"Амжилт бол хамгийн эротик зvйл юм"___"Clouds are always changing... so we are"___"This moment is not yesterday or tomorrow – It’s right now, Be in it"___"Make your own choices, then arrange your own bouquet"___"Ялагдал бол чухал биш... Ялагдчихаад сэргэж босох нь л чухал"___"Хvн юу тєсєєлж чадна, тvvндээ л хvрч чаддаг...___"Хvн хэдий чинээ ухаантай байна, тєдий чинээ тэвчээртэй байдаг...

2010/06/15

Сонирхолтой л юм...

Өчигдөр шөнө 01:09 минутанд Moody's Corporation-аас Грекийн засгийн газрын бондыг зэрэглэлийг A3-аас Ba1 хүртэл бууруулж Хогийн бонд ангилалд оруулсанаа зарлалаа. Энэ мэдээ гарсан даруй 1.2330 ханш руу тэмүүлж байсан EURO унаж эхэлсэн бөгөөд худалдаачдыг хөөрхөн сандаргаад авав. Гэвч худалдаачдын дунд Грекийн засгийн газрын бонд аль эрт Хогийн бонд ангилалд орсон бөгөөд энэхүү зарласан явдал нь хэлбэр төдий зүйл юм, тиймээс нэг их ач холбогдол өгөлгүй яаран Sell арилжаа хийхгүй байхыг сануулж байсан. Энэ нь ч батлагдаж Лондонгийн бирж нээгдсэн даруй Евро чангарч эхэллээ.

Хамгийн сонирхолтой нь Хогийн бонд ангилалд багтаад байсан Грекийн засгийн газрын бонд өнөөдөр европын бирж дээр 600 функтээр өссөн нь тун хачирхалтай байна.

PS: Урд өмнөөс төлөвлөсөн гэлтэй... Ямартай ч Грекийн засгийн газар бантсандаа болсон уу эсвэл эрсдэлийн сангийн хөрөнгөөр туйлсан уу тайлбарлахад бэрх л юм.

2 Сэтгэгдэл:

Одхүү said...

техник анализаа харахаар buy хийвэл зүгээр ч юм шиг fundamental-г харахааар sell хийвэл ч зүгээр ч юм шиг алийг нь дагасан дээр юм болоо яг үнэнийг хэлэхэд fundamental анализ хийнэ гэдэг их хэцүү юм шиг байнаа миний хувьд хэдий суурь трэндийг дагах нь зөв ч евро аль түрүүнээс хойш уруудсаар байгаад одоо өгсх цаг нь болсон юм биш үү ?

Different Theory said...

Суурь шинжилгээ sell байгаа. Хослуулж байж л ашиг авна шvv дээ. 1.2350 цаашлаад 1.2671 дээрээс sell эхэлнэ. Buy явлаа гэхэд 1.2671-ийг заавал эвдсэн байх ёстой. Sell эхлэхэд ойрхон байна.

 
Powered by Blogger