2009/01/21

Цуврал XIV. Та мєнгє тариалж чадна

Чинээлэг аж байдлаас үүсэх сэтгэлийн ханамж нь дан ганц эзэмших, эсвэл үрэлгэн зарахад бус харин ухаалаг хэрэглэхэд оршдог.

Мишелъ Де Кервантос, Дои Жуагтте

Та өөрийн мөнгийг яаж бүрэн дүүрэн амтлах тухай мэдэхийг хүсч байна уу? Эцсийн эцэст бидний амьдрал амжилт олж аз жаргалтай амьдрах ганцхан асуудалд бүрэн төвлөрдөг билээ. Одоо та баялагт хүрэхийн тулд мөнгөний талаарх үзэл бодлоо хэрхэн өөрчлөх, ямар стратеги баримтлах ёстойгоо бүгдийг мэддэг болсон.

Амжилт гэдэг нь өөрийн дypmай зүйлийг олж авахад оршдог бол жаргал гэдэг нь тэдгээр олсон зүйлээ зөв амтлахыг хэлнэ.

Таны зорилго бол баялаг хийгээд аз жаргалыг хамтад нь бүтээх явдал юм. Одоо та бүхэнд танилцуулах стратегийн томъёлол таны гайхлыг төрүүлэх ба, үр дүн нь таныг бүр алмайруулах байх шүү.

Таны олсон мөнгө дан ганц танд хамаарахгүй

Хэрэв та амжилттай, азтай хүмүүсийн амьдралын түүхийг сөхвөл, тэд баялагаа үргэлж бусадтай хуваалцдаг болохыг олж мэднэ. Эдгээр хүмүүс олж авсан бүхнийхээ төлөө бусдад гүн талархах ёстойгоо мэдэрдэг ба түүнийхээ хариуцлагыг бүрэн ухамсарладаг.

Үүгээр би баян хүмүүсийг мөнгөтэй харьцахдаа хариуцлагатай бай гэж хэлэх гээгүй бөгөөд, харин аз жаргалтай бүхий л баян хүмүүс мөнгөтэй харьцах хариуцлагаа гүйцэд ухамсарладаг гэдгийг баталж байгаа юм. Хэн маш их мөнгө олох боломжтой болоод тийм эрхтэй байна, тэр дорд хүмүүсийг асарч тэтгэх үүрэгтэй.

Гангийн томоохон магнат Эндрью Карнеги энэ тухай хэлэхдээ: "Чинээлэг байдлын илүүдэл нь тухайн хүнд, өөрийгөө бүхий л амьдралын турш нийгмийн ашиг сонирхолд зориулах ёстой гэсэн гэгээн бодлыг төрүүлдэг" гэжээ.

Олон хүмүүс энэ шалтгаанаар өөрөөс дорой хүмүүсийг тэтгэж байдаг хэдий ч, ихэнхи хүмүүс бусдад туслахаасаа өмнө эхлээд өөрсдөө чинээлэг болох ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тэд эхлээд өөрсөдөө туслахыг хүсдэг. Гэвч энэ нь бүтэшгүй зүйл. Хүн тариа тариагүй байж ургац хурааж чадахгүйтэй л адилхан.

Нэгэн шуналтай тариачин эр газар худалдаж авчээ. Тэр үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө энэ хөрөнгө оруулалт үр ашгаа өгөх эсэхийг мэдэхийг хүсч гэнэ. Ингээд тариачин газар дээрээ очиж түүнийг ажиглав. Тэрээр өөртөө: "Хэрэв энэ газар намар болоход гайгүй ургац өгөх юм бол ирэх жил тариалах үр худалдаж авч болох юм. Гэхдээ энэ газар эхлээд ингэж чадна гэдгээ нотлох ёстой." гэж хэлжээ. Тариачин мэдээж айхтар эндүүрсэн нь ойлгомжтой.

Эхэлж тариалаад дараа нь ургацаа хурааж авдаг нь газар тариалангийн үндсэн зарчим гэдгийг хэн ч мэднэ. Гэвч үргэлж ийм байгаагүй. Зөвхөн эхэлж тариалаад, дараа нь хурааж авдаг гэсэн мэдлэгийг л хүн төрөлхтөн олж авснаар нүүдэлчин байхаа больж суурин амьдралтай тариачин болсон түүхтэй. Хүн бүр хөгжлийнхөө явцад үүнтэй төстэй сорилтыг даван туулдаг. Өөрөөр хэлбэл, олсон бүгдээ хэрэглэх үү, эсвэл хэмнэх үү гэсэн хоёр сонголттой тулгардаг. Тэрээр бүгдийг өөрийнхөө төлөө зарцуулж ингэснээр тариалах үрээ барж болно, эсвэл мөнгөнийхөө тодорхой хэсгийг хэмнээд үргэлжлүүлэн тариалж ч болно.

Мөнгийг яаж тарих вэ?

Наполеон Хилл амьдралынхаа 25 жил Мегабаячуудын амьдралыг судалжээ. Иймээс мөнгөний талаарх түүний зөвлөгөөг чих тавин сонсох ёстой гэж бодож байна. "Мөнгө олох хамгийн баталгаатай зам бол эхлээд бусдад мөнгө өгөх. Үүнийг сурсан хүн хамгийн аз жаргалтай нэгэн болно.

Үнэхээр аз жаргалтай баян хүмүүс бусдад маш их мөнгө хандивладаг төдийгүй үүнийг бүр эртнээс эхэлсэн байдаг. Үндсэндээ бараг бусдад өгөх чадалгүй байхаасаа л эхэлжээ. Келокс, Карнеги, Уолтон, Рокфеллер, Темплетон зэрэг хүмүүс бүр эртнээс бүхний төлөе маш их талархалыг мэдэрдэг ач тусыг бодох сэтгэлгээтэй байж. Энэ талархалаас үүдэн тэд бусдад хандив тусламж өгч эхэлсэн байна. Сонирхолтой нь тэдний мэдэрсэн энэхүү талархах сэтгэл нь тэднийг бараг өмч хөрөнгөгүй байхад үүссэн юм шүү .

Орлогын арав дахь хэсэг

Хуучин гэрээслэлийн цагт Израйлийн ард түмэн орлогынхоо арав дахь хэсгийг буянд зарцуулдаг байв. Мөн хөдөө аж ахуйд хураасан ургацынхаа аравны нэгийг эргэж газарт нь булдаг түгээмэл заншилтай байсан нь газрын хүчийг хэт барахыг цээрлэдэгээс үүдэлтэй аж. Харин ургацынхаа дараачийн арав дахь хэсгийг ирэх жилийн үр болгон хадгалдаг байжээ. Эцэст нь 10 жил болоод талбайгаа сэргээхийн тулд нэг жил амраадаг байсан гэлцдэг.

Ялангуяа амжилттай хүмүүсийн хувьд орлогынхоо 10 xyвийг бага орлоготой хүмүүст дамжуулан өгдөг нь хэвшил болсон зүйл. Мөн амжилттай хүмүүс нь бизнесийн ертөнцөд маш чанга хатуу байр суурьтай байдаг ч нөгөө талаас ядуу хоосон хүмүүст зөөлөн сэтгэлээр" ханддагийг мэдэж болно.

Мэдээж олон тохиолдолд мөнгө өгөх нь цэвэр хувиа бодсон сэдлээр хийгддэг ба, мөнгийг олны өмнө үзүүлбэр маягаар өгч сурталчилгааны ашиг харсан хүмүүс ч мөн байдаг. Гэвч ийм хүмүүсийн хийж байгаа үйлдэл эцсийн эцэст дан ганц хувиа бодсон хэрэг гэж үү? Зарим талаар түүнд тааламжтай санагддаг учраас бусдад тусалдаг биш гэж үү? Иймэрхүү хэлэлцүүлэг нь ядуу хүмүүсийн хувьд харьцангуй ач холбогдолгүй зүйл юм. Тэдэнд мөнгө авахад заавал цэвэр ариун сэдлээр өгч байна гэсэн шошготой байх нь сонин биш.

Хэн өгнө түүний мөнгө аривжина

Орлогынхоо 10 дахь хэсгийг бусдад өглөг болгодог хүмүүс хэзээ ч мөнгөний бэрхшээлд ордоггүй нь хачирхалтай. Тэд мөнгөтэй байхдаа аз жаргалтай байдаг хүмүүс боловч, ингэлээ гээд ч их мөнгөтэй байдаг.

Би өөрөөсөө болон бусад хүмүүсээс яагаад ийм байдгийг олон удаа асуудаг байсан. Орлогынхоо 10 хувийг бусдад тогтмол бэлэглэж байдаг хүн яахлаараа мөнгөө 100 хувь өөртөө шингээдэг хүнээс илүү мөнгө хуримтлуулж чаддаг юм бол оо? Яагаад 90 хувь 100 хувиас илүү байна вэ?

Энд ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөх боломжгүй үзэгдэл байх шиг байна. Би ч гэсэн үүнийг цэвэр учир шалтгааны холбоосоор тайлж чадахгүй байна. Гэвч би энэ гайхамшгийг илүү ойлгомжтой болгохын тулд өөрт төрсөн зарим нэг бодлоо та бүхэнтэй хуваалцъя.

Өгөх нь сайхан мэдрэмж өгдөг

Хүнд бэлэг өгөх нь өөрөө авсанаас илүү баяр баясгаланг авчрах нь олонтой. Зөвхөн өөрийнхөө төлөө санаа тавьдаг хүн ганцаардаж, баяр баясгалангүй гутранги нэгэн болдог. Зөвхөн өөр дээрээ төвлөрөх нь гарцаагүй ганцаардалд хүргэнэ. Энэ нь эцсийн эцэст олон хүмүүсийн хувьд жинхэнэ сэтгэлийн мэдрэмжээ гэрийн тэжээмэл амьтаддаа л үзүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэдэг.

Утга учиргүй, ач холбогдолгүй сэтгэлийн мэдрэмжийг анагаах хамгийн сайн арга бол бусдыг асран тэтгэх явдал юм.

Өрөвдөлтэй, уйтгар, гунигтай байдал нь ихэвчлэн өөр дээрээ төвлөрдөгөөс болдог. Харин бусдад туслахын тулд санаа тавьдаг хүн өөрийн гуниг зовлонгоос ангижирч чадна. Иймээс бусдад туслах гэдэг нь үргэлж өөртөө туслах арга юм.

Бусад хүмүүсийг өөрийн завиар нөгөө эрэгт сэлүүрдэн хүргэж өгч байгаа хүн өөрөө ч мөн тэр эрэгт xүрнэ.

Хэрэв та өглөг өгч байгаа бол мөнгө танд сайнаар нөлөөлж байгаагийн нотолгоо

Мөнгөөр сайн зүйл хийж болно гэдгийг та өөртөө нотол. Өөрт байгаа мөнгөөр хэн нэгний амьдралыг тэтгэж, сайхан болгож байгаа бол энэ бодол танд улам бэхжих болно.

Ийм аргаар та мөнгийг зарцуулах хариуцлага болоод мөнгө танд сайн нөлөө үзүүлж байгааг мэдрэх болно. Учир нь та мөнгөөр сайн үйлсийг бүтээж байна.

Хэрэв та бусдад өгч байгаа бол хангалуун байгаагийн илэрхийлэл

Хэрэв та бусдад мөнгө өгч байгаа бол бүх ертөнцөд хандан: "Баярлалаа, надад байгаа зүйлс миний хэрэгцээнээс их байна. Иймээс би бусдад өгнө" гэдгийг илэрхийлж байгаа хэрэг юм. Энэхүү илүүдлийн тухай бодол нь таныг мөнгөтэй энгийн харьцаатай байхад тусална. Та мөнгөнд дэндүү их ач холбогдол өгөхгүй учраас түүнийг илүү сайн амталж чадна.

Мөнгө бол таны амьдралд урсаж байгаа энергийн нэг төрөл гэж та ойлгодог. Харин хэн мөнгийг хөдөлгөхгүй барина. тэр энэ энергийн жам ёсны урсгалыг саатууллаа гэсэн үг. Иймээс та хэдий чинээ ихийг гаргана, төдийчинээ ихээр таны амьдралд урсан орох болно. Энэхүү зарчимд та бат итгэх тусам, таны амьдралд улам их мөнгө урсан орно.

Мөнгөөр бусдад өглөг хайрлах нь та өөртөө төдийгүй ертөнцийн энергийн урсгалд нэгдэж байгаагийн нотолгоо юм. Ингэж та өөртөө болон ертөнцөд итгэх итгэлээ хүчтэй болгосноор амьдралдаа илүү их мөнгө орж ирэхийг хүлээж болно. Та баялгийг хүсч байгаа ба баялаг нь таны хувьд зүй ёсны шагнал болж очно. Бидний итгэл найдвар бид юунд хүрэхийг тодорхойлно гэдгийг та ямагт санаж бай.

Бид харилцан шүтэлцээт ертөнцөд амьдарч байгааг бусдад тусладаг хүн л ойлгоно

Хэрэв хүн дэлхий дээр орь ганцаараа амьдарч байсан бол мэргэн ухааны шинж тэмдэг огт илрэхгүй байсан биз. Иймэрхүү төсөөлөл нийт хүмүүст нэг их тус болохгүй нь мэдээж. "Би өөрөөсөө хамгийн дээд сайн бүхнийг гаргаж авахад бусад хүмүүс надад хэрэгтэй бөгөөд, мөн бусад хүмүүст би хэрэгтэй" гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх аа. Үүнээс хоёр энгийн боловч гүн утгатай мэдлэгүүд урган гарч байна. Нэгд: бид хамтдаа илүү ихийг бүтээнэ. Хоёрт: хэрэв нийтээрээ амжилттай байвал нэг нэгээрээ ч мөн амжилттай байна.

Иймд бид өөрийн хувийн аз жаргалыг бусдаас хэзээ ч салангид авч үзэж болохгүй бөгөөд, биднийг хүрээлэн буй хун төрөлхтний оршихуйг тоомсорлохгүй байж үл болно. Энэ талаар Далай лам айлдахдаа: "Өнөөдрийн харилцан шүтэлцсэн ертөнцөд бодгаль болон үндэстнүүд нь бэрхшээлүүдийг бие даан шийдвэрлэх боломжгүй. Бид харилцан бие биендээ хэрэгтэй. Эндээс үүдээд бид бүхэн нийтлэг хариуцлагын сэтгэхүйг хөгжүүлэх ёстой. Энэ ертөнц дээр амьдарч байгаа хүн төрөлхтний бүлийг хамгаалах, хадгалах болон сул дорой гишүүдээ дэмжих нь бидний бодгалийн болон хамтын үүрэг юм."-гэжээ. Харин Согаал Ренбүүчий хэн ч салангид оршихуйд байдаггүй тухай тайлбарыг нэгэн модны жишээн дээр өгүүлэхдээ: "Нэг мод бүх ертөнцийг хамарсан гойд нарийн харилцан шүтэлцээг хүмүүст тайлж өгдөг: Түүний навчин дээр дусалж буй бороо, түүнийг үлээж буй салхи, түүнийг тэжээн тогтоож байгаа газар, улирал, агаар, нар, cap, оддын гэрэл энэ бүгд тэрхүү модны хэсэг болно. Модыг түүний байгаа тэр "зүйл" болгоход бүгд өөрийн хувь нэмрийг оруулж байна. Тэрээр ямарч мөчид тэр бүгдээс салангид оршиж чадахгүй" гэжээ. Энэхүү нийтлэг мөн чанарын сайн сайхан үйлчлэл нь бидэнд хүчтэй нөлөөллийг үзүүлж байдаг. Хэдийгээр өнөөдрийн шинжлэх ухаан одоогоор нотолж чадахгүй байгаа ч, бид бусдад нөлөөлдөг ба бусдын байдал бидэнд мөн нөлөөлдөг гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Тухайлбал, бид бүхэн өөрөөс цацруулсан бүгдийг эргүүлэн авдаг нь хамгийн энгийн зүйл болох инээмсэглэл хийгээд нөхөрсөг харилцаанд илэрч байдгийг бид мэднэ. Хэн дэлхийгээ хайрлана, түүнийг дэлхий хайрлана. Энэ үг мөнгөний хувьд ч бас үйлчилнэ. Хэн дэлхийдээ мөнгө өгнө, түүний хариуд дэлхий түүнийг мөнгөөр шагнана.

Бусдад өгч байгаа хүн жинхэнэ хариуцлага хүлээдэг

Хариуцлага гэдэг нь хариу өгөх чадвар билээ. Хичнээн чинээлэг байдлыг бүтээж, баян тансаг амьдарч байгаа ч гэсэн бусад хүмүүсийн гачигдал зүдгүүрийг үл тоон нүүр буруулдаг хүнийг хариуцлагатай гэхийн арга байхгүй. Дэлхий санаа зовж, түгшсэнээсээ болж харанхуйлж байна. Хуваарилалтын тэнцвэргүй байдал нь энх тайван, аз жаргалд заналхийлэх боллоо. Харанхуйд шударга, энэрэнгүй хуваарилалт хийгээд ч хэрүүл тэмцэлд хүргэхээс хэтрэхгүй. Иймд бусдад зам заагч алтан гадас нь болж, гэгээрүүлэх хүмүүс дэлхийд хэрэгтэй. Магад эдгээр хүмүүсийн нэг нь та ч байж болно.

Цовоо сэргэлэн мэдрэмж хүртье гэвэл - Өг

Өгөхөөс өөр хүмүүст амьд сэргэг эрч хүчний мэдрэмжийг төрүүлж байдаг зүйл ховор буй заа. Иймээс бусдад талархах болон өгөхийн төлөө хариуцлага хүлээх мэдрэмж буюу амьдралыг, хүмүүсийг хайрлахаас өөр сайн амин дэм байхгүй гэхэд бараг болно.

Аз жаргалыг амтлах хамгийн сайн арга нь бусдад өгч байхдаа хариуцлагаа ухамсарлаж байхад оршино. Бид бусдад өглөг өгснөор аз жаргалыг тариалж чадахын зэрэгцээ, мөнгийг ч мөн тариалж болно. Хариуцлагын үзэл санаа нь эцсийн дүндээ бид өгснөөсөө илүүг олдог гэсэн гайхамшигт хүргэдэг.

Мэдээж бид энэ бүх гайхамшгийн мөн чанарыг дүрсэлж чадна. Гэвч бүх л гайхамшгуудын хувьд байдаг шиг чухам яаж, яагаад тохиолдож байгааг бид тийм тодорхой мэдэж чадахгүй. Бид зөвхөн үр дүнг нь хүртэж байгаадаа баярлах ёстой. Харин та орлогынхоо 10 дахь хэсгийг бусдад хандивлаж байвал энэ үр нь танд арвин ургац авчирна.

Та баян бас аз жаргалтай болно. Та хүссэн бүхнээ авч жаргал цэнгэл амсах болно. Иймээс би та бүхэнд дараах зүйлийг туршиж үзэхийг санал болгомоор байна. Юу гэвээс: "Олонхи үндсийг нь хайж байхад цөөнх жимсийг нь хурааж байдаг" гэдгийг та мэднэ. Магадгүй та гайхамшгийн үндсийг хэзээ ч олохгүй байх. Гэвч та хөдөлмөрлөж орлогынхоо 10 хувийг өглөг хандив болгож чадвал та тэр үр жимсийг нь хурааж авах болно.

Мөнгө аз жаргалтай болгоно

Мөнгө таныг аз жаргалтай болгож чадна. Таны амьдралыг энэ үгний жинхэнэ утгаар баяжуулж чадна. Гэвч энэ нь зөвхөн хөдөлмөрлөж байгаа тохиолдолд биелнэ, иймд та ямар нэгэн зүйл хийх ёстой.

Хэрэв та энэ номыг уншихдаа дасгалын ажлуудыг хийлгүй гүйлгэж уншсан бол дахин эхнээс нь эхэлнэ үү. Мөнгө аз жаргалтай болгодог гэсэн итгэл үнэмшлийг та өөртөө гүн суулгах ёстой.

Бүлгийн гол үзэл санаа

• Амжилт гэдэг нь өөрийн дуртай зүйлсээ олж авахад оршдог бол аз жаргал гэдэг нь эдгээр олж авсан зүйлүүдээ зөв амтлахыг хэлнэ.
• Чинээлэг байдлын илүүдэл нь тухайн хүнд, өөрийгөө бүхий л амьдралын турш нийгмийн ашиг сонирхолд зориулах ёстой гэсэн гэгээн бодлыг төрүүлдэг.
• Утга учиргүй, ач холбогдолгүй сэтгэлийн мэдрэмжийг анагаах хамгийн сайн арга бол бусдыг асран тэтгэх явдал юм.
• Хэрэв та бусдад хандив тусламж өгдөг бол мөнгөтэй хариуцлагатай хандаж чаддагийн илрэл төдийгүй мөнгө танд сайн нөлөө үзүүлж байна гэсэн үг.
• Мөнгөн тусламж өгнө гэдэг нь та өөртөө итгэж байгаагийн давхар нотолгоо болно.
• Бусдад мөнгө хандивлах нь баялагийг хүсэмжлэх итгэл найдвар бөгөөд, энэ нь эцсийн дүнд бид юу эзэмшихийг тодорхойлно.
• Хэн дэлхийгээ хайрлана, түүнийг дэлхий хайрлана. Хэн дэлхийдээ мөнгө өгнө, түүний хариуд дэлхий мөнгөөр шагнана.
• Бусдад өгснөөр хүн амьд сэргэг эрч хүчний мэдрэмжийг хүртэнэ.
• Хариуцлага хүлээхгүйгээр баян байх нь аз жаргалгүй байна гэсэн үг.

No comments: