2008/11/03

Жилийн дотор Сая доллартой болж чадах уу?

Итгэмээргүй сонсогдож байна уу? 10 000 ам.доллар, 100 000 ам.доллар, 500 000 ам.доллар ч биш 1 000 000 ам.долларын тухай ярьж байна. Би үүнийг боломжтой гэж хэлнэ. Гагцхүү чи мөнгө олох чинхүү зорилготой мөн стратегтай байх ёстой. Стратеги бол чиний хувьд мөнгө хийх арга хэрэгсэл болно. Стратеги чинь мөнгийг тогтмол үржүүлдэг л байх хэрэгтэй.

Та нар хүн төрөлхтний агуу их нээлтүүдийн нэг процентын нийлмэл буюу геометр прогрессын хуулийг дуулсан байлгүй. Энэ нээлтийн гол санаа нь бол орлогын хувь нь яг энэ хувиар нэмэгдэн мөн тийм хэмжээгээр нийлбэрийг өсгөснөөр геометрийн прогресс болдог. Альберт Эйнштейн энэ процентын нийлмэлийг "хүн төрөлхтний агуу бүтээл" мөн гэжээ. Хөрөнгө оруулалт хийж болох амьдралын олон жишээнээс дурдахад:

Чи сар бүр 100$ цааш нь хийж 3 янзаар хадгалуулжээ гэж бодъё.

1. Сейф: 20 жилийн дараа сейфээ онгойлгоод үзэхэд Танд 24 000$. (20 жил -240 сар, сар бүр 100$)

2. Банканд: Жилийн 12% хүүтэй 20 жил хадгалуулаад банкнаас 144 000$ авах буюу цааш нь үргэлжлүүлэн хадгалуулахад сар бүр хүүгийн хувь нь 1440$ авна.

3. Мэргэжлийн байгууллага: (Санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын сан, хувьцаа) Жилд 30-50% хүүтэй хадгалуулахад 20 жилийн дараа 1 500 000$ авах буюу цааш нь үргэлжлүүлэн хадгалуулж зөвхөн хүүг нь сар бүр аваад амьдрахад 38 800$ болно. (Мөнгө өсгөх хамгийн шилдэг арга нь санхүүгийн хэрэгслүүд юм. Тийм ч учраас блогт энэ тухай түлхүү бичигдэнэ)

20 жил дэндүү урт хугацаа байгаа биз? Хамгийн харамсалтай нь бидний залуу нас хамт урсан өнгөрнө. Тэгвэл одоо орлогоо жилд 30-50% өсгөх бус сард 100% өсгөж, жилийн дотор 1 сая доллартой болгох стратеги-т суралцаж, зорилгоо биелүүлэхийн төлөө нойр хоолгүй ажиллаж яагаад болохгүй гэж? 1 төгрөгийг 2 төгрөг болгох хэцүү юу? Чи юу гэж хариулах бол? Жишээ авч үзье. Чамд 300 ам.доллар л байя гэж бодъё.

1-p сар 300$
2-p сар 600$
3-p сар 1 200$
4-p сар 2 400$
5-p сар 4 800$
6-p сар 9 600$
7-p сар 19 200$
8-p сар 38 400$
9-p сар 76 800$
10-p сар 153 600$
11-p сар 307 200$
12-p сар 614 400$
13-p сард 1 228 500 $


Амархан байгаа биз? Гэвч энэ бол асар их хэцүү, гэхдээ боломжтой. Энэ хэмжээгээр чамаас асар их эрсдэл, мэдлэг туршлага, сайн стратеги олж авахыг шаардана. Дэлхийн иргэн байхад сая доллар тийм их хэмжээний мөнгө биш ч ахуйн асуудлаа шийдэхэд хангалттай хэмжээний мөнгө юм. Ингээд та бүхэнд Бодо Шефферын "Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам" Бэст селлэрийг хүргэж байна. Хэрэв чи стратегаа зөв олоод, зарчмуудыг хэрэгжүүлж чадвал хүслээрээ амьдрах агуу боломжийг энэ ном чамд өгөх болно.

PS: Би ч гэсэн өөрийн 1 саяыг энэ сараас эхлүүлж байна. Сар бүр хэрэгжилтийг нь гаргаж явна аа гээл үү. Кэкэ. Өөртөө асар тодорхой Deadline тавьсан. Гэхдээ л 1 саятай болчихоод энэхүү бичлэгээ уншаад сууж байвал мөн сайхан аа. Дээд кайф гэж байдаг бол тэр үе л байх...

No comments: