2009/02/20

Сургалт & Live concert

Ахиад нэг удаа блог дээрээ зарын шинж чанартай зүйл тавьчихья, (sorry, guys). Ийшээ орж ирдэг FX клубын гишүүд сонирхож юуны магад, эсвэл сонирхох магадлалтай найз нөхөд, танилууддаа дамжуулна уу.

Энэ хагас сайн өдөр буюу 2 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагт Клубын байранд Валют арилжааны дунд шатны сургалт явагдахаар боллоо. Сургалт Fibonacci, Elliote Wave Patterns, арилжааны богино, дунд, урт хугацааны тактикууд сэдвээр явагдана. Сургалтанд Real данстай 1-ээс 6-р төгсөлтийн гишүүд хамрагдах юм байна.

Мөн сургалтын дараа 18 цагаас Клубын гитарчин гишүүн Тулга-ийн альтернатив group болох U.F.O хамтлаг анхныхаа амьд тоглолтыг River Sounds клубд хийх гэж байгааг дуулгахад тун таатай байна. Нэг үдшийг амьд хөгжим сонсож хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөцгөөе. Тоглолтын хувьд клубийн гишүүн гэлтгүй сонирхсон бүх хүмүүст нээллтэй шүү guys.

U.F.O хамтлагийн "Ердөө" дууг share хийлээ! Ая Тулгаа, Үг Тулгаа, Дуучин Тулгаа гсн... Кэкэ.



PS: Клубийн II, IV уулзалтад ирсэн гишүүд Тулгааг мэдэх биз дээ тэ? Би хуураагүй ээ, би хайралсаааан на на на на.... гэж үү. Хэхэ

2009/02/18

Дэлхий Обамаг хvлээж байна.


27 минутын дараа Обама АНУ-ын эдийн засгийг аврах 787 тэрбум ам.долларын төлөвлөгөөнд гарын үсэг зурах гэж байна. Яг одоо Монгол-д шөнийн 03 цаг 13 минут, New York-д 14 цаг 13 минут. Тун удахгүй дэлхийн санхүүгийн болон хөрөнгийн зах зээл дээр маш том хөдөлгөөн болох байх гэж таамаглаж байна.

Яаая, Bloomberg үзэхэд ч сүртэй байна даа. Танхимд гарууд бүгд цугалчихсан ерөнхийлөгчийг хүлээж ийш, тийшээ хараад л....

USD-тэй хосолсон бүхий л валют дээр Sell захиалга явах болов уу! No Buy шүү!!! Тэр дундаа EUR, GBP, JPY, CAD-ийн эсрэг ам доллар хүчтэй чангарна. Харин алтны үнэ сулрах байх. Гал гарах нээ...

Харин Монголд маргааш ам.долларын ханш хэрхэн өөрчлөгдөх бол? Гэхдээ монголд санхүү болон мөнгөний бодлого, хөрөнгийн болон санхүүгийн зах зээл гэж байдаггүй юм доо. Хэн ч юу дуртайгаа хийж болно. Энд зах зээлд үйлчилдэг дүрэм, мэдрэмж огт үйлчлэхгүй. За Guys арвин их ашиг, орлого олоорой. Амжилт. Happy trading!

2009/02/11

Хямрал хэзээ дуусах вэ?

Аврах төлөвлөгөөг задалж харуулвал:

АНУ сэхээнээс шилжсэн үед л дэлхийн эдийн засагт илаарших анхны шинж тэмдэгүүд илэрч эхэлнэ. 819 тэр бум ам долларын эдийн засгийг сэргээх төлөвлөгөө энэ долоо хоногт конгрессээс батлагдан гарсан боловч сенатууд дээр маш их шүүмжлэлд өртөж байна. Демократчууд болон Репабликчдын хооронд тохиролцоо үүсэх юм бол маш аюултай нөхцөл байдал бүрдэнэ гэж үзэж байна. Үүний үр дүнд авч болох арга хэмжээнүүд ч багасч, түүнтэй холбоотой цаг хугацаа ч урсан явсаар байна. Урьд шөнө 24 цагт U.S Treasury мэдэгдэл хийж 819 тэр бум ам долларын аврах төлөвлөгөөг 2 триллион ам доллар болгож өсгөх төслийг танилцуулав. Дараа 7 хоногоос сенатаар хэлэлцэгдэх төлөвтэй байна.


2009/02/03

Заяа - Сэтгэлгээний хямралаас ангижрахуй

* * *
Намуун салхи талыг туулахдаа
Би явж байна гэж хашгирдаггүй
Навчис мөчирөө орхин хаа ч юм нисэхдээ
Би явж байна гэж орилдоггүй
Хээрийн бор өвс орчлонгоос тасрахдаа
Би явж байна гэж чаралдаггүй
Хэнд ч юу ч хэлэх хэрэггүйг
Би тэднээс олж мэдсэн

Бороонд нуугдаж уйлсан ч чулуу
Би гуниглаж байна гэж хэлдэггүй
Болор сар мянган оныг үдэвч
Би ганцаардаж байна гэж шивнэдэггүй
Бодол сэтгэлд минь гуниг ганцаардал
Мянгантай ирж мянгантай буцсаар
Богинохон амьдрал минь өнөөдөр дуусах байлаа ч
Би яг тэдэн шиг анир чимээгүй одох болно


* * *
Гунигийн хотод жирийн л нэг навчаар гэр бариад
Гуниглах ч үгүй уйтгарлах ч үгүй дөнгөж амь зуух юмсан
Гуу жалганд шунаг ёроолгүй сэтгэлээ мөнхөд булж хаячихаад
Гунигийн хотод дуу дуулж хэдхэн жил амьдраад үхэх юмсан

Дурлалын хотод жирийн л нэг гараар хөшөө босгож
Дуусашгүй мөнхийн сэтгэл гэж байдгийг нотлох юмсан
Орчлонгоос тасарч тоостой далавчаараа үүл хүртэл нисээд
Одот тэнгэрт саран дээр сууж сүүлчийнхээ шүлгийг бичих юмсан

Хээр тал ой шугуйд нуугдсан гоо сайхнуудыг нээж
Хэдхэн жил салхи шиг тэнэж яваад чимээгүйхэн үхэх юмсан
Олон жилийн гунигаа гартаа цуглуулж хүзүүний зүүлт хэлхээд
Олдохгүй газар үнэт эрдэнэс шиг нууж санаагаа нэг амраах юмсан

Гунигийн хотод жирийн л нэг навчаар гэр бариад
Гуниглах ч үгүй дуу дуулж хэдхэн жил амьдраад үхэх юмсан
* * *
Тоос татуулан өнгөрөх хулангийн сүрэг шиг залуу нас минь удахгүй дуусаж
Тогтоол ус шиг намуухан мэлтэгнэх он жилүүд надад ирнэ
Усны мандалд омголон хулангийн бүлээн уруул хүрэхэд дурсамжийн цагариг дугуйрч
Улбар ганц навчны ойчих чимээнд сэртхийн цочих
Удахгүй надад ирэх уйтгараар дүүрэн тогтоол ус мэт он жилүүд

Тал дүүрэн ургасан гоо цэцэгсийн дээгүүр эрвээхэй шиг нисэж өнгөрөөгүй
Таалж дэргэд нь өвс мэт дуугүйхэн ганхаж гуниг хураасан залуу нас минь
Тэнгэр эсгэх шувуудын далавчны салхи шиг хаа нэгтэй сарнина
Тэгээд надад тэмдэглэлийн дэвтэрийн шаргал хуудас шиг тийм өдрүүд үлдэнэ
Тэртээгээс над руу үлээх дурсамжийн салхи мэт намуухан он жилүүд