2009/11/20

"Зоос банк" дампуурлаа.

Хэдхэн хоногийн өмнө МБ-аас "Зоос банк"-ыг дампууруулахгүй "Хадгаламж банк"-тай нэгтгэх болсон талаар ярьж байсан билээ. Гэтэл өнөөдрөөс тус банканд бүрэн эрхэт төлөөлөгчөө томилж дампууруулах ажлыг гардан гүйцэтгүүлэхээр болчихлоо. (БЭТ-ийг хар Баасан гаригт томилдаг ОУ-ын жишиг тогтсон байдаг) Учир нь Зоос-ын томоохон хөрөнгө оруулагч болох Европын сэргээн босголт банкны нөхдүүд Хадгаламж банктай нэгтгэх асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Иймд дампууруулахаас өөр сонголт үлдсэнгүй бололтой.

Ямартай ч өнөөдөр Зоос банкны үнэт цаасны арилжааг зогсоох биз хувьцаа эзэмшигчид хурдхан амжиж хувьцаагаа зарахыг зөвлөж байна. Учир юу вэ гэвэл энэ дампуурлыг үндсэндээ жам ёсны дампуурал гэж үзэх бүрэн үндэслэл байгаа тул хувьцаа эзэмшигчид буцааж мөнгөө олж авна гэсэн ойлголт үндсэндээ байхгүй юм. Сүүлийн хэд хоног Хөрөнгийн биржийн арилжаагаар Зоос банкны хувьцаа 900 төгрөгөөс өндийж 1200 төгрөг болоод байсан нь банкыг дампууруулахгүй нэгтгэхээр болсон гэсэн мэдээлэлтэй холбоотой байсан. Шуудхан хэлэхэд хөрөнгө оруулагчид ЗГ-т нам хулхидуулав.

Дампуурлын гол шалтгаан нь "Монгол газар" компанийн захирал Мянганбаяр болж байна. Авсан зээлээ төлөхгүй байгаа улмаас банкны төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн байна. Анод банкыг ч үндсэндээ энэ этгээд дампууруулсан билээ. Хувийн зохион байгуулалт 00 заасан сонин бачка.

Монголын банк санхүүгийн системд сайн сургамж болж байна даа. Холбогдох этгээдэд нийт активын 10%-аас их хэмжээний зээл олгоно гэдэг бол асар том эрсдэл. Ер нь бол энэ 2 банк өөрсдөөсөө л болж уналаа. Хэт их ашгийн төлөө явснаар эрсдэлээ бууруулж чадсангүй.

Сайн мэдээ байнааа....

СЗХ-ноос Засгийн газар, Монгол банктай зөвшилцөлд хүрэх гэж олон сар ажилласны үр дүнд "Анод банк"-ны хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хаалтын ханшаар буцаан олгохоор үндсэндээ тохиролцоонд хүрч чадлаа. БРАВО. Ямартай ч олон хүн баярлах байх аа. 1 тэр бум төгрөгөөр хувьцаа авсан ч хүн байсан, яахав 500 сая төгрөгөө ч гэсэн олж авсан нь дээр биз дээ.

PS: Би ч гэсэн бижигкээн баяжихнээ гсн. Хаппи...

2 comments:

Different Theory said...

Тєрєєс арилжааны банкуудын хадгаламжид баталгаа гаргах тухай хууль баталсан. ЗГ тухайн vед ам алдаж хууль баталсандаа бантан Зоос банканд амь тариа болгож єнєєдрийг хүртэлх хугацаанд МБ-аар дамжуулж 30 гаруй тэр.бум тєгрєгийн дэмжлэг vзvvлсэн. Агтны хариу жилдээ гэж тєлєєс болгож Зоос банкыг Тєр єєрийн эзэмшилдээ авлаа. Тvvнээс биш "Анод"-ын нэгэн адил арчиж хаяхаар бvх юм хийгдсэн байсан юм. Бvх юм эерэг, сєрєг 2 талтай байдаг хойно Зоос банкыг тєрийн мэдэлд авсанаар Анод банкны хувьцаа эзэмшигчид хохирлоо тєрєєс гаргуулах боломж нэмэгдэж байгаа юм. Баланслуулна гэж... Цаашид банк дампуурвал санхvvгийн хувьд нэгэнт хутгалдсан тул бvгд л тєрийн мэдэлд очих юм байна л даа гсн...

bolo said...

mmm, gehdee aktivaaraa dund tuvshnii, deer ni managerial tuvshind hen b.a golloh equity holder hen b,san be gdg ni zoosiin huvid bas noloolson gej bodoj b,a. Say, it were transbank then who cares, asuudal bas arai l ooroor shiidegdeh b,san b,h...