2008/02/14

Хайрын єдєрт


Үлдсэн харуусал Чи минь яагаад шувуу болоод нисчихэв ээ?
Чиглээд ниссэн тэнгэр чинь жаргалтай харагдав уу?
Чамд тоглосон хайрын минь аялгуу уйтай санагдав уу?
Чанга тэврээд шивнэсэн үгс чинь хаврын салхинд хийсчихэв үү?
Чамд зориулсон шүлгүүд минь тоосонд дарагдсан дэлбээ мэт өнгө алдана
Чилсэн зүрх минь чиний хойно сүрэгээсээ төөрсөн ангир мэт гуниглана
Чиний тулгасан чамгүй хорвоод утга учир минь сүрэглэн одоход
Чанадын хол чиний бараа хоосонтой нөхцөн үгүй болмуй


Гэлээ ....
Чимээгүй л одсон чиний хойноос
Чилсэн зүрхэндээ уянга татуулсаар
Орь ганцаардлаар давалсан нулимсан нуураар хань хийсэн
Оройд нь гэгээ татсан уул болж хоцорлоо
* * *

Алгаа дэлгэхэд зүүдний мянган шувуу чиний зүг одно

Аяархан санаа алдахад салхи хүртэл чиний нэрээр дуудах шиг
Айсуй дурлалын чимээнд унтаа бүхэн амь ороход
Анир чагнагч сэтгэл минь атганд чинь багтахаар жижгэрсэн байна
Тархин дотор сэтгэл дотор хаа сайгүй чиний дүрүүд
Төгсгөл үгүй мөнхийн мэт санагдах гунигт дарагдаад
Тэр гунигын үзүүрт хүрэхээр чиний зүг одоход
Тайлаад орхисон цув мэт хэн нэгний ганцаардлыг
Харахгүй өнгөрч чадсангүй өөрийнхөө тухай бодлоо
* * *

Зүрхэнд цогшсон хайрын дөл чинь

Зүггүй салхинд бөхийхийн цагт
Зангидаж өгсөн итгэлийн торгон алчуур минь
Зуурхан шуурганд алдуурахын цагт
Өвдгийг минь дэрлээд шивнэсэн үгс чинь
Өвсний толгойд шүүдэр болон бөнжигнөхийн цагт
Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирээрэй
Нэг л их хайрын халуун амтыг мэдрээрэй
Нүгэлийн тамгагүй тэгш заяа гэж байдаггүй юм
Намрын гэгээгүй бүлээн харц гэж байдаггүй юм
Цэн цэнгээр гэмшрэх нулимсаа
Цээжний нөмөрт минь ирж асгаарай
Уйлахын дайтай гэмшил чамд минь байгаа бол
Уучлахын дайтай уяхан сэтгэл надад байдаг юм
Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирээрэй
Нэг л их хайрын халуун амтыг мэдрээрэй
Гэмшлийн нулимс нүдэнд чинь зохидог болохоор
Уучлашгүй гэм гэж чамд минь үгүй
Гэгээн аялгуу зүрхийг минь аргаддаг болохоор
Марташгүй шарх надад үгүй ээ
Уулын үзүүрт уяатай бардам харц чинь
Урсах нулимстайгаа хамт хайранд минь багтдаг юм шүү
Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирээрэй
Нэг л их хайрын гашуун амтыг бүү мэдрүүлээрэй


* * *

Чиний мөрөнд дээр би шаргал навч болон тогтоод

Чангаар инээхэд чинь бутараад алган нь дээр чинь буудаг
Чиний үсэн дээр би цасан ширхэг болж унаад
Чимхэн төдий халуунд чинь хайлж чамд шингэдэг
Чиний нүдэн дотор би цэцэг болон дэлгэрээд
Чимээгүй санаа алдахад чинь нулимс болон урсдаг
Чиний дээр би бороо болон асгараад
Чамайг дээшээ харахад чинь солонго болон татдаг
* * *

Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд
баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай.

3 comments:

Different Theory said...

Hi Бямбажаргал? Бичлэг нэмж байгаад баярлаж байгаа шvv. Наана чинь Валентины уур амьсгал хэр байна даа? Солонгосчууд 2.14, 3,14 гэж 2 удаа Валентины баярыг тэмдэглэдэг билvv? Юу билээ..

Чамд хайрын баярын мэнд хvргэе! Хайртай, дуртай найз охин байгаа л биз дээ гсн? Хэхэ.

Бямбажаргал said...

hi sain uu end tegeed l boon hair durlal bn shdee onoodor erchyydee bayarluulaad daraa erchyyd ni emegteichyydee bayarluuldag ym bi ch yahav teges hiigeed ongoryyleh bhdaa kk hairiin odriin mend shyy naizaa

Different Theory said...

Заа за, мэдмээр юм. Эцгийн эрхт ёс бvрэн ялцан газар шvv. Гахайн мах шарж байлаа л гэхэд нєгєє хэдэн ярвайсан халзан нєхєрvvд нь цадасны дараа нь эхнэрvvд нь хоолоо иддэг наасан. Єєрсдєє гар хєлгvй юм шиг ам хамарлуугаа мах чихvvлээд сууж байдаг алиа гарууд даа бас. За тэгээд ахимаг насны эрчvvд нь бол бvр лайтай лайтай.