2007/03/26

Хайку

Хэдэн сарын өмнө Яруу найрагч С.Оюунтөгсийн шүлгийг унших завшаан тохиосон юм. Одоо санахад номных нь нэрийг мэдэж авуутаа Улсын их дэлгүүрийн номын тасгаас гүйж очоод авч билээ. Ингээд яруу найрагч С.Оюунтөгсийн 2006 онд гаргасан "Толинд дуссан өчигдөр" хэмээх хоёр дахь шүлгийн номноос дээжлэн Хайку шүлгүүдээс нь хүргэе. Хамгийн их таалагдсан, сэтгэгдэл төрүүлсэн гого шүлгүүдээс нь сорчлов. Удахгүй гурав дахь номоо гаргах байх гэж найдаж байна. Чамд амжилт, аз хүсье.


***
Тэр айлын үүдэнд аав нь зогсож байна
Тэднийх ямар жаргалтай байгаа бол. . .


***
Хүсэх эс хүсэхийн энэлэн
Хаанаас надад илгээсан
Харь ертөнц вэ. . .


***
Тэвэр дүүрэн түүж
Чамдаа бэлгэлмээр цэцэгс
Тэндээ яасан үзэсгэлэнтэй. . .


***
Асаалттай лаа
Сүүдэртэйгээ наадана
Аягүй бол дурлана даа. . .
***
Харанхуйн зүг
Ганцаар алхана
Хачин сонин. . .


***
Өвлийн энэ өглөө
Харласан модод
Өөрөөсөө гэрэлтэнэ. . .


***
Сар юутай тод
Харь холын хүн
Хамгаас дотно. . .
***
Тэр нуурын гүнд
Тэнгэрийн өнгө
Тунгалаг дурсамж. . .
***
Адуу малын хөлд
Ангир үүрээ засчээ
Амраг түүндээ хэрхэн очих билээ. . .


***
Хайр нэхсэн харцнаас
Хачин өнгө мэдрэгдэвч
Хаа байсан алс. . .


***
Хэн хэнийгээ ч танихгүй
Мөнхийн аниргүй
Мөрөөдөл. . .
***
Цонхны цаана
Харанхуй өтгөрнө
Чи мартаа даа. . .


***
Харц мөргөлдөхүй
Цантай цонхонд
Хуруу хүргэх мэт. . .


***
Үнэмшмээргүй юм даа...
Өнөөдөр миний өмнүүр
Өөрөө би цэцэг барин өнгөрөх юм. . .


***
Зөн совинд хөтлөгдөн
Зүгш чиггүй хөвөхүй
Зүрхэнд гэгээ татна. . .
***
Үдшийн бүрийд би
Бороонд норон алхана
Үүнийг л үргэлж хүсэж байж. . .


***
Ижилхэн багатай
Олон хүний дунд
Энэ чинь би явна уу даа. . .


***
Танихгүй хэр нь би
Тэр хүний харцнаас
Өөрийгөө олж харав. . .


***
Олдохгүй байсан
Түүний минь алчуур
Оромжны минь буланд хэвтэнэ. . .


***
Өвлийн үдэш
Огт танихгүй хүний
Инээмсэглэхийг олж үзэхсэн. . .


***
Ганцхан дусал ус
Элсэнд уусах нь
Гарт мэдрэгднэм. . .


***
Хавар
Хэн нэгний хуруу
Үсэнд хүрэх шиг


***
Өнчин хурга
Өр өвтгөн майлахад
Өврөө тэмтрэв би. . .
***
Шав тавьсан нутаг дээр минь
Шувуу үүрээ засчихаж
Шинэ нутаг л хайхаас даа. . .


***
Өндгөө голсон шувууд
Өөд уруугүй ниснэ
Өнөөдөр би чинь хаагуур явлаа. . .


***
Хүйтэн салхи
Бие эзэмдэхэд
Зүрх бүлээснэ. . .


***
Энэ модыг түшилгүй
Хичнээн их удаа вэ?
Элгэмсүү дотно
Энэ мөчийг л
Ямар их үгүйлэв. . .
***
Яг одоо,
Ямар ч хүсэл үгүй
Ярих, Харах, Хашхирах ч. . .
Зөвхөн оддыг тоолмоор
Зүүд байсан бол эхэлмээр,

5 comments:

sunshine said...

neeree l goy yumaa...Uur yum bodmoorgu bn

Anonymous said...

Uneheer saihan HAIKY-nuud shu, Sonirhuulj ehnii shulgiin nomond n orson neg shuleg temdeglej uldeeheer shiidlee.
Shav tavisan nutagt min
Shuwuu uuree zaschihaj
Shine nutag l haihaas daa ...

Anonymous said...

Кардеры, продаем банковские карты дампы кредитных карт, дампы карт,дамп с пин кардинг, кардинг взлом кредитных карт, кардер, продам дампы карт. Продаем кредитные карты, банковские карточки Mastercard, кредитки с пин кодом Visa с балансами 800$-5000$, доставка в любой город, гарантия надежности, ищем постоянных партнеров, пишите нам на емайл kredstore@gmail.com

Anonymous said...

I need to contact site admin urgently. Can you understand me?
Hope for answer

Anonymous said...

бусдын гунигт би
аз жаргалаа нуухсан
яг л бараан тэнгэр шиг