2008/11/04

Цуврал I - Чиний туйлын хvсэл юу вэ?

Чи их удаан эрлээ
Одоо эрлээ орхиод олж сур.
Хайнз Көрнер, Ёохаанес

Хүн бүрт чинээлэг, жаргалтай, эрх чөлөөтэй амьдрах чин эрмэлзлэлүүд байдаг. Гэвч бидний энэхүү дотроо төсөөлж байдаг амьдрал бодит байдал хоёр өдөр шөнө шиг зөрүүтэй байх нь олонтаа.

“Хэн бүхэл өдөржингөө ажиллана түүнд мөнгө хийх цаг олдохгүй” энэ бичиг олон жилийн өмнө миний танилцсан Нью-Йоркын нэгэн чинээлэг эрийн ширээн дээр байсан юм. Үүнээс үзэхэд хүн өөртөө бодох цаг зав гаргах зайлшгүй хэрэгтэй бололтой.

Мөнгө гэж бидний түүнд өгч буй үнэлэмжийн хэмжээгээр үнэ цэнэтэй байх бөгөөд, санхүүгийн асуудалд орсон тэр л үед дэндүү их утга учиртай болдог. Бидний үзэл бодол, зорилго хоёр нь хоорондоо тохирохгүй бол бид байрнаасаа хөдөлж чадахгүй.

Өөдрөг үзэл юмсын давуу, сайн талыг харуулдаг бол өөртөө итгэх итгэл нь юмсын сүүдэртэй талыг ч даван туулах үнэмшлийг өгдөг. Өөртөө итгэлтэй хүн юунд ч баригдаж сааталгүй, ямар ч эсэргүүцлийг дийлж гарахаа мэддэг, мөн түүнийгээ ч өөртөө олон удаа нотлон харуулсан байдаг.

Одоогийн хүрсэн амжилт болон одоо байгаа байдал тань таны сэтгэн бодох хэв маягийн шууд үр дүн бөгөөд түүнийгээ өөрчлөхгүй бол одоогийн байгаа байдлаасаа хэзээ ч салж чадахгүй. Энэ байдлаас гарах арга бол та өөрийн хамгийн дуртай хоббиг сонгон авч түүгээрээ мэргэш. Хоббигоороо мөнгө олдог бол!

Санхүүгийн салбар дахь бэрхшээл нь амьдралын бусад бүх салбаруудад сүүдрээ тусгадаг. Та өөрийгөө бүх л амьдралынхаа турш мөнгөний машин болгох уу, эсвэл өөрийн мөнгөний машинтай болох уу гэдгээ шийд.

Аль үзэл бодолдоо хөтлөгдөх эсэх талаар ухамсартай шийдвэр гаргасан тэр үед л өөрийнхөө амьдралыг хяналтандаа авч чадна. Та амьдралдаа юу ч хийлээ гэсэн үр дүн нь юуны түрүүнд таны мөрөөдөл, зорилго, үзэл бодол, төлөвлөгөө дөрвөөс л хамаарах ба энэ дөрвийн зохицлыг бүрдүүлээгүй байхад ямар ч хатуу зарчмуудыг баримтлаад тус болохгүй, мөнгөний төлөө дур сонирхолгүй ажлыг хийх нь хэзээ ч санхүүгийн эрх чөлөөнд хүргэхгүй юм.

1 comment:

Anonymous said...

i read ur blog while was having break.U know wat it really give me something motivating and sharpening.Yeah i like it so keep working smarter mate! Good luck