2008/02/27

Энэ vдшийн хит...


Аньсанхнээ л нүдний чинь халуун хөх талимаанд хайрын совин цэнхэртүүлжил

Амраг жаалхан чамайгаа энхрийлж илбэнхэн суух минь
Чононгоо чононгоо
Сайханаас сайхан чинийхээл аальнийн гэгээнд уусанхнээл
Санжил үгүйлэхийн халуухнаас томоогүйл муухай дассаныхаа

Алтанхнээл хэвлийн чинь охин хөх сэвлэгийг цэнхэр манан ирвэгнүүлжил
Амраг жаалхан чамтайгаанл эрхэлж тунинхан суух минь
Чононгоо чононгоо
Минийлээ муухай чинийхээл үлэмжийн чанарт эншинхнээл
Үгүйлэн санахын энүүхнээс үгүйлэнхэн муухайл хайралсныхаа

Сул асгасан гэзгээр чинь зөндөө чиг удаан наадлаа
Суусаар нөмгөн салхи л ингэж Чононхул анхилдаг бизээ

Сэмэрч талмисан харцанд чинь уярч удаан чиг ихээр эрхэллээ
Сувдарч асгарсан хайрын чинь өнгөл хөх чонон тэр бизээ
Энгэр цээжээр чинь ирвэгнүүлэнхэн их л хөхлөө
Эжий гэгээн хатдын чинь сүү уургийнхан л тэр бизээ

Чононхонгоо чинийхээ бэлхүйсийг илбэн ихээр энхрийллээ
Мэлтэгнэж намууханаа гол усан ийн чонон хөх гиншдэг бизээ
Миний л жаалхан Чононгоо

Хагас аньсан халуун харцтай уруулын чинь улааныг их л озлоо
Хатан Бөртийгөөн хайралхын тань Хаан Чингис омог нь тэр бизээ
Чонон хул биеэр чинь нэг чонон улаан шимжээ ихээр
Чингис их л омгий минь цуснын улаан өнгө нь тэр бизээ

Ум цэцгийн чинь уруул ялдмыг үмхэлж хө өвтгөж эрхэллээ
Хөрвөөж тэгээд л энэ цэцгийн энгэрт миний нуган үр аавдаа улина
Миний жаалхан чононгоо
Хасын тунгалаг хонго өгзөгийг чинь өвтгөж хө ихээр энхрийллээ
Хааны минь хатдын гэгээн их үзэсгэлэн юу нь энэ л бизээ

PS: Үгийг нь үнэхээр тансаг бичсэн байгаа биз, үг таних гэдэг нь л энэ бизээ... Монолог эротика дуу гэж Монголд байдаг бол анхных нь энэ дуу болох байх. Damn, миний үгийн сонголт гэж үнэн хэрэг алгаа, (эротика гэдэг үгийг монгол хэлэнд асар сонсоглонтойгоор юу гэж хөрвүүлдэг юм болоо?) Хэн билээ дээ, нэг хүн, “Таны хобби юу вэ” гэсэн асуултанд “Би чөлөөт цагаараа толь бичиг уншиж таашаал авдаг” гэж хариулахыг сонсоод савж унаж билээ. Тэгсэн яасан байхав, толь бичиг унших үнэхээр сонирхолтой юм байна, сая л мэдэрлээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966)-аас:

· Налзалцах – намалзах, хотолзох
· Үнжрэг – зэвгүй сум
· Ягаа – эмээлийн дөр ба гэрийн багананы толгойд гоёж хийсэн хээ угалз, 
· Ланцүй – мэс заслын хутгa, хурц үзүүртэй хоёр талдаа иртэй
· Ийглэх – үхэр цуцайлан дугарах
· Тагли – хадаас зэрэгт тав гаргах нүхтэй төмөр багаж
· Увайлах – тоомсорлох, хайхрах
· Ужиг – удаан, нөр, назгай
· Үлэх – үлдэх, хоцрох, багцаалж хэмжих
· Халц – хүч нэмэгдүүлэх үг
· Цоцуурь – харгис муу хүн
· Шүй – гааль, түрээс
· Алхаг – залхуу, заваан, задгай

3 comments:

Anonymous said...

google-s yum haij bgaad sanamsargui ene blog ruu orchihloo. mash ih taalagdlaa. buh bichleguudiig unshlaa. gehdee uuriiguu anzaaraad bsan chini unshih tusmaa theory gesen neriig haigaad bh shig.... nuguuh ner ni daanch ulam tsuursuur....

Different Theory said...

Anonymous, гого коммент vлдээсэнд danke! Юу айна аа? санаад байгаа муу даа гсн :-P, Сvvлийн vед blog гэхээсээ block царайлах нь их болсоон. Харин надаар юу л байна, импортын вирус л байх шив дээ, ядаж байхад хавар болоод огцом толгой ажиллахаа байжийнэ…

Anonymous said...

Да уж. По поводу коментариев - навеяла на меня где-то услышанная фраза:
После общения с некоторыми людьми у меня появляется ярко выраженный комплекс полноценности.