2009/01/16

Цуврал XI. Хєрєнгє оруулалтын сан. Бусдаар мєнгєє єсгvvл

Ялдам байдлаaр баялагт хүр. Ялдам байж эс чадсан ямар ч атугай баялагт хүр.

Александр Поп

Бирж дээр тоглож мөнгө олох гэсэн хүмүүс байнгын түгшүүр, дарамтанд орсноос болж өөрийн эрхгүй мэргэч төлөгч болж эхэлдэг. Тэдний нүдэнд биржийн мэргэжилтэн орчин цагийн баатар мэт сүрлэг харагддаг.

Үүнтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын сангаар үйлчлүүлэхэд бараг залхуутай гэмээр аяндаа л баяжсаар байх болно. Та ямар ч хүч хөдөлмөр зарж арилжаа наймаа хийх шаардлагагүй. Ингэснээр та бараг хамгийн оновчтой хөрөнгө оруулалтын хэлбэрийг сонгож авчээ гэж үзэж болно.

Хэрэв та өмнөх бүлгээс хувьцаа бол таныг баялаг руу хүргэх онгоц гэдгийг ойлгосон бол сангууд нь түүний автомат жолоодлого юм. Та юу ч хийх шаардлагагүй, аяндаа л баялагт хүрнэ.


Сайн хөрөнгө оруулалтын 5 шалгуур
Та хөрөнгө оруулалт бүрээ дараах таван шалгуураар сорьж үзэж байх хэрэгтэй. Үүнд:

• Аюулгүй байдал
• Тухлаг байдал
• Хөрвөх чадвар
• Ашгийн гарц
• Татвар

Хөрөнгө оруулалтын үндсэн 5 төрлийн сан байдаг.

• Бэлэн мөнгө - Мөнгө - Сан
• Түрээсийн сан
• Хувьцааны сан
• Нээлттэй болон хаалттай үл хөдлөх хөрөнгийн сан
• Холимог сан

Энэ бүлэгт би зөвхөн хувьцааны болон холимог сангуудын талаар авч үзэх ба эдгээр нь бүх 5 төрлүүдээс хөрөнгө оруулалтын шалгуураар хамгийн илүү юм. Бусад төрлүүдийн хувьд хөрвөх чадвар нь, эсвэл ашгийн гарц нь муу байдаг.

Хувьцааны сангууд нь хөрөнгө оруулалтын бүх 5 шалгуурыг хангадаг

Аюулгүй байдал: Та өөрийн 100 $-ийг хувьцааны санд хөрөнгө оруулснаар ямар давуу тал гарахыг бодож үзье. Нэг сан маш олон төрлийн хувьцаа эзэмшдэг тул таны 100 $ нэгэн зэрэг доод тал нь 20, ихэвчлэн 100-аас их компаний хувьцаанд хэсэгчлэн ордог. Таны капиталаас хамгийн ихээр бодоход 10 хувь нь нэг компанид очдог. Тэгэхээр таны эрсдэл хийгээд боломж тэр хэмжээгээр тархана.

Тухлаг байдал: Эдгээр компаниудыг тасралтгүй судалж, анализ хийж байдаг мэргэжлийн баг таны төлөө ажиллана. Тэд уул овоо шиг их мэдээлэл цуглуулж, үнэлгээ хийсний эцэст сэтгэл санааны огтхон ч хувиралгүйгээр хөрөнгө оруулалтын шийдвэрүүдээ гаргадаг. Ингэхдээ тэд хамгийн орчин үеийн арга техникийг хэрэглэнэ. Энэ бүхний төлөө та тэдэнд нэг л удаа 0-5 хувийн төлбөр хийж дээр нь жил бүр нэг хүрэхгүй хувийн захиргааны хураамж төлнө. Тэд таныг амар тайван, тухтай байлгах болно. Таны хийх ёстой ганцхан зүйл бол маягт бөглөх л юм.

Хөрвөх чадвар: Та өөрийнхөө мөнгийг бирж ажилладаг аль ч өдөр шууд нэхэмжлэн авч болно. Та санд ашигтай байж болох ямар нэгэн гэрээний хугацаанд захирагдахгүйгээр өөрийн оруулсан хувьцааны үнийг бүгдийг эргүүлэн авч чадна.

Ашгийн гарц: Сүүлийн 50 жилийн байдлаар жилийн өсөлтийн хэмжээ нь 12 хувиас доош орсон сангууд байхгүй. Ингэхдээ би ханшны хэлбэлзэл дээр тоглодог бус харин уламжлалаар баялаг, консерватив хэлбэрийн томоохон хувьцааны сангуудын тухай ярьж байна. Германы тэргүүлэх 5 хувьцааны сангууд бүгд сүүлийн 20 жилд 12-оос дээгүүр хувьтай байсан. Харин сүүлийн зургаан жилд ихэнх сангуудын хувьд 30-аас доошгүй хувийн өсөлттэй байсан ба энэ нь та мөнгөө 7,5 жилийн дотор найм дахин өсгөх боломж байсан гэсэн үг.

Татвар: Бид 10 дугаар бүлэгт хэрэв хувьцаануудыг тодорхой хугацааны турш эзэмшсэн бол ханшны зөрүүгээр олсон ашгаас татвар авдаггүй гэж үзсэн билээ. Иймээс дээрх сангуудаас авсан ихэнх ашиг татваргүй байдаг. Зөвхөн хуваарилагдсан ногдол ашиг хэлбэрээр олдог багахан хэсгээсээ л татвар төлөх болдог. Танд жил бүр сангийн тайлангийн мэдээллийг илгээх ба, түүнээс жилд ямар хэмжээний татвар төлөхөө мэдэж авч чадна.

Хувьцааны сан гэж юу вэ?
Олон хүмүүс нийлж хөрөнгө оруулалтын асар том тогоо бүрдүүлж, түүгээр нь мэргэжлийн хүмүүс тэдний өмнөөс зохистой газарт нь хөрөнгө оруулалт хийж байдаг юм. Маш энгийн байгаа биз? Хэрэв та илүү нарийн мэдэхийг хүсвэл цааш нь үргэлжлүүлэн уншаарай. Магадгүй энэ хэсэг тийм сонирхолтой биш байж болох ч таныг сангийн талаар зөв мэдлэг олж авахад тусална. Үндсэндээ автомат жолоодлого таны "хөрөнгө оруулалтын онгоц"-ыг дараагийн уулан дээр сүйрүүлчихгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

Сангийн удирдлага хөрөнгө оруулагчдын мөнгийг хэзээ ч бие даан шууд захирдаггүй ба, бүх мөнгөний хөдөлгөөн гагцхүү Итгэмжлэгдсэн Банкаар дамжин явагддаг. Таны Агуулах-Банкинд төлсөн мөнгийг сангийн хувьцаагаар сольж өгнө.

Сантай хамт мөнгөө алдаж болох уу?
1992, 93 онуудад 80-100% өссөн маш олон сангууд байсан. Зарим нь бүр 100-250% хүртэл өсч байлаа. Харин 1994 онд ихэнх сангуудын өсөлт 10-20 хувь буурсан бол 1995, 1996 онуудад ихэнх сангууд дахин хүчтэй өссөн байна. Та хэрэв 1998 онд тодорхой хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулж 1994 онд буцаан авсан бол алдагдалд орох байжээ. Харин та мөнгөө сангуудад хэвээр үлдээсэн бол дараагийн 2 жилүүдэд маш сайн өсөлттэй байсан болохоор та эргээд ашигтай хэмжээнд хүрэх байсан.

Товчоор хэлбэл: Тийм ээ, хэрэв та мөнгөө тохиромжгүй цагт хэтэрхий хурдан эргүүлж авбал хувьцааны сангаар мөнгө алдаж болно. Энэ утгаараа, шууд бирж дээр тоглохтой ижил дүрмүүд энд ч бас үйлчилнэ.

Гэхдээ та тийм их алдагдалд орохгүй. Иймээс сангуудыг мянган хөлтэй амьтантай зүйрлэж болох ба, нэг хөл хугарлаа гэхэд энэ нь биеэ аваад явахад маш өчүүхэн нөлөөтэй байна. Зөвхөн эдийн засаг бүхэлдээ уналтад орох тохиолдолд л олон хөл зэрэг өвчлөх магадлалтай. Тиймээс энд хувьцааныхтай төстэй үндсэн зарчмууд үйлчилдэг ба та мөнгөө тодорхой хугацаанд санд байршуулахад санаа зовох зүйлгүй, танд юу ч тохиолдохгүй.

Ханшны түүхт нуралтууд
Бирж дээрх уналт сэргэлт үргэлж давтагдаж байдаг гэдгийг танд харуулахын тулд өнгөрсөн үеэс зарим тодорхой жишээнүүдийг татъя. Эдгээр тохиолдол бүрт хувьцааны ханш 30 аас 50 хувь унаж, эргээд шинэ өндөр ханшинд хүрч байсан юм.

• Берлии хямрал - 1961 он: Берлииы ханыг барьсан; Кубын хямрал Ханшны уналт: - 45 хувь Ханшны сэргэлт: + 60 хувь

• Израйлийн 6 хоногийн дайн - 1965 он: Жон Ф. Кэннеди-гийн аллага Ханшны уналт: - 40 хувь Ханшны сэргэлт: + 80 хувь

• Газрын тосны хямрал 1972 он: ОПЕК-ийн орнуудын нийлүүлэлт эрс багассан; "Ням гариг"-т автомашинаар явахыг хориглосон. Ханшны уналт: -35 хувь Ханшны сэргэлт: +60 хувь

• Чернобылийн сүйрэл - 1986 он: Цацраг идэвхт үүл, Сандралд орсон худалдаа Ханшны уналт: - 30 хувь Ханшны сэргэлт: +40 хувь

• Биржийн хямрал - 1987 он: Дэлхийн биржүүд дээрх сандрал; 1929 оныг санагдуулна Ханшны уналт: - 40 хувь Хантоны сэргэлт: +100 хувь

• Мини хямрал - 1989 он: Аравдугаар сарын 13-ны хар баасан гариг Ханшны уналт: - 30 хувь Ханшны сэргэлт: +50 хувь

• Иракийн хямрал - 1990 он: Гальпийн зөрчил Ханшны уналт: - 30 хувь Ханшны сэргэлт: үргэлжилсээр байна. (1998 он)

Хувьцааны сангууд биржтэй бараг ижил хэмжээнд, нэг ёсондоо бирж өсвөл өсч, буурвал буурч байдаг. Өргөн талбарт хөрөнгөө байршуулж, чадварлаг мэргэжилтнүүдийг ашиглан ухаалаг шийдвэрүүдийг гаргадгаас шалтгаалан сан ханшны бууралтыг тодорхой түвшинд барьж чаддаг.

Хэрэв та хямралын статистикийг харсан бол уналт маш ховорхон тохиолддог бөгөөд, энэ нөхцөлд та өөрийн хувьцаагаа ямар ч байсан хямрал өнгөртөл барьж байх хэрэгтэй гэдгийг мэдэж авсан байх ёстой. Хэрэв та юу ч зарахгүй л бол ямар ч тэнэг явдал болохгүй. Харин та иймэрхүү нөхцөл байдлаас илүү ашиг олохыг хичээх хэрэгтэй буюу, та ханшны уналтын үед нэмж хөрөнгө оруулах боломж ч давхар байгаа гэдгийг мартаж болохгүй.

Яг иймэрхүү хүнд үед урсгал сөрж сэлэх нь хэцүү гэдгийг би мэднэ. Гэвч бид эцсийн бүлэгт эдийн засгийн хэвлэл, өдөр тутмын мэдээллийн хэрэгслийг сөрж явах төдийгүй бас заримдаа "мэргэжилтнүүд"-ийн зөвлөгөөний эсрэг хөдлөх шаардлага ч гардаг. Хэрэв үнэт цаасны зах зээлүүд нь үргэлж дээшээ явдаггүй юм бол бид хаанаас мөнгө олох билээ? Асуултад хариулахын тулд эргээд нөгөө автомат жолоодлогын тухай ярья. Эдгээр хэлбэлздэг ханшуудаас "амархан" ашиг гаргах боломж байдаг ба үүний талаар л бид авч үзэх болно.

Дундаж ханшны үр нөлөө
Энэ ухагдахууны цаана гайхамшигтай санаа нуугдаж байна. Та cap бүр тодорхой хэмжээний хэмнэлт гаргана. Хэдийгээр таны сард хэмнэх хэмжээг би мэдэхгүй ч энэ мөнгөөрөө сангийн хувьцаа "худалдан авбал их үр дүнтэй гэдгийг хэлж чадна. Дундаж ханшны үйлчлэлийг тооцож, тогтмол хөрөнгө оруулах зарчмыг баримталснаар та ханш хонгилд унах үед илүү их хувьцаа худалдан авч чадна. Харин таны автомат жолоодлого уналтанд тохирсон оновчтой хариу үйлдэл хийхээр программчлагдсан байдгаас ханш эргээд өсдөг.

Жишээлбэл, та cap бүр 300 $ хэмнэж хувьцааны санд оруулдаг гэж бодъё. Та анх 3-р сард 6 $-ийн үнээр сангийн хувьцааг худалдаж авсан гэж үзвэл таны 300 $-т 50 ширхэг оногдож байна. Гэтэл гай дайрч 5 cap гэхэд сангийн хувьцаа 1 $ болтлоо унав. (4-р сарын дотор 3 $) Та энэ сард 300 $-оор 300 ширхэг хувьцаа худалдан авна. Олон хөрөнгө оруулагчид энэ үед сандралд орж хувьцаагаа зарж эхлэх болно. Харин та одоо нийт 450 хувьцаатай болсон ( 3 сард 50 ш, 4 сард 100 ш, 5 сард 300 ш) бөгөөд, хувьцааны үнэ дөнгөж нэг $ байна. Энэ мөчийг хүртэл та нийт 900 $-ийн хөрөнгө оруулалт хийсэн тул та өөрийн тал мөнгөө алдахаар болоод байна. Төдөлгүй 6 сараас "биржийн зун" эхэлж хувьцаанууд эргээд 5 $ хүртэл өсөв. Энэ үед та тогтмол хөрөнгө оруулах зарчмаар 300 $-тоо 60 ширхэг хувьцаа авна. Одоо та нэг бүрийг нь 5 $-оор зарж болохуйц нийт 510 хувьцаатай болсон. Та үндсэндээ өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт хийсэн 1200 $-оо 2550 $ болгож болно гэсэн үг.

Дундаж ханшны үйлчлэлийн ачаар та cap бүрийн хэмнэсэн орлогоороо ийм их хувьцаа худалдан авч чаджээ. Ханшны уналтын үед үргэлж тогтворгүй гэж нэрлэгддэг хүчин зүйлийг сайн тооцох хэрэгтэй байдаг. Тогтворгүй байсны үндсэн дээр та их ашиг олно. Хэрэв та биржийг тогтмол ажиглан харж байхыг хүсэхгүй байгаа бол cap бүр тогтсон хэмжээний мөнгөөр хувьцааны санд хөрөнгө оруулж болно.

Ямар санг сонгох вэ?
Үндсэндээ бүх сангууд танд их ашиг амлах болно. Гэхдээ зарим хувьцааны ханш бусдаасаа мэдэгдэхүйц өндөр өсдөг шиг зарим сангууд бусдаасаа мэдэгдэхүйц өндөр ашиг олдог. Тэгэхлээр та яаж сонголт хийх вэ? Амьдрал дээр "зов" сонголт хийхэд хүнд байдаг хэдий ч шийдвэр гаргахад тань тусалдаг аргууд бас бий. Олон улсын түвшин дэх зарим үзүүлэлтүүд өөрөө өөрийнхөө өмнөөс ярьж чадна. Олон улсын хэмжээнд бирж дээр арилжаа хийдэг 20 000 орчим хувьцааны сангууд байдаг. Эдгээрээс бараг 10 000 нь АНУ-д байрладаг бол Германд 670 гаруй бий.

Олон улсын хэмжээнд ажилладаг сангууд нь маш сайн тараалт хийх боломжтой гэдэг нь тодорхой. Хувьцааны ханшны өсөлтийг таамаглахын тулд та дараах бүдүүвчилсэн томьёог хэрэглэж болно.

Эдийн Засгийн өсөлт * (3-5 дахин) = Ханшны Өсөлт Эдийн засгийн өсөлт нь улс орон бүрт адилгүй байдаг. Жишээ нь, Европт эдийн засгийн өсөлт нь тогтвортой 2 хувь байхад, Азид 8-9 хувьд хүрч байдаг. Тэгэхлээр бүдүүвчилсэн томьёоны дагуу Европод 6-10 хувь (2% х 3-с 5 дахин = 6-аас 10 %), Азид 24-45 хувийн өсөлтийг хүлээн зөвшөөрч болно. (8-с 9 % х 3-с 5 дахин = 24-өөс 45 %). Хэрэв та энэ хоёр тивд хүмүүсийн авдаг цалинг харьцуулж үзэх юм бол эдийн засгийн өсөлт яагаад ийм зөрүүтэй гарч байгааг шууд харж болно. Германд нэг компани нэг албан хаагчийг юмуу ажилчинг сард авч ажиллуулахын тулд дунджаар 5'600 $-ийн зардал гаргадаг. АНУ-д үүнтэй яг адилхан албан хаагч 3'400 $-ийн үнэтэй байхад Тайванд 870 $, Малайзад 560 $, Хятадад 56 $ байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Германы нэг ажилчны оронд Хятадад 100 ажилчин авч ажиллуулж болно. Иймээс үйлдвэрлэлийн байршлийн хувьд Хятад үнэхээр сонирхол татахуйц байгаа биз дээ. Энэ нь мөнгөнийхөө тодорхой хэсгийг Азид хөрөнгө оруулах сайхан үндэслэл болж байна. Эндээс сайн ашиг олж болно. Би л гэхэд сүүлийн жилүүдэд Азийн сангуудаас дунджаар 20-30 хувийн ашиг олж байсан. Энэ ашиг нь бүр Азид тохиолдсон хямралын үеэр гээч! Сая Азийг зөвхөн жишээ болгох үүднээс авч үзлээ. Яг үүнтэй адил өмнөд Америк болоод Зүүн Европ нь сонирхолтой зах зээлүүд болно. Эцэст нь хэлэхэд их ашиг нь өндөр эрсдэлийг дагуулдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Иймд сайн тараахыг бод.

Хувьцааны санд хөрөнгө оруулахад зориулсаи 10 зөвлөмж

1. Сонины мэдээллийг үл xaйхap. Гарчиг нь хэдий чинээ сүржин байх тусам, доголдол төдийчинээ их байдаг. Иймэрхүү мэдээллүүд таныг зөвхөн бухимдуулна. Хэрэв та бүгдтэй ижилхэн хүртэхийг хүсээгүй л бол бүгдийн хийж байгааг бүү дага. (Олонх хэзээ ч ихийг олдоггүй.) Та өөрийн судалгааг хий.

2. Хөндий талууд байнга дайралдаж болно. Хөндийтэй тулгараад айж сандрах ямар ч шаардлага байхгүй бөгөөд, дундаж ханшны үр нөлөөг тооцож бай. Өөрөөр хэлбэл, хөндийд байгаа үедээ ямар ч тохиолдолд юу ч зарж болохгүй. "Харин та эсрэгээр яаралтай хэрэг болохгүй гэсэн мөнгөөрөө хөрөнгө оруул.

3. Шаардлагагүй шилжилтийн зардлуудыг багасга. Тухайлбал, нэг сангаас нөгөө рүү байн байн шилжээд байх хэрэггүй. Та доод тал нь 5 жил эсвэл хөрөнгө оруулалтын зорилгодоо хүртэл нэг сангаасаа бүү гар.

4. Ямар ашигтай эсвэл алдагдалтай байгаагаа мэдэх гэж байн байн тооцоо баланс хийгээд байх шаардлагагүй. Сангийн хөрөнгө оруулалтанд цаг чухал. Та автомат жолоодлоготой учраас тухлаад л сууж байхад болно. Юунд ч санаа зовж бухимдах хэрэггүй, танд эргэлзээ төрүүлэх гэсэн хэнийг ч бүү сонс.

5. Өвлийн дараа зун ирж, зуны дараа өвөл ээлжлэн байдаг гэдгийг та байнга санаж байгаарай. Өвөл нь санаагаар унахгүй аваас зун нь золбоотой байх болно. Хэрэв танд бэлэн мөнгө байгаа бол өвлийг сайн ашиглаж нэмэлт худалдан авалтыг хүчтэй хий.

6. Сангийн удирдлагад итгэ. Сангийн эзэмшиж байгаа хатуу нөөцөд хамаарах зах зээлүүд хазайх, уруудах явдлууд болж байсан ч та санаа зоволтгүй хямдхан цааснуудын хэмжээг тохируулан нэмэлт худалдан авалт хийж бай.

7. Тогтмол хугацаанд худалдан авч, тохиромжтой цагийг баримжаалахаа март. Ямар ч хүн, урт хугацаанд цагийн баримжааг үнэлэх чадваргүй байдаг. Юутай ч атугай өндөр хэмжээнд хөрөнгө оруулснаараа та шууд оргилд хүрнэ гэж болохгүй.

8. Эдийн засгийн бодит өсөлт өндөр байж болох зах зээлүүдэд хөрөнгө оруулалтаа хий. Энэ нь ямар зах зээлүүд болохыг та мэдэж байгаа. Хэрэв аль нэг улсын эдийн засгийн өсөлт танай орныхоос 3 дахин их байвал түүнээс 3-5 дахин өндөр үнэт цаасны өсөлтийг хүлээж болно.

9. Яагаад тухайн санг сонгосон шийдвэрээ заавал тэмдэглэн авч бай. Үүний хамт, өөрийн хүлээж буй ханшны өсөлтөө тодорхойл. Хэрэв энэ хэмжээнд хүрээгүй бол та хамгийн багадаа 5 жил сангаасаа гаралгүй хүлээ. Хэрэв таны капитал төлөвлөсөн хэмжээнд тань хүрсэн бол та одоо хувьцаагаа зар.

10. Эрсдэлийг тараах талаар бод. 12-р бүлэгт тайлбарлах хөрөнгө оруулалтын стратегийг дага. Доод тал нь 3-5 өөр төрлийн сантай харьц.

Та чинээлэг болохыг хүсвэл өндөр ашиг руу тэмүүлэх хэрэгтэй

Өөрийнхөө мөнгийг хадгаламжийн дэвтэртээ байлгадаг хүн "ядуу хуримтлуулагч" юм. Жишээ нь инфляцын түвшинг 3 хувь гэж үзээд таныг 1000 $ хадгалдаг гэвэл 1 жилийн дараа таны мөнгө 970 $-ийн үнэтэй, болно. Хэдийгээр та мөнгөндөө жилд 2 хувийн хүү (20 $) авсан ч инфляцаар алдах мөнгө хадгаламжийн хүүгээр олох мөнгөнөөс их байна. Иймээс инфляцаас мэдэгдэхүйц дээгүүр биш байгаа хөрөнгө оруулалтын боломжуудыг шууд хаях хэрэгтэй.

Бид бодит инфляцийн түвшин жилд 3 хувь байна гэж дандаа сонсдог. Хэрэв энэ үнэн болоод ирээдүйд ч мөн ийм хэвээр байна гэж үзвэл бидний I'OOO $ цаашид ямар "үнэтэй" болохыг харцгаая.

• 5 жилийн дараа: 858,70 $
• 10 жилийн дараа: 737,40 $
• 15 жилийн дараа: 633,20 $
• 20 жилийн дараа: 543,80 $
• 24 жилийн дараа: 500 $ болох болно.

Энэ нь ямар ч байсан хүнийг зоригжуулчихаар харагдахгүй байна. Үнэн хэрэгтээ энэ нь үүнээс ч илүү аймшигтай. Учир нь 3 хувийн инфляцийн түвшин гэдэг нь өөрөө бодит биш байдаг.

Манай инфляци үнэхээр хэр өндөр вэ?
Инфляцийн түвшинг бодохдоо "барааны сагс"-ыг сонгон авч сагсан дахь бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтөөр тооцоолж олдог.

Энэхүү сагсанд бидний өдөр тутмын хэрэглээний бараанууд ордог боловч үнэн чанартаа эдгээр бараанууд нь 3-аас илүү хувиар үнэд орсон байдаг. Үүнийг бид туршлагаасаа мэднэ.

1965 онд 20 центийн үнэтэй байсан шуудангийи марк 1,10 $ болсон байна. Харин нэг лааз кофс авахад 1965 онд 1 $ толж байсан бол өнөөдөр 5 $ төлөх жишээтэй. Энэ үеийг би сайн санадаг юм. Миний идэх дуртай байсан 10 центийн үнэтэй бульчик гэхэд л өнөөдөр 50 цент болчихсон байна. Иймэрхүү "ердийн бараа"-ны сонголтонд видео камер, компьютер ч багтана. Харин эдгээр бараанууд технологи хөгжих тусам өдрөөс өдөрт улам хямдарч байгаа билээ. Яг ийм байдлаас болоод нийт зураг худлаа гардаг юм. Ер нь статистик тoo бодит байдлыг илүү "сайхан" харагдуулдаг.

Гэтэл бидний хувьд юуны түрүүнд өдөр тутам үнэхээр хэрэгдээтэй байдаг тэр л зүйлүүдийн үнэ хамгийн чухал шүү дээ. Бодит байдал дээр эдгээр бараануудын үнэ жилд 4-5% өсч байна.
Дараагийн хүснэгтэд 1965 оноос 1990 оныг хүртэлх 25 жилийн дотор үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг харууллаа. Бид эндээс хүчин зүйлүүдийн нөлөөг зөв тооцож цаашид байдал хэрхэх боломжтойг төсөөлж болно. Энэ байдлаар бол 18 жилийн дотор мөнгө тал үнээ алдах ёстой болж байна!

Үнийн дэлбэрэлт 1965-2015 он хүртэл.




Өөрийгөө ядууруулж хуримтлуулахгүйн тулд та ашиг хийх ёстой гэдгийг одоо харж байна. Танд дуулгах сайн мэдээ гэвэл танд хэрэгтэй ашгийг олоход хол явах шаардлагагүйн зэрэгцээ таны олох ашгийг инфляци хүртэл дэмжиж болдог. Инфляцийн нөлөөг толгойдоо хялбархан бодож болох энгийн томъёог би танд одоо хэлье.

72 : Инфляцийн түвшин = Таны мөнгө тал үнээ алдах жилийн тоо

Хэрэв жилийн инфляцийн түвшин 4 хувь байсан бод та 72-ыг 4-т хуваахад 18 гарна. Энэ нь танд өнөөдөр байгаа мөнгө 18 жилийн дараа тал үнээ алдана гэсэн үг. Харин 9 хувийн инфляцййн үед энэ хугацаа 8 жил үргэлжлэх болно.

Инфляци танд тусална
Инфляциар мөнгөний үнэ унаж байвал доод тал нь тэр хэмжээгээр биет зүйлсийн үнэ өсдөгийг та сая харлаа. Энгийнээр тайлбарлахад, мөнгөний хувьд инфляци гэж нэрлээд байгаа зүйл нь барааны хувьд үнийн өсөлт юм. Хэрэв та биет зүйлд (хувьцаанд) хөрөнгө оруулсан бол та инфляцаас огт айх шаардлагагүй. Таны мөнгөний үнийг сүйтгэж байсан инфляци одоо таны "биет" зүйлийн үнийг нэмэгдүүлнэ.

Эндээс дүгнэхэд: Нэгдүгээрт, биет зүйлд хөрөнгө оруулах. Хоёрдугаарт, өндөр хүүтэй хөрөнгө оруулалтыг сонгохоос өөр ямар ч зам үлдсэнгүй. 9-р бүлгээс та өндөр хүү олж авснаар мөнгөө хэрхэн өсгөж болох талаар янз бүрийн жишээнүүдийг олж үзсэн билээ. Ингэхэд инфляцийн нөлөөллийг харгалзан үзсэний дараа та зорилгоо бүрэн томъёолж болно.

Та жилд багаар бодоход хичнээн хувийн хүү төлөвлөж болохыг мэдсэн. Хэрэв та "нэрлэж болохуйц" өмч хөрөнгөтэй болохыг үнэхээр хүсч байгаа бол, инфляцийг тооцож үзсэнээр 12 хувиас бага ашиг өгдөг хөрөнгө оруулалтыг сонирхох ч шаардлагагүй гэдгийг маш тодорхой ойлгож авсан байх гэж би бодож байна. Нэмж хэлэхэд би өөрийн портфелиод амь насны даатгалтай. Учир нь би өөрийн эрсдэлийг тарааж туйлын баталгаатай, аюулгүй байхыг урьтал болгодог. Эрсдэлийг тараах тухай тайлбарыг та дараагийн бүлгээс олж уншаарай. Цаашид "Аюулгүй байдал бол хамгийн дээд сургаал" гэсэн зарчмыг хатуу баримталж байхыг хүс ч байна.

Томоохон сангуудын жишээ
Эцэст нь би та бүхэнд зарим нэгэн сангуудыг тодорхой нэрлэж, тэдгээрийн гүйцэтгэлээс харуулах гэсэн юм. Түүнээс өмнө би бас нэг чухал зөвлөмжийг өгөхийг хүсч байна: Эхний жилүүдэд та зөвхөн зах зээл дээр 20 гаруй жил ажиллаад байгаа хамгийн том, нэрд гарсан хувьцааны сангуудад хөрөнгөө оруулаарай.

Ямар нэгэн туршилтуудыг зөвхөн санхүүгийн аюулгүй байдалд (дараагийн бүлэгт тодорхой ярилцах болно) хүрсний дараа л эхлээрэй. Аюулгүй байдал гэдэг бол хамгийн чухал шалгуур хэвээр үлдэнэ гэдгийг та үргэлж санаж явах хэрэгтэй.

• Тэмплтон Гроувт Фонд: Хэрэв та энэ санг нээгдэх үед буюу 1954 оны 11 сарын 29-ний өдөр 10 000 $-ын хөрөнгө оруулсан бол, 1994 оны 12 сарын 31-ний байдлаар 2 199 813 $ хүртэл өсгөж авах байжээ. Энэ нь сүүлийн 35 жилийн турш дунджаар 15-аас илүү хувийн хүүтэй өсөж байсан нь харагдаж байна. (1996 онд 29,3 % байсан.)
• Пионер II Фонд: Энэ сан нь "гаргаж авах төлөвлөгөө"-г санал болгосон ба хэрэв та 15 жилийн хугацаатай 100 000 $-ын хөрөнгө оруулалт хийсэн бол жил бүр танд 10 000 $-ыг урамшуулахаас гадна 15 жилийн дараа 535 746 $ өгөх байжээ. Энэ нь жилийн дундаж хүү 17,32 % байсантай ижил үзүүлэлт юм.
• Фиделити Магеллан Фонд: Энэ сан нь дэлхийн хамгийн томчуудын нэгд тооцогддог ба түүний ашиг орлого ч үүнийг харуулдаг. 10 жил үргэлжилсэн хэсэг хугацааны туршид түүний гүйцэтгэл жилд дунджаар 18,9 % байсан. (1994 оны 3 сарын 30 хүртэл) Энэ сангийн хувьцааг зөвхөн АНУ-ын тодорхой дансаар худалдаж авах боломжтой байсан ба үүнийгээ бяцхан амралттай холбох сайхан боломж гарч байсан. Дашрамд хэлэхэд энэ сан өөрийнөө хөрөнгийн хэмжээг тодорхой түвшинд хүргээд хаалттай сан болсон.

Дүгнэлт
Сангуудын талаар шинэ зүйл сурч мэдэхийг хэзээ ч бүү зогсоогоорой. Энэ бүлэг танд зөвхөн чухал суурь мэдлэгийг дөхүүлж өгсөн төдий бөгөөд, хэрэв та энд бичигдсэн заавруудыг анхаарч ажиллавал сайн ашигтай байж болно. Гэхдээ юуны өмнө алдаа гаргахаас зайлсхийж бай. Эцсийн эцэст сангийн мэргэжилтэн биш тул санхүүгийн сэтгүүл байнга уншиж байхыг зөвлөж байна. Энэ нь мэргэжлийн сайн мэдлэг олж авахад тустайгаас гадна үүнд нэг их цаг шаардагдахгүй.

Сүүлчийн хоёр бүлгийн гол утга санаа нь хувьцаанд итгэл олж авахад чиглэгдсэн ба, энэ нь мөнгө өсгөх сонгодог зам болохыг үзүүлэхэд оршиж байв. Дээр нь хөрөнгө оруулалтын сангийн тухай ойлголтыг өөрийнхөө мөнгийг бусдаар өсгүүлэх боломж гэдэг утгаар нь илүү ойртуулан танилцуулахыг зорилоо. Нөгөө талаас та сайн ашиг олох нь эрсдэл ихтэй байх албагүй гэдгийг мэдэж авлаа. Одоо бид хамгийн багадаа 12-оос доошгүй хувийн ашигтай хөрөнгө оруулалтыг сонгох ёстой болж байна.

Эдгээр үндсэн мэдлэгүүд дээр танд одоо дутагдаж байгаа санхүүгийн төлөвлөгөө хийх тухай хэсэг рүү орцгооё. Ингээд бүгдээрээ таны аюулгүй байдал, баялагийг тань төлөвлөцгөөе. Энэ нь танд их зугаатай байх болно.

1 comment:

excelpedia said...

bayarlalaa. ih heregtei medeelel bn. Bi site deere tavilaa. medeelliin eh survalja bichinee.