2010/07/24

Монгол банк еэ еэ, бєєвєє














Новширч, новширч өнөөдөр л Анод банкны албан ёсны дампуурлыг Монгол банк зарлаж татан буулгалаа. Болоочгүй эрх хүлээн авагч нь хүртэл өөрчөгдчихсөөн, юугаа ч мэдэхгүй намын томилгооны нэг нөхөр. Өнөөдөр Монголын төр үнэхээр инээдтэй, Монголд амьдрахад тодорхойгүй байна. Яг яс юман дээрээ Анод банкыг Монголын төр, тэр дундаа Монгол банк дампууруулсан юм шүү! Гэтэл Зоос банкан дээр яаав төр төлөөлж буй хэдхэн амбицтай нөхдүүд чичирсээр байгаад өөр, өөрсдийн ашиг сонирхолыг гүйцэлдүүлж амжлаа. Ямар амархан байваа, ямар ахархан хугацаанд вэ? Гэхдээ Монгол төрийн толгойд үргэлж хогийн новшнууд байхгүй ээ. Тун удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт би итгэж байна. Пүрэвдорж, Золоо та 2 бууны нохой цаашаа шүү... доор нь ажиллаж байгаа ч бяр нь амжихгүй байгаа залуучууд наашаа шүү...

PS: Хамгийн гол нь татан буулгахгүй удсан шалтгаанаа ямар инээдтэй зүйлээр тайлбарладаг юм бэ? Зөвхөн арьсаа л хамгаалдаг наасан. Монгол төрийг төлөөлж байгаа бол ийм арчаагүй байж болохгүй шүү дээ...

2010/07/20

Зарчим ярихад...

За тэгэхээр нэгэн зочир сэдвээр шинэ булан нээнээ гэж. Амралт, зугаалга эхэлж байгааг ч хэлэх үү...☺

Ажил хэргийн хүрээнийхэн, авцаа, өгцөөтэй нөхөдтэй хундага би сөгнөдөггүй, тийм ч таатай байддаггүй... Тэр хүрээллээс таашаал, тайвшрал олдохгүй, олдоод ч амтгүй...


...Харин зөн зөнгөө мэдэрч, зан зангаа авалцсан унаган багын найзтайгаа уулзаад хоолны ширээний араас босно гэвэл Алиса гайхамшигийн оронд зорчихтой агаар нэгэн буй...

Хэрэв архи уувал
Сайн архийг
Сайхан хүнтэй л ууж бай гэж!!! 

2010/07/05

Д.Нямсvрэн - Дєрвєн цаг...

Олон сайхан мэдрэмжүүдийг нэг дор бөөндөе өө гэж...

Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэрлүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах нь сайхаан...

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхаан...

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчэн ирэх сайхаан...

Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газар ойчих нь сайхаан...

Үе үе бороо амсхийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхаан...
Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан
Шүлэг, нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсараар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхаан...

Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаан давьхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржигон эмээлээн аваад орж ирэх нь сайхааан...

to be continued

2010/06/19

Хамгийн сайн брокерын шинж...


Хэдэн жилийн өмнө би бодохдоо сайн брокер гэдэг бол чиний мөнгийг сайн хадгалдаг, хамгийн бага арилжааны шимтгэл санал болгодогийг нь гэж төсөөлдөг байлаа. Гэтэл одоо тийм биш... Сайн брокер гэдэг бол дэлхийн зах зээл дээр болж байгаа мэдээлэлийг секунтын нарийвчлалтай байж чаддаггүй юм аа гэхэд 1 минутын нарийвчлалтай өгч чаддагийг нь гэж би хэлнэ. Одоогоор энэ шалгуурт дөхөж очоод байгааг нь DailyFx-ийн гэж би хэлнэ. Харамсалтай нь Oanda энэ шалгуурт унасан. Гэхдээ Oanda-д давуу тал бас байгаа. Богино хугацаанд Trading page-ийг тун дажгүй өгдөг гэдгийг би итгэлтэй хэлж чадах байна.

PS: Гэснээс дөнгөж сая Koraoke-дож байгаад ирлээ. Өөрийгөө тун дажгүй дуулдаг нэгэн гэж битүүхэн тоодог бол зохиолын дуунаас Жавхлангийн "Дулаахан намар", Pop, попоос Никитоны "Янаг цэцэг"-ийг торолгүй дуулж чаддаг бол шүү. Өөр юм ярихгүй ээ гсн...

2010/06/18

ECB таалагдахгvй байна...


Өчигдөр өдөр Азийн арилжааны цагаар 12:37-д Европын төв банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Conzales евро бүсийн эдийн засаг тогтвортой түвшинд хүртэл Засгийн газрын бондыг нь бид худалдан авсаар байх болно гэж мэдэгдсэн нь EURO дээр аман интервенци шахуу зүйл болж хувирав.

Хамгийн сонирхолтой нь нөлөөлөл Лондонгийн бирж нээгдэх мөчид буюу 16 цаг өнгөрөөд оров. Бас 1 зүйл гэвэл Лондон нээгдээд техник шинжилгээний дагуу евро аажмаар зарагдаж breakout хийгдэх тэр мөчид зах зээл дээр гэнэт их хэмжээний худалдан авалт явагдаж эхэлсэн нь Европын төв банкнаас интервенци оруулсан гэж хардах бодлыг эрхгүй төрүүлэв. Иймэрхүү замаар зах зээлийг гажуудуулж буй явдал худалдаачдад таалагдахгүй байна.

PS: Guys! Еврог унах ёстой цэгт нь хүргэхийн төлөө гсн... Европын төв банк баруун гар дахь мөнгөө аваад зүүн гартаа шилжүүлж байгаа нь евро зонн тун хүнд байдал орснийг гэрчилнэ. Үүнийг хамгийн арга ядсан бодлого гэдгийг эдийн засаг гадарладаг хэн ч болов мэдэх биз ээ. ECBank интервенци хийхээ болъёо, одоо болоо шдээ. Happy trading to target EURO declines.

2010/06/15

Сонирхолтой л юм...


Өчигдөр шөнө 01:09 минутанд Moody's Corporation-аас Грекийн засгийн газрын бондыг зэрэглэлийг A3-аас Ba1 хүртэл бууруулж Хогийн бонд ангилалд оруулсанаа зарлалаа. Энэ мэдээ гарсан даруй 1.2330 ханш руу тэмүүлж байсан EURO унаж эхэлсэн бөгөөд худалдаачдыг хөөрхөн сандаргаад авав. Гэвч худалдаачдын дунд Грекийн засгийн газрын бонд аль эрт Хогийн бонд ангилалд орсон бөгөөд энэхүү зарласан явдал нь хэлбэр төдий зүйл юм, тиймээс нэг их ач холбогдол өгөлгүй яаран Sell арилжаа хийхгүй байхыг сануулж байсан. Энэ нь ч батлагдаж Лондонгийн бирж нээгдсэн даруй Евро чангарч эхэллээ.

Хамгийн сонирхолтой нь Хогийн бонд ангилалд багтаад байсан Грекийн засгийн газрын бонд өнөөдөр европын бирж дээр 600 функтээр өссөн нь тун хачирхалтай байна.

PS: Урд өмнөөс төлөвлөсөн гэлтэй... Ямартай ч Грекийн засгийн газар бантсандаа болсон уу эсвэл эрсдэлийн сангийн хөрөнгөөр туйлсан уу тайлбарлахад бэрх л юм.

2010/06/14

Technical analysis EUR/USD


Nice байна аа... Евро бүсийг аврах 720 тэр бум евро-гийн эрсдэлийн санг байгуулсан өдрөөс хойш таамаглаж байсан чигт ам.долларын эсрэг евро 500 пипээр чангараад байна. Гэхдээ тун удахгүй энэ өсөлт зогсоно гэж худалдаачид хүлээж байгаа бөгөөд 1.2330 эс бөгөөс 1.2671 хүртэл өсөөд буцаж 1.1814 цаашлаад 1.1639 хүртэл унана гэсэн хүлээлтэй байна. Баавгай галт тэргэнд суухад бэлэн үү гэсэн...

PS: 1.2330 ханш дээр бага хэмжээгээр евро-г ам.долларын эсрэг зараад үзэхгүй юу... Эвдэгдвэл 1.2671 дээр again Sell. Энэ уналт дээрээс ашгийг сэгсэрнэ шүү Guys! So, 
happy trading.

2010/06/08

Hot news

Дөнгөж сая Улаанбаатарын цагаар 23:30 минутад Евро бүсийг аврах 720 тэр бум еврогийн эрсдэлийн санг баталж талууд Luxembourg-т гарын үсэг зурлаа гэж Bloomberg агентлаг мэдээлэв.

Аааая гоё уу? Гэртээ Bloomberg-ийн terminal ашиглаж интэр үнэн саакарч байнаа... Энэхүү мэдээлэл гарсан даруйд унаж байсан Eвро-гийн ханш огцом чангарч техник шинжилгээгээ эвдэн бух зах зээл ажиллаж эхэллээ. Мөн энэхүү мэдээлэл гарсантай холбоотойгоор АНУ-ын хувьцааны индексүүд ч өсөж байна. Дэлгэрэнгүйг Сүндэр мэдээлнэ гсн..... КэКэ

PS: Sell арилжаа байгаа бол түр зогсоосон нь дээр биз дээ. Margin амжихаар бол хадгалсан ч болох л юм. Хувьдаа би бижкэнч гэсэн ашигаа аваад унтахаар шийдэв. Happy trading!

2010/05/31

Санах л юм даа євєє...

Он цагийн буурал салхинд илбүүлж нэг, шавхуурдуулж нэг дүнхийх нутгийн хөх уулсынхаа чулуун дунд хөл нүцгэн дэгддэг байсан он жилүүд улам бүр алсалсаар...

Эхэлсэн бүхэн дуусч, төрсөн бүхэн оддог нь хорвоо ертөнцийн жам ч тэнгэр нурж, газар цөмрөх мэт болсон тэр өдрөөс хойш нэгэн хаврыг элээж байна өвөө минь...

Цагийн саалтыг нар салхи, цас бороон дор үдсээр зүс нь гундаж, дээл нь гандсан өвөө минь... он цагийн урсгалыг дагаж биш сөрж амьдарсан буурай минь...

Ухаан орсон цагаас нүдэнд дасал болсон хөрслөг бор царай, зөөлөн бор нүд, аядуу намуун төрх, бусдыг чимээлэх таны ханиад, алив ажлыг хийсэн шиг хийдэг зан чанар...

Миний өвөө Халх түмний үр сад... Уг гарал Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Сүрэнгийн хүү бор Дамдин хэмээх билээ...

...Сургах сануулахын завсар хэлсэн хармын хэдэн үгс нь он цаг улирахын хэрээр холдон одох биш, бодол сэтгэлд улам бүр ойртон тодорно... Хэлсэн эзэн нь орчлонгийн жамаар их уулсын бэл хормойн наран ээвэр хөрснөө аль эрт шингэсэн атал ийн улам бүр тодрохын чухам учир юусан билээ?

...Таныхаа тухай зөндөө л бодох юм... ачлал энэрэлийг чинь зөндөө хүртэж өдий зэрэгт хүрчихээд ажил амьдралын давалгаанд амжихгүй явсаар бурханы орны зүгт таныгаа үдсэн гэхээр өр зүрх зүсэгдэж, өмрөн тасрах шиг болж байна. Цаг хугацаанд юунд тэгтлээ итгэнэ вэ... хэдийхэн л наслах билээ дээ та минь..

Их болсон зургаан зүйл, хамаг амьтан өвдөх зовлонгүй, үгүйрэх гарзгүй байг... Ум ма ни бадми хум

Таны минь хойд насны буян дүнчүүр маань лугаа үржин, дэлгэрэх болтугай.



2010/05/28

Грекийн хямрал евро бvсийг сvйрvvлж мэдэхээр байна


Грекийн өр савнаасаа хальж, Европын холбооны улсуудын санхүүг донсолгосон шуугиан намдаагүй байхад банкуудыг тойрсон ээлжит давалгаа эхэлсэн бололтой. Намжих төлөвтэй байсан хямрал ийнхүү сэдэрсэн тул зарим улс банкууддаа тавих татвар, хураамжаа нэмэхээр болсон юм.

Олон улсын зах зээл, үйлчилгээний газрын Европын талын үүрэг гүйцэтгэгч, парламентын гишүүн М.Барниер банкуудад тулгарч болох эрсдэлийг даах сан байгуулах санал гаргав. Гэлээ ч Их Британийн талаас банкуудаараа дамжуулан зах зээлдээ хэрэгтэй мөнгийг нь өгөхөөс цааргалах хэрэггүй хэмээн үзэж байна.

Европын холбооны улсуудын олонх нь банкуудаа дампуурлаас аврах хөрөнгийн сан байгуулах саналд нэгдээд байна. Аврах сан байгуулсныг мэдвэл банкууд хямралын дараагийн давлагаанаас эмээхээ болино гэсэн шүүмжлэл ч Парламентын хэлэлцүүлэгийг тойрсонгүй.