2010/05/28

Грекийн хямрал евро бvсийг сvйрvvлж мэдэхээр байна


Грекийн өр савнаасаа хальж, Европын холбооны улсуудын санхүүг донсолгосон шуугиан намдаагүй байхад банкуудыг тойрсон ээлжит давалгаа эхэлсэн бололтой. Намжих төлөвтэй байсан хямрал ийнхүү сэдэрсэн тул зарим улс банкууддаа тавих татвар, хураамжаа нэмэхээр болсон юм.

Олон улсын зах зээл, үйлчилгээний газрын Европын талын үүрэг гүйцэтгэгч, парламентын гишүүн М.Барниер банкуудад тулгарч болох эрсдэлийг даах сан байгуулах санал гаргав. Гэлээ ч Их Британийн талаас банкуудаараа дамжуулан зах зээлдээ хэрэгтэй мөнгийг нь өгөхөөс цааргалах хэрэггүй хэмээн үзэж байна.

Европын холбооны улсуудын олонх нь банкуудаа дампуурлаас аврах хөрөнгийн сан байгуулах саналд нэгдээд байна. Аврах сан байгуулсныг мэдвэл банкууд хямралын дараагийн давлагаанаас эмээхээ болино гэсэн шүүмжлэл ч Парламентын хэлэлцүүлэгийг тойрсонгүй.


Одоогоор Грекийн өрийн хямрал Испанид хүндээр нөлөөлж, эдийн засагг нь аюул нүүрлээд байна. Ажилгүйдэл эрс нэмэгдэж байгаагаас Испани хадгаламжийн банкуудаа аврахаар ажиллаж байна.

Тэд хадгаламжийн гурван жижиг банкийг нэгтгэж, 135 тэрбум евро буюу 167 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болгохоор төлөвлөжээ. Ингэснээр тэдний салбарууд, ажиллах хүчийг цөөлөхгүй байх зорилт тавьсан байна.

"Бид хадгаламжийн банкуудын тэн хагаст л шинэтгэл хийж байна. Тэднийг нэгтгэснээр хямралд бид өртөх нь багасна" гэж Инигро Лекударри хэлжээ. Еврогийн ханшийг сүйрэлд түлхсэн Грекийн хямрал улам гүнзгийрч байна.

2010 оны тавдугаар сарын байдлаар Грекийн төсвийн алдагдлыг 13.6 хувь гэж үзэж байгаа бөгөөд энэ оны сүүлээр гэхэд Грекийн засгийн газрын өрийг ДНБ-нийхээ 120 хувьтай тэнцэнэ гэж үзэж байна.

Өнгөрсөн өдөр Азийн арилжаагаар Хятад улс гадаад валютын нөөцдөө өөрчлөлт хийхгүй, еврог гадаад валютын нөөцийн салшгүй нэгэн хэсэг байсаар байх болно гэж мэдэгдсэн нь еврогийн ханшийг бага зэрэг өсгөж 15 цагийн байдлаар еврогийн ханш ам долларын эсрэг 1.2325 орчимд арилжаалагдаж байлаа.

PS: Гэснээс, Азийн арилжаагаар ЕВРО техник хөдөлгөөн үзүүлэх тун дургүй байсан нь Хятадын энэ мэдэгдэлээс болж л дээ гэж... Гэвч шөнө нь АНУ-ын Шинэ байшингийн борлуулалт болон Гол бараа бүтээгдэхүүний захиалгууд итгэмээргүй сайн гарсан нь худалдаачдад хүлээж байсан ашгийг нь авчирлаа. Гоё шүү. :)

1 comment:

Frank said...

Хэзээ нэгэн цагт монголын өр ДНБ-нийхээ 200 хувьд хүрэхвийдээ...