2007/06/25

Sunday's enjoy

Бүтэн сайн өдрийн өглөө зуслан дээр сэрээд, сонин гарчиглангаа кофе ууж суух ямар гоё юм бэ? Миний өмнө бүхэл бүтэн өдөр байгаа, би юу дуртайгаа хийж болно гэж бодохоор цаана л нэг өег. Өглөө тайван гэгч нь босоод, өрөөнийхөө хөшгийг нээж, яаралгүй тагтан дээр гарч гадагш харж зогсох мөч... Иймэрхүү мөчүүдээс л амьдрал бүрддэг байх, :Пийлсопдох:

Одоо нэг сайхан ном барьж аваад суудаг хэрэг ээ. Мишэль дө Монтэнь гэгч 15-р зууны зохиолч нөхрийн “Сонгомол Эсээнүүд-ийг эхлүүлчихээд ер дуусгаж чадахгүй явсаар удаж байгаа болохоор өнөөдрийг түүнд зориулах бодолтой байна. Гэхдээ мань мэтийн хувьд ном уншинаа гэдэг тухайн номонд гарах үйл явдал, зохиогчийн санаа зэргийг нягтлахдаа бус унших процесстаа байх шиг байгаа юм. Хуучин номны шарласан хуудсыг (ном нь заавал хуучин байх ёстой) эргүүлж суух үйлдэл нь цаанаа л нэг кайфтай...

Тухайн хуудаснаа товойх ганц хоёр үг өгүүлбэрийг онцолж тогтоогоод, номоо умартаж тэдгээр үгсээс үүдэлтэй дэмий зүйл бодож суух зуур салхи аль хэдийн номны маань хуудсыг хэд арав эргүүлчихсэн байна. Ийм үед зохиогчийн санаа нэг их чухал бус, гагцхуу түүний зохиол миний тархийг хэрхэн яаж өдөөж буй нь сонин тул хэдэн хуудас алгасаад уншиж эхлэхэд харин ч зүгээр. Хүмүүс өөрсдийн үзэл бодлыг хамгийн сайн илэрхийлсэн, далд ухамсарт нь орших ямар нэгэн үзэлтэй нь хамгийн сайн дүйцсэн зохиолд л дуртай байдаг байх. Түүнээс биш номноос шинэ зүйл хайх, ямар нэгэн юм сурч авах нь сонин биш... хүн өөрийн “Би”-г үгсээр хамгийн сайн дүрсэлж чадсан зохиолыг л хайх учиртай мэт.

Магад би дээрх зүйлийг хэзээ нэгэн цагт ямар нэгэн номон дээрээс уншчихаад өөрийн бодол хэмээн өөртөө итгүүлчихсэн ч байж болох, хэн мэдлээ. Юутай ч, бүтэн сайны өглөө нэг иймэрхүү харагдаж байлаа...


1 comment:

Anonymous said...

goy sanagdaj baina. Ter chin l yum bodoh nohtsol shuu dee.

Bi oi mod uul enter tiim surleg uzesgelentei yum harahaaraa yu ch bodoj chadahaa bolidog shdee. Zugeer l surdeed gaihshraad baidag yum.

Harin bi tal harahaaraa uudamiig medreheeree hud chilsen alsiig shirteheeree l hamag yum hodoldog. He he...

Bi taliin ohin l doo. Hogi gej...