2010/05/06

Euro хєрєнгє оруулагчдыг сандаргаж байна.

АНУ-ын эдийн засаг сайн байгааг сүүлийн үед мэдээлсэн эдийн засгийн индикаторууд гэрчилсээр байна. Өчигдөрийн Хойд Америкийн арилжаагаар огцом унаж эхэлсэн еврогийн ханш өнөөдрийн Азийн арилжаагаар үргэлжлэн унасаар ам долларын эсрэг $1.2936 хүрээд байна. Хэрэв уналт үргэлжилсэн тохиолдолд дараагийн ханш 2009 оны 4-р сарын доод ханш болох $1.2880-85 орчим байна гэж худалдаачид хэлж байна. Техник шинжилгээгээр eur/usd-ийн томоохон шал 2008-2009 оны ханш дээр дундчилсан фибоначигийн 78,6% дээр буюу $1.2930 түвшин дээр байна.

Евро бүсийн Грек, Португаль ба Испаний гадаад өрийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа нь еврод муугаар нөлөөлсөн хэвээр байна гэж Lloyds Banking Group-ийн зах зээл судлаач Kenneth Broux хэлж байна. Тэрээр нэмж eur/usd-ийн ханш $1.25 хүртэл доошилж болзошгүй байна гэдгээс айж байна гэж хэллээ.

Олон улсын валютын сан болон Европын холбоо Грекд өгөх 110 тэрбум еврогийн амлалтаасаа буцаж болзошгүй байгаа нь еврогийн ханшийг огцом унагаад байна. Энэ долоо хоногт еврогийн ханш ам долларын эсрэг 3%-р унаад байгаа нь хөрөнгө оруулагчдыг сандаргаж байна.


Еврогийн ханш паундын эсрэг 0.8550 хүртэл унаад байгаа ба маргааш эхлэх Их Британы парламентын сонгуулийн үр дүнгээс шалтгаалж паундын шинэ чиглэл үүснэ гэж худалдаачид найдаж байна. Өнөөдрийн Азийн арилжааны хаалтаар ам долларын 6 гол валюттай харьцдаг индекс 0,14% өсөж нэг жилийнхээ дээд түвшин болох 83.43-т хүрээд байна.

Ам доллар урьдын хамгийн аюулгүй хөрөнгө гэсэн статусдаа эргэн ороход ойрхон байна гэж Royal Bank of Scotland-ийн валютын шинжээч Greg Gibbs Сидней хотод ярилцлага хийхдээ санууллаа. Өнөөдөр 17 цагт евро бүсийн жижиглэн худалдааны мэдээ бага зэрэг өсөлттэй гарсан нь европын арилжаагаар еврогийн уналтын тогтворжуулаад байна.

Өнөөдөр болон маргааш оройны Хойд Америкийн арилжаанаас хамаарч еврогийн цаашдын чиглэл тодорхойлогдох ба эдгээр өдрүүдэд еврогийн байдал маш эгзэгтэй байх болно Deutche банкны диллерүүд хэлж байна.

Хэрэв баасан гарагт мэдээлэх АНУ-ын ажилгүйдлын мэдээ сайн гарсан тохиолдолд еврогийн байдлын улам хүндрүүлж болзошгүй байна гэж тэд нэмж хэллээ. Дэлхийн эдийн засгийн хамгийн том индикатор болох АНУ-ын 4-р сарын ажилгүйдлын мэдээнд зах зээлд оролцогчид гол анхаарлаа хандуулж байна. Эдийн засагчид шинээр 175,000 ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолж байгаагаас үзэхэд ажилгүйдлын хувь одоо байгаа 9,7%-с буурч магадгүй байна.


Еврогийн хашийг чангааж байгаа Грекийн асуудал болон АНУ-ын эдийн засгийн таатай мэдээнүүдийг дүгнэхэд EUR/USD-ийн ханш үргэлжлэн унах хандлагатай байна гэж Deutsche Bank-ны валютын шинжээч John Horner хэлж байна.

Ази Номхон далайн зах зээлд оролцогчид маргааш өглөө мэдээлэх Австрали ба Шинэ Зеландын эдийн засгийн мэдээнүүдийг хүлээж байна. Эдгээр улсуудын эдийн засаг маш сайн байгаа боловч үндэсний мөнгөн тэмдэгт нь эрэлт нэмэгдэж байгаа ам доллар ба эрсдэлтэй байгаа еврогийн эсрэг хэрхэн арилжаалагдах нь олон хүний сонирхолыг татаж байна. Маргааш Шинэ Зеландын 4-р сарын ажилгүйдлын мэдээ, Австралийн худалдааны баланс болон жижиглэн худалдааны мэдээнүүд гарах юм.

3 comments:

Frank said...

Ханшын өөрчлөлт ч аюултай даа. Хямралын эхэн үе буюу 2009 оны эхээр би хэдэн USD хадгалдаг байж гэж одоо ч амаа барьсаар сууна. Зах зээлийг мэдрэх л хэрэгтэй байна даа бид.

Different Theory said...

Евро ч vнэн салбайж байна даа гэж. Зах зээл дэндvv харгис хєдєлгєєн vзvvлсээр л... Гэхдээ маш том шаланд одоогоор тулчихаад байдаг. Маргааш АНУ-ын ажилгvйдлийн мэдээ таамаглаж байгаагаар гарвал шал байтугай зоорио цємлєхєд ч бэлэн байна.

PS: Тэгэхээр Frank хаа газар тvvх давтагдана даа, тэр vед л мєнгє бэлэн байх хэрэгтэй дээ.

Frank said...

Суралцах хэрэгтэй юм байна. Мэдрэмж бас мэдлэг чухал байх нь...