2007/06/15

Traffic


Манай гэр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нь хэд хоногийн өмнө л асар том давуу тал байлаа. Хүн ам ихээр төвлөрсөн, дэлгүүр хоршоо олонтой мөн дөрвөн замтай ойрхон тул хотын хаа ч хүрэхэд хялбар гэх мэт. Гэтэл Бөмбөгөр хавийн зам засварт орсноор манайх шууд хог дээр гардаг байна шт. Өмнө гэрээсээ хотын төв хүртэл 10 минутын дотор хүрдэг байсан бол одоо замд бүтэн цаг зарцуулдаг болов. Дөрвөн замын уулзвар гэхээр л дотор арзайгаад, гэрээсээ цухуймааргүй санагдаж энэ тэр… Гэхдээ яахав ээ, хүн аливаа зүйлд дасдаг юм хойно, нэг л мэдэхэд өнөөх нэг цагийн түгжрэлдээ дасчихсан байх юм. Яг цагаа тулахаар нэг цаг замд гацах зуур янзан бүрийн юм хийж болдог юм байна:

1. Хамгийн прагматикаас нь эхэлье... Өглөө гэртээ цай уух шаардлагагүй болсон. Ойр зуурын идэж уух зүйлээ өглөө гэрээсээ гарахдаа аваад л зам зуураа иднэ, ууна... Цагийг бол навс хэмнэж байгаа юм чинь. Өнөөх машины цуваа нэг юм хөдөлж гийгүүлэхэд замын нүх таарч новшрохгүй бол шүү дээ. Ямар ч байсан цаг хэмнэж л байгаа юм.

2. Ном, сонин унших боломжтой болсон. Ялангуяа зам зуураа сонин гарчиглах их зүгээр юм билээ. Тэнд ч ийм дайн болж байна, энд ч ийм бөөн асуудал үүссэн гэсэн утгатай нийтлэл уншсаны дараа замын түгжрэл маань юу ч биш санагдаж, шууд тайвширч энэ тэр...

3. Хөгжим, радио сонсож хэсэгхээн хугацаанд хачин үр бүтээлтэй тархи толгойгоо сэргээж хажуугаар нь хальт нийгэмшээд амжчихна.

4. Утсаар ярих... Бөмбөгөрийн зам хаагдсанаас хойш хуучин ажил, их сургуулийн ангийн найз нөхөдтэйгээ хамаагүй дотно болоод байгаа. Аргагүй шт, утсаар ч ярьж амждаггүй байсан хүн чинь өдөрт бүтэн 1 цаг утсаар ярих завтай болчихож байгаа юм чинь... Харилцаа холбоо эрс сайжирсан.

5. Хүмүүстэй танилцах... Замд асар удаж байгаа юм чинь адилхан түгжрэлд орчихоод байгаа бусад жолооч нартай танилцах боломжтой болж байгаа юм. Нэг гэм нь манай Баянгол дүүрэгт царайлаг охидууд маш ховор юм шиг байна лээ. Хажууд боломжийн охин зогсож таарсан тохиолдол нэг ч гараагүй... гэхдээ замын засвар дуустал дахиад нэлээд хэд хоног дутуу байгаа л даа... найдвар тасрахгүй л байна, 😊 За энэ бол наргиа шүү guys, traffic-д гацчихаад хүн хартай танилцаад явж байхыг кинон дээрээс л харсан биш... Жинхэнэ далий гар л тэгэх биз

6. Бясалгал хийх... энэ янзаараа юун Далай лам, ариусаад балай авах нь ээ. Үе үе зарим гар тэнэгтэж сигналдаж, хариуд нь би учиргүй уурладгийг эс тооцвол би ч гэгээрлийн замд яваа л даа.

гэх мэтчилэн цааш нь яриад байвал зөндөө л юм байна дөө... зарим нэг нь арай too private юм. Ямар ч байсан өөртөө цаг гаргах завшаан олгож буй Бөмбөгөрийн замыг засварлахаар шийдвэрлэсэн УБ хотын захиргаа, хот тохижуулхийхандаа баярлалаа гэсэн. Та наргүйгээр би яанаа?

2 comments:

Anonymous said...

Ажилдаа автобусаар дөхдөгийг хэлэх vv тvгжрэл ч толгойны өвчин шvv. Бvрхэг сэрvvхэн өглөө бол нэг л гоё ажилдаа явна даа… Тvрvvн Автобусанд эгээтэй л Tupac Changes дээр бvжиглэцэнгvй… уг нь хөдлөх гэж оролдсон л доо даанч зай байгаагvй… хvмvvс ихэнхи нь автобусанд дургуй байдаг ч би халаасандаа захирагдадгаас тэгдэг vv? эскvvл олонтойгоо байх дуртайдаа ч тэр vv? нийтийн тээврээр байнга vйлчлvvлдэг… Кондуктарууд бол ер нь намайг танина… кондукторт нь чимхvvлээл явжийх надаа гоё санагддагийн… би харин мазохист юм шиг байгаам л даа… олон жил өөрийгөө садист хэмээн төөрөлдөж явсны эцэст нэг кондукторын ачаар өөрийнхөө мөн чанарыг таниж олсон байгаам…

aminaa said...

Wow, uuriin chiniu blog-iig dunguj say sanaandgui olood hamgiin ehniihee bichlegiig unshilaa. tgsn alivaa asuudald, yamar ch yumand ih uudruguur handaj bgaa chini ih taalagdlaa. tsaash tsaashdiin bichleguud chini ch gsn ter talruugaa bn gedegt gunee itgenem. Keep going!