа” төрөөд бараг жил болох нь... Энэ маань ажил хэрэг болох арай л болоогүй байна. Гэхдээ ямар ч байсан удахгүй байх аа, өөртөө асар тодорхой бус deadline өгдөг үү 😊 

Бусад сонин хачин гэвэл өвөлтэй уралдаж урд ганц хоёр ажил амжуулах гэж очсон биш ”Тансан лам баруун этгээдэд зорьчсон” дайтай л адал явдалтав. Хятад гэж очих тоолонд л өнгө зүс нэмээд байдаг сонин газар шүү. Нэлээд хэдэн жил очоогүйг хэлэх үү, соёлын шоконд ороод хачин байлаа гэсэн. Бээжинд орон сууцны үнэ өртөг сүүлийн гурав-дөрвөн жилийн дотор хэд дахин өсөж, housing boom болж байгаа юм байх. Байршил сайтай, хотын төвийн лаг лаг шинэ цогцолборуудын нэг м.кв-ын үнэ 20000-30000 юань байдаг гэнэ. Энэ нь манайхаас бараг 10 дахин үнэтэй гэсэн үг. Хаа байсан Япон, Солонгостой харьцуулахад бага байх л даа, гэхдээ л асар үнэтэй наасан. Шинэ баячууд, экспатуудад зориулсан янзан бүрийн хоолны газар, бар сав ч яасан олон болсон юм бэ дээ, гарууд ид тансаглаж байгаа шинжтэй. Нэгэн танил маань заавал орж үзээрэй гэж ирээд л The LAND нэртэй lounge-ыг санал болгохоор нь орж үзэв, шүтэв. 


Өнөөх алдарт Jang Wan зургийг нь гаргасан юм байх аа, extravagance гэж энэ л байх. Урьд нь энд ирээд дандаа учраа мэдэхгүй явж байгаад л буцдаг байсан болохоор энэ удаад нэлээд нухацтай үзэх санаатай Guidebook энэ тэр аваад, гудамжийг жинхэнэ метрлэх шиг болов. Хэдэн жилийн өмнө хальтхан сонсож байсан ”ni hao”-ныхаа ид шидийг гаргах санаатай, хүний хэлсэн ганц хоёр үгийг ойлгохоороо асар их баярлаж, ойлгохгүй болохоороо “муусайн юмнууд монголоор ярьж чаддаггүй юм байхдаа” ухааны юм бодож энэ тэр... зугаатай л явлаа. Хятадууд аль хэдийн Олимп хүртэлх хугацааг countdown хийгээд эхлэчихсэн, бултаараа бэлдэцгээж, зурагтаар өдөр болгон “Олимп хүртэл тэдэн хоног үлдлээ, хөдөлмөрчдөө” гэсэн зарлал яваад л... Ямар ч байсан хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад маш олон шинэ зам тавигдсан байх шиг санагдсан. Гэхдээ л traffic арай дэндүү болсон байна лээ. Хүмүүсийн амьжиргаа сайжирсаны илрэл байх л даа, гарууд баруун солгойгүй цоо шинэ BMW, Wolkswagen, Audi унаад л...

Арт сонирхдог хүмүүс байвал, Dashanzi дүүргийн галерейнуудаар дэмий тэнэж болох юм байна лээ шүү. Хуучин үйлдвэр байсан хэсэг газрыг хашаад, үйлдвэрийн байрнуудад нь галерей, урлан хийчихсэн юм байна лээ. Байшингууд нь асар гоё өндөр таазтай наасан... тасархай харагдаж байгаа юм чинь. Энэ утгаараа манай 1-р цахилгаан станцийн барилгыг л тасархай музей болгох хэрэгтэй байгаа юм даа гэсэн...😊

Хятад угаасаа л commercial улс... Улс нь тэр чигээрээ нэг том дэлгүүр эсвэл хоолны газар аятай. Хүмүүс нь ч гэсэн зөвхөн материаллаг эд зүйлс ярьдаг... ааш зан, харьцаа асар сайтай хүмүүс, гэхдээ тэдний ярианы гол сэдэв мөнгө төгрөг, цалин хөлс, эд бараа наасан. Ядаж байхад төрийн бодлого нь асар хатуу, хүмүүс нь нэг хэвэнд цутгачихсан юм шиг сэтгэхүйтэй... Магад би хэтэрхий generalize хийж байгаа байх л даа, гэхдээ л ийм сэтгэгдэл дандаа төрдөг хэвээрээ л...

Ойрд блогдоогүйг ч хэлэх үү, хаа хамаагүй баахан юм хамаад биччихлээ. Ингээд дуусгая, ядаж байхад өнөөдөр Баасан гариг гэсэн...😊

PS: Айраг ууя гэчихээд огцом алга болсонд хүлцэл өчьё. Сорри, SO: Гоё айраг нь байвал одоо аваад ирцэн байдаа