2007/06/06

Шоппингдов

Gategory: Elegtro
Year: 2007
Disks: 1
Label: Ultra Records
Street date: Apr 10
Mono/Stereo: Stereo
Producer: Jes;Julie;
Time: 78 minutes
Сая учиргүй шоппингдож, Hi-Fi-д 1-2 цаг өнгөрөөв. Худалдагчид нь асар чанга Люмино тавиад байсныг эс тооцвол их аштайхан байлаа. Нарийлж, далийж байсаар нэг CD авлаа. Бодоод байсан чинь би сүүлийн таван жил хүний урманд ганц ч диск худалдаж аваагүй юм байна. Анх Напстер гарахад л үнэгүй дууны амтанд эргэлт буцалтгүй орчихож билээ… Напстер, Казаа, янзан бүрийн хууль бус сайтууд… нэг үнэгүй хэрэглээд сурчих юм бол дахиж хэзээ ч мөнгө төлж хөгжим сонсохоо больдог юм уу даа. Уул нь урьд нь би асар үнэнчээр дуртай хамтлаг дуучдынхаа цомгийг худалдаж авдаг байлаа, гэтэл одоо тэд тэртээ тэрэнгүй, надтай надгүй мөнгө хийж л таарах учраас би ганц хоёр дуу үнэгүй татлаа гээд яах ч билээ гэж бодох болсон. Яахав, гадны хамтлаг дуучдын хувьд ч энэ үнэн байх… Харин Монголын дуучдын хувьд дискны борлуулалт хэр чухал байдаг бол? За тэр яахав гол нь сая Дэлхийн №1 Dj Tiesto-гийн 2007 онд гаргасан Elements of Life хэмээх нэгэн шинэхэн CD авлаа шдээ. Хамгийн гоё гэсэн дөрвөн Track-ыг нь цоглог залуусдаа зориулаад сонсгохоор шийдлээ. Энэ зуны Trance-ийн чиг хандлагыг Elements of Life тодорхойлох болтойдог шүү. (хадгалахын тулд шууд дарна)

Number 1: Elements of life

Number 2: Carpe noctum

Number 3: The seconds before Sunrise

Number 4: Everything

За, явлааааа... Гоё шүү!

2 comments:

Anonymous said...

Сайхан Транс сонсоно гэдэг шоколадный набор, халуу оргиулах чай, шууд тархилуу шигдэх кайф.
Електро, Хаус болон Транс миний нууцаар тvрхэх улаан хумсны лак.
Товчхондоо миний Эротика

Ганган набор, миний оюун ухаан дахь Эрос хоёр нийлээд...

SO-гоос өөр хэн Електро хөгжим сонирхохчдыг алингаа мэдэхгvй хvмvvс гэж хэлэх гээд байна гэсэн.

Алингаа мэдэхгvй гэх юм бол Електро хөгжим миний идэх юмаар дvvргэсэн хөргөгч. Хөргөгч байхгvй бол би өлсөж vхнэ...

Theory Thx шvv.

Anonymous said...

Urlagiig hooltoi zuirleh gej. He he.

Shuud utgaaraa bol magadgui l yum.
he he.

Elektro hugjim bolon sonsogchdiig alia medehgui gej heleegui shdee.
Sain oilgoj unsh l daa.

Erch huch gedeg Alia medehgui salbagnahiin ner bish l gej /Dashka ahtai hamaatuulj/ helsen shdee.