2007/06/08

Єлзийтєгс - Эрх чєлєєтэй байх урлаг буюу шинэ ном


Монголын утга зохиолын Модернист урсгалын 3 том төлөөлөгчийн бүтээлээс цуврал болгон оруулахааар шийдлээ.

"...Өнөөгийн Монголын саарал нийгэмд саарал бүтээгдэхүүн болчихгүй юмсан гэж би их боддог. Тиймдээ ч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Галсансүх мэтийн авъяастнуудын бүтээсэн цэвэр ариун урлагаар л өөрийгөө байнга тэжээж явахыг хичээдэг...." хэмээн нэгэнтээ хэлсэн урлаг судлаач Ц.Уранчимгийн сайхан үгээр өмнөтгөл болгон цувралаа яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг, монологоор эхлүүлье.
* * *
Дэндүү их шалгуурыг давсан дурлал бүтдэггүй. Бүтлээ ч гэхэд түүнд ямар ч амт үгүй болсон байдаг. Тэр хэтэрхий өндөр үнээр олдсон тул, өдөр тутмын хямдхан, жирийн амьдралтай эвлэж зохицдоггүй юм. Хамаг мөнгөө цуглуулан байж авсан гоёмсог торгон даашинзаа биш, хямдхан авсан борог даавуун бошинзоо л бид өдөр бүхэн өмсдөгтэй энэ нь агаар нэг юм даа.

* * *
- Одоо хүртэл би чамд хайртай
Зүрх зүсмээр үг
Олон жил өнгөрчээ

Долоон жил...
Долоон жилийн өмнө би чиний гарыг түлхсэн

Доош харж байгаад үгүй гэж хэлсэн
Өөр нэгэнд тэгээд өөрийгөө үүрд өгсөн
Өнөөдөр гэтэл чи ахиад л миний өмнө...
Үнэнч зүрхний чинь өмнө
Өчүүхнээ шимширтэл мэдрэхэд
Өнөөдрийг хүртэл чамгүйгээр
Жаргалтай алхсан минь худал ч юм шиг

- Үргэлж зүүдэлдэг ээ, би чамайг

Автмаар халуун үг
Үнсэж, үнсүүлээгүй уруул минь

Харам сэтгэлийг минь ичтэл чичирхийлнэ

- Яагаад чи намайг мартдаггүй юм бэ?

Яръя гэвч эвлэхгүй үг
Инээе гэвч нулимстай хоолой

Илүү юу хэрэгтэй юм,
Ингэж намайг битгий яллаач

- Одоо хүртэл би чамд хайртай

Ичмээр, амттай үг
Авахыг хүсээгүй бэлэг

Авсан ч задалмааргүй бэлэг
Аймар гашуун үг
Итгэмгүй ч итгэхийг л хүснэ

Хэдийнээ итгэчихээд
Ийм л үг сонсох гэж
Эм хүн болж төрсөн мэт санагдана
Анх удаа би нөхрөөсөө урваж
Ар нуруугаа харуулан буруу харж хонов.

* * *
Ганцаардал. Энэ хичнээн сайхан, хичнээн тайлагдашгүй нууц билээ. Хүн төрөлхтний хамгийн бяцхан эс, бүхнийг өөртөө багтаасан хамгийн аугаа эс - ГАНЦААРДАЛ
Энэ үг шүлгэнд орохоороо хүртэл хамгаас тод, хамгаас хүчирхэг сонсогдном.

Ганцаардахын зовлон

Ганцаардахын жаргалыг гүйцэхгүй
Сохрын дунд хэзээ ч
Сохор явч чадахгүйгээ
Доглонгийн газар
Доглолгүй явж чадахаа
Мэдрэх л
Миний дээд таашаал
Үнэ цэнээ мэдрэх минь

Үхлээс ч илүү сонирхолтой
Ганцаардахын хэцүүд л би -БИ

Ялалт
Энэ бол миний ялалт
Эцсийн эцэст би бүхнийг давж чадлаа
Итгэл найдвараа 
Зүрхтэйгээ авч гарлаа
Энэрч амьдрахын учир
Уучилж өршөөж чадлаа
Уучилж өршөөж чадлаа, би
Сэтгэлийг минь урсан гарыг
Удаанаар атгаж чадлаа
Мартаж чадлаа 
Хатуу амьдрахын учир
Зөөлөн байж чадлаа
Хайраа хэнээс ч харамлахгүй, би
Хайраар минь тоглосон хүнээс ч...

* * *
Хайрлахгүй бас үзэн ядахгүй
Халуун харцанд автахгүй...
Ордог л нэг бороо, нордог л нэг бороо
Одоо юунд ч догдлохгүй
“Ягаан шилээр харж байсан амьдрал”-ынхаа
Яг дунд нь сэрчихээд чангаар инээхэд
Үс минь урьдынхаасаа ч зөөлөн намирч эхлэв
Үнэндээ би одоо л амьдарч сурч байна.

Зөгий
Үүрээр нэг зөгий надаас дүнгэнэн нисч
Үүдэн дээр чинь буудаг
Өдөржин тэгээд чамайг тойрон нисч
Өөд уруугүй, хаа явсан ч дагадаг
Хөл гарыг минь тээж яваа
Хөөрхий түүнийг алчихаад над дээр чи ирдэг
Хөнгөмсөг бэлэг, амтат чихэр...
Хөөрсөндөө би
Хөлийн минь нэг үхсэнийг мартчихдаг
Маргааш өглөө нь ахиад л нэг зөгий...
Магад зүрхтэй минь хамт нисдэг
Бороонд тэр минь норчихвий
Халхалж яваарай
Болохгүй хүмүүс гомдоочихвий
Хатгаж орхиорой
Захиасыг минь аваад ниссэн түүнийг
Зангиагаараа чи цохиж орхидог
Задарчих шиг л болдогоо, бие минь
Өвдсөндөө би өдөржин уйлдаг
Цээжинд минь нэг цэврүү үсэргэчихээд
Цэцэг тэвэрсээр чи орой нь ирдэг
Энгэрт чинь наалдан жаргалтай инээмсэглэхэд
Элэгнээс минь эмтлэн шинэ зөгий төрдөг...

Би яагаад...
Омголон, дүрэлзүү зүрхэнд минь үлэмжийн их төвөргөөн
Амьдын жаргалыг эдлэн суувч амьдралд үл хоргодох
Үүр цэлмэн байхад ч харанхуйн тухай санааширч
Үхлийн тухай бодолдоо дурлалаас ч илүү автах
Би ер нь ингэхэд хэн юм бэ, ээжээ? Бороо ороход уйлж, орохгүй бол гунигладаг
Босон суун гэгэлзэж, бор шувуу шиг дэрвэлздэг
Нулимс харвал цочдог, арчиж өгөх гээд алгадуулдаг
Нуруу бие минь далавчтай, далавчиндаа тэмдэгтэй
Би хэний сүнс юм бол, ээжээ?

* * *
Миний доторхи хотууд, гудамжнууд, дэлгүүрүүд
Миний доторхи хаашаа ч юм одсон замууд
Тэр замаар холхих амьд, үхсэн хүмүүс...
Тэд одоо яаж миний дотор нуугдана вэ?
Хүнд төмөр хадаасаа зүрхэнд минь шааж

Хүйтэн цэх хашаануудыг тэд босгоно
Цээжний минь хаа нэгтээ бүдэг дэнлүү зоочихоод
Цэг тавихын зуурт өнөөх гэрлүүдээ хагачина
Өөрийн минь доторхи хүмүүсийг, хэзээ ч үхэхгүй талийгаачдыг
Өвчин зовлонтой нь адгуу тачаалтай нь үүрээд
Алхаад л байвч, мөлхөөд л байвч, гүйгээд л байвч
Алхны дуу, аянга лантууны дуу тасрах нь үгүй. Миний доторхи хаалганууд, цонхнууд, хананууд
Миний доторхи театр, сүм, шоронгууд...
Сүсэгтний мөргөл, алуурчны хашгираантай биеэс минь
Сүүтгэнэх дурсамж, хатуулдах хүмүүсийг зайлуулаад өгөөч, Бурхан минь!

* * *
Би цэв цэнхэр өнгөтэй атлаа
Би цэг, цэг, цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, үл баригдахгүй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгэм жавар атлаа Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаараа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа Гайхамшигт, гүн, нууцлаг амьдралаас айдаггүй мөртлөө
Гараа галд түлэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө дүрэлзсэн гэрлээ хумьж
Гарт чинь байгаа сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ

Хүлээлт
Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаарЦасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь

Цагийн төрх тодортол
Зогсоод

Зогсоод л баймаар
Улаан алчуураа

Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа

Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи

Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг

Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн

Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар

* * *
Цас болгон өөр өөр будардгийг
Цаг мөч бүхэн үхэл байдгийг
Анзаарахын тулд би арван жил үхэв
Зовлон гэдэг дотор минь байдгийг

Зовно гэдэг л амьдрал болохыг
Анзаарахын тулд би арван жил төөрөв
Торгоны өнгөнд илч байдаггүйг
Толинд туссан сар гэрэлтдэггүй болохыг
Анзаарахын тулд би арван жил сохров
Хүснэ гэдэг л там болохыг

Хүрнэ гэдэг чинь төгсгөл болохыг
Анзаарахын тулд би арван жил тэмүүлэв.
Олсон бүхнээ, олоод атгасан бүхнээ

Орхихын тулд одоо арван жил хэрэгтэй..

* * *
Бодол шаналал минь чулуунаас ч хүнд
Болдогсон бол, зүгээр л ширээний чийдэн болчихгүй
Товчлуур дарахад л амилчихна
Зөөлөн гэрэлтэж байснаа
Торох ч юм үгүй шууд л үхэж орхино
Гуниглуу энэ дэнлүү сэтгэлийг минь чимээгүй чагнаад
Гурван намрын салхийг ч ажрахгүй давж чадна
Цаг хугацаа хүртэл түүнийг хөндөж дөнгөхгүй
Цас борооны алинд ч
Амгалан төрөхөө гээхгүй
Атаархмаар юм, ширээний чийдэн байсан бол
Амраглан цэнгэхийн балчигт хэзээд тарчилж суухгүй
Амьдралд өгөх гэрлээ гэвч хэнээс ч ер харамлахгүй
Азгүй юм, ширээний чийдэн л болчихгүй

* * *
Болохгүй гэдгийг мэддэг хирнээ
Бодоод л байна чамайгаа
Бодол сэтгэлд чи минь л байх авч
Болзоонд би өөр хүнтэй зогсох юм
Юу ч бүү ярь, юу ч битгий дуугар
Зөвхөн амаа жимийгээд
Зүгээр л намайг орхи
Наад хөгжимөө унтраа
Надруу битгий залга
Намайг зүгээр тайван байлга
Анир чимээгүй байдлыг би мэдэрмээр байна
Айдас, баясал, гуниг, жаргалаа
Ар араас нь би бодож тунгаамаар байна...
Гэртээ би ганцаарахнаа баймаар байна
Гэгээрэх гэж биш тунгаах гэж би
Ганцаараа л баймаар байна
Намайг тайван орхи...

* * *
Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гүйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг
Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч
Үнсэхэд чинь л би нулимстай инээж эргэдэг
Хайрлахыг нь би мэддэг
Халгихыг нь та мэддэг
Харцаа нуугаад худлаа байдаг ч
Халтирахад чинь би таны төлөө өвддөг
Зовох л гэж золисон бие минь
Зовоох л гэж учирсан та минь
Зоргоор одохдоо хүнийх байдаг ч
Зориод ирэхдээ минийх л байдаг
Өө, яана гэх вэ өгөх л гэж өгсөн...

* * *
Хүсэх зориг
Итгэх зориг
Хүлцэх зориг
Надад бий Тэмүүлэх зориг
Үхэх зориг
Тэгээд бас, унах зориг
Хангалттай бий
Өөрийгөө үл харамлах
Өвчин шаналалаас зэрэмдэггүй үлдэх
Зовох, ганцаардах
Зориг надад дүүрэн бий Хүүхэд шиг амьдрах
Хүнээрээ үлдэх
Хүлээх, ухрах
Зоригтой би

* * *
Зүрхний минь гүнд цохилох зүрх
Зүсний маань цаана гэрэлтэх зүс
Алиныг нь ч чи олж харахгүй болохоор
Ай, залуу минь би чинийх байж чадахгүй ээ
Үнэтэй сүрчигний минь үнэрийг магтах
Үеийн чи нялхаараа л байна даа
Гуньж, уйлж үзээгүй нүдэнд
Гунигтай уруул минь яахан хүрэх вэ
Нэрээ мэддэггүй гоёхон эрвээхэй
Нисэж үзэгдэвч зүрх нь сонсогддоггүй...
Залуу минь чи замаараа л яв даа
Зангиаг чинь харин нэг засаад өгье.

* * *
Шар зураас татаад
Улаан цэг хатгавал...
Шаналал гуниг минь чи
Ийм энгийн байж уу?
Саяхан цээжинд байсан
Үүл гэнэт сарничхав
Саваагүй ганцхан үгээр
Хичнээн өдөр өвдөв өө

* * *
Хачин их шаналсан төрх...
Хар даа, энэ миний багын зураг
Өнөөдөр гэтэл илүү залуу харагдаж байгаа биз?
Өө, энэ яахав, зүгээр л дүр
Хайрлаж дурласнаар зүрх хатууждаг

Хатуужаад зөөлөрдөг
Уйлсны дараа нүд цэлмэдэг
Цэлмээд гэрэлтдэг
Үзсэн бүхнээсээ би одоо

Үнэ цэнийг нь олж чаддаг болсон
Итгэхгүй бол товчийг минь тайлаад үз
Энэ жижигхэн цээжнээс гэрэл цацарч байгаа

* * *
Итгэж явсан хүндээ гэнэт хууртагдах шиг л болов
Ийм хачин, олон ааштай тэнгэр гэж бас байдгаа
Сая л та цэнхэртээд л байсан, цэнхэртээд л байсан
Би ч бас цэлмэг байсан
Сааралтаж одоо юунд бүрхэнэ вэ?
Би таныг дагаад л харанхуйлчихлаа
Охиноороо ингэж битгий тоглооч тэнгэр минь

Оролдоод байвал би чинь тэсэхгүй шүү
Хавар шиг үргэлж гэгэлгэн явдаг зүрхээр минь
Хатгуулаад эхэллээ гэнэт, битгий хуйсагнаач
Таны үүл шиг л хөнгөн бас цэвэрхэн

Залуу насанд минь тунгалаг өдөр олон байг л дээ


PS: SO, Гоогоо зураг олж өгсөнд thanks. Маруужингаар дайлнаа гэсэн... Хэхэ

5 comments:

Anonymous said...

Theory,
Яруу найраг гэснээс яагаад блогийнхоо нэрийг сольчихсон бэ? Блогийнхоо агуулгыг өөрчлөхөөр шийдээд түүндээ тохируулж шинэ нэр өгсөн юм уу.
Харин "Далийлт, хазайлт, мурийлт" энэ чинь нэг жинхэнэ далийлттай, дажгүй нэр байсан шүү. Энэ нэр уг нь чи л олсон, чиний л copyright байх, энэ нэрийг сонсохоор чи л хамгийн түрүүнд санаанд орох тийм л нэр......

Өнөө.

S.O said...

Gantsaardliin jinhene une tseniig Jinheneer n gantshan udaa mederhed l gantsaardliin une tsene hangalttai yum bolov uu.

Ene tuhai urgelj bodoj mederch bna. Tegeed medreh tusam l...

Different Theory said...

Хэдэн жилийн ємнє Германд магистр хийж байсан хэсэг оюутны буянаар Модернист урлагт эргэлт буцалтгvйгээр орж билээ. Учиргvй уянгын халил, нуршуу vгэнд дургvйг хэлэх vv уламжлалт vг хэллэгээс татгалзан сонин содон зvйрлэл, тодотголоор юмсыг гvнзгий бодуулахад хvргэдэг нь л хачин таалагдаад байдгийн. Бас нэг онцлог нь сонсох биш уншиж байж л сая жинхэнэ утгаараа ойлгогдож ирдэг нь єнєєг хvртэл цєєнхийн хvрээнийхний сонирхолыг татдаг урлаг болсоор ирсэн юм шиг ээ. Яруу найраг гэхээр л нэг тийм утга тєгєлдєр, сентменталный байх ёстой мэтээр сэтгэдэг хvмvvс асар олон байхын. Дорно дахинаа одоо жаахан багасгаад єрнийхний соёл иргэншилээс сонирхоод vзвэл сонин юм шиг ээ? Ямартай ч Uлзий, Галсаа, Аюур 3 бол vнэхээр амттай.

Сэтгэл хєдлєєд баахан нуршчихлаа сорри Guys.

Гэснээс SO чиний Хайкунууд ч бас саак шvv. Мань номыг чинь анх авч уншаад хэсэгтээ л соёлын шоконд орж толгой тархи эргээд хачин байсан. Мань чамайг шvтэж явдаг шvv гээл vv. Кэкэ.

PS: Unuu, тэр нэрний хувьд яахав дээ нэг сольж vзмээр санагдаад л тэр... Элийрэл, Дэмийрэл, Солиорол ч юмуу наян янз байж болно. Copyright интэрт мань нь нэг их ач холбогдол єгдєггvй шт. Альтернативлаг байвал гоё шт.

Different Theory said...

Сая Єлзийгийн нэг шvлгийг уншлаа. Яасан юм бол доо? Үхлийг мэдрэхээр хvмvvс бичдэг гэсэн. О.Дашбалбар, Бавуугийн Лхагвасvрэн, Анудар гээд л бvгд бичсэн байх юм. Гэхдээ надад энэ нь таалагдсаар ирсэн.

Л.Єлзийтєгс

Идэр есийн шvлэг

Ахиад хавар болвол би гудамжаар нvв нvцгэн явна
Ахиад хавар болвол би орон гэрээсээ оргон, зугтана
Ахиад хавар болвол би алтан бэлзгээ залгиж орхино
Ахиад хэрэв хавар болвол мод бvхэнд би нэр єгнє

Ахиад хавар болвол, хавар болохыг би ахиад vзвэл
Анхны бороо цонхон дээгvvр гэрэл татуулан урсахыг vзвэл
Ай, амьд хvнд єєр юу хэрэгтэй юм...
Маргааш нь би vхнэ!
Ахиад даанч хавар болохгvй нь шиг байна

Цантсан хотын тэнгэр дэх
Цагийн зvv мєстчихєж!

Anonymous said...

chi modern shuleg sonirhodog bol tsetsensodiin shulgiig unshaarai gaihaltai uneheer...heleh ug bhgui shuu...
bi urliig ni uldeey
www.tsetsensod.blog.banjig.net