Сүүлийн үед учиргүй бялдаржуулах клубын хаалга үүд татаж өнгөрүүлдэг болов. Хэдэн цагаар төмөр өргөөд ирэхээр юм болгоныг гантил, зээрэнцэгтэй жишиж үзээд хэцүү юм. Заримдаа ч зүрх үхээд өглөө орноосоо босомгүй санагдах үе их л гарах бололтой. Гэхдээ яахав ээ хажууд лаг лаг биеэтэй залуучууд цөм цөм хийгээд байхаар өөрийн эрхгүй урам зориг орохиймаа бас.Хэдэн жилийн өмнө Болд огцом таргалаад онцгүй болж ирсэндээ? Төд удалгүй л үнэн гоё биеэтэй болчихсон, хайрын хүч цомгийнхоо клипүүдээр балай аваагүй юу? Яаж ийм сайхан биетэй болов оо гэсэн Өөдөөгийн асуултанд: “Олны өмнө биеэ сайхан авч явахын тулд би хийхийг хүсээгүй олон зүйлийг дургүй байсан ч хийх болдог” гэж хариулж байж уу. Аймаар санадаг уу? Хэхэ. Би ч хувиараа Болдыг шүтэж явдаг л даа гэсэн. Power-т хэд хоног явахад олны танил нэлээдгүй л хүмүүстэй таарлаа. Яг ориг-оор нь харах бас л гоё байгаа юм чинь.
PS: За тэгээд Монголын залуус эрүүл, чийрэг байж ихийг хийж бүтээх болтугай, бүтэн боловсролтой иргэд бүр олон болтугай.
No comments:
Post a Comment