2010/04/19

"Монгол Трэйдэр" тэмцээн

Дэлхийн цалинг монголоосоо!

Өнөөгийн манай нийгмийн залуучуудын хамгийн том асуудал бол мэдээжийн хэрэг цалин хөлсний асуудал. Хичнээн ч сайн мэргэжил эзэмшээд, хичнээн ч сайн ажиллаж байлаа гэсэн манай монголын залуучууд хөдөлмөрөө дутуу үнэлүүлээд байгааг та бид хэн хүнгүй мэдэж байгаа билээ.

Зуу, зуун залуучуудад дэлхийн цалинг монголоосоо олох боломжийг олгож буй байгууллага бол мэдээжийн хэрэг Монголын Форексчдын хамгийн том клуб болох “FX Club” юм.

Одоогийн байдлаар манай улсад энэхүү зах зээлийг сонирхон судалж байдаг олон мянган залуучууд байдаг бөгөөд идэвхитэй арилжаа хийдэг 2000 гаруй хүмүүс байдаг гэсэн албан бус тоо баримт байдаг юм байна. Зөвхөн “FX Club”-т л гэхэд 370 гаруй залуус гишүүнээр элсэн зах зээлд оролцож байдаг.

“FX Club” “BTV”-тэй хамтран “Дэлхийн цалинг монголоосоо!” уриатай “Монгол Трейдэр” шоу тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа гэнэ. Тэмцээнд оролцогчдод ямар нэгэн шаардлага тавихгүй бөгөөд та тэмцээний явцад суралцаад тэмцээн дуусахад дэлхийн санхүүгийн захууд дээр амжилттай худалдаа хийж сурахад л хангалттай. Ингэснээр цаашдаа та өөрөө бие даан худалдаа эрхэлж ашиг орлого олох бүрэн боломжтойгоос гадна Монголын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын диллерийн буюу худалдаачдын багт элсэн ажиллах бүрэн боломжтой гэнэлээ шүү. Сонордуулахад банк санхүүгийн байгууллагуудын ажилтнуудаас хамгийн өндөр цалин хангамж авдаг залуус энэ л худалдаачдын багын гишүүд нь байдаг гэсэн.

Тэмцээний тухайд мэдээжийн хэрэг санхүүгийн зах зээлийн тухай юу ч мэдэхгүй залуучууд оролцох бөгөөд бүгдээрээ анхан шатнаас эхэлж суралцан улмаар бие биетэйгээ өрсөлдөх болно. Та өөрийгөө голох хэрэггүй шүү!

Тэмцээний шагналын сан 8000 доллар бөгөөд Таныг ялагч болж цаашид монголынхоо хамгийн сайн трейдэр болно гэдэгт итгэж байна.

Мөн тэмцээнд оролцсон хүн бүрт Мэйжикнэт компани өөрийн интернэт үйлчилгээгээ 50 хувь хямдруулж өгөхөөр боллоо. Жишээлбэл та өрөөндөө нэг мегабайт урсгалыг 100 доллараар хэрэглэдэг бол тэмцээнд оролцсоноор 50 доллараар хэрэглэх боломжтой гэсэн үг. Мөн сайн оролцоод цаашид хамгийн өндөр цалинтай найдвартай ажлын байраар ч хангагдах боломжтой... Мэдээжийн хэрэг бас бүтэн хагас жилийн хугацаанд үргэлжлэх сургалтанд хамрагдаад дэлхийн санхүүгийн зах зээл дээр өөрөө бие даан оролцох бүрэн чадвартай болноо гэсэн үг... Ингээд бодоод үзэхээр та энэ тэмцээнд заавал оролцох хэрэгтэй шүү!

Тэмцээнд оролцохыг хүсвэл Сансарын колонкын замын эсрэг талд байрлах Ундрам Плаза-гийн 3-р давхарт очих буюу 99079812 дугаарын утсаар холбоо бариарай...

Дэлхийн цалинг монголоосоо!

“Монгол Трейдэр” шоу тэмцээн

No comments: