2009/01/24

Клубын III семинар, уулзалт


Форекс клубын ээлжит III семинар, уулзалт өнөөдөр, маргааш 2 өдөр Нүхтэд явагдахаар боллоо. Тах: 50 $. (зочид буудал, хоол) Үсэргээн 19 цагаас. Хоцорсон гишүүд араас ирсэн ч болно шүү. See you!

2009/01/21

Цуврал XV. Одоо тэгээд яах вэ?

Мэдлэг нь чинээлэг аж байдлын хоёр дайсныг зайлуулдаг: Эрсдэл ба Айдас
Чарлъз Гивенс



Та одоо өөрийгөө болон өөрийгөө хүрээлж буй хүмүүсийн амьдралыг өөрчлөх стратеги, арга техникүүдийг мэддэг болсон. Энэ номыг гарнаасаа тавих мөчид та хоёр сонголттой учирна. Нэг бол та ямар нэгэн сайхан зүйл сурч авлаа гэсэн сэтгэгдэлтэй үлдэж урьдынх шигээ цааш үргэлжлүүлэн амьдарна. Эсвэл та өөрийн амьдрал болон санхүүг өөрчлөх тэмүүллээр дүүрч, үйл ажиллагаан дээрээ төвлөрнө. Тэгснээр та гайхамшигийг бүтээх үзэл санааг хэрэгжүүлж цоо шинэ амьдралыг бүтээнэ.

Цуврал XIV. Та мєнгє тариалж чадна

Чинээлэг аж байдлаас үүсэх сэтгэлийн ханамж нь дан ганц эзэмших, эсвэл үрэлгэн зарахад бус харин ухаалаг хэрэглэхэд оршдог.

Мишелъ Де Кервантос, Дои Жуагтте

Та өөрийн мөнгийг яаж бүрэн дүүрэн амтлах тухай мэдэхийг хүсч байна уу? Эцсийн эцэст бидний амьдрал амжилт олж аз жаргалтай амьдрах ганцхан асуудалд бүрэн төвлөрдөг билээ. Одоо та баялагт хүрэхийн тулд мөнгөний талаарх үзэл бодлоо хэрхэн өөрчлөх, ямар стратеги баримтлах ёстойгоо бүгдийг мэддэг болсон.

Амжилт гэдэг нь өөрийн дypmай зүйлийг олж авахад оршдог бол жаргал гэдэг нь тэдгээр олсон зүйлээ зөв амтлахыг хэлнэ.

Таны зорилго бол баялаг хийгээд аз жаргалыг хамтад нь бүтээх явдал юм. Одоо та бүхэнд танилцуулах стратегийн томъёлол таны гайхлыг төрүүлэх ба, үр дүн нь таныг бүр алмайруулах байх шүү.

2009/01/19

Цуврал XIII. Сургагчид ба мэргэжилтнvvдийн сvлжээ

Сая сая хүмүүс нэг байрандаа л үлддэг. Энэ бол тэдний өөрсдийн шийдэр. Хэрэв та ядуу хүмүүстэй харьцаад байвал өөрөө ч бас ядуу болно. Харин дараа нь үлдсэн амьдралынхаа турш энэ тухай харамссаар өнгөрүүлнэ.

Ричард Д'Во

Энэ номыг нэг уншсанаар хэн ч шууд чинээлэг болчихгүй. Та болж өгвөл маш түргэн ажил хэрэг болгох хэрэгтэй. Тэгэхдээ юуны өмнө таныг амжилтанд хүрэхийг албадаж, шавдуулж, эрчилж байдаг тийм орчин нөхцлийг өөртөө бүрдүүлэх нь чухал. Гэвч одор тутмын амьдрал хүмүүсийг энэ зорилгоос нь дэндүү хурдан буулгаж авдаг нь харамсалтай. Бэрхшээл нь өсөх боломж юм гэдгийг мэдэх нэг хэрэг, харин бэрхшээл үнэхээр гараад ирэх үед юу хийх нь огт өөр асуудал болж хувирдаг. Ихэнх хүмүүс бэрхшээл рүү зохимжгүй мөчид илүү их өвтгөх талаас нь бардамнан хүрч очдог. Ингээд бэрхшээлүүд хэд давтагдахад л тэд орь дуу тавьж, өнөөх үнэтэй үгс аль хэдийнэ мартагддаг.

2009/01/16

Цуврал XII. Санхvvгийн хамгаалалт, санхvvгийн аюулгvй байдал ба санхvvгийн эрх чєлєє

Аз жаргалтай байх хоёр арга бий: Эхнийх нь хүслээ хорогдуулах, нөгөөх нь мөнгөө нэмэгдүүлэх юм... Хэрэв чи ухаалаг бол энэ хоёрыг нэгэн зэрэг хийнэ.

Бенжамен Франклин

Хүн бүр өөрийн санхүүгийн мөрөөдлийг дагах эрхтэй. Та ч гэсэн! Гэвч энэ мөрөөдлүүдийг бодит зүйл болгохын тулд бид түүнийг маш тодорхой таньж мэдсэн байх ёстой.

Хэдийд та санхүүгийн хамгаалалт, санхүүгийн аюулгүй байдал, эсвэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ? Эдгээр нь ерөөс ямар утга учиртай болох, өөр хоорондоо хэрхэн ялгагддаг юм бэ? Эдгээр зорилгуудад хүрэх хугадаа хир удаан үргэлжилж, үүнд хичнээн мөнгө шаардагдах бол оо?

Цуврал XI. Хєрєнгє оруулалтын сан. Бусдаар мєнгєє єсгvvл

Ялдам байдлаaр баялагт хүр. Ялдам байж эс чадсан ямар ч атугай баялагт хүр.

Александр Поп

Бирж дээр тоглож мөнгө олох гэсэн хүмүүс байнгын түгшүүр, дарамтанд орсноос болж өөрийн эрхгүй мэргэч төлөгч болж эхэлдэг. Тэдний нүдэнд биржийн мэргэжилтэн орчин цагийн баатар мэт сүрлэг харагддаг.

Үүнтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын сангаар үйлчлүүлэхэд бараг залхуутай гэмээр аяндаа л баяжсаар байх болно. Та ямар ч хүч хөдөлмөр зарж арилжаа наймаа хийх шаардлагагүй. Ингэснээр та бараг хамгийн оновчтой хөрөнгө оруулалтын хэлбэрийг сонгож авчээ гэж үзэж болно.

Хэрэв та өмнөх бүлгээс хувьцаа бол таныг баялаг руу хүргэх онгоц гэдгийг ойлгосон бол сангууд нь түүний автомат жолоодлого юм. Та юу ч хийх шаардлагагүй, аяндаа л баялагт хүрнэ.


Цуврал X. Хувьцаа - Мєнгє vржvvлэх зам

Германчууд дэлхийд хэмнэхийн мастерууд. Гэтэл мөнгөө зөв байршуулж, жинхэнэ ашиг олох тал дээр тэд хамгийн сүүлийн эгнээнд явдаг...

Франц Раф

Ихэнх хүмүүс хувьцааны талаар маш буруу ойлголттой байдаг. Хэрэв та хамгийн богино хугацаанд хөрөнгө чинээтэй болохыг хүсч байгаа бол удахгүй хувьцааны хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй болно гэдгийг би танд харуулахыг хүсч байна.

Хувьцаатай харьцахад анхаарах хэд хэдэн чухал дүрмүүд байдаг ба харилцан хамаарлыг нь таних хэрэгтэй. Тэдний тухай та энэ бүлгээс олж үзээрэй.

Андре Костолани хэлэхдээ: "Бирж дээр тоглогчдын 90 хувь нь ямар ч онолгүй, сэтгэл хөдлөлдөө автагдагсад байдаг ба тэд ямар ч стратеги барьдаггүй" гэжээ.


Арван алтан дүрэм
Одоо бүгдээрээ хувьцаанд итгэлтэй ханддаг болохын тулд мэдвэл зохих зүйлүүдийг харцгаая.


2009/01/14

Цуврал IX. Хvvгийн хvvгийн гайхамшиг

Мөнгө зөвхөн капиталын
хуулиудыг мэддэг,түүнийг
дагадаг хүмүүст л

зориулагдаж нөөцлөгдсөн
байдаг.

С.Клейсон

Хэн мөнгөө аривжуулна тэр баян болно, хэн мөнгө өсгөх хуулийг үл хайхарна түүний мөнгө үгүй болно. Энэ бол маш энгийн ойлголт юм.

Хэрэв та хүүгийн хүүгийн гайхамшигийг харах аваас түүний хүчийг ашиглалгүй орхих нь туйлын хариуцлагагүй хэрэг гэдгийг ухаарах болно. Чухамдаа ядуурал бол хайхрамжгүй байдал юм.

Шинэ жил


Шинэ жилээр нийслэл салат хийж, шампанск буудуулж, мандарин идэж, хуучин оноо ёс төртэйгээр үдлээ. Байгууллагын, клубын, гэр бүлийн, найз нөхдийн гээд party-нууд ар араасаа үргэлжиллээ. Баярын амралт олон хоног таарсаных нутагтаа очиж аав ээждээ эрхэлж бас 3 хонолоо. Миний хувьд 2008 он юм юмны эхлэл болсон сайхан жил байлаа. 2009 он амжилт, бүтээлийн жил байх болтугай. Балай авах юм шүү!

Гэснээс бага байхад шинэ жилээр Орос, Монголын ТВ-ууд “Ирония судьбы, Или с лёгким паром!” киног заавал гаргадаг байж билээ. Сая ч гэсэн ялгаагүй, ууранд орох дуртай бүтэлгүй нөхрийн түүх хоёр гурван сувгаар нэгэн зэрэг гарч, мань мэтийн хобби хөдөлж, гарах тоолонд нь үзлээ. Коммунизмын үед бүгд нэгэн хэвэнд цутгасан байранд, нэгэн хэвэнд цутгасан тавилгатай, нэгэн хэвийн амьдралаар аж төрдөг байсныг үүн шиг сайн ёжилсон кино үгүй байх, яаж цензураар оруулсан юм гэмээр...

Өнгөрсөн жил “Ночной дозор”, “Wanted”-ын найруулагч нөхөр “Ирония судьбы”-гийн үргэлжлэлийг “Ирония судьбы: Продолжение” гэх маш “оригинал” нэртэйгээр хийсэн сураг сонсдов, даанч тэрийг нь зурагтаар гаргасангүй. Гэхдээ бодоод байх нь ээ, 80 оноос хойшх нөхдүүдэд “Ирония судьбы”-гаас илүүтэй “Home alone” хамгийн “шинэ жил”-сэг кино байж магадгүй юм.

“Ирония судьбы” гэснээс нөхдүүдтэй хамгийн паянтай шинэ жилийнхээ талаар ярилцаж баахан инээлдэх юмсан. Ихэвчлэн кадр тасарсан, тасарч унасан эсвэл таксинд он гаргасан гэх мэт түүхүүд зонхилох байх шүү. Ноднин л гэхэд миний хувьд он гарах гэж байхад үлгэрийн шиг мянганы замаар Dj.Tiesto сонсчихсон сандарч явлаа шд ээ. Шинэ оныг ганцаараа гаргасан хүн 80 байдаг байх даа. Ер нь нэг бодлын аливаа баяраар ганцаараа байх гоё ч юм шиг, бясалгаж энэ тэр...

Оройтоогүй байгаа дээрээ яаралтай шинэ жилийн ямар нэг уламжлалтай болох хэрэгтэй байна, ямар саунад суултай биш... Санаа оноо юу байна гээл үү? Хахаха

Видео клипыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. Эсвэл видео клип дээр дараад баруун доод буланд байрлах YOUTUBE гэсэн бичиг дээр дарж үзэх юм байна шүү. Мосфильмээс ямар нэг хаалт хийсэн бололтой юм аа.