2009/03/27

Монголд яагаад долларын ханш сулрах болов?

Дэлхийн валютын зах зээл дээр долларын ханш суларч байгаа нь фундментал хүчин зүйл гэхээсээ илүүтэйгээр техник хөдөлгөөн үзүүлж байна гэж хэлж болохоор байна.

Харин Монголд долларын ханш яагаад сулрах болов?

Дэлхийн валютын захын ханшны нөлөөлөлөөс болж буурч байгаа гэж эндүүрч болохгүй юм. Хэдийгээр Монголд улирлын шинж чанартай долларын ханш өдийд сулардаг ч санасаныг бодвол сүүлийн үед хурдацтайгаар сулрах боллоо.

Валютын ханшийн зохицуулалтыг хийж чадахгүй, хяналтнаасаа бүрэн алдаад байсан Монгол банк хэд хоногийн өмнөөс Арилжааны банкуудтай хамтарч валютын аукцион зохион байгуулдаг болсон нь маш үр дүнтэй арга хэмжээ болж чадсан нь сүүлийн өдрүүдийн ханшнаас харагдаж байна. Аукционы гол агуулга нь тухайн өдөр хамгийн бага ханш санал болгож чадсан Арилжааны банкны ханшаар тэр өдрийн валютын ханш тогтох юм. Аукционд зөвхөн арилжааны томоохон 3 банк оролцож байгаа нь дунд болон урт хугацаандаа олигопол зах зээлийн хуйвалдааны зарчим нөлөөлж болох талтай.

Яагаад арилжааны банкууд бага ханш санал болгох болов?

Монгол банкинд ирүүлсэн арилжааны банкуудын мэдээнээс харахад ам.долларын зээлийн багцийн чанар туйлын хангалтгүй болж ихэнхи зээлүүд хугацаа хэтэрсэн, иргэд, аж ахуйн нэгж долларын зээлийг төлөх сонирхол буурсан нь харагдаж байна.

Монголд Төв банкны бодлогын хүү нэмэгдсэн гэхээсээ илүүтэйгээр долларын зээлийн багцын чанарыг сайжруулах сонирхол бүхий арилжааны банкуудын валютын ханшны бага үнийн саналаас хамааралтай долларын сулралт болж байна гэж хэлэх бүрэн үндэслэлтэй юм.

PS: Ямартай ч Монгол банк одооноос л нэг арга эвээ олж байгаа гэлтэй. Доллароор цалинждаг нөхдүүдэд шатсан газар болчихлоо доо гсн... Бурхандаа итгэдэг, бас доллартоо итгэдэг Америкчуудын хувьд ногоон дэвсгэрт нь хямралын үед ч итгэлийг нь алдахгүй бололтой.

1 comment:

buck said...

ene bailout, trillion dollar plan geed US govt/fed mongiig etses togsgolgui hevlej baigaa chini yavaandaa dollariin hansh unana gesen ug. Inflyats osno.