2008/02/11

Баяр бvхэн минийх гэсэн

Хөдөө гадаа явахаар нэтийн бараа харахаа байх юм. Ядаж байхад сая нэг хэсэг наян баяр давхцаад... Хэдхэн хоногийн өмнө нэг нас нэмж жаал баясав. Төрсөн өдөр ер нь их сонин юм аа, сүүлийн үед төрсөн өдрүүд нүдний өмнө зурайдаг боллоо шүү, саяхан л 18-тай гүйж байлаа шт... гэтэл яав гэсэн, ☺ 

Тэгж байтал "Цагаан сар" болж баахан хүн үнсэв... Урьд нь яасан байх уу? үнсүүлдэг л байлаа шт.

Одоо тэгээд ар араасаа давхацсан олон баярууд болно. "Valentine's day", "Эмэгтэйчүүдийн баяр", "Цэргийн баяр" гээд л... наян үйл явдал, янзан бүрийн арга хэмжээн дунд гайхсаар байгаад л таарах юм шиг байна. Eр нь Монголчууд "Цагаан сар"-аар хэдэн төгрөг зарлагддаг болоо? Их сонин тоо гарах байх шүү.

Гэснээс мөнгө төгрөгөө сайн зохицуулахгүй бол хэцүүдэж мэдэхийн байна шүү гсн.

1 comment:

Tuya said...

Эр хvн усан vзэмний дарс шиг нас ахих тусам улам чанартай бас амттай болдог гэсэн зvйрлэлийг нэг биш удаа сонсож байсан юм байна. хэхэ, ахимаг насны залуутай vерхэж vзсэн, эсвэл гэрлэчихсэн олон тохиолдлууд байдаг л даа. Хожимдсон ч гэсэн happy birthday,