2008/02/07

Сайхан шинэлээрэй!


Өнөөдөр битүүний өдөр. Цагаан сар сайхан баяр шүү, цаанаа нэг л өөр уур амьсгалтай байдаг юм. Бүгд гэртээ бужигнаж хоол ундаа бэлдээд л, завсраар нь бөх харах гэж гүйлдээд л… Одоо тавгын идээгээ засна, тэгээд буузаа тавиад битүүлнэ дээ.

Арван долдугаар жарны “хотлыг баригч” хэмээх шороон хулгана жил маргааш гарах нь байна. Хүмүүс хаа сайгүй л ийм мэндчилгээ дэвшүүлээд байгаа хэрнээ “хотлыг баригч” хэмээх шороон хулгана жил нь яг ямар учиртай болох талаар нэг их ярихгүй юм. Тэгэхээр нь тухайн жилийн өнгө мэнгийг хэрхэн яаж тодорхойлдог талаар сонирхож асуулаа л даа. Эмээ өвөөгөөсөө асуутал тэд маань сайн мэддэггүй, бодвол зурхайчид л нэрлэдэг байх ухааны зүйл ярьж байна. Манайхан ч аргагүй л дээ, лам хуврагаар яваад байдаг улс биш, жинхэнэ соц үеийн сонгодог атеистууд байгаа юм. Сүүлдээ хобби хөдлөөд нэг таньдаг маарамба ах руугаа ярьж үзлээ. Мань хүн ч асар учир жанцантай юм ярьж өгөв. Даанч утсаар ярьж байсныг хэлэх үү, зарим зүйлийг нь сайн ойлгосонгүй. Ямар ч байсан зурхайн ухаан гэж их нарийн эд байдаг бололтой. Маарамба ахтай баярын үеэр уулзах тул аяар дэлгэрүүлж бичихийг бодно.

Цагаан сарын бэлтгэл үед Монголд бүх наймаа худалдаа эрчимжиж, хүмүүс ёстой л бужигнах юм. Сая хэдэн супермаркетаар шагайхад үнэндээ хөл тавих зайгүйн дээр бараанууд ихэнхи нь дууссан байна билээ. Баруунд Christmas shopping-ийн үеэр consumer confidence, retail sales-тэй холбоотой тоонууд дээр асар чухалчилдаг гэсэн манайд ядаж Цагаан сарын үеэр ийм тоо гаргадаг болмоор юм уу, эдийн засгийн хандлагыг ажиглахад хэрэгтэй баймаар…

Сар шинэдээ сайхан шинэлж, шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай!

3 comments:

Badral said...

Thanks! Theory, chamd bolon bugdend ni sar shiniin mend! Mongold bish baigaa bolohoor tagaan sariin uur amisgal tiim ch hurts bus, harin geree sanah ni ihesdeg bololtoi. Gehdee margaash shiniin negendee yamar ch baisan moroo gargaj buuzaa idej tsagaalnaa.

Anonymous said...

Bi tanai bulgemiin blogiig unshih durtai, neeh yadarchihsan uedee orj ireed joohon saatahaar neeh goyo setgel ondor bolchdiin. Ene udaa ch mon adil. Tsagaan saraar gertee bailgui yamar olon jil boloo ve, joohon devruulj helbel yaj zolgodogoo martahaar bolj baih shig baina. Margaash ogloo ertlen bosood neg saihan tsai chanaj uugaad bansh jignej ideed tegeed l minii tsagaan sar. harin onoo oroi bol mgl-n ogloog huleej baigaad eej aavtaigaa yarina da.
Bugded chini sar shinedee saihan shinelehiig husehiin satsuu hulgana jildee az hiimoritoi oodrog baihiig bilegden erooy !!!

Ouynaa_haiku said...

Saihan shineleerei.