2007/12/15

Metropolis playlist


Metropolis-д энэ зун явдаг байсан electro дуунуудаас бүрдсэн playlist хийж хоббитов. Хамгийн шилдэг гэснээс нь оруулав. (хадгалахын тулд шууд дар)

Tiesto - Elements of life

Tiesto - Traffic
Tiesto - Carpe noctum
Tiesto - He's pride
Tiesto - Bright morning star
Tiesto - Everything
Dr.Kucho - Rain
Trance - Chiluugen


PS: Би ер нь асар uncool юм аа, especially when it comes to dance music. Trance, techno, house, chillout энэ тэрийг бол огт ялгадаггүй наасан, бүгдийг нь электро л гэж ангилаад байдаг юм. Энэ талын tutorial энэ тэр байна уу, хөгжмийн боловсролоо дээшлүүлэх юмсаан гэж... Гэснээс, Metropolis-ын DJ нарын гаргасан цомог хүмүүст байвал share-лаач, please? Зуны үсэргээнээ дурсаж баясмаар байх юм гэсэн...☺ 

4 comments:

NCAAD said...

Hey Theory, metal хамтлагуудын тоглолтыг нэг сонирхоод vзээрэй vнэхээр гайхалтай . Хvн єєрт буй боломжоо дээд зэргээр дайчлахын нэгэн илрэл мэт. Metal хамтлагуудын єгvvлж буй орчинд хэт автах нь нэгэн аюулыг дагуулж байдаг. ..

Сонирхогчийн хувьд death metal сонсох тэр агшин тvvнд таашаалыг тєрvvлэх бєгєєд энэ vйл явц шатлан єргєжинє.
Цаашлах тусам бvх л зvйл утга учраа алдан сарниж , бvхнийг саарал , хараар харахад хvргэнэ .

Death хамтлагуудын цомог хувь хvнийг устгах ийм нэгэн аюулыг агуулж байдаг мэт.

Аливаа урлагийн бvтээл зохиогч, сонирхогчийн харилцан яриа байдаг.
Death metal хvний боломжийг дээд зэргээр дайчлахын нэгэн жишээ болох ч харилцан яригчаа хєнєєх эрмэлзэл бvхий урлагийн бvтээлээс хол байхаар би шийдсэн .

Badral said...

ncaad! чи харин хамгийн эвгvй юм олоод авчихсан байна шvv. Хаяа hardcore rock сонсож солиорох ч гоё л доо. Дотор нь орохоороо бvр нэг мансуурлын байдалд ороод ер нь “stoned” болохоос ялгаагvй болчихдог юм.
Хэй, Theory энэ бол хар тамхи л гэсэн vг. Нэг амтанд орчих юм бол тэгээд л дандаа хамтдаа. Дотроо бол мань мэт тогтоохооргvй олон янзын урсгалтай юм шиг байгаа юм.
Би ч бас одоо сонсохоо болисон. Яг л хар тамхи шиг болчих гээд байсан юм. Сонсоод байхаар хорвоо харанхуйлаад, сонсохгvй байхаар нэг юм vгvйлэгдээд…
Одоо бол илvv сонгодог талруугаа хэлбийж байгаа. Миний хувьд СОНГОДОГ намайг ГОТИК-руу хєтєлж эргээд СОНГОДОГ-руугаа татсан. Ийм л байх шив дээ.

Different Theory said...

Хvн дєнгєж сонсож эхлэж байхад айлгаад байх юм аа, яанаа донтчихвол яана гэсэн, Хэхэ

Сонгодог хєгжим гэснээс, сая нэг хэсэг Apocalyptica сонслоо, бас л балай авжийна, сello нь маяг сонсогдож байна лээ шvv. Финлянд хамтлаг юм гэсэн, ер нь Скандинави, Герман гаруудад ийм тєрлийн хєгжим их зохидог бололтой… nordic legend стильтэй ч юм уу. Apocalyptica Metallica-гийн дуунуудыг тоглодог гэхээр нь Metallica бас сонсож vзэв. “S & M” цомог нь тансаг юм аа… Нэр нь хальт intriguing байхаар нь сонирхсон биш (хаха, асар садист наасан) их аштайхан цомгийг нь олоод авчихсан санагдсан, хальт “the best of” маягтай. San Francisco Symphony-тэй хамт бичvvлсэн юм байна лээ, ер нь symphonic metal гэж энийг л хэлэх байх… рок, сонгодог хєгжим хоёрыг хослуулнаа гэж… Цомог гэснээс, мань мэт нь сvvлийн vед ганц хоёр таалагдсан дуугаа тvvж сонссоор байгаад цомог гэсэн ойлголтгvй болчихжээ. Яагаад ч юм “S & M”-ыг, ер нь ийм тєрлийн рок альбомуудыг, яг цомог утгаар нь эхнээс нь дэс дараатай сонсох хэрэгтэй юм шиг санагдлаа.

Lacrimosa уул нь таалагдсан, даанч Германаар ойлгохгvй болохоор хэцvv юм. Дууны vгийг нь ойлгохгvй сонсохоор нэг л єєр юм шиг… Манай нэг танил Beatles-ыг ойлгохын тулд Англи хэл сурсан гэж дээр ярьж байсан санагдчихлаа, Герман хэл vзэж эхэлдэг ч юм уу гэсэн, Хэхэ

Иймэрхvv метал дуу байвал яаж байна гэсэн, хоббитов:

Цагаан шєнийн vлгэр

Хундага дvvрэн гашуун дарсыг
Хайрлан байж шимэхэд
Хулгай хиймээр санагдана.

Сvvлийн дусал дарс
Уруулыг минь норгоход
Урдах амьдрал эрээлжилнэ.

Хорвоо мєнх бус тул
Хорхой тєдий явсан дор
Хор єгєєч надаа!

Зовлон мартагдаж
Зураг бvдгэрч
Зулай хєрнє…
Зул залаач!

Амийг минь авч одох тvvний
Ачийг хэрхэн яаж хариулахыг
Хэлээд єгєєч надаа!

Тэгээд л “хэлээд єгєєч надаа” гэж орилоод л гэсэн, Хэхэ

SARANTENGER said...

Apocalyptica уйлуулна шүү. Гэхдээ л Электрон хөгжим шиг эрч хүч өгдөг хөгжим энэ хорвоо дээр байхгүй дээ.