2010/05/31

Санах л юм даа євєє...

Он цагийн буурал салхинд илбүүлж нэг, шавхуурдуулж нэг дүнхийх нутгийн хөх уулсынхаа чулуун дунд хөл нүцгэн дэгддэг байсан он жилүүд улам бүр алсалсаар...

Эхэлсэн бүхэн дуусч, төрсөн бүхэн оддог нь хорвоо ертөнцийн жам ч тэнгэр нурж, газар цөмрөх мэт болсон тэр өдрөөс хойш нэгэн хаврыг элээж байна өвөө минь...

Цагийн саалтыг нар салхи, цас бороон дор үдсээр зүс нь гундаж, дээл нь гандсан өвөө минь... он цагийн урсгалыг дагаж биш сөрж амьдарсан буурай минь...

Ухаан орсон цагаас нүдэнд дасал болсон хөрслөг бор царай, зөөлөн бор нүд, аядуу намуун төрх, бусдыг чимээлэх таны ханиад, алив ажлыг хийсэн шиг хийдэг зан чанар...

Миний өвөө Халх түмний үр сад... Уг гарал Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Сүрэнгийн хүү бор Дамдин хэмээх билээ...

...Сургах сануулахын завсар хэлсэн хармын хэдэн үгс нь он цаг улирахын хэрээр холдон одох биш, бодол сэтгэлд улам бүр ойртон тодорно... Хэлсэн эзэн нь орчлонгийн жамаар их уулсын бэл хормойн наран ээвэр хөрснөө аль эрт шингэсэн атал ийн улам бүр тодрохын чухам учир юусан билээ?

...Таныхаа тухай зөндөө л бодох юм... ачлал энэрэлийг чинь зөндөө хүртэж өдий зэрэгт хүрчихээд ажил амьдралын давалгаанд амжихгүй явсаар бурханы орны зүгт таныгаа үдсэн гэхээр өр зүрх зүсэгдэж, өмрөн тасрах шиг болж байна. Цаг хугацаанд юунд тэгтлээ итгэнэ вэ... хэдийхэн л наслах билээ дээ та минь..

Их болсон зургаан зүйл, хамаг амьтан өвдөх зовлонгүй, үгүйрэх гарзгүй байг... Ум ма ни бадми хум

Таны минь хойд насны буян дүнчүүр маань лугаа үржин, дэлгэрэх болтугай.



2010/05/28

Грекийн хямрал евро бvсийг сvйрvvлж мэдэхээр байна


Грекийн өр савнаасаа хальж, Европын холбооны улсуудын санхүүг донсолгосон шуугиан намдаагүй байхад банкуудыг тойрсон ээлжит давалгаа эхэлсэн бололтой. Намжих төлөвтэй байсан хямрал ийнхүү сэдэрсэн тул зарим улс банкууддаа тавих татвар, хураамжаа нэмэхээр болсон юм.

Олон улсын зах зээл, үйлчилгээний газрын Европын талын үүрэг гүйцэтгэгч, парламентын гишүүн М.Барниер банкуудад тулгарч болох эрсдэлийг даах сан байгуулах санал гаргав. Гэлээ ч Их Британийн талаас банкуудаараа дамжуулан зах зээлдээ хэрэгтэй мөнгийг нь өгөхөөс цааргалах хэрэггүй хэмээн үзэж байна.

Европын холбооны улсуудын олонх нь банкуудаа дампуурлаас аврах хөрөнгийн сан байгуулах саналд нэгдээд байна. Аврах сан байгуулсныг мэдвэл банкууд хямралын дараагийн давлагаанаас эмээхээ болино гэсэн шүүмжлэл ч Парламентын хэлэлцүүлэгийг тойрсонгүй.


2010/05/07

Head hunting

Хэд хоногийн өмнө "Ньюсом" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болд гэдэг залуутай танилцаж АНУ-ын банк санхүү, хөрөнгийн зах зээл, IPO гаргах стандартын талаарх түүний мэдлэг мэдээллээс хүртэж, удахгүй батлагдан гарах IPO-ын журмын шинэчилсэн төсөл дээр хамтран ажиллах азтай завшаан тохиолдов.

Түүнийг "Ньюсом групп" Head Hunting хийж "Ньюсом" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2009 оны 11 сараас томилсон болов уу гэж хувьдаа би ойлгосон.

Тэрээр уг албан тушаалд томилогдохоосоо өмнө дэлхийд эхний 2-т бичигддэг АНУ-ын "JP Morgan Chase" санхүүгийн группын "JP Morgan Chase" хөрөнгө оруулалтын банкны Дэд захирлын алба хашдаг байсан бөгөөд АНУ-ын Citi bank хүртэл удирдах албан тушаал санал болгож байсан гэхээр түүний санхүүгийн мэдлэг боловсрол ямар өндөр түвшинд бэлтгэгдсэн нь ойлгогдох биз.

Тэрээр 1998 оноос Нью-Йорк дахь JPMorgan банкинд ажиллахдаа IPO, LBO, M&A чиглэлээр Blackstone, Warburg Pincus, KKR, Apollo зэрэг АНУ-ын тэргүүлэх компаниудад санхүүгийн зөвлөлгөө өгөхөөс гадна АНУ, Европ болон Азид нийтдээ 30 гаруй хэлцэл амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Сүүлийн үед Ерөнхий сайд н.Батболд Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр олон ажил санаачилж байгаа. Ингэхдээ Б.Болдыг энэхүү ажилдаа татан оролцуулсан нь цаг үеийн захиалга, нүдээ олсон сонголт гэлтэй. Браво. (Өөрөө ч мэдээгүй байхад нь Төрийн өмчийн хорооноос ТУЗ-ын гишүүнээр томилсон гсн. Гоё уу?)

Ингээд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын гишүүнээр нэгэн чадварлаг мотор хүч түрэн орж ирлээ. Гоё шүү!!!

PS: Хэдэн жилийн өмнө Монголд ирэхдээ Оллоо-д өгч байсан түүний ярилцлагыг эндээс

2010/05/06

Be carefully...


Дөнгөж саяхан 5 минутын өмнө Европын Төв банк бодлогын хүүгээ 1% хэвээр нь үлдээлээ. Энэхүү мэдээнээс болж евро өнөөдрийн шал болох 1.2736 түвшинг доош эвдлээ. Энэ 7 хоног үнэхээр сонирхолтой болж өнгөрч байна.

Өнөө орой 21:30-аас АНУ-ын Төв банкны ерөнхийлөгч Ben Bernanke, 23:30-аас Европын төв банкны ерөнхийлөгч Trichet нар ар араасаа шахуу цувран мэдэгдэл хийх гэж байна. Тэр дундаа Trichet-ийн зүгээс ханш нь унаад байгаа Евро-гоо аврахын тулд аман энтервэнци хийх магадлал тун өндөр байна. Тиймээс өнөөдөр арилжаанд орохгүй байх нь дээр биз дээ.

Euro хєрєнгє оруулагчдыг сандаргаж байна.

АНУ-ын эдийн засаг сайн байгааг сүүлийн үед мэдээлсэн эдийн засгийн индикаторууд гэрчилсээр байна. Өчигдөрийн Хойд Америкийн арилжаагаар огцом унаж эхэлсэн еврогийн ханш өнөөдрийн Азийн арилжаагаар үргэлжлэн унасаар ам долларын эсрэг $1.2936 хүрээд байна. Хэрэв уналт үргэлжилсэн тохиолдолд дараагийн ханш 2009 оны 4-р сарын доод ханш болох $1.2880-85 орчим байна гэж худалдаачид хэлж байна. Техник шинжилгээгээр eur/usd-ийн томоохон шал 2008-2009 оны ханш дээр дундчилсан фибоначигийн 78,6% дээр буюу $1.2930 түвшин дээр байна.

Евро бүсийн Грек, Португаль ба Испаний гадаад өрийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа нь еврод муугаар нөлөөлсөн хэвээр байна гэж Lloyds Banking Group-ийн зах зээл судлаач Kenneth Broux хэлж байна. Тэрээр нэмж eur/usd-ийн ханш $1.25 хүртэл доошилж болзошгүй байна гэдгээс айж байна гэж хэллээ.

Олон улсын валютын сан болон Европын холбоо Грекд өгөх 110 тэрбум еврогийн амлалтаасаа буцаж болзошгүй байгаа нь еврогийн ханшийг огцом унагаад байна. Энэ долоо хоногт еврогийн ханш ам долларын эсрэг 3%-р унаад байгаа нь хөрөнгө оруулагчдыг сандаргаж байна.