2008/02/27

Энэ vдшийн хит...


Аньсанхнээ л нүдний чинь халуун хөх талимаанд хайрын совин цэнхэртүүлжил

Амраг жаалхан чамайгаа энхрийлж илбэнхэн суух минь
Чононгоо чононгоо
Сайханаас сайхан чинийхээл аальнийн гэгээнд уусанхнээл
Санжил үгүйлэхийн халуухнаас томоогүйл муухай дассаныхаа

2008/02/14

Valentine’s Day


Өнөөдөр ч цэцгийн дэлгүүрүүд оочер ихтэй байгаа байхдаа. Манай цэцгийн дэлгүүрүүд бараг бүгд шахуу цэцгээ урдаас авчирдаг гэсэн шт, тэнд 2 юань байдаг сарнайг Монголд 2000 төгрөгөөр зарж хэдэн цаас олдог юм байх өө.

Аnyway, Happy Valentine’s Day... Make love, not war гэсэн. :)

Хайрын єдєрт


Үлдсэн харуусал Чи минь яагаад шувуу болоод нисчихэв ээ?
Чиглээд ниссэн тэнгэр чинь жаргалтай харагдав уу?
Чамд тоглосон хайрын минь аялгуу уйтай санагдав уу?
Чанга тэврээд шивнэсэн үгс чинь хаврын салхинд хийсчихэв үү?
Чамд зориулсон шүлгүүд минь тоосонд дарагдсан дэлбээ мэт өнгө алдана
Чилсэн зүрх минь чиний хойно сүрэгээсээ төөрсөн ангир мэт гуниглана
Чиний тулгасан чамгүй хорвоод утга учир минь сүрэглэн одоход
Чанадын хол чиний бараа хоосонтой нөхцөн үгүй болмуй


2008/02/13

Хайр дурлал мандтугай


Хайр сэтгэл бүгдийг ялна...
Яруу найрагч Сюлли Прюда

Хайр сэтгэл гээч нь хүмүүний амьдралд хамгийн гэрэл гэгээтэй дурсамжийг үлдээдэгч, уйтгар гунигт бодлуудыг ч шигтгэж үлдээх нь бий. Яг л зоосны хоёр тал шиг... Гэлээ ч хайр өөрөө тэнгэрлэг гэрэл гэгээт чанартай учир азтай ч бай азгүй ч бай хүмүүс бидэнд нэгийг бодуулж амьдралыг таниулж байдаг.

2008/02/12

Сэтгэл санаа сэргэлэн цовоо болохоор...


Хэн нэгнийг нөөцлөөд байгаагаа мэдэрч байна ....

алдаад, баяртай гэж хэлэх зориг надад алга. Тэр хүний амьдралын сайхан мөч бүхнийг би залгиж байна. яадаг юм... би өөртөө хайртай. тийм болохооор өөрийгөө л бодож байна.

Та бүгд хэн нэгнийг нөөцөлж байсан уу? яаг л... өвөл иднэ гээд намар идэшээ бэлтгэдэг шиг.

чамайг гэх сэтгэл надад алгаа
чанга хатуу үг хэлж чамайг гомдоохийг хүсэхгүй би,
зүгээр л намайг тайван орхиод үз дээ..
зүрх сэтгэл минь тэр л үед сайхныг мэдрэх гээд байна ш дээ...

ийм үе та нөхдөд тохиолддог биз дээ... ялангуяа охид бүсгүйчүүд ээ.... нэрэлхүү зангаасаа болж чи цаашаа гэж хэлж чадахгүй өөрөө шаналж, өрөөлийг гомдоож, ад зэтгэрийнх шиг тэнэг бодолдоо ээрэгдэн суудаг байсан биз ээ...

2008/02/11

Баяр бvхэн минийх гэсэн

Хөдөө гадаа явахаар нэтийн бараа харахаа байх юм. Ядаж байхад сая нэг хэсэг наян баяр давхцаад... Хэдхэн хоногийн өмнө нэг нас нэмж жаал баясав. Төрсөн өдөр ер нь их сонин юм аа, сүүлийн үед төрсөн өдрүүд нүдний өмнө зурайдаг боллоо шүү, саяхан л 18-тай гүйж байлаа шт... гэтэл яав гэсэн, ☺ 

Тэгж байтал "Цагаан сар" болж баахан хүн үнсэв... Урьд нь яасан байх уу? үнсүүлдэг л байлаа шт.

Одоо тэгээд ар араасаа давхацсан олон баярууд болно. "Valentine's day", "Эмэгтэйчүүдийн баяр", "Цэргийн баяр" гээд л... наян үйл явдал, янзан бүрийн арга хэмжээн дунд гайхсаар байгаад л таарах юм шиг байна. Eр нь Монголчууд "Цагаан сар"-аар хэдэн төгрөг зарлагддаг болоо? Их сонин тоо гарах байх шүү.

Гэснээс мөнгө төгрөгөө сайн зохицуулахгүй бол хэцүүдэж мэдэхийн байна шүү гсн.

Шинийн нэгэн

Нутагтаа ирэх сайхан байна өө...





2008/02/07

Сайхан шинэлээрэй!


Өнөөдөр битүүний өдөр. Цагаан сар сайхан баяр шүү, цаанаа нэг л өөр уур амьсгалтай байдаг юм. Бүгд гэртээ бужигнаж хоол ундаа бэлдээд л, завсраар нь бөх харах гэж гүйлдээд л… Одоо тавгын идээгээ засна, тэгээд буузаа тавиад битүүлнэ дээ.

Арван долдугаар жарны “хотлыг баригч” хэмээх шороон хулгана жил маргааш гарах нь байна. Хүмүүс хаа сайгүй л ийм мэндчилгээ дэвшүүлээд байгаа хэрнээ “хотлыг баригч” хэмээх шороон хулгана жил нь яг ямар учиртай болох талаар нэг их ярихгүй юм. Тэгэхээр нь тухайн жилийн өнгө мэнгийг хэрхэн яаж тодорхойлдог талаар сонирхож асуулаа л даа. Эмээ өвөөгөөсөө асуутал тэд маань сайн мэддэггүй, бодвол зурхайчид л нэрлэдэг байх ухааны зүйл ярьж байна. Манайхан ч аргагүй л дээ, лам хуврагаар яваад байдаг улс биш, жинхэнэ соц үеийн сонгодог атеистууд байгаа юм. Сүүлдээ хобби хөдлөөд нэг таньдаг маарамба ах руугаа ярьж үзлээ. Мань хүн ч асар учир жанцантай юм ярьж өгөв. Даанч утсаар ярьж байсныг хэлэх үү, зарим зүйлийг нь сайн ойлгосонгүй. Ямар ч байсан зурхайн ухаан гэж их нарийн эд байдаг бололтой. Маарамба ахтай баярын үеэр уулзах тул аяар дэлгэрүүлж бичихийг бодно.

Цагаан сарын бэлтгэл үед Монголд бүх наймаа худалдаа эрчимжиж, хүмүүс ёстой л бужигнах юм. Сая хэдэн супермаркетаар шагайхад үнэндээ хөл тавих зайгүйн дээр бараанууд ихэнхи нь дууссан байна билээ. Баруунд Christmas shopping-ийн үеэр consumer confidence, retail sales-тэй холбоотой тоонууд дээр асар чухалчилдаг гэсэн манайд ядаж Цагаан сарын үеэр ийм тоо гаргадаг болмоор юм уу, эдийн засгийн хандлагыг ажиглахад хэрэгтэй баймаар…

Сар шинэдээ сайхан шинэлж, шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай!

2008/02/05

Жингvйдэл /монолог/


Оршил буюу орхиж ч болох хэдэн үг

Цаг хугацаа хийгээд орон зай хайрыг шалгах жинхэнэ шалгуур болж чадна. Эдгээр нь яг л салхи мэт; өчүүхэн дурлалыг бол ганц үлээлтээр унтраах хүчтэй ч жинхэнэ хайрын дэргэд хүчин мөхөс. Хэдий хүчтэй үлээвч хайрын түүдгийг улам л дүрэлзүүлэхээс цаашгүй.

2008/02/04

Nominees are…


Єнєєдєр миний хувьд баяр, гуниг холилдсон их сонин єдєр байлаа. Тэр их урт єдрийн дараа гэртээ ирээд хийх юм олдсонгvй, жаахан сууж байгаад гаж зуршлынхаа дагуу нэтээр дэмий тэнэе гэж шийдээд ширээнийхээ ард суулаа. Блог-д ерєєсєє юм бичээгvй баахан comment бичсэн баатар байснаас нэг удаа ч гэсэн юм бичье гэж шийдлээ. Тэгээд Theory-гийн бичсэн Пентатоник 2007 энэ тэрийг хараад Theory Blog-ын Best of the Best-ыг шалгаруулахаар шийдлээ. Тэрнийхээ хvрээнд March, 2007 - February, 2008 хооронд бичигдсэн бvх блог-ийг гарчиглалаа. Тэдгээр гарчигаар нь хvснэгт зохиож байгаад диаграм зохиох гэж vзлээ, тэгсэн чинь их сонин диаграм гардаг юм байна. Yр дvнд нь ч би бас их баяртай байлаа. Дандаа л дээшээ явсан байх юм. Харин одоо бол Best of the Best гишvvдийг шалгаруулах ёстой байх гэж бодож байна.

Ингээд: Хамгийн олон бичлэг оруулсан хvн: Манай site-ийн гол баатар админ Theory (65)

Нийт бичилтээр хамгийн олон сэтгэгдэл хүлээн авсан хүн:
Манай site-ийн гол баатар админ Theory (243)

Хамгийн олон сэтгэгдэл авсан бичлэг: Үүнд

Theory - “Нэгэн дурлал” (31 comments) 3/18/2007
Theory - “Narration” (23 comments) 3/21/2007
Болороо - “Нэгдэж байгаадаа баяртай байна” (23 comments)
NCAAD - “Шинэ ертөнц” (13 comments) 11/09/2007
Theory - “Юу гэж бодож байна?” (12 comments) 04/03/2007
Туяа - “Өнгөөр амьсгалах нь” (10 comments) 12/07/2007

Манай комисс (community) Theory олон шагналттай юм чинь энэ шагналыг Болороо авах нь зүй ёсны зүйл гэж үзлээ. Ингээд энэ жилийн нэгж бичлэгээр хамгийн их сэтгэгдэл авсан бичлэг Болороогийн “Нэгдэж байгаадаа баяртай байна” бүтээл шалгарлаа.

Мөн сүүлийн үеийн хамгийн халуун буюу хүнд discussion-той бичлэгээр
Bio-гийн “Хүчтэй байх шаардлага” шалгарлаа.

Харин Stranger-ийн санал болгосноор:
“Чин vнэнийг чих улайхгvй хэлэгч”, “Vг гээлгvй vзэлцэгч" хэмээх номминацид хамгийн олон comment бичиж үлдээсэн NCAAD шалгарсан бол

Хамгийн хурц үгтэй Comment бичигчээр
"Шоппингдов" бичлэгт үлдээсэн Туяа-гийн сэтгэгдэл тус тус шалгарлаа.

За єнєєдєртєє энэ хvргээд болъё доо, сууж сууж нэг иймэрхvv юм олж мэдлээ. Нэг диаграм хийсэн чинь яаж upload хийхээ мэддэггvй ээ, silly me?

Та бүхэнтэй удахгүй уулзаж танилцана гэдэгт итгэж байна.

2008/02/01

Don’t mess with Russia

Тансаг cover байна шүү... Өнөө үед бензин, порох хоёр ямар ч ялгаагүй шахуу болж дээ. Revolver - the great equalizer гэдэг байсан бол oil - the great differentiator гэж ярих юм байна л даа.

Гэснээс, Путиныг шинэ Бонд болговол цаадах чинь балай авна шүү... мафиози нартай ажиллаж сураагүй гэх юм биш. Эсвэл “Godfather, the sequel”-ын гол дүр ч юм уу, малгай нь зохиж байгаа гэж жигтэйхэн.
Энэ зурагны хажуугаар Godfather-ын theme дуу явж байвал зэвүүн болох гээд байдаг, даанч байхгүй юм шиг байна. Too bad.