2009/02/11

Хямрал хэзээ дуусах вэ?

Аврах төлөвлөгөөг задалж харуулвал:

АНУ сэхээнээс шилжсэн үед л дэлхийн эдийн засагт илаарших анхны шинж тэмдэгүүд илэрч эхэлнэ. 819 тэр бум ам долларын эдийн засгийг сэргээх төлөвлөгөө энэ долоо хоногт конгрессээс батлагдан гарсан боловч сенатууд дээр маш их шүүмжлэлд өртөж байна. Демократчууд болон Репабликчдын хооронд тохиролцоо үүсэх юм бол маш аюултай нөхцөл байдал бүрдэнэ гэж үзэж байна. Үүний үр дүнд авч болох арга хэмжээнүүд ч багасч, түүнтэй холбоотой цаг хугацаа ч урсан явсаар байна. Урьд шөнө 24 цагт U.S Treasury мэдэгдэл хийж 819 тэр бум ам долларын аврах төлөвлөгөөг 2 триллион ам доллар болгож өсгөх төслийг танилцуулав. Дараа 7 хоногоос сенатаар хэлэлцэгдэх төлөвтэй байна.


4-р улиралын анхны таамагаар АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.5%-аар буурна гэж тооцоолж байснаас 3.8%-аар буурсан гэсэн дүн гарсан нь боломжийн байгаа боловч энэ тоо нь АНУ-ын сүүлийн 16 жилд үзүүлж буй хамгийн муу үзүүлэлт болоод байна.Шинэ демократ удирдлагад одоогоор маш том үүрэг хариуцлага ноогдож байгаа нь хэрэв ямар нэг алдаа гаргавал эдийн засагтаа маш том хор хөнөөл учруулж болзошгүй байна.

Нэгдүгээр сарын судалгаагаар хэрэглэгчийн итгэлтэй байдлын судалгаа 32 жилийн хамгийн бага байдалд хүрч 37.7 болсон байна. Цаашид илүү ихээр унана гэж үзэж байгаа бөгөөд ирэх 6 сарын дотор 43.0-44.2 хүртэл унана гэж үзэж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар ямар нэг найдвартай зүйл бол алга байна. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт сүүлийн 6 сарын туршид доод түвшиндээ эргэлдсээр байна. 12-р сард байгаа башингийн борлуулалтын тоо 6.5% болж өссөн ба дундаж үнэ нь өнгөрсөн жилээс 15.3%-иар буурсан байна. Одоогийн байдлаар байшингийн үнэ хамгийн багадаа тулсан байгаа, дээрээс нь зээлийн хүү бага байгаа нь цаашид өсөлт бий болох үндсэн нөхцөлүүд байна гэж үзэж байна.

Энэ удаад Европ зогсож харах болно?
Европын валют одоогийн байдлаар маш их дарамтанд байгаа бөгөөд төв банкны ерөнхийлөгч Тричет хүүгээ 2.0% доош болох магадлалыг үгүйсгээгүй байна. Нэг өдөр буулгана гээд нөгөө өдөр нь буулгахгүй гээд яриагаа өөрчилж байгаа нь худалдаачдын дунд итгэлгүй байдлыг төрүүлж байгаа юм. Бодит байдал дээр богино хугацаанд төв банкны хүүг сарын дотор бууруулах ёстой. Эдийн засаг нь муу дүр зурагтай байгаа. Нэгдүгээр сард Ажилгүйдлийн түвшин 7.7%-иас 7.8% болтол өссөн байгаа буюу 56 000 хүн бүртгэлтэй байсан бол нэмж 18 000 хүн ажилгүйдлийн эгнээнд элссэн байна. Гэсэн хэдий ч Германчууд ирээдүйдээ итгэлтэй байгаа бөгөөд засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд үр дүнгээ өгөх цаг нь болсон гэж үзэж байгаа билээ.

Дэлхийн эрэлт буурч байна, дотоод эрэлт өсөхгүй байгаа нь одоогийн худалдааны балансийн зөрүүнээс болно.

Валютын зах зээлийн тухайд: (Манай гаригийнхан наашаа гэсэн. Хэхэ)


GPB/USD: Таазандаа туллаа. 1.5000 нэвтэлж чадаагүй тул 1.3800 цаашлаад 1.3600 хүртэл чангарах төлөвтэй байна.


EUR/USD цаашид 1.271.26 хүрнэ гэж тооцоолж байна. Долоон сард бий болсон чиглэл ба Болингэр бандын доод түвшний шугамаар батлагдаж байна. Гэхдээ энэ шугамаас ойх магадлалтай бөгөөд цааш явахад 1.2390 хүртэл явах бөгөөд цаашлаад 1.21.19 хүрнэ гэж харж байна. Доош нэвтэлж чадахгүй үед 1.34, цаашлаад 1.40 хүрэх магадлалтай байна.

USD/JPY бол харин маш сонин хөдөлгөөн үзүүлж байна. 85.5-аас доош орсон тохиолдолд 84.5, цаашлаад 83.90 хүртэл явна. Нэвтэлж чадаагүй үед ханш буцаж 92.0 ба 94.0 хүрнэ гэж байна.

USD/CAD үргэлжлүүлэн 1.30-1.180 хооронд хэлбэлзсээр байна. 1.20 дээр зах зээл шал олсон бөгөөд дээш 1.26 хүртэл буцаж засвар орох магадлалтай байна. 1.1780 доош орсон тохиолдолд 1.16 ба 1.14 хүртэл явна байх.

PS: Блогоороо оролгүй уджээ. Цай ч үгүй, царай ч үгүй олон хоносон миний буруу. Гэснээс Обама аврах төлөвлөгөөг батлуулж чадах болов уу? Обамаг шалгах томоохон шалгуур тулгарч байх шиг байна. Сенат нь баталчихаасай билээ дээ.

4 comments:

N Tsene said...

Таны энэ бичлэгийг илүү олон хүнд хүргэх мөн таны блогыг сурталчлах зорилгоор www.nlog.mn дээр нийтлэлээ. Таны нэр, блогын линкийг дурьдсан болно. Санал хүсэлтээ ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй

Odkhuu.B said...

ёстой гоё сонирхолтой сэдэв байна байна тэр Форексийн гишүүнээр яаж элсхэв

Anonymous said...

Americchuud hyamralaasaa hereglegch ediin zasgaas uildeverlegch ediin zasagruu shiljsen tsagtaa garna. Delhii niit harin americchuudaas haraat bus ediin zasagtai bolson tsagtaa hyamralaas garna. Jishee ni hyatadiin ard tumeniih ni amidraliin ortog osch baigaa ni uunii neg uzegdel.Omno ni hyataduud uildverleed americ, europe geh met tomoohon zah zeeluudees diilenh ashigaa oldog baisan bol odoo oorsdoo uildverleed oorsdondoo zarj ashig oldog boloh gej baina shuu dee.

Anonymous said...

theory maani blogtoi baisiimuu, goe blog bn. happy trading!